Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00540

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00757 дугаар шийдвэртэй

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, *******, ******* нарт холбогдох,

 

******* дүүрэг,,,, хаягт байрлах, 7 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүрэг,,, хаягт байрлах 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны өмчлөгч болсон. Өмчлөгч болсон үндэслэл нь хариуцагч *******аас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа маргаан бүхий орон сууцыг надад 173,000,000 төгрөгийн хохиролд тооцож шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд ******* дүүрэг,,,, хаягт байрлах 7 өрөө орон сууцыг хариуцагч *******, *******, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 500,000,000 төгрөгийн хохиролтой гэж гомдол гаргасан боловч 880,000,000 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хуурах, сүрдүүлэх зэрэг байдлаар өөрийн мэдэлд авсан. Үүний нэг нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд уг хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа хууль бусаар буюу -ийн нэр дээр байсан хөрөнгийг төлбөр тооцоотой хамтатган тооцсон талаар хуулийн байгууллагад нотлох баримтаар гаргаж, мөн гомдол саналгүй баримт гаргаж өгнө гэх зэргээр хуурч мэхлэн авсанд гомдолтой байна.

Манай гэр бүлийн гишүүдийн хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд миний хүүхдүүд эд хөрөнгө шилжүүлсэн талаар мэддэггүй, манай эхнэрээр гарын үсэг зуруулахдаа хэрэв та үл хөдлөх хөрөнгө өгчихвөл буцаагаад өгнө гэж хуурсан. Гэвч ,, тоот 2 өрөө орон сууц, ,, тоот арктай 1 өрөө орон сууцыг өгсөөр байтал манай орон сууцыг буцааж өгөөгүй. Мөн манай гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Лексус 570 маркийн дугаартай автомашиныг тухайн үеийн ханш0,000,000 төгрөг байхад 70,000,000 төгрөгт тооцож авсан. Түүнчлэн, маргаан бүхий орон сууц гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоотой хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ****, хаягт байрлах, 173.1 м.кв талбай бүхий 7 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, *******, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,022,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 952,750 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 70,200 төгрөгийг хариуцагч *******, *******, *******, ******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******* дүүрэг,,,, хаягт байрлах, 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж тодорхойлж, өмчлөгч болсон гэх шалтгаан нөхцлөө ...гэмт хэргийн улмаас өөрт нь 500,000,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын 173,000,000 төгрөгт тооцож үл хөдлөх эд хөрөнгийг авсан... гэх агуулгаар маргасан. Харин хариуцагч нар ...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700,000,000 төгрөгийн мөнгө, эд хөрөнгө шилжүүлэн, нэмж дахин 500,000,000 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууц авна гэж буй нь үндэслэлгүй... гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирлыг барагдуулахдаа хохирогчид учирсан бодит хохирлыг барагдуулах үүргийг үүсэх бөгөөд хохирлоос давсан хэмжээгээр эд хөрөнгө авах эрхийг үүсгэхгүй. Тиймээс хариуцагчийн зүгээс хариуцагч, түүний хамаарал бүхий этгээдээс нэхэмжлэгчид шилжүүлсэн эд хөрөнгө, мөнгө зэрэг 1,200,000,000 төгрөг гэдгийг нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, хэргийг шийдвэрлэхээс өмнө шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхисон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг шүүх зөрчсөн.

4.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...******* дүүрэг,,,, хаягт байрлах, 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 173,000,000 төгрөгөөр тооцож авсан... гэж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн баримтаас харвал ******* дүүрэг,,,, хаягт байрлах, 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдсан... гэх агуулгатай гэрээ байдаг. Зохигчдын гаргаж буй тайлбараас үзвэл *******д ******* дүүрэг,,,, хаягт байрлах, 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг, *******ийн зүгээс уг эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Иймээс уг гэрээний оролцогч талуудад уг эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй тохиолдолд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Иргэний хуульд зааснаар уг гэрээ нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Хариуцагч нь дээрх үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх сөрөг хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар татгалзаж, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй байдлаар захирамжилсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9. 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй захирамжид хамаарч байна. Шүүх хэргийн оролцогчид хуулиар олгосон гомдол гаргах, шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн захирамж гаргасан.

4.3. Хэргийн оролцогчийн зүгээс гэрчээр ыг асуулгах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэрч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн дуудсанаар ирээгүй тул албадан авчрахаар шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч нарт мэдэгдэж урьдчилан цаг товлолгүйгээр гэрчийг дуудаж авчирмагцаа хэргийн оролцогч нарыг ...яг одоо ирж гэрч асуухад оролц эсвэл асуултаа явуул... гэж шүүхээс мэдэгдсэн. Хэргийн оролцогчоор буй этгээд нь нэг талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдүүд боловч тус тусын амьдралтай, хувийн хийх ажил үүрэгтэй этгээдүүд юм. Шүүхээс гэнэт холбогдоод ...яг одоо ир эсвэл асуулт явуул... гэсний зоргоор явуулах боломжгүй. Шүүх хэргийн оролцогч нар гэрчийг авчирсан үед ирээгүй, асуултаа ирүүлээгүй гэх үндэслэлээр гэрч асуух тухай шүүгчийн захирамж биелэгдсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй шийдэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.4. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч ******* нь өөр шүүх хуралдаантай байсан тул шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж, өмгөөлөгч ирээгүй байсан тул түүнээс татгалзаж, тухайн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох магадлалтай байсан учраас хариуцагч ******* өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хуульд заасан эрхийг хязгаарлаж өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан. Өмгөөлөгчийн зүгээс *******ийн нэхэмжлэлтэй, ******* нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж хүсэлтийг шүүхэд гаргасан. Нөгөөтэйгүүр тус хэргийн шүүх хуралдаанаас цагийн хувьд өмнө товлогдсон хурал байсан тул тус шүүх хуралдаанд оролцож байгаа тухай мэдэгдэж хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт, нөхцөл байдлуудыг шалгуулж, тогтоолгож хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шүүх мэт нэг талыг барьсан байр суурьтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг үндэслэлгүй хязгаарлаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаагаас гадна хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотолсон баримтуудыг бүрдүүлж гаргаж өгөх боломжийг хязгаарласан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Энэ хэрэг 2014 онд үүссэн эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд шүүхийн шийдвэрээр шийдэж байгаа маргааны үндэслэл нь хэзээ, хэрхэн бий болсон гэдгийг эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тодорхой тусгагдсан. Хариуцагч нар залилж хүч хэрэглэж, дээрх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж авсан гэж тайлбарладаг боловч хариуцагч нарын яриад байгаа нөхцөл байдлууд өмнө нь шүүхэд маш олон удаа хэлэлцэгдсэн. ******* нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2-т заасан гэмт хэрэгт холбогдож, энэ талаар эрүүгийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолууд гарсан. Энэ шийтгэх тогтоолоор хариуцагч нарын яриад байгаа нөхцөлийг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн. ******* нь үйлдсэн гэмт хэргийн хохирлоос хасагдаж тооцох нөхцөлөөр өөрийн хүсэл санаачилгаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг *******т шилжүүлсэн атлаа хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлж, залилан авсан гэсэн үндэслэлгүй байна гэж шийтгэх тогтоолын дугаар талд дүгнэсэн. Мөн шийтгэх тогтоолын 17 дугаар талд хэрхэн ямар ял шийтгэл оногдуулах талаар тодорхойлж, 16 дугаар талд шүүх хохирлыг ямар хөрөнгүүдээр хэрхэн төлсөн болохыг тогтоож өгсөн.

5.2. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзаад ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолоор хохирлыг төлж барагдуулсан гэдэг үндэслэлээр энэ хүн 3 жилийн ял авсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарч байгаа тул хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

5.3. Шүүхээс гэрч асуулгахаар тусгайлан тов зарласан бөгөөд миний бие болон ирсэн, харин хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар ирээгүй. Шүүгчийн туслахаас та нар гэрч асуулгах хүсэл сонирхол байгаа юу, бичгээр асуултаа явуулаад гэрчээ асуулгах уу гэхэд хариу өгөөгүй учраас энэ ажиллагаа дуусгавар болсон.

5.4. Энэ хэрэг 2018 онд анх иргэний хэрэг үүссэн боловч би шүүх хуралд хоцорч очоод буцаагдаж, дараа нь 2022 онд дахин иргэний хэрэг үүссэнээс хойш маш олон удаа шүүх хурал зарлагдсан. Сүүлд шүүх хуралдааныг 20 хоногийн өмнө нэхэмжлэгч, хариуцагч нарын цаг завыг асууж байгаад зарлахад хариуцагчийн өмгөөлөгч нар өмнөх зарласан хуралд биш дараагийн зарласан хурал ороод явсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар ижил эрх хэмжээтэй, эрх үүрэгтэй энэ хэрэгт оролцож байгаа. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж анхан шатны шүүх хуулиар хүлээсэн эрхийг эдлүүлээгүй гэж гомдол гаргаж байгаа үндэслэлгүй. Шүүх хуралдааны дунд гарсан шүүгчийн захирамж 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэж техникийн алдаатай боловч агуулга нь өөрчлөгдөөгүй, он, сар, өдөр нь өөрчлөгдсөн.

Иймд хариуцагч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс ******* хаягт байрлах, 173.1 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******г 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон; /хх-ийн 16/

 

4.2. ******* 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *******т итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлд өөрийн өмчлөлийн ********* тоот эрхийн гэрчилгээтэй ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод байрлах улсын дугаартай орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх, холбогдох гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, гэрээг ЭХЭУБГ-т бүртгүүлэх, буцаан авах болон орон сууцтай холбоотой бүхий л асуудлаар төлөөлөн үйлдэл хийх эрхийг төлөөлөгч *******т олгосон; /1-р хх-19/

 

4.3. Дээрх итгэмжлэлийг үндэслэн *******ыг төлөөлж ******* *******ийг төлөөлж ************** нар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, гэрээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 37 а Шийтгэх тогтоолын дагуу *******аас *******т төлөхөөр шийдвэрлэсэн 173,000,000 төгрөгийн төлбөрт орон сууцныг 173,000,000 төгрөгөөр тооцож, *******ы өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо,, хаягт байрлах 173,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг хариу төлбөргүй шилжүүлнэ. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх эрх бүхий байгууллагад бүртгүүлж, төлбөр төлөгч нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор уг орон сууцыг суллаж төлбөр авагчид хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон; /1-р хх-18/

 

4.4. *******, ******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр *******д холбогдох 201525020503 тоот эрүүгийн хэргийн хохирогч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг барагдуулах зорилгоор ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 173,000,000 төгрөгт тооцуулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 208 тоот магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 37а тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул төлбөр төлөгч талын хүсэл зоригийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн.1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан заалтыг удирдлага болгон талууд сайн дураар харилцан тохиролцож өмчлөх эрхийг шилжүүлж, гэрээг ... бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлгүй хүсэл зоригоо илэрхийлсэн болно гэж дурдсан; /хх-ийн/

 

4.5. ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон; /хх-ийн 196/

 

4.6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 63,700,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч т 51,700,000 төгрөг, хохирогч т 12,000,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч ******* нь хохирогч *******, , ************, , нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсан; /хх-ийн 46-55/

 

4.7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/26 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******, нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял шийтгсэн хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан; /хх-ийн 56-64/

 

4.8. Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 65/

 

5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* эргүүгийн журмаар шалгагдаж байхдаа надад учруулсан хохирлыг төлж барагдуулах зорилгоор шилжүүлсэн гэж, хариуцагч нар татгалзлаа ******* нь 500,000,000 төгрөгийн хохиролтой гэж гомдол гаргасан боловч 880,000,000 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хуурах, сүрдүүлэх зэрэг байдлаар өөрийн мэдэлд авсан. Маргаан бүхий орон сууц гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоотой хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж тус тус тайлбарлан маргасан.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн шатанд нөхөн төлөгдсөн хохирогч *******ийн 500,000,000 төгрөгийн /******* учруулсан хохиролдоо 110,000,000 төгрөг бэлнээр, 77,000,000 төгрөгт тооцож 1 өрөө орон сууц, 70,000,000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууц, 70,000,000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин, 173,000,000 төгрөгт тооцон ******* дүүрэг,,, ****,, хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг тус шилжүүлэн хохирол барагдсан нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мэдүүлгээр тухайн орон сууц *******ийн өмчлөлд шилжсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээгээр тогтоогдсон/ хохирлыг бүрэн төлсөн. Мөн тогтоох хэсгийн 9 дэх заалтад ...******* нарт төлөх төлбөргүй... гэж дүгнэсэн нь хариуцагч ******* нэхэмжлэгч *******т учруулсан хохирлыг барагдуулсан тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэмт үйлдсэний улмаас учруулсан хохирлын зарим хэсэгт буюу 173,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл тогтоогдох учиртай.

 

6.1. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

6.2. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нарын эзэмшилд ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэгч *******т эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг барагдуулах зорилгоор маргааны бүхий орон сууцыг 173,000,000 төгрөгт тооцон 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ээр шилжүүлсэн хугацаанаас хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

6.3. Мөн хариуцагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг хохирлын хэмжээнээс давсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн нь маргааны зүйлд хамааралгүй, мөн маргаан бүхий орон сууц гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоотой хамааралгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6.4. Анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

7.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцон шилжүүлсэн 3 үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/05197 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь гэмт хэргийн хохиролд тооцож шилжүүлсэн хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох нь ач холбогдолгүй, шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

7.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2023/21464 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх-ийн3,7-148/

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ******* дүүргийн,, *******,, хаягт байрлах, 173.1 м.кв талбайтай 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд дахин гаргасан бөгөөд шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/06023 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн үндэслэл муутай болсон.

 

Учир нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй тул үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй. Энэ үндэслэлээр дээр захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрх хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

7.3. Хариуцагч талаас гэрчээр ыг асуулгах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/05197 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар гэрч ыг албадан ирүүлэх захирамж гаргаж, гэрч нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирж, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн ба хариуцагч талаас шүүхээс дуудахад хүрэлцэн ирээгүй, мөн гэрчээс хэрэг ач холбогдол бүхий ямар үйл баримтыг тодруулж асуух асуултаа шүүхэд ирүүлээгүй нь шүүхийн буруутай үйл ажиллаагаа гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.4. Шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч нарт 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар тогтоогдсон. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч *******гээс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлтэд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдааны баримтыг хавсаргаж ирүүлжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаан нь давхацсан шүүх хуралдааны өмнө товлогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааа удааширсан, шүүхээс өмгөөлөгчтэй оролцох боломжоор урьд хангаж байсан тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00757 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдаж гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ы давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ