Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 42

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг би иргэн Б.*******ийннэхэмжлэлтэй тус аймгийн *******,*******,******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн *******, хөдөө******* газрын дарга Б.*******, гуравдагч этгээд Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Бид гурвын хооронд уг нь зөрчилдөөн, маргаан байхгүй юм гэв.

Хариуцагч Завхан аймгийн *******, хөдөө******* газрын дарга Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт манай хоёр эмч хоорондоо тохиролцоод албан тушаалууд дээрээ солигдон томилгоо хийлгүүлэх хүсэлтэй байгаа бол надад татгалзах зүйл алга байна гэв.

Гуравдагч этгээд Ц.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Нэг байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд энэ асуудлыг заавал шүүхийн шийдвэр гаргуулахгүйгээр шийдвэрлэх санал надад байна. Бид адилхан малын их эмчийн мэргэжилтэй, олон жил ажилласан хүмүүс учраас ******* ахыг хүндэтгээд мал эмнэлгийн албаны даргаар ажиллуулж, би мэргэжлийн дагуу халдварт өвчин тархвар судлал хариуцсан мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******,*******,******* газрын дарга Б.*******д холбогдох 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогчид дараах байдлаар эвлэрэв.

Эвлэрсэн байдал: Завхан аймгийн ******* хөдөө******* газрын Мал эмнэлгийн албаны дарга бөгөөд тасаг нэгж, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажилд Б.*******ийг эгүүлэн томилох, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлд миний бие Ц.*******гийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй бөгөөд мэргэжлийн дагуу халдварт өвчин тархвар судлал хариуцсан мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн *******,************** газрын Мал эмнэлэгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, тус газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар халдварт өвчин тархвар судлал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогджээ.

Тэрээр дээрх Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, энэ талаар бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эвлэрэх эрхийнхээ дагуу, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх эвлэрлийг гуравдагч этгээдээс хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, түүнчлэн хуульд харшлахааргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн *******, хөдөө******* газрын дарга Б.******* нар нь харилцан буулт хийж,тус ******* хөдөө******* газрын мал эмнэлгийн албаны дарга бөгөөд тасаг нэгж, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажилд Б.*******ийг эгүүлэн томилох, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлд гуравдагч этгээд Ц.*******гийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй бөгөөд мэргэжлийн дагуу халдварт өвчин тархвар судлал хариуцсан мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрөх гэсэн нөхцлүүдийг харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ