| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0510/Э |
| Дугаар | 499 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч О.Ш, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, О.Ш,
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн 94 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, О.Б,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Ш нь О.Б-той бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны орчим иргэн Б.Түвшинжаргалд өөрсдийгөө Цагдаагийн байгууллагын алба хаагч нар гэж танилцуулж, гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилж, эд зүйл шалгах хэрэгтэй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хуйвэй Р смарт” маркийн гар утас, цааны годон гутал зэргийг нь шилжүүлэн авч залилж 1.064.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Б нь О.Ш-тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны орчим иргэн Б.Түвшинжаргалд өөрсдийгөө Цагдаагийн байгууллагын алба хаагч нар гэж танилцуулж, гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилж, эд зүйл шалгах хэрэгтэй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хуйвэй Р смарт” маркийн гар утас, цааны годон гутал зэргийг нь шилжүүлэн авч залилж 1.064.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч О.Б-н яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би тэр хүнийг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, цагдаагаас явж байна эд зүйлийг чинь шалгах хэрэгтэй байна гэж хэлэхэд утсаа гаргаж өгсөн. Өөр эд зүйл байна уу гэхэд ээжийн гутал байна гэхээр нь өөрт байсан илүү пүүзээ өмсүүлж цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь авсан, тэгээд тэр эрэгтэйд хандаж цаанаас чинь цагдаагийн машин ирж байгаа харчихаад ирье гэхэд тэр залуу би харчихаад ирье гэхээр нь бид хоёр яваад өгсөн. Би өөрийгөө Цагдаа гэж хэлбэл итгэх болов уу гээд худал хэлсэн. Тухайн үед мөнгөний тулгамдсан хэрэгцээ гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Ш-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би тэр эрэгтэйгээс ямар нэгэн зүйл авахад нь оролцоогүй, зүгээр хараад зогсож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
Хохирогч Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах дэслэгч Чулуундорж, дэслэгч Батбаяр нар байна, "Мөнгөн завьяа" дэлгүүрт хулгайн гэмт хэрэг гарсан камерын бичлэгтэй тулгаж үзнэ гээд Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны баруун талын байрны завсарт аваачиж гар утас, годон гутал, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг аваад бичиг баримтыг чинь шалгаад зөрчилгүй бол эргүүлийн машинаар хүргэж өгнө гэж хэлээд явсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...О.Б гэх хүн “Хуйвэй Р смарт” маркийн гар утсыг 110.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд хэд хоногийн дараа Цагдаагаас дээрх утсыг хурааж авсан тул 110.000 төгрөгөө нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Шинэтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би О.Б-с 200.000 төгрөгөөр гутал худалдаж аваад эхнэртээ өмсүүлэх гэсэн боловч манай эхнэрт гутал нь томдоод гэртээ хадгалж байтал Цагдаагаас гутлыг хурааж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. О.Б, О.Ш нар нь надад учирсан хохирлыг барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Г.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 12 дугаар сард Шинэбаяртай танилцсан. Шинэбаяр тайван, дөлгөөн, аливаа зүйлд бухимдаад байдаггүй, хэлсэн үгийг сайн ойлгодог, хүнд тусархуу, найз нөхдийн дунд нэр хүнтэй, дээ халамжтай хүн..." гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Гэрч А.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...миний хүү О.Ш нь 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, айлын том хүүхэд. Төрсөн цагаасаа эмээ дээрээ өсөж хүмүүжсэн. Дорнод аймгийн Хэрлэн сумын цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2004 онд 10 жилийн сургуульд элсэж ороод Улаанбаатар хотын 13 дугаар сургуульд 9 дүгээр анги хүртлээ элсэн суралцсан. Одоо манай хүү барилга дээр ажил хийдэг. Миний хүү нь төлөв даруу дуу цөөтэй, найз нөхөд ихтэй, нэр хүндтэй, аливаа зүйлд хичээнгүй, ажилсаг, гэр бүлийн халамж сайтай хүүхэд юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Түвшинжаргалын “Хуйвэй Р смарт” маркийн гар утас, цааны годон гутал зэргийг иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүү, Э.Шинэтулга нараас хураан авч хохирогч Б.Түвшинжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хохирогч Б.Түвшинжаргалын “Хуйвэй Р смарт” маркийн гар утас, цааны годон гутал зэргийг хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-аас 1.064.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч Б.Түвшинжаргалаар яллагдагч О.Ш, О.Б нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ш, О.Б нар бүлэглэн 2019 оны 01 дүгззр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны орчим иргэн Б.Түвшинжаргалд өөрсдийгөө Цагдаагийн байгууллагын алба хаагч нар гэж танилцуулж, гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилж, эд зүйл шалгах хэрэгтэй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хуйвэй Р смарт” маркийн гар утас, цааны годон гутал зэргийг нь шилжүүлэн авч залилж 1.064.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Иймд шүүх шүүгдэгч О.Ш, О.Б нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ш, О.Б нараас тус бүр 55.000 төгрөг гаргуулж 110.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүд олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар энэхүү гэмт хэргийн улмаас 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нэг хоног баривчлагдсаныг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Ш, О.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Ш, О.Б нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч О.Ш, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч нарын баривчлагдсан нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, үлдэх 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Ш, О.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Ш, О.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ш, О.Б нараас тус бүр 55.000 төгрөг гаргуулж 110.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Унаганхүүд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ш, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ