Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0176/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                       Ж нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-д  холбогдох 1939003370205 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1977 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Ишгэн толгой гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Ж /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны арын гудамжны ард иргэн Г-ыг зээлсэн мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж түүнийг нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой Хэрлэн сумын 5 дугаар багт иргэн Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Хохирогч Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Дулааны эгнээний хойд талд өөрийн дүү Жид зодуулснаас болж миний үүдний дээд нэг шүд унаж, баруун, зүүн хацар шалбарч, дээд уруул язарч, баруун гарын бугалганы ар хэсэг, баруун талын хөх махны дээд хэсэгт зулгарсан...Ж намайг шууд хавирч унагаад дээр суугаад хар подволикноос зуурч байгаад урсан. Тэгээд бид хоёр зууралдаад босоод иртэл Ж миний нүүрэнд 3-4 удаа гараараа цохисон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
  2. Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2019 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед намайг Сангийн аж ахуйн 6 давхар байранд байдаг найз Батаагийнд байж байхад манай хамаатны дүү болох Ж над руу залгаад хаана байгаа юм уулзъя гээд байсан тэгээд би хаана байгаа газраа хэлтэл удалгүй Ж ахиж залгаад гадаа чинь ирчихлээ гараад ир гэж хэлсэн тэгээд би найзынхаасаа гараад очтол Ж өөрийнхөө Пробокс маркийн машинтай ирчихсэн байсан, бас найзууд нь бололтой 2 танихгүй залуу хамт явж байсан тэр гурав гурвуулаа уучихсан болов уу гэмээр согтуу байсан тэгээд Ж намайг чи муу мөнгөө өг л дөө пиздаа минь, яг одоо өгөөдөх данс руу хий гээд байсан тэгээд машинаасаа бууж ирээд Ж гараа зангидаад миний ам руу цохих гэж байгаа юм шиг наагаад түлхээд байсан, намайг тэгж хэд хэд түлхсэн, тэгж байснаа намайг машинд суучих гэж хэлсэн, би ч нэг их юм бодолгүй машинд нь суусан тэгсэн чинь Ж шууд машинаа асаагаад Сангийн аж ахуйн замаар хойшоо яваад аймгийн төвөөс зайдуу хогийн цэгийн наахан талд ирээд шороон замын хажуу руу гараад зогссон. Тэгээд Ж машинаасаа гараад намайг машинаас буучих гэж хэлсэн тэгэхэд нөгөө хоёр залуу ч гэсэн машинаас буусан. Тэгээд Ж намайг чи одоо мөнгөө өг, одоо миний данс руу хий гээд над руу дайраад намайг заамдаад авсан, би урьд нь Жоос 100.000 төгрөг зээлчихээд тэрийгээ өгөөгүй байсан юм. Тэгээд би Жтой барьцалдаад байж байтал Ж намайг шууд хавираад газар унагаасан тэгээд өөрөө миний дээр суучихсан миний пудволкны захнаас бариад боогоод байсан би бас адилхан Жийг заамдаад авсан тэгсэн чинь намайг тавь пиздаа минь гээд орилоод байсан тэгэхээр нь би Жийн хувцаснаас тавиад бид хоёр хоёулаа босцгоосон тэгээд намайг босоод ирсэн чинь Ж миний нүүр рүү гараараа 3-4 удаа угсраад цохиод авсан намайг цохиулаад тонгойсон чинь шууд нүүр лүү маань нэг удаа өшиглөсөн тэгэхэд миний уруул руу оноод дээд талын үүдэн шүд маань угаараа сулраад далийчих шиг болсон тэгээд би Жид чи шүд унагаачихлаа гэж хэлэхэд Ж ерөөсөө тоохгүй намайг үсдэж дараад дээшээ өндийлгөхгүй байж байгаад ахиад 4-5 удаа миний цээж толгой руу өшиглөөд зогсоо зайгүй балбаад байсан. Би уг нь амьхандаа гараараа нүүрээ дараад байхад л их хүчтэй өшиглөөд байсан...миний үүдэн шүд сулраад гараараа хүрсэн чинь шууд ойчоод уначихсан тэгээд би шүдээ өмднийхөө кармайндаа хийсэн...Миний дээд талын 1 үүдэн шүд уначихсан, бас зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа хавдсан, дээд уруулын дотор талд язарсан шархтай бас толгой их өвдөж байгаа, Ж миний толгой руу их өшиглөсөн. Ж нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм, бид хоёр бол үеэлүүд байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
  3. Гэрч С.Жамбалдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Тэгээд Дулааны арын эгнээнд очоод машинаасаа тэр хоёр буугаад хоорондоо цохилдоод муудсан. Тэгэхээр нь би машинаас буугаад та хоёр боль гэж хэлээд салгасан. Ж ах Г ахыг зодсон нь үнэн. Алтан-Од ах бид хоёр Г ахыг зодсон асуудал байхгүй. Г ах бид нартай уулзахдаа нилээн согтуу байсан...Г ахыгаа зодсоны дараа эгчийнхээ хашаанд буулгаж өгсөн.Тэгээд Ж ах таньдаг хүнээрээ машинаа бариулсан. Тэгээд ахтайгаа муудсан уурандаа Алтан-Од ах бид хоёрын ууж байсан архинаас уусан. Тэгээд Саригт эгчийнхээ гадаа очиход эгч нь цагдаа дуудсан байсан.Ингээд цагдаагийн хүмүүс ирж бид хоёрыг эрүүлжүүлсэн. Алтан-Од ах эгчийнх рүү явж байхад замдаа буугаад үлдсэн юм . Г ах зодуулсны дараа 2 хацар нь халцарсан байдалтай харагдсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/
  4. Гэрч Т.Алтан-Одын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Тэгээд дулааны эгнээний ард очоод Ж, Г ах хоёр машинаас буугаад хоорондоо зодолдсон. Тэгээд Жамбалдорж тэр хоёрыг салгасан. Би нилээн согтуу байсан болохоор машинаас буугаагүй. Ингээд Г ахыг машинд суулгаад аймгийн төв рүү оруулж өгсөн...Г Жтой муудаж зодолдсоны дараа 2 хацар нь шалбарч цус гарсан байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/
  5.  

-Г-ын биед  баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад язарсан     шарх, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун хөх,   баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр   үүсгэгджээ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 21-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Жийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн тул шүүгдэгч Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ