Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 736

 


 

 

 

                                                                                                                                              

2019           08          05                                   2019/ШЦТ/736       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/,  

Иргэний нэхэмжлэгч А.Анхманлай,

Шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Уд холбогдох эрүүгийн 1809033610347 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 79 дүгээр гудамж 917 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.У нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 05 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Долоон буудлын урд гүүрний замд 81-74 УНУ улсын дугаартай “Тоуота prius” маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан.. "эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.. 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Бадамын жолоодож явсан 87-50 УНП улсын дугаартай “Hyundai Avante” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.Одгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Hyundai Avante ХD”..87-50 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 75.000 /нийт 120.000/ төгрөгний хохирол, “Тоуота prius-20” маркийн 81-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 6.735.000 /нийт 7.955.000/ төгрөгний хохирол учруулсан,

 

Мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 05 цагийн үед 81-74 УНУ улсын дугаартай “Тоуоta prius” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр иргэн А.Анхманлайн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч А.Анхманлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай ажлын залуу Ганзориг “зуслан дээр байгаа эхнэр хүүхдээ очиж эргэчихээд ирье, машинаа түр хэрэглүүлээч” гэж гуйсан. Зуслан руугаа явж ирээд миний машиныг угаалгын газар өгсөн байсан. Шүүгдэгчийн дүү гэх залууд машиныг хүлээлгэн өгсөн. Хэрэг гарсны дараа Улсмандахын ах нь гэж залуу ирж уулзаад “манай дүү ийм хэрэг хийчихлээ, төлбөрт нь ах нь машинаа өгье” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар судлахад 5 сая төгрөгөөс дээшээ авах хүн байхгүй байсан. Арай үнэтэй зарах гэж үзсэн боловч үнэ хүрээгүй. Уг машиныг зараад татвар, болон бусад зардлаа төлөөд надад 3.304.000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 1809033610347 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ машин угааж байтал Одгэрэл манай ажил дээр ирсэн. Такси бариад Одгэрэл ихэрдээ миний сууж явсан жолоочийн хажууд нэг согтуу хүн байна гэж хэлээд ирсэн. Тэгээд Одгэрэлийг Чингэлтэй рүү гэр рүү нь хүргэж өгөхөөр явж байгаад 7-н буудлын урд гүүрний замд боржиур мөргөж зам тээврийн осол гаргасан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Одгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хөдөөнөөс орж ирсэн. Тэгээд замаараа Улсмандах Энхмандах ах дүү хоёрыг угаалгын газар дээр ажиллаж байхад би такси барьж очиж аваад 400м газар явж байгаад 3-уулаа машинаас буусан. Тэгээд буцаад угаалгын газар дээр очоод угаалгах гэж байсан машиныг Улсмандах унаад бид хоёр хамт суугаад гарсан. Шууд машин дотороо Чингэлтэй явах замдаа гүүрний бордюр мөргөж зам тээврийн осолд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22, 25-27 дугаар хуудас/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Энхмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би ахынхаа ажил дээр хамт машин угааж байтал Одгэрэл ах ирж дотор байсан машиныг ах Улсмандах унаад, бид 2 дотор нь суугаад Чингэлтэй явах замдаа гүүрний боржиур мөргөж зам тээврийн осолд орсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20, 43-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бадам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэйгээс урагшаа явж байтал урсгал сөрж орон миний машины жолоочийн хойд талын керлон руу мөргөж нөгөө жолооч цаашлаад гүүр мөргөж осолдсон. Хохиролд 140.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28, 37-38 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Анхманлай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр 11 цагийн үед Төв шуудан дээр найз Ганзоригт өөрийн эзэмшлийн 81-74 УНУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг нэг хоногийн хугацаатай өгч явуулсан. 2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн ЗЦТ-ийн байцаагч Сэр-Од таны машин буулдын замд онхолдсон байна гэж мэдэгдсэн. Машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна. Маш их гомдолтой машинаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Иргэний хариуцагч Ц.Ариунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед манай авто угаалгын газарт  иргэн Анхманлайгийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 81-74 УНУ улсын дугаартай авто машиныг түүний найз Ганзориг угаалгахаар манай ажилтан Энхмандахад өгсөн байсан. Тэр шөнө Энхмандахын төрсөн ах Улсмандах согтуу ирж автомашиныг унаж гарч зам тээврийн осол гаргасан байсан. Надад болон зохион байгуулагч Соёмбод уг автомашиныг хариуцуулж хүлээлгэж өгөөгүй. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Яагаад гэвэл надад болон зохион байгуулагчид уг автомашиныг хариуцуулж хүлээлгэж өгөөгүй. Мөн автомашиныг авчирч өгсөн хүн болон хүлээж авсан манай угаагч хоёр найз байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тэр өдөр өглөө 05 цаг 30 минутын үед Анхманлай надруу залгаад миний машин хаана байна? онхолдсон гэж цагдаагаас залгаад байна гэсэн. 2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд “Хом” авто угаалгын газар Т.Приус-20 маркийн 81-74 УНУ улсын дугаартай авто машиныг тус газар үүдэнд нь очоод 90475050 дугаарын утас руу залгаж “танай авто угаалгын газар ажиллаж байгаа юу” гэж асуутал “ажиллаж байгаа оруулаад ир” гээд угаалгын газрын хаалгаа онгойлгож өгсөн. Би машинтай дотогшоо ороод уг угаалгын газрын ажилтан Энхмандах гэх хүнд өглөө ажилдаа явах замаараа авна гэж хэлээд хариуцуулж үлдээгээд явсан. Тус газарт би машинаа 20-30 удаа угаалгаж байгаа. Өглөө машинаа авахдаа төлбөр тооцоогоо хийгээд явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Гэрч А.Соёмбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед “Хом” угаалгын газрыг нээгээд 10 гаран машин угаасан 23 цагийн үед хаалгаа хаагаад дотор угаагч Энхмандах, Бек хоёрыг үлдээгээд эхнэрийн хамтаар гэр рүүгээ явсан. Үүрээр 05-06 цагийн үед над руу нэг хүн утасаар залгаад, “угаалгын газраас машин авч яваад Дүүхэй төвийн хажуу зам дээр онхолдуулсан байна. Чи хурдан угаалгын газраа хүрээд ир” гэж хэлсэн. Би эхнэрийн хамтаар очиж камерийн бичлэг үзсэн. Би хаалгаа сайн түгж машин авч болохгүй гэж хэлсэн. Энхмандах, Бек хоёр согтууруулах зүйл хэрэглээгүй байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8791 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Энхмандахын биед баруун мөрний суналт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8792 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Х.Одгэрэлийн биед дээд уруулын шарх, тархи доргилт, ууц нуруунд цус хуралт, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл, баруун тавхайн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 67-73 дугаар хуудас/,

 

Эрх бүхий албан тушаалтны 159 дугаартай магадлагаа “...1. Т.Приүс маркын 81-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гүнтэвсүрэнгийн Улсмандах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:  согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Х.Аванте маркийн 87-50 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Бадам нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

Техникийн шинжээчийн №585 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. 81-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гүнтэвсүрэнгийн Улсмандах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:  согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Х.Аванте маркийн 87-50 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Бадам нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.
  3. Тоормосны мөргүй тул автомашины хурдыг тодорхойлох боломжгүй...” гэжээ /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би осол болоход машин дотор нь сууж явсан. Тухайн өдөр Улсмандахын ажиллаж байсан угаалгын газар очиж найз Бямбадоржийг хүлээгээд байж байтал 2 найз нь ирсэн гэрт нь хүргэж өгөх гээд угаалгын газарт байсан хүний машиныг Улсмандах жолоодон урд суудал дээр Оюука, хойд талд Энхмандах , Одгэрэл бид 3 суугаад Чингэлтэй орохоор хөдлөөд 7 буудал орчим явж байтал нэг мэдсэн эсрэг урсгалд ороод онхолдсон. Нэг мэдсэн 103 машинд сэрсэн. Дараа нь гэмтлийн эмнэлэгт очсон. Ухаан алдсан байсан юм шиг байна лээ. Тухайн үед би утсаар холбогдоод явж байсан. Сайн бүх зүйлийг санахгүй байна. Улсмандах миний нөхөр байгаа юм....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2480 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Toyata Prius 20 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
  2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.
  3. Автомашинд гарсан эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гархад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шороо тоос, зэв мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь үүсээд удсан хуучин гэмтэл байна.
  4. Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, ABS систем байна. Баруун хойд талын тоормосны шингэн дамжуулах гуурсны битүүмж алдагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй байна.
  5. Автомашин хөдөлж явах боломжгүй тул автомашины тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.
  6. Автомашин хөдөлж явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй.
  7. Автомашины жолооны механизм ажиллаж байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 223-225 дугаар хуудас/,

Г.У жолооч биш болохыг тодорхойлсон тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/, гэрч Ч.Оюунтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 05 цагийн үед 81-74 УНУ улсын дугаартай “Тоуоta prius” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр иргэн А.Анхманлайн зөвшөөрөлгүйгээр авч улмаар согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Долоон буудлын урд гүүрний замд уг автомашиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан... "эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.. 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй "...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Бадамын жолоодож явсан 87-50 УНП улсын дугаартай “Hyundai Avante” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.Одгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Энхмандахын биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч “Hyundai Avante ХD”...87-50 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 75.000 /нийт 120.000/ төгрөгний хохирол, “Тоуота prius-20” маркийн 81-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 6.735.000 /нийт 7.955.000/ төгрөгний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,

 

Г.У жолооч биш болохыг тодорхойлсон тодорхойлолт,

 

Хохирогч Х.Одгэрэлийн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бадам, А.Анхманлай нарын мэдүүлэг,

 

Гэрч Н.Ганзориг, А.Соёмбо нарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8791, №8792 дугаартай дүгнэлтүүд,

 

Техникийн шинжээчийн 585 дугаартай дүгнэлт,

 

Эрх бүхий албан тушаалтны №159 дугаар дүгнэлт,

 

“Ашид Билгүүн” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт цугларсан дээрх ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Уын үйлдэл нь “Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

  Иймд шүүх шүүгдэгч Г.Уыг “согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч Б.Бадамаас “...хохиролд 140.000 төгрөг хүлээн авсан. гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, иргэний нэхэмжлэгч Г.Энхмандахаас “гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

              Харин иргэний нэхэмжлэгч А.Анхманлайгаас “...Улсмандахаас хохиролд 3.304.000 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх ба түүний тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирол 7.955.000 төгрөгөөс 3.304.000 төгрөгийг хасч үлдэгдэл 4.651.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж А.Анхманлайд олгох нь зүйтэй.

 

              Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэрч Н.Ганзоригоос 81-74 УНУ улсын дугаартай “Тоуоta prius” маркын автомашиныг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул иргэний хариуцагч Ц.Ариунбатаас шүүгдэгч Г.Уын буруутай үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл тогтоогдсонгүй.

    

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 мөн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Уад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /480:8=60 хоног/ 60 хоногийн хорих ялаар тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 1 жил жилийн хугацаагаар биечилэн эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч, хор уршиг арилаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.У нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Тус хэрэгт авагдсан 81-74 УНУ улсын дугаартай “Тоуота prius-20” маркын 01761757 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч А.Анхманлайд буцаан олгох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад Г.У нь согтуурсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож болохгүй жолооч биш гэдгээ мэдсээр атлаа бусдын тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй, нөгөөтэйгүүр автомашины эзэмшигч, тухайн автомашиныг хүлээн авсан этгээдийн хайнга үйлдлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Уг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Мөн шүүгдэгч Г.Уыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Шүүгдэгч Г.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Уад оногдуулсан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон /480:8=60/ 60 хоногийн хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Тус хэрэгт авагдсан 81-74 УНУ улсын дугаартай “Тоуота prius-20” маркын 01761757 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч А.Анхманлайд буцаан олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Уаас 4.651.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Анхманлайд олгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Уад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Уад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН