| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06822/И |
| Дугаар | 5105 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 5105
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 3 дугаар байр, 6 тоот хаягт байрлах, “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүр, “Их үүсгэл” ХХК-ийн зүүн талын 3 давхар саарал байшин, 3 байр, 34 тоотод оршин суух, Хонхиш өргөн шаалуу овогт Батмөнхийн Цогт-Адъяа /РД:УХ64101654/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 615.295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 3-р байр нь суудлын вагон депогоос 2013 онд хувьчлагдсан. Хувьчлалын дараа СВД СӨХ-г 2013 оны 12 сард үүсгэн байгуулж, 2014 оны 01 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь ус, дулаан, хог, үйлчлэгчийн цалин, НДШ, татвар зэрэг тогтмол зардлаа дөнгөж төлөөд, засвар үйлчилгээ хийх зардалгүй болохын зэрэгцээ зарим үед ус, дулааныхаа тооцоог хийж чадахгүйд хүрдэг. Жишээлбэл 2016 оны 5 сард 7 хоног усаа хаалгаж байсан. Одоогийн байдлаар цаашид “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байна. Одоо өвлийн бэлтгэл хангах, халаалтын системийн засвар үйлчилгээ хийх, төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцээх ажилд санхүүжилт хэрэгтэй байна.
Б.Цогт-Адъяа нь байр, СӨХ-ийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 9 сар болж мөнгөө төлөхийг хуулийн дагуу удаа дараа анхааруулж мэдэгдэл өгсөн ба албан газарт нь мэдэгдэж байсан. Мөн 2015 оны 11 сарын 01-ний Удирдах зөвлөлийн хурлаар алдангиас чөлөөлөх шийдвэр гаргасан боловч бүрэн гүйцэд өр төлбөрөө барагдуулаагүй. 2015 оны 06 сарын 18-ны өдөр нэр бүхий 9 хүнийг эвлэрүүлэн зуучлахад өгсөн боловч асуудал бүрэн шийдэгдээгүй.
Иймд Б.Цогт-Адъяагаас 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл хугацааны Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 615.295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ш.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Цогт-Адъяад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 70.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 545.295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цогт-Адъяа төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 273.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 272.295 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цогт-Адъяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Цогт-Адъяа миний бие “СВД” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 70.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 545.295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цогт-Адъяа төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 273.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 272.295 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Цогт-Адъяад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ болон бусад зардалд 615.295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 70.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 545.295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цогт-Адъяа төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 273.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 272.295 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 19100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9550 төгрөг, хариуцагч Б.Цогт-Адъяагаас 9550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 70.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 545.295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цогт-Адъяа төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 273.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 272.295 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9550 төгрөг, хариуцагч Б.Цогт-Адъяагаас 9550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СВД” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА