| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05340/И |
| Дугаар | 181/ШШ2016/00078 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2016/00078
|
2016 оны 06 сарын 15 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00078 |
Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Чингис хааны талбай -3, Голомт банк /РД:2075377/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-76 тоотод оршин суух Харчус овгийн Энхтайваны Адъяасүрэн /РД:АЮ80042060/-д холбогдох хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Голомт банк нь тус банкны зээлдэгч Э. Адъяасүрэнтэй 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1105069902 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй олгосон.
Зээлдэгч нь банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийж байгаа тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 044 274 төгрөгийг Э. Адъяасүрэнгээс гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Голомт банкинд 4 044 274 төгрөг төлөх нь үнэн. Энэ мөнгийг 2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын дотор бүрэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Голомт банк нь Э.Адъяасүрэнгээс 4.044.274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Э.Адъяасүрэн нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 4 044 274 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банкинд 2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 4.044.274 /дөрвөн сая дөчин дөрвөн мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг хариуцагч Э. Адъяасүрэн 2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79658 төгрөгийн тал хувь болох 39829 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39829 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО