Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 21

 

 

                                    Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт

                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                          

                                         Прокурор   Б.Мөнгөншагай

                                         Хохирогч Г.Бямба

                                         Өмгөөлөгч  П.Адъяасүрэн, Т.Оюунчимэг

                                         Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд С.Баасанжавын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан гомдлоор, Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох эрүүгийн 201615000084 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 2-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Их дошгин овгийн Батжаргалын Мөнхнараа /Регистрийн дугаар ЗБ91042403/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 205 дугаар байрны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дөлгөөн овгийн Сугарын Баасанжав /Регистрийн дугаар ЙИ88030405/

Б.Мөнхнараа нь С.Баасанжавтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмааг 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкан дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3 500 000 төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс,

- Мөн С.Баасанжавтай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяаг 07-84 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкан дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2 400 000 төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс,

  • Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Х.Батболдыг 09-03 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Х.Батболдын Хаан банкан дахь 5007450945 дугаарын харилцах дансанд 2 500 000  төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс,
  • Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Р.Батжаргалыг 94-42 ӨВР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Р.Батжаргалын Хаан банкан дахь 5005452559 дугаарын харилцах дансанд 1 500 000 төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс,
  • Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Б.Мягмардоржийг 86-66 ӨВР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Б.Мягмардоржийн Хаан банкан дахь 5540392959 дугаарын харилцах дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс тус тус гаргуулан авч завшсан,

С.Баасанжав нь Б.Мөнхнараатай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмааг 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкан дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3 500 000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс,

-Мөн Б.Мөнхнараатай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяаг 07-84 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкан дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2 400 000 төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс тус тус гаргуулан авч завшсан гэмт хэргүүдэд тус тус  холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мөнхнараа, С.Баасанжав нарыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бүлэглэж, давтан үйлдлээр завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар Б.Мөнхнарааг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, С.Баасанжавыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхнараад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, С.Баасанжавд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Б.Мөнхнараа, С.Баасанжав нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Баасанжав нь хохиролд 4500000 төгрөг төлсөн, Б.Мөнхнараа нь хохиролд 437670 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Мөнхнараагаас 9927984 төгрөгийг, С.Баасанжаваас 1578990 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Бэрс капитал” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Мөнхнараад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелуүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах болохыг Б.Мөнхнараад мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мөнхнараад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, С.Баасанжавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Мөнхнараад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж байхаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Баасанжавын өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

          1. С.Баасанжав нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хор арилсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Баасанжавт оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү ... гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, С.Баасанжавын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай ...гэв.

ХЯНАВАЛ

 “Бэрс капитал” ХХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч Б.Мөнхнараа, мөн салбарын кассын нярав С.Баасанжав нар бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг  “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус компаниас иргэн П.Цэвэлмааг 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 3500000 төгрөгийг,

               2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус компаниас иргэн С.Золзаяаг 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 2400000 төгрөгийг тус тус авч завшсан,

               Б.Мөнхнараа нь дангаараа 2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хууль зүйн үйлчилгээний төвд байрлах “Бэрс капитал” ХХК-ий байранд тус компанийн кассын орлого болох 1400000 төгрөгийг кассын нярав С.Баасанжаваас түр өгөөч, маргааш нөгөөдрөөс буцаагаад хийнэ гэж хэлж авч завшсан,

                2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөн компаний байранд иргэн Х.Батболдыг 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, 2500000 төгрөгийг,

               2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус компаниас иргэн Р.Батжаргалыг 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж  1500000 төгрөгийг,

               2016 оны   01  дүгээр  сарын 08-ны өдөр тус компаниас иргэн Б.Мягмардоржийг 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж  4000000  төгрөгийг тус тус авч давтан үйлдлээр завшсан,

               С.Баасанжав нь дангаараа 2015 оны 03 дугаар сарын 16-наас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох хугацаанд “Бэрс капитал” ХХК-ийн байранд, тус компанийн кассын орлого болох 1000000 төгрөгийг бэлнээр авч завшсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан

Хохирогч Ш.Отгонбаярын “...Б.Мөнхнараа, С.Баасанжав нар нь “Бэрс Капитал” ХХК-ний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан болохоор мөн “Бэрс Капитал” ХХК-ний албаны бланк, гэрээг ашиглан “Бэрс Капитал” ХХК-нд хохирол учруулсан юм. “Бэрс Капитал” ХХК нь “Бичил Глобус” группийн хараат, охин компани байгаа. “Бэрс Капитал” ХХК-ийг “Бичил Глобус” групп ХХК нь 100 хувь хариуцдаг байсан. Харин 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр “Бичил Глобус” ХХК-ий 85 хувийн хувьцаа эзэмшдэг С.Отгонбат нь “Бэрс Капитал” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшдэг болсон. “Бэрс Капитал” ХХК, “Бичил Глобус” ХХК нь С.Отгонбат эзэмшигчтэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа юм. “Бичил Глобус” ХХК нь Улаанбаатар хотод, харин “Бэрс Капитал” ХХК нь хөдөө орон нутагт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм. Мөнхнарааг анх менежерээр ажилд авахдаа өөрийнх нь нэр дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолт танилцуулж гарын үсэг зуруулж байсан. Компани дээр ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал тус бүрээр нь баталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулдаг. Мөнхнарааг “Бэрс Капитал” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр томилохдоо “Бэрс Капитал” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон байдаг. Харин хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй байсан. С.Баасанжавын хувьд “Бэрс Капитал” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд авч “Бичил Глобус” ХХК-ний ажлын байрын тодорхойлолтыг танилцуулж үүний дагуу ажиллуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. “Бэрс Капитал” ХХК нь тусдаа дүрэм, журам, гэрээ байхгүй учир “Бичил Глобус” ХХК-ний дүрэм, журам, гэрээг дагаж мөрддөг учир тухайн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь “Бичил Глобус” ХХК-ний нэрээр гарсан байгаа. Шууд учруулсан хохирол нь 13900000 төгрөгийн хохирол учирсан. Харин манай компанид гэрээнд заасны дагуу хүү тооцож 16006974 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 103-104 х/,

Хохирогч Г.Бямбын “...Миний бие “Бичил Глобус” группид менежер албан тушаал дээр ажиллаж байгаад охин компани болох “Бэрс Капитал” ХХК-ний  Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр томилогдсон. Миний өмнө “Бэрс Капитал” ХХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр Б.Мөнхнараа гэдэг эмэгтэй 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ажиллаж байсан. Б.Мөнхнараа бид 2-ын ажлыг хүлээлцэхдээ Улаанбаатар хотоос эрсдэл хариуцсан захирал Юмсүрэн, шалгах нягтлан бодогч Нямжаргал, нягтлан бодогч Золбаяр нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар Б.Мөнхнараа нь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа манай компаниас зээлийн материал бүрдүүлж 5 удаагийн үйлдлээр нийт 13900000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. 09-03 ӨВР улсын дугаартай автомашины эзэмшигч Н.Амартүвшин нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 480 дугаартай зээлийн гэрээ байгуулж 550000 төгрөг зээлсэн байсан. Үүнийг зохих журмын дагуу төлбөрийг барагдуулж дууссан байсан. Гэтэл Б.Мөнхнараа нь компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2533 зээлийн гэрээний дугаартай Х.Батболд гэдэг хүний дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг барьцаалсан мэтээр хуурамч зээлийн материал бүрдүүлэн 2500000 төгрөгийг Х.Батболдын Хаан Банкны 5007450945 дугаарын дансаар гүйлгээ хийж өөрөө авсан байсан. Энэ нь Х.Батболдтой холбогдоход би танайхаас зээл аваагүй, харин Б.Мөнхнараа гэдэг эмэгтэй өөрийн чинь дансаар мөнгө оруулаад буцааж гаргаж авъя гэж хэлээд мөнгө гаргуулсан гэж ярьж байсан. Мөн Х.Батболдын анкетыг үзэхэд өөрөө ирж гарын үсэг зурж анкет зурсан байх магадлалтай байгаа. Харин өөрөө би гэрээ байгуулаагүй, анкет бөглөөгүй, Б.Мөнхнараа иргэний үнэмлэхнийхээ урд нүүрийг өгчих гэж надаас авсан гэж ярьдаг. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.Бямбадорж гэдэг хүн 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлж 3000000 төгрөгийн зээл авсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлээ бүрэн төлж зээлээ хаасан байсан. Гэтэл уг автомашиныг компаний нэр дээр байгааг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.Батжаргал нэрээр 2418 зээлийн гэрээний дугаартай гэрээ байгуулж 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж, 1500000 төгрөгийг Р.Батжаргалын Хаан банкны 5005452559 дансаар гүйлгээ хийж өөртөө авсан байсан. Р.Батжаргал гэдэг хүн нь Б.Мөнхнараагийн төрсөн аав байсан. Гэтэл Д.Бямбадорж гэдэг хүн маань 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай компани дээр дахин зээл авах хүсэлт гаргаж ирэхэд нь өөрийнх нь автомашиныг барьцаалан зээл олгосон болохыг мэдсэн. Тэгээд тухайн хүн дахин зээл авсан байгаа. Энэ автомашиныг эзэмшигч нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нь манай байгууллагын нэр дээр байгаа автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Зээлдэгч нь зээлээ хааж дуусгасан байгаа. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 646 дугаартай зээлийн    гэрээгээр иргэн Б.Чинзориг нь 07-84 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 1500000 төгрөг өөрийн дансаар авсан. Чинзориг нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг цаг тухайд нь бүрэн барагдуулж дууссан байсан. Гэтэл компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1959 зээлийн гэрээ байгуулан С.Золзаяа нэрээр 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг барьцаалан хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 2400000 төгрөгийг С.Золзаяагийн Хаан банкны 5540377055 дансаар гүйлгээ хийгдэж мөнгийг өөртөө авсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2273 дугаартай зээлийн гэрээ байгуулж Н.Дүүрэнжаргал нь 86-66 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 4000000 төгрөгийн зээл авч мөнгийг өөрийн дансаар авсан байсан. Уг зээлийн өр төлбөр барагдаж дуусаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2527 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4000000 төгрөгийг Б.Мягмардорж нэрээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг барьцаалан, хуурамчаар зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөг Б.Мягмардоржийн Хаан банкны 5540392959 дугаарын дансаар авсан байсан. Энэ нь зээлийн төлбөр дуусаагүй байхад дахин өр төлбөр гарчихсан байсан. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 143 дугаартай зээлийн гэрээ байгуулж иргэн Ц.Цэвээн нь 22-71 ӨВР улсын дугаартай автомашиныг манай компаний нэр дээр шилжүүлэн 1000000 төгрөгийн зээл авсан байсан. Гэтэл манай компаний нэр дээр байгаа автомашиныг ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1731 дугаартай зээлийн гэрээ байгуулан П.Цэвэлмаа нэрээр 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашиныг барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлэн 3500000 төгрөгийг П.Цэвэлмаагийн Хаан банкны 5540001626 дугаарын дансаар гүйлгээ хийгдсэн байсан. Ингээд нийт 13900000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ хийж Б.Мөнхнараа нь хувьдаа завшсан байсан. Хохирлоо барагдуулж авах гэж гомдол гаргасан байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. С.Золзаяа нэрээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2400000 төгрөгийн зээл гаргасан байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Золзаяа нэрээр 90000 төгрөг бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 833500 төгрөгийг Хаан банкны дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200000 төгрөгийн төлөлтийг Хаан банкны дансаар тус тус хийсэн байсан. Одоо уг хүний нэрээр 1581000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Батболд нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2500000 төгрөгийн зээл гаргасан байсан. Үүнээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 281000 төгрөгийн төлөлт Хаан банкны дансаар хийсэн. Өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байсан. "Бичил Глобус групп" нь тухайн хэрэг гарах үе буюу Б.Мөнхнарааг ажиллаж байх үед 100 хувь хувьцаа эзэмшдэг толгой компани байсан. Энэ үед “Бэрс капитал” ХХК нээгдээгүй байсан. “Бичил Глобус” нэрээр хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр “Бичил Глобус” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хөдөө орон нутагт "Бичил Глобус" нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа салбар нэгжүүдээ "Бэрс Капитал" нэрээр нэрлэн хуулийн этгээдийн хувьд тусдаа компани болсон. Энэ үе хүртэл “Бичил Глобус” групп нь “Бэрс Капитал” ХХК-ийн толгой компани байсан. “Бэрс Капитал” ХХК-ийн ерөнхий захирал нь С.Отгонбат бөгөөд “Бэрс Капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг ба “Бичил Глобус” группын 85 хувийн хувьцаа эзэмшдэг нэг эзэнтэй 2 өөр байгууллага юм. “Бичил Глобус” групп байгуулагдаад 8 жилийн хугацаа өнгөрсөн ба 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. “Бичил Глобус” групп, “Бэрс Капитал” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ажлын байрны тодорхойлолт нь хүн хүнээрээ биш ажлын байраар нь баталдаг. Тухайлбал менежер, салбарын эрхлэгч гэх мэт. Тухайн хэрэг гарах үед “Бичил Глобус групп” нь “Бэрс Капитал” ХХК-ийн толгой компани байсан болохоор ажлын байрны тодорхойлолтыг “Бичил Глобус” группээс баталсан. Энэ байдал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш буюу “Бэрс Капитал” ХХК бие даан тусдаа компани болсноос хойш ажлын байрны тодорхойлолтыг “Бичил Глобус” группээс батлахаа больсон. Хуурамч зээлийн гэрээ байгуулж манай компанид 13900000 төгрөгийн хохирол учруулснаас өмнө хэлсэнчлэн тодорхой хэмжээний төлөлт хийж өнөөдрийн байдлаар 12983000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг хуурамч зээлүүд бүгд хугацаа хэтэрсэн зээлд орж явж байгаа. Тийм болохоор хугацаа хэтэрснээс хойш нэмэгдүүлсэн хүүгээр тооцож нийт 16006974 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 105-107 х/,

 мөн хохирогч Г.Бямбын “...Ц.Үргэнханд, С.Золзаяа, С.Отгонбаатар нарын нэрээр танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу эдгээр хүмүүсийн нэр дээр авч байсан зээлийн баримтуудыг архиваас үзэхэд Отгонбаатар нэртэй 3 хүний материал байсан. Харин Баасанжавын төрсөн ах Сугарын Отгонбаатар нэрээр хоёр зээлийн материал байсныг танайд хүргүүлсэн байгаа. Санжаажавын Золзаяа нэрээр 0784 ӨВР улсын дугаартай автомашин барьцаалсан нэг хуурамч зээл, 39-00 ӨВР улсын дугаартай автомашин барьцаалсан нэг зээл байсан. Ц.Үргэнханд нэрээр нэг зээлийн материал байсныг хавтаст хэрэгт хавсаргахаар хүргүүлсэн байгаа. Өөр ямар нэгэн зээлийн материал байхгүй байсан. 2015 оны 03 дугаар сард Сугарын Отгонбаатар нэртэй зээлийн материал байсан нь Мөнхнарааг ажилд орохоос өмнө олгосон зээл байсан. Харин 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Отгонбаатар нэрээр 2000000 төгрөгний автомашиныг зогсоолд байршуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан байсан. Энэ материалыг үзэхэд ямар нэгэн хууль бус материал бүрдүүлж зээл авсан асуудал байхгүй байсан. Учир нь 71-74 ӨВР улсын дугаартай Тоёото Чэйзер маркын автомашиныг Сугарын Отгонбаатар нь манай ажилчин болох менежер Наксалын Отгонбаяртай тээврийн хэрэгсэл захиран зарцуулах итгэмжлэл 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байсныг үндэслэн материал бүрдүүлж Отгонбаатар нэрээр 2000000 төгрөгний зээл гаргасан байсан. ...Намайг Өвөрхангай аймагт томилогдон ирж байх үед кассын бэлэн орлогын мөнгө кассанд хонох тохиолдол байж байдаг байсан. Намайг ирснээс хойш бэлэн орлогын мөнгийг өдөрт нь Хаан банкинд байх кассын дансанд хийдэг болчихсон байгаа. 2015 онд миний оронд Мөнхнараа ажилладаг байсан болохоор тухайн үед яаж ажилладаг байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ бэлэн орлого орж ирсэн тохиолдолд Мөнхнараа болон кассын нярав Баасанжав нар хоорондоо ярилцаж тохиролцох юм бол төв байгууллага руу мэдэгдэхгүйгээр тухайн мөнгийг хэрэглэх боломж байдаг. Энэ 2 албан тушаалтны хэн нэгэн нь ганцаараа харин тухайн мөнгийг ашиглах боломж байхгүй. ...Үргэнханд гэдэг хүн зээл авч байгаа болохоор өөрийнхөө эзэмшилд байгаа автомашиныг Мөнхнараа руу шилжүүлж байгаа болохоор Үргэнханд гэдэг хүн зээл авах боломж нь нээгдэж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр тухайн зээл хууль ёсны дагуу гарч байгаа зээл юм. Гарын үсэг зурж баталгаажуулж, компанийг төлөөлж зээлийн гэрээ байгуулж байгаа хүн нь Отгонбаяр болохоор тухайн зээлийн материалыг сайн шалгаж нягталсан бол мэдэх боломжтой байсан. Отгонбаярын оролцоогоогүйгээр кассын нярав, салбарын эрхлэгч нар хуурамч зээл гаргая гэвэл боломжтой байдаг. ...Гомдолтой байна. Баасанжав, Мөнхнараа нар хохирлын нэг ч төгрөг барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 1 х /,

 гэрч Д.Бямбадоржийн “...Би Р.Батжаргал гэдэг хүнийг миний автомашиныг барьцаалж зээл авсан талаар огт мэдэхгүй. Би нийт 2 удаа л зээл авч буцаагаад төлчихсөн байгаа...” /1хх-24х/,

 гэрч Ц.Цэвээний “...Би П.Цэвэлмаа гэх хүнийг танихгүй. 22-71 ӨВР улсын дугаартай “Королла Аксио” маркийн автомашин барьцаанд тавьж П.Цэвэлмаа гэдэг хүн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3500000 төгрөгийн зээл “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр П.Цэвэлмаа гэх хүний нэр дээр зээл авсан талаар мэдэх зүйл байхгүй. Одоо миний автомашин “Бэрс Капитал” ХХК-ний нэр дээр байгаа...” /1хх-27х/,

гэрч П.Цэвэлмаагийн “...Одоогоос 2 жил гаруйн өмнө гэж санаж байна, би Баасанжаваас 2000000 төгрөг зээлсэн байсан юм. Тэр мөнгийг Баасанжав хаанаас авч надад зээлж өгч байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Баасанжав нөхөртэйгөө явж байсан. Би Баасанжаваас мөнгө зээлээч гэж өмнө нь гуйж байсан. Мөнгө өгөхдөө 1 сарын 10 хувийн хүүтэй шүү гэж хэлж байсан. Би мөнгө авснаасаа хойш зээлсэн мөнгөний хүү гэж сар бүр өгч байсан. Одоо хэдэн төгрөгийн хүү өгснөө санахгүй байна. Одоогоос 1 жил гарны өмнө 1000000 төгрөг өгч байсан. Үлдсэн мөнгийг өгөх гээд хүүхдүүдээсээ мөнгө зээлж 1200000 төгрөг бэлдчихээд түүнд хэлэхэд хүү нь дутуу байна. Гүйцээж авна гэж хэлж байсан. Үүнээс хойш та өөрийнхөө нэр дээр автомашин ол, таны нэр дээр зээл авч би өөрийнхөө мөнгийг авна гээд байхаар нь надад машин олдохгүй байна гэж хэлж байсан. Үүний дараа над руу залгаад таны зээлсэн мөнгөний чинь хүү 3500000 төгрөг болсон байгаа шүү гэж хэлэхээр нь арай ч ийм өндөр болохгүй байх шүү гэж хэлж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баасанжав над руу утсаар яриад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь Хууль зүйн хэлтсийн 2 дугаар давхарт байх түүний ажил дээр нь яваад очсон чинь ажил дээрээ ганцаараа байсан. Би зээлийн барьцаанд тавих машин олчихлоо, таны нэр дээр 3500000 төгрөгийн зээл авахаар болчихлоо. Одоо таны дансанд 3500000 төгрөг орно. Та банк хаахаас өмнө банкнаас уг мөнгийг аваад хүрээд ир гэж хэлэхээр нь би Хаан банкин дээр очоод дансанд орсон байсан 3500000 төгрөгийг авч Баасанжавт өгсөн. Тэр үед “та энэ мөнгийг төлж дуусгана шүү” гэж хэлэхээр нь би энэ мөнгө арай их байна. Ядаж 2400000 байж болдоггүй юм уу гэж асуухад үгүй ээ, хүүгийн хүү гэж ийм болчихсон байгаа. Ямар ч боломж байхгүй гэж надад хэлж байсан. Ямар автомашин барьцаалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй. Баасанжав ямар автомашин дээр зээл гаргасан гэдгийг өөрөө мэдэж байгаа. Баасанжав л тэр зээлийг надад бүрдүүлж өгсөн. Баасанжаваас авсан мөнгөний хүүгийн хүү гэж ийм өндөр болсон юм байх гэж бодож, тухайн байгууллагыг хохиролгүй болгоно гэж бодоод хүү төлнө гэж хэлдэг байсан. Би тэр 3500000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй...” /1хх-29-30х/,

гэрч С.Золзаяагийн “...Би уг зээлийг аваагүй. Надад 07-84 ӨВР улсын дугаартай автомашин байхгүй. 2015 оны 10 сарын 22-ны өдөр над руу эхлээд Баасанжав ярьж манай эрхлэгч Мөнхнараа чиний нэр дээр зээл авчихъя, чиний нэрээр зээл гаргая гээд байна гэж хэлэхээр нь “би юу яриад байгаа юм бэ, би зөвшөөрөхгүй” гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг байж байгаад 17 цаг өнгөрч байхад гэж санаж байна Мөнхнараа над руу утсаар яриад чиний данс руу 2400000 төгрөг хийчихлээ, энэ мөнгийг данснаасаа аваад өгөөч гэж хэлэхээр нь би Хаан банкин дээр очиж өөрийнхөө 5540377055 дугаарын дансаа шалгасан чинь 2400000 төгрөг орчихсон байхаар нь данснаасаа 2400000 төгрөг авч Мөнхнараад тэр өдрөө баримттай нь хамт өгсөн. Би банкнаас мөнгө авч гарч ирээд шууд Мөнхнараад өгсөн. Мөнхнараа мөнгөө авсны дараа гэрээн дээр гарын үсгээ зурчих гэхээр нь “би зээл аваагүй юм чинь гарын үсэг зурахгүй, юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Бааанжаваас миний нэр дээр авсан байсан зээлийг хаасан уу гэж асуухад хаачихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд л энэ асуудлаар Мөнхнараа, Баасанжав нартай ярилцаагүй таг чиг болчихсон байсан чинь 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Бичил Глобусаас ярьж байна өөрийн чинь нэр дээр зээл байна гэж хэлэхээр нь л тэр зээл төлөгдөөгүй байгаа гэдгийг мэдсэн. Би тухайн үед хуурамч зээлийн гэрээ үйлдэж миний нэр дээр зээл гаргасан гэдгийг мэдээгүй байсан. Тэр үед Мөнхнараа надад хэлэхдээ чиний данс руу мөнгө оруулаад гаргая гэж хэлээд мөнгө авч байсан юм. Харин дараа нь миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ байгуулж миний нэрээр зээл авсан гэдгийг Мөнхнараа надад хэлж байсан юм. Би түүнийг сонсчихоод миний нэр дээр авсан зээлээ хурдан төлж барагдуулаарай гэж хэлж байсан. Би анхнаасаа миний нэр дээр хуурамч зээлийн гэрээ хийж мөнгө авсан гэдгийг мэдсэн байсан бол тэр мөнгийг Мөнхнараад банкнаас авч өгөхгүй байх байсан. ...“Мөнхнарааг Баасанжав тэр зээлнээс 1000000 төгрөг авсан гэж хэлэхэд тийм үү гээд Баасанжавд чи энэ талаар надад хэлэхгүй яасан юм бэ, би зөвхөн Мөнхнарааг авсан юм байх гэж бодоод байсан шүү дээ гэж Баасанжаваас асуусан чинь үнэн гэж надад хэлж байсан...” /1хх-33-34х/,

гэрч Д.Болдбаатарын “...Манай хүүхдийн нэр дээр 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Мягмардорж 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашин барьцаалан хуурамч зээлийн материал бүрдүүлж 4000000 төгрөгийн зээл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Мягмардоржтой цагдаагаас асуугаад байна гэж утсаар ярихад өвөл амралтаар ирчихсэн байхад Мөнхнараа гэдэг таньдаг эмэгтэй надад бичиг баримт байхгүй байна, чи дансныхаа дугаарыг өгч байгаач, чиний дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд миний данс руу мөнгө хийж тэр мөнгийг Мөнхнараа гэдэг эмэгтэй өөрөө авсан гэж хэлж байсан. Ямар учиртай мөнгө яаж авсан талаар мэдэхгүй гэж хэлж байсан...” /1хх-35х/,

гэрч Н.Дүүрэнжаргалын “...Би Б.Мягмардорж гэдэг хүнийг танихгүй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 86-66 ӨВР улсын дагаартай “Тоёота Ланд-80” маркийн автомашиныг Б.Мягмардорж гэх хүний нэр дээр 4000000 төгрөгийн зээлийг “Бэрс Капитал” ХХК-иас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өөрийнхөө уг автомашиныг “Бэрс Капитал” ХХК-ий нэр дээр шилжүүлчихсэн байгаа болохоор энэ талаар мэдэх зүйл байхгүй...” /1хх-36х/,

 гэрч Х.Батболдын “...Мөнхнараа надаас данс байгаа юу, одоо карт чинь өөрт чинь байгаа юу байгаа бол дансанд чинь мөнгө хийгээд гаргаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан банкинд данстай гэж хэлсэн чинь миний данс руу мөнгө шилжүүлэхээр. болоод хоолоо идэж дуусаад ресторанаас гараад иргэний үнэмлэхийг минь аваад ажил руугаа орсон. Ажил руугаа ороод 10-20 минут болоод гарч ирээд за болчихлоо, одоо хэсэг хүлээж байгаад дансанд чинь мөнгө орно. Мөнгө орохоор нь би авъя гээд надтай хамт Хаан банкинд оочирлосон. Тэгээд би данснаасаа 2500000 төгрөгийг бэлнээр нь Мөнхнараад гаргаж өгчихөөд орой 18 цагийн автобусаар Улаанбаатар хот руу хөдлөөд Мөнхнараа Өвөрхангай аймагт үлдсэн. Миний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байгаа. Би Хаан банкинд 5007450945 дугаарын данстай. Миний Хаан банкны дансанд 2500000 төгрөг хийсэн өдрөө 1 хуудас цаасны доор байсан зээлдэгчийн гарын үсэг гэсний ард зуруулсан. Тухайн үед би яагаад зурж байгаа юм бэ, надад дараа нь хамаагүй биз дээ гэсэн чинь зүгээрээ хэд хоногоос болно. Манайхаас зээл авсан хүний зээлийн хугацаа нь дуусч байгаа юм, тэрийг төлнө гэж байсан. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” /1хх-41-42х/,

гэрч Д.Чинзоригийн “...2016 оны 03 дугаар сарын эхээр “Бичил Глобус” ХХК дээр очиж бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн чинь Бямба гэдэг эмэгтэй чиний автомашиныг барьцаалан өөр хүнд зээл олгосон байна лээ гэж хэлэхээр нь л энэ талаар мэдсэн. Би Мөнхнараа, Баасанжав гэх хүмүүсийг танихгүй, зээл авахдаа л ажлын шугамаар уулзаж байсан...” /1хх-44/, гэрч Г.Юмсүрэнгийн “...Цэвэлмаагийн барьцаалсан байсан 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Аксио” автомашин өмнө нь тухайн автомашины эзэмшигч нь зээлээ аваад тухайн зээлээ хаачихсан байсан автомашин дээр хуурамч материал бүрдүүлж зээл гаргасан байсан болохыг мэдсэн. Тэгээд үүнээс нь хөөгөөд үзэхэд 5 автомашиныг дээрх аргаар нийт 5 хүний нэр дээр зээл гаргасан байсан. Энэ талаар Мөнхнараагаас асуухад би хуурамч зээл гаргасан нь үнэн, би буцааж төлнө гэж хэлж байсан. Зээлийн материалыг зээлийн менежер, эрхлэгч хоёр бүрдүүлж, эрхлэгч тухайн материалыг хянаж шалгаад кассын нярав зээлийн материалыг үндэслэж тухайн хүний данс руу мөнгийг нь шилжүүлэх ёстой байдаг юм. Мөн кассын нярав мөнгийг шилжүүлэхдээ материал бүрэн байна уу гэдэгт хяналт тавих ёстой байдаг юм...” /1хх-46-47х/,

гэрч Д.Зоригсайханы “...Батжаргал гэдэг хүний нэрээр гарсан зээлийг санаж байна. Би тухайн үед цайндаа гарах гээд байж байсан чинь Мөнхнараа надад зээлийн материал өгөхөөр нь тухайн материалыг шалгаж үзэхэд баталгаат гарын үсэг дутуу байсан. Баталгаат гарын үсгийг нь би зуруулах ёстой байдаг юм. Ингээд баталгаат гарын үсгийг Батжаргал гэдэг хүнээр зуруулах гэтэл Мөнхнараа надад хэлэхдээ наад хүн чинь өөрөө ирээд гарын үсэг зурна, чи мөнгийг нь шилжүүлчихээд надад наад материалаа үлдээчих, би гарын үсгийг нь нөхөөд зуруулна гэж хэлэхээр нь үнэхээр тэгэх юм байхдаа гэж бодоод тухайн зээлийг интернет банкаар шилжүүлчихсэн юм...”/1хх-52х/,

гэрч Б.Мягмардоржийн “...Мөнхнараа нь намайг автомашиндаа суулгаад чиний Хаан банкны данс чинь хэд вэ гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуутал чиний дансанд мөнгө хийчихээд буцаагаад авах хэрэг байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансыг 5540392959 гэж хэлсэн. Б.Мөнхнараа нь иргэний үнэмлэхээ өгчих хэрэгтэй гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуутал данснаас чинь мөнгө авахад хэрэг болно гэж надад хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг болон Хаан банкны дансны дугаарыг мэдэж аваад яваад өгсөн. Тэгтэл 14 цагийн орчимд Б.Мөнхнараа нь өрөөндөө ороод бичиг цаас эмхлүүлж байснаа чи энэ дээр гарын үсэг зурчих гээд надад нэг хуудас цаас өгсөн. Би ч тухайн үед яарч явсан болохоор тэр хуудсанд юу гэж бичсэнийг нь уншилгүй гарын үсгээ зурчихсан. Уг бичиг цаасыг харахад ямар нэгэн албан бичиг шиг тамга тэмдэг энэ тэр бол байгаагүй. Би гарын үсгээ зурчихаад тэндээс гарч хүнс барааны зах орчихоод буцаад явж байтал Мөнхнараа нь 16 цагийн орчимд над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлтэл очоод авъя гэж хэлээд над дээр ирээд намайг авч яваад төв Хаан банкны салбар дээр хүрч ирээд бид хоёр хамт ороод Мөнхнараа нь миний данснаас 4000000 төгрөг бэлнээр аваад намайг байрны гадна хүргэж өгөөд баярлалаа гэж хэлчихээд явсан. Надад Мөнхнараа ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...” /2хх-38-39х/,

гэрч Ж.Тунгалагийн “...Би 2015 оны 09 дүгээр сарын үеэр Мөнхнараагаас 1100000 төгрөгийг зээлсэн. Би тэр мөнгийг Мөнхнараагаас авахдаа Жаргалмаа гээд найзынхаа данс руу хийлгэж авсан. Би 2015 оны 09 дүгээр сарын эхээр зээлж авч байсан яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр надад яаралтай бэлэн мөнгөний хэрэг гараад би тэр мөнгийг нь хувьдаа хэрэглээд 2-3 хонуулаад буцаагаад Мөнхнараад өгсөн. Би тухайн үед Мөнхнараагаас тэр мөнгийг найз Жаргалмаагийн Хаан банкны дансаар дамжуулж авч байсан. Мөнхнараа тухайн үед надад мөнгө зээлж байхдаа дэлгүүр ажиллуулдаг эгчээсээ аваад өгчихлөө шүү хурдан буцаагаад явуулчихаарай гэж байсан. Би удаагүй 2-3 хоногийн дараа мөнгийг буцаагаад өгсөн...” /3хх-3х/ гэсэн мэдүүлгүүд, “Бичил глобус групп” ХХК-ий дотоод хяналт шалгалтын дүгнэлт /1хх-6-12х/, П.Цэвэлмаа нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан 22-71 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” автомашины зээлийн баримт /1хх-162-168, 169-181х/, Р.Батжаргал нэрээр авсан хуурамч зээлийн баримт болон барьцаалсан 94-42 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-183-189, 190-198х/, Б.Бямбадорж нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 86-66 ӨВР улсын дугаартай “Тоёота Ланд-80” автомашины зээлийн баримт /1хх-200-205, 206-211х/, Х.Батболд нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 09-03 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-214-223, 229-241х/, С.Золзаяа нэрээр авсан хуурамж зээлийн баримт болон барьцаалсан 07-84 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус” автомашины зээлийн баримт /1хх-242, 2хх-4-13х/, харилцагчийн дансны хуулга /2хх-14-18, 27-37х/, Хаан банкны “Интернэт банк”-ны харилцагчийн дансны хуулга /3хх-ийн 6-8, 21-22х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-13-16, 19-20х/, “Бэрс капитал” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2015 оны 15/009, 15/028, 15/3, 15/49-А, 15/067, 2016 оны 29/16 тоот тушаалууд, Бичил глобус групп ХХК-ий салбарын захирал, кассын няравын ажлын байрны тодорхойлолт, “Бичил глобус групп” ХХК, “Бэрс капитал” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  гарсан байна.

 

Анхан шатны шүүх, С.Баасанжав, Б.Мөнхнараа нар нь байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших гэмт хэргийг үйлдэхдээ хуурамч зээлийн гэрээ хийсэн нь тухайн гэмт хэргийг үйлдэх арга нь гэж үзэн тэд нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар давхар зүйлчилж Өвөрхангай аймгийн Прокурорын газраас С.Баасанжав, Б.Мөнхнараа нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хууль ёсны болжээ.

С.Баасанжав нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн, анх удаагаа хорих ял шийтгүүлсэн, гэм буруугаа ойлгож, чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа нөхөн төлж хохирогч “Бэрс капитал” ХХК-ийг хохиролгүй болгосон байх тул түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтын шүүгдэгч С.Баасанжав нь хохиролд “4 500 000 төгрөг төлсөн” гэснийг “6 078 990 төгрөг төлсөн” гэж,

9 дэх заалтын “шүүгдэгч С.Баасанжавт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьсугай” гэснийг “батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж, 

6 дахь заалтаас “шүүгдэгч  С.Баасанжаваас 1 578 990 төгрөгийг тус тус” гэснийг хасч тус тус өөрчлөн,

71. заалт болгон “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар С.Баасанжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэн, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.” гэж нэмсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар С.Баасанжавыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 4. Шүүгдэгч С.Баасанжав нь 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 5. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Монгол улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ЭНХМАА

                                               ШҮҮГЧИД                             Т.ДАВААСҮРЭН

                                                                                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ