Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0112/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Хохирогч                                                          Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Э.Уянга, С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                          М, Мө нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын    прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М, Мө нарт холбогдох 1839000000199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 27-н өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5-р багт оршин суудаг, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, М,  /РД:

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн 8 дугаар хороо, зүүн Баян-цагааны 5-10 тоотод оршин суух, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Мө /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М, Мө нар нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг болох “Цагаан далан” гэх газраас иргэн Ц-гийн 6 тооны адууг мотоциклоор хөөж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Эрдэнэ хааны энгэр” гэх газар айлын саравчинд хашиж улмаар Мын эзэмшлийн 81-91 ХЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусдын малыг хулгайлж, 10.200.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М, Мө нар нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг болох “Цагаан далан” гэх газраас иргэн Ц-гийн 6 тооны адууг хулгайлж 10.200.000  төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

 

1. Хохирогч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хошууч Батжаргал гэх хүн надруу яриад таны тамгатай 6 тооны адуу хулгайд алдагдсаныг илрүүлсэн гэж хэлсэн. Би тухайн үед адуугаа алдсаныг мэдээгүй байсан юм. Алдсан 6 тооны адуунаас маань 2 нь хурдны удамтай юм. Миний хүрэн морь маань 2014 онд Баянхутаг сумын наадмаар 3 дугаар байранд орж хүрэл медаль хүртэж байсан. Миний цагаан гүүний эцэг нь 1990 оны Их Монгол Улс байгуулагдсаны 750 жилийн ойгоор 5 дугаар байр, 1995 оны Хэнтий аймгийн баяр наадмаар 1 дүгээр байр, 1996 оны Баянхутаг сумын наадмаар 1 дүгээр байр, 1997 оны Улсын баяр наадмаар 38-д хурдалсан, 1999 оны зүүн бүсийн их хурдаар 5 дугаар байранд тус тус хурдалсан азарга байгаа юм аа. Мөн цагаан гүүнээс гарсан төл нь 2013 онд Хэнтий аймгийн Дархан сумын наадмаар дааган насандаа 4 дүгээр байранд хурдалж байсан учраас уг 2 тооны адууг тус бүр 5 сая төгрөгөөр үнэлж, үлдсэн 4 тооны адууг зах зээлийн ханшаар үнэлсэн юм...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

 

2. Гэрч Д.Пунцагдашийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө Багануур дүүрэгт махны ченж хийдэг. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Хүчит шонхор зах дээр мах борлуулаад зогсож байхад Багануураас ченж Ууганбаяр над руу утасдаад 6 тооны адууны мах байна чи авахгүй юм уу гэсэн. Тэгээд би очоод 2 сая төгрөгөөр тохиролцож авсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

 

3. Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр адуундаа явлаа гээд гарсан. Тэгээд нэг хоноод гэртээ ирсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Мө гэх залуутай гараад явсан. Орой нь ирээд хүний хонь ямааны мах эсгийтэй хамт ачаад Улаанбаатар хот руу явахаар гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 тал/

 

4. Иргэний нэхэмжлэгч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:...”Би М гэх хүнийг зүс танина Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын гаралтай залуу байсан. Садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 08 дугаар сард шиг санаж байна М нь надад мотор нь цохисон 81-91 ХЭА улсын дугаартай ачааны цэнхэр өнгийн портер маркийн машин зарж байсан юм. Уг ачааны машиныг би тухайн үед мотор нь цохисон байсан учраас 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 229 тал/

 

5. Шүүгдэгч М-ын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн”...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ны шөнө 01 цагийн үед манай найз Мө Улаанбаатар хотоос Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгонд тоосго буулгачихаад явж байна гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Би 2017 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна Мөгаас 1.500.000 мянган төгрөгийг зээлж аваад тэрийгээ өгч чадаагүй юм. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эхнэртээ хөдөө гэр лүүгээ мал руугаа явлаа гээд явсан. Очиход манай адуунаас 3 тооны адуу дутаж байсан. Тэгэхээр нь би адуугаа хайхаар яваад ололгүй маргааш нь ахиж яваад Өлзийт тосгоны ойролцоо 6 тооны адуу байхаар нь туугаад айлын саравчинд аваачиж хашсан. Тэгээд гэртээ очиж хоноод маргааш нь Мөг мал ажиллаад өгөөч гээд аваад явсан. Мө надаас энэ юун адуу юм бэ гэж асуухаар нь би миний адуу байгаа юм аа гэж хэлсэн. Сүүлдээ үнэнээ хэлсэн. Ажиллаж дуусаад Улаанбаатар хот руу явсан тэгээд Багануур дүүргийн урд талын Хэрлэн гүүрний постон дээр цагдаагийн шалгалттай таараад Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан. Очоод байцаалтад ороод хэргээ үнэнээр нь хүлээсэн...Мөгийн өр ширийг өгөх гээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн... Би хохирлоосоо 2.000.000 төгрөг төлчихөөд байгаа. Үлдэгдэл хохиролыг удахгүй өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 тал/

 

6. Шүүгдэгч Мө-гийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:...Би Мтой явж 6 тооны адуу хулгай хийгээгүй. М өөрөө ганцаараа явсан. 2017 оны 03 дугаар сард М надад мөнгөний хэрэг байна гээд надаас 1.500.000 мянган төгрөгийг зээлж авсан. Би найзууд болохоор байн байн нэхээд байж чаддаггүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс Хэнтий  аймгийн Хурх тосгонд тоосго буулгахаар явахдаа Өмнөдэлгэр сумаар дайраад мөнгөө асууя гэж бодоод би өөрөө бууж үлдээд эсмен жолоочдоо машинаа бариулж хот руу явуулсан. Тэгээд би архи уунгаа Мод мөнгөө сануулж хэлэхэд  ойлгож байна гэсэн. М миний машиныг янзлаад өгөөч гэсэн. Би машиныг нь янзлаад 2 хоносон. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өглөө М намайг чи надтай хэдэн тооны адуу ажиллалцаад өгөөч тэгээд би зарж борлуулаад өрийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд нэг эзэнгүй саравчин дээр очиход 6 тооны адуу байсан. Бид хоёр ажилласан. Надад сэжиг төрөөд асуутал миний адуу л гээд байсан. Сүүлдээ үнэнээ хэлсэн. Тэгээд ачиж дуусаад хот руу явж байгаад Багануур дүүргийн урд талын Хэрлэн гүүрний постон дээр цагдаагийн шалгалттай таараад Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан. Очоод байцаалтад ороод хэргээ үнэнээр нь хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/

7. Малын үнэлгээ /хх-ийн 36-37 тал/ хийсэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч М, Мө нарын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц-д 10.200.000 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан адууг зараад олсон мөнгө болох 2.000.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэж өгсөн /хх-18 хуудас/, шүүгдэгч М 5.200.000 төгрөгийг хохирогчид өгсөн /хх-124 хуудас/ ба үлдэх хохирол болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Мө нэг сард 500.000 төгрөг төлөхөөр буюу нийт 6 сарын хугацаанд төлж дуусгахаа илэрхийлж хохирогчтой тохиролцсон нь хууль зөрчөөгүй, бусдын эрх ашиг, сонирхлыг хязгаарлаагүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль болон хөх өнгийн 81-91 хэү улсын дугаартай Хюндай портер маркын автомашин нь шүүгдэгч М-ын эзэмшилд байгаа болох нь түүний мэдүүлэг /хх-23 хуудас/,  Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний 67 дугаартай албан бичиг /хх-245 хуудас/, автотээврийн хэрэгслийн лавлагаа /хх-246 хуудас/, 81-91 хэү улсын дугаартай Хюндай портер маркын автомашин гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М-ын бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч Мөгийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  М, Мө нарыг хамтран бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Мөд тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, 3.000.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сард 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Мө-гийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Мө-д анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт заасан “...шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 3 жилийн хугацаагаар тэнсэж...” гэсэн шийдвэрийг хүчингүй болгож 6 сарын хорих ял оногдуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мод энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөх өнгийн 81-91 ХЭА улсын дугаартай Хюндай портер маркын автомашин, хөх өнгийн Даюун маркын улсын дугааргүй, бичиг баримтгүй мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мө-гаас 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Цд олгосугай.

12. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/81 дугаартай тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоолыг биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Мө нь 90 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч  нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

         14. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Мө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

              

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ