| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/05243/И |
| Дугаар | 210/МА2025/00679 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00679
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, *******Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01339 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч **************, **************, ************** нарт холбогдох,
Газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч *******Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 251 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 252 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
******* нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 250 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц, гудамж, хаягт байршилтай, 249 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус өмчлөх болсон.
*******, ******* нар нь иргэн *******, ******* гэх хүмүүстэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээр дурдсан газруудыг тус тус худалдан авсан. Дээрх газрууд нь тус бүр өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч газар тус бүрээр тусгаарлалт хийгдээгүй нэг том хашаа ю******* Хариуцагч **************, түүний хүү ************** нар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хашаа барин амьдарч байгаа бөгөөд нүүх талаар мэдэгдэхэд удахгүй чөлөөлж өгнө, газрыг чинь түр харж байя гээд харж хандаж байх хөлс гэж 100,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш удаа дараа өмчлөлийн газраа чөлөөлөхийг шаардахад сайн дураараа чөлөөлж өгөхгүй өдий хүрч байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь өөрсдийн өмчлөлийн газраа *******-д худалдахаар ярилцаж байгаа бөгөөд хариуцагч талаас 2025 оны 10 дугаар сар хүртэл газрыг чөлөөлөх хугацаа олгооч гэж хүсэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлийн газрыг хариуцагч **************, ************** нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч **************гийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, , , , хаягт байршилтай газруудад хариуцагч ************** өөрийн гэрийг барин амьдарч байгаа.
************** анх 2001 онд нөхөр, 8 хүүхдийн хамт нүүж ирэн хогийн цэг байсан газрыг цэвэрлэн, гэрээ барьж суурьшсан. Хүү **************ын хамт удаа дараа 0,7 га газар эзэмших хүсэлт гаргасан боловч газрын албанаас нэгдсэн журмаар эзэмших үйл ажиллагаа болно гэж хүлээлгэж байсан. Гэсэн атлаа **************, ************** нарын эзэмшиж байсан нийт газрыг 250 *******кв болгон 4 жижиг хэсэгт хуваан Баянзүрх дүүрэг, хороо, ******* овоо 1- 249 *******кв, Баянзүрх дүүрэг, хороо, ******* овоо 1- 250 *******кв, Баянзүрх дүүрэг, хороо, ******* овоо 1-, 251 *******кв, Баянзүрх дүүрэг, хороо, ******* овоо 1- 252 *******кв гэж хаягжуулж огт харагдаж, үзэгдээгүй хүмүүст гэрчилгээ олгосон байсан.
**************д түүний хүсэлтэд дурдсан газрыг бус хажууд нь өөр газарт байрлалтай газрыг буюу Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, *******ын 252 *******кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл **************гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, *******ын 252 *******кв талбай бүхий газрыг иргэн *******гэх хүн зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд уг айлыг ************** гуайн эзэмшлийн газраас нүүлгэн, газрыг нь чөлөөлүүлэх хүсэлт газрын албанд гаргасан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Ийм учраас нэхэмжлэгч талыг 2025 оны 10 дугаар сар хүртэл хүлээгээч, хугацаа хэрэгтэй байна гэж байгаа.
Хариуцагчийн тухайд боловсрол, мэдлэггүй учраас өөрийн 15 жил амьдарсан газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж чадаагүй. Энэ хүмүүс газраа зараад мөнгөө аваад явлаа гэхэд ганц бие ядарсан, настай хүнд өр зөөлөн сэтгэлээр хандаач гэж гуйж байна гэжээ.
3. Хариуцагч **************ын тайлбарын агуулга:
Хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй адилхан байр суурьтай байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн *******, *******ын ******* нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 251 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
*******ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* амины орон сууц, 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 252 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц 1 дүгээр гудамж, хаягт байршилтай, 250 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц, гудамж, хаягт байршилтай, 249 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус албадан чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************, ************** нараас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч **************д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. ************** нь 2001 оноос хойш уг газрыг хогийн цэг байх үеэс эхлэн нөхөр хүүхдүүдийн хамт амьдран суудаг байсан анхны оршин суугчдын нэг.
5.2. Тухайн үед өөрийн амьдарч байгаа газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлтээ газрын албанд гаргаж байсан боловч газрын албаны доголдолтой үйл ажиллагааны улмаас амьдарч байсан газраа авч чадаагүй, танил, тал тохой харсан хүмүүст алдаж хохирсон байдаг, энэ тухай **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хурал дээр мэдэгдэж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албыг гуравдагч этгээдээр татан оролцуулах, шүүхийн шийдвэрийн дагуу газар чөлөөлөх тохиолдолд ************** өөрийн хаяг дахь буюу Баянзүрх дүүрэг хороо ******* амины орон сууц ******* руу нүүхэд уг газарт мөн он удаан жил оршин сууж байгаа *******гэх өрх айл бас нүүдэл хийх, цаад талын 46 тоот айлтай маргаан үүсгэх цаашлаад энэ гудманд байгаа бүх айл өрхүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсээд байгааг танилцуулсан хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн авч хангаагүй.
5.3. Мөн уг маргаж байгаа газраа нэхэмжлэгч *******, ******* нар нь цааш худалдан борлуулсан байж болзошгүй байгаа тул энэ маргааны нэхэмжлэгч мөн эсэхийг тодруулах үүднээс Улсын бүртгэлийн байгууллагаас газрын өмчлөгч мөн эсэхийг тодруулсан лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч ******* гаргасныг шүүх хүлээн аваагүй.
Дээрх хүсэлтүүдийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй болсон хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохигчийн эрхийг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ю*******
5.4. ************** нь уг маргаан эхэлсэн цагаас эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дүүргийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэх тухай гомдлыг гаргасан боловч тус албанаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2267 тоот хариу албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүл гэсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг үүсэн хянагдаж байгаа бөгөөд уг асуудлыг энэ хэрэг маргаантай хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
5.5. ************** нь 2011 оноос эхлэн уг газрын маргаан бүхий асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж эхэлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлалаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газрын байршил, хаягийн зөрүүтэй эсэхийг газар нь очиж дахин тодруулсны эцэст, оршин сууж байгаа болон шинээр оршин суух иргэдийн хэн алинд аль болох чирэгдэл, зардал учруулахгүй байх боломжийг хангасны үндсэн дээр шинээр акт гаргаж шийдвэрлэхийг хариуцагч нарт /Газар зохион байгуулалтын алба/ даалгасугай гэсэн шүүхийн магадлалыг дүүргийн газар зохион байгуулалтын алба огт хэрэгжүүлээгүй тул энэ маргаан өдий хүртэл үргэлжилж байна. Иймд уг асуудлыг нэг мөсөн дахин чирэгдэл учруулахгүй шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албыг татан оролцуулах хүсэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэр нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
2024 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газар өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагааг хавсаргаж нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар гэдгийг нотолсон. Шүүх хуралдааны тэмдэглэлд газрыг зарахаар ярьж байгаа талаар тодорхой тайлбарласан нь харагдана. Шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргийн хүрээнд маргаан бүхий газар нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаа гэдгийг тодорхой хэлсэн, энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд нотлох баримтыг дахин гаргуулах шаардлагагүй учраас анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй.
Хуульд зааснаар шүүх гуравдагч этгээдийг зайлшгүй оролцуулах үүрэгтэй заалт биш ю******* Гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол ямар үндэслэлээр хөндөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзэж шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэх талаар гомдолд дурдсан. Баянзүрх дүүрэг, хороо, ******* АОС 1 дүгээр гудамж, *******од *******амьдардаг бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан шийдвэрлэгдэж байгаа гэж тайлбарладаг боловч иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэргийг хэрэгт гаргаж өгөөгүй. Тухайн үед иргэний хэрэг үүсээгүй нөхцөл байдалтай байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага болон хэргийг хооронд нь нэгтгэх талаар тодорхой заасан.
Иймд дээрх хуулийн зохицуулалтад заасан нөхцөл шаардлагад хамаарахгүй учраас хэргийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч **************, **************, ************** нарт холбогдуулан *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* АОС 1 гудамж, хаягт байршилтай, 251 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* АОС гудамж, хаягт байршилтай, 252 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц 1 гудамж, хаягт байршилтай, 250 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* овоот 1 гудамж, хаягт байршилтай, 249 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч **************д холбогдуулан дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагаас татгалзсан байна.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүрэг, хороо, ******* АОС 1 гудамж, хаягт байршилтай, 251 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүрэг, хороо, ******* АОС гудамж, хаягт байршилтай, 252 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын,
Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн хороо, ******* амины орон сууц 1 гудамж, хаягт байршилтай, 250 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянзүрх дүүргийн хороо, ******* овоот 1 гудамж, хаягт байршилтай, 249 *******кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдсон байна./хх9-13/
2.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлалаар, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн *******д холбогдох хэсэг, 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжийн *******, ******* нарт холбогдох хэсэг, 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийн **************д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газрын байршил, хаягийн зөрүүтэй эсэхийг газар дээр нь очиж дахин тодруулсны эцэст, оршин сууж байгаа болон шинээр оршин суух иргэдийн хэн алинд аль болох чирэгдэл, зардал учруулахгүй байх боломжийг хангасны үндсэн дээр шинээр акт гаргаж шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. /хх92-101/
2.3. Хариуцагч **************д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01110-А/248/2019 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн *******ын АОС 1 гудамжны ******* хаягт нэгж талбарын 1331402136 дугаартай 252 *******кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна./хх55, 56/
2.4. Түүнчлэн, хариуцагч ************** нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн газар болох Баянзүрх дүүргийн *******ын АОС 1 гудамжны ******* хаягт амьдарч буй айлыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 06/2267 дугаар албан бичгээр хариуцагч **************д газартай холбоотой үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн байна./хх 57-58, 61/
3. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаар маргаагүй боловч өөрийнх нь өмчлөлийн газрыг нь өөр этгээд эзэмшиж байгаа тул уг газраас нүүгээд очих газаргүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хугацаа олгох шаардлагатай гэж маргажээ.
4. Дээр дурдсан хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь шүүхийн магадлалд дурдагдсан *******, ************** нараас маргаан бүхий 4 газрыг 2014 оны хэлцлүүдийн үндсэн дээр шилжүүлэн авч өмчилсөн байх бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлалын дагуу хариуцагч **************д Баянзүрх дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болох нь тогтоогдож байна.
4.1. Иймд нэхэмжлэгч *******, ******* нар нь маргаж буй 4 газрын хууль ёсны өмчлөгч байх тул бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт амьдарч буй хариуцагч нар нь маргааны зүйл болох газрыг эзэмших эрхийг хууль буюу гэрээний үндсэн олж авсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэдгээрийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нарын хууль бус эзэмшлээс маргаж буй газрыг чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
6. Хариуцагч талаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1. Хариуцагч **************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 191/ШЗ2025/06723 дугаар захирамжаар гаргасан хүсэлтүүд тодорхой бус ойлгомжгүй гэх үндэслэлээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус Газрын албаны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байна.
6.2. Мөн хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар газрын өмчлөгч эсэх нь эргэлзээтэй тул бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий газрын өмчлөгч хэн болох талаарх баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/07937 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь өмнө нь гаргах боломжгүй байсан гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас энэ талаар шүүгч тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд газрын өмчлөх эрхийг шилжүүлээгүй, нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа, үл хөдлөх хөрөнгийн талаар шүүхэд лавлагааг өгсөн талаар тайлбарласан байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Хариуцагч ************** нь өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэнд холбогдох нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр уг хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх байсан гэх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа хэргийн оролцогч байх тул нэг ажиллагаагаар нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзнэ.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч **************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
*******АЛТАНЦЭЦЭГ