Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 16 гудамж, 440 тоотод оршин суух, Жамъян овогт Дандарын Гэрэлгуа /РД:ЧИ63123001/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Махбалын Машбат /РД:ФМ75032917/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Гэрэлгуа, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                                       

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Гэрэлгуа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлгуа миний бие хариуцагч М.Машбатаас 1.500.000 төгрөг гаргуулан авахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагч М.Машбатыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. М.Машбат нь Энхтайван найрамдлын ордны зүүн талд Караоке-69 гэсэн улаан байшингийн 4 давхарт байрладаг хууль зүйн фирм өмгөөлөгч ажилтай. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Махбалын Машбат /РД:ФМ75032917/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Гэрэлгуа нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Махбалын Машбат /РД:ФМ75032917/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2016/18873 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж тус тус авагдсан байна.

Уг захирамжаар Д.Гэрэлгуагийн нэхэмжлэлтэй М.Машбатад холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Махбалын Машбат /РД:ФМ75032917/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь М.Машбатыг олж болох эх сурвалжийг Энхтайван найрамдлын ордны зүүн талд Караоке-69 гэсэн улаан байшингийн 4 давхарт байрладаг хууль зүйн фирм өмгөөлөгч ажилтай гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

         Хүсэлт гаргагч Д.Гэрэлгуатай холбоо барих утас: 99146116, 96886116 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.Гэрэлгуагийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Махбалын Машбат /РД:ФМ75032917/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Д.Гэрэлгуа нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Д.Гэрэлгуатай

холбоо барих утас: 99146116, 96886116 болно.

                            

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА