| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/02403/И |
| Дугаар | 210/МА2025/00607 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00607
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,519,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...шланзын жолооч ******* нь барилгаас илүү гараад, буцаасан төмрийг үнэ хямдруулж, бэлэн мөнгөөр худалдана, танайх авах уу гэх саналыг тавихад, ямар үнэтэй борлуулж байгааг асуухад, ф8 катанги 7 боодол буюу 13,650 кг, ф12 арматур 5 боодол буюу 13 тонн, нийт 26.5 тонн төмөр үлдсэн байна. 1 тонныг 1,800,000 төгрөгөөр бодоод, 47,700,000 төгрөгөөр ав гэхэд нь нөхөртэйгөө зөвлөлдөөд, аваад эргүүлж борлуулахад хэдэн төгрөгийн ашиг гарах юм байна, авъя гэж тохиролцоод, шланзын жолооч *******тэй уулзаж гэрээ хийе, мөнгийг яаж шилжүүлэх вэ гэхэд за би хамтарч ажилладаг хүнтэйгээ яръя гээд, утсаар залгаж, бүх төмрөө худалдахаар тохирчихлоо, мөнгө төгрөгөө чиний данс руу шилжүүлэх үү гэхэд цаана нь байгаа хүн тэгээ гэж хэлээд, дансаа өгч байгаа нь сонсогдсон. Тэгээд ******* цаасны тасархай дээр дансны дугаар, Ган-Эрдэнэ гэх нэр, утасны дугаар бичиж өгсөн байдаг. Та өөрийнхөө дансны дугаарыг бичиж болдоггүй юм уу гэхэд, санаа зоволтгүй, миний хамтран ажилладаг хүн, энэ автомашины эзэн нь байгаа юм, чи өөрөө ярьж болно гэхэд тухайн цаасан дээр бичсэн утасны дугаараар залгаад, төмөр авч байгаа хүн байна, өгсөн энэ данс руу шилжүүлж болох юм уу гэж асуухад, болно Ган-Эрдэнэ гэсэн нэр гарч ирнэ гэж эмэгтэй хүн хэлсэн ба цаана нь ******* өөр хүнтэй ярьж байх нь сонсогдсон. Өгсөн ******* тоот данс руу 47,700,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлээд, төмрийг өөрийн талбай дээр буулгаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгдээд, *******, ******* нар тохиролцож, мөнгийг шилжүүлж авсан.
Гэтэл орой нь дөчин дөрвийн захад ченж хийдэг ******* -ийн захирал ******* гэх хүн ирээд, *******ын худалдаж авсан дээрх төмрийг үзээд, манай төмөр байна, өчигдөр нэг эмэгтэй ирээд, надаас энэ төмрүүдийг авч явсан, тэр эмэгтэй төмрийн мөнгийг шилжүүлчихлээ, банк хоорондын шилжүүлэг бүтэн сайнд шилждэггүй юм байна, 1 дэх өдөр данс руу орно гэж хэлээд, утсан дээрээ интернэтээр миний данс руу мөнгө шилжүүлсэн баримт харуулсан, тэгэхээр нь итгэж, төмрөө ачуулаад гаргасан чинь өнөөдөр мөнгө нь орж ирдэггүй, тэгээд залилуулснаа мэдээд, ачсан машины номероор хөөж явсаар уг төмрийг танайд буулгаж өгснийг мэдээд ирлээ. Та нар илт хямд байгааг мэдсээр байж авсан байна, өөрөөр хэлбэл хулгайн төмөр гэдгийг мэдсээр байж авсан, та нарын буруу, энэ хэргийг цагдаад өгч шалгуулбал цаг алдана, төмрийн үнэ ханш буурна, тийм учраас би тодорхой хэсэг төмрөө буцааж авъя, та хэд тодорхой хэсэг төмрөө ав, тэр төмрөө борлуул, хэнд мөнгөө шилжүүлсэн тэр хүмүүсээсээ зөрүү мөнгөө олж ав, би зөрүү мөнгөө намайг хуурсан тэр эмэгтэйгээс олж авъя гээд хэрүүл маргаан болсон. Хоорондоо ярьж тохиролцоод, буулгасан төмрөөсөө ф8 катанг 7 боодол буюу 13,650 кг, ф12 арматур 1 боодол буюу 2,194 кг, нийт 15 тонн 844 кг төмрийг ачиж явсан. Буцааж авсан төмрийг шланз нарын жолооч нараас авсан үнээр тооцоход 28,519,200 төгрөг болж байна, энэ нь *******ын учирсан хохирол буюу нэхэмжилсэн дүн болсон. *******, ******* нар барилгаас илүү, үнэ хямдруулж борлуулж байгаа төмөр гэж бусдын төмрийг худалдсанаас *******д 28,519,200 төгрөгийг хохирол учирч, нэхэмжилж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.3-т тус тус заасны дагуу 28,519,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.1. Хариуцагч ийн татгалзал, тайлбарын агуулга:
Энэ хүний хэлж байгаа худал, ийм юм болоогүй. ******* -ийн хүнтэй холбогдож, төмрийг зараагүй. гэсэн дугаартай хүнтэй ******* холбогдсон бөгөөд өмнөх өдөр нь машиндаа ачаа ачна гэж байхад дугаар над руу залгаж, ачаа ачуулъя гэж ярьсан. Шувуун фабрикаас машинаа авахаар очиход, машин асахгүй байсан, үдээс хойш асаад, хот руу орсон. Нисэхийн тойргоос Сонсголон руу зам түгжрээтэй байсан бөгөөд түгжрээтэй байна гэсэн чи битгий худлаа яриад бай, өөр машинд ачаагаа ачихаар болчихлоо гэсэн. Дахин ачаа гарвал надад хэлээрэй гэсэн орой нь над руу залгаад, нөгөө машин ачаа ачихаа больчихлоо, манай ачааг ачаад, маргааш өглөө буулгаад өгчих гэсэн. Нөгөө ачааг нь ачаад, орой нь дахин шилжүүлж ачаад, Моносын цаад талын Оргилын зогсоол дээр машинаа ачаатай нь хонуулсан ба өглөө 10 цагийн үед дугаар залгаад, машин дээр яваад оч, машин дээр чинь хүн очиж байгаа гэсэн. Цагаан өнгийн портертой хүмүүс ирээд, тэр нь ******* -ид ажилладаг хүний нөхөр нь бололтой ирээд, араас дагаад яв гэж хэлсэн. Араас нь дагаад, эдний хашаанд орсон. дугаартай хүнтэй нэхэмжлэгч тал өөрсдөө холбоо барьж, наймаа хийсэн. Бид хоёрын хувьд ачааг нь ачаад, буулгасны тээврийн хөлсийг авна гээд, жолооч ******* цаасан дээр дансны дугаар бичиж өгөөд, явсан. Тэгсэн миний данс руу 40 гаруй сая төгрөг орсон, утаснаас залгаж, чиний данс руу мөнгө орсон, энэ данс руу мөнгийг хийчих гэсэн гэжээ.
2.2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь ийн тээврийн хэрэгслийг барьдаг жолооч юм. Нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээ, ******* , нарын хооронд төмөр худалдах, худалдан авах харилцаа нь утасны дугаартай холбоотой явагдаад байна. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа дугаар нь хэрэгт авагдсанаар н.Ундрах-Эрдэнэ гэх эзэмшигчтэй дугаараар яригдсан. Энэ баримтуудыг харахаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн байна. Зөвхөн дансны дугаараар мөнгө шилжсэн үйл баримтаар хариуцагч нарыг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Төлбөрийг хариуцвал зохих этгээд нь *******, ******* биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлж байна. Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлтээ хийж гүйцэтгэж, төлбөрөө аваад, дуусчихсан. Гэрч н.Батсүрэн ******* -аас тухайн төмрийг тээвэрлэж гарч ирээд, *******, ******* нарын тээврийн хэрэгсэлд дугаарын утастай хүний хүсэлтийн дагуу ачааг тээвэрлээд, ******* нарын эзэмшилд хүлээлгэж өгсөн. Тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байх тул хариуцагч биш гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан *******, ******* нараас 28,519,200 төгрөг гаргуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Ийнхүү төмөр авах үед дансны эзэн *******, ******* -иас төмөр авсан гэх эмэгтэй нар байгаагүй. Тэдэнтэй нүүр тулж уулзаж ярилцсан зүйл байхгүй гэдгээ шүүхэд тайлбарласан.
Нэхэмжлэгч тал энэ үйл баримтаа иргэд хоорондын эд хөрөнгө худалдах, худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлд хамаарах харилцаа, тодруулбал нэг талаас иргэн *******тэй төмөр худалдах, худалдан авах төлбөрийг шилжүүлэхээр тохирсон хэлцэл, нөгөө талаас хариуцагч ******* нь *******тэй утсаар төмрөө худалдах үнийг өөрийнхөө данс руу хийлгэх талаар тохирч 47,700,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан энэ үйлдэл нь Иргэний хуулийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал гэж үзээд дээрх 2 иргэнийг хамтран хариуцагчаар сонгож нэхэмжлэлээ гаргасан.
Хооронд үүссэн харилцаа, шаардлагын үндэслэлээ тодруулбал:
1. Худалдах, худалдан авах харилцаа,
2. Хэлцэлд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасны дагуу шударгаар биелүүлэх үүрэгтэй,
3. Худалдагч *******, ******* нар өөрийн биш эд хөрөнгийг барилгаас илүү гарсан эд зүйлээ зарж байгаа гэж худал хэлж бусдын эд хөрөнгийг худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг зөрчсөн,
4. Хариуцагч *******, ******* нарын худалдсан төмөр нь өөрсдийнх нь төмөр биш гуравдагч этгээд ******* -ийн хөрөнгө болох нь хэргийн үйл баримтаар нотлогддог ба уг худалдсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд болох тухайн компани гомдлын шаардлага гаргах эрхтэй тул уг эд хөрөнгийг Иргэний хуулийн 252.1-д зааснаар эрхийн доголдолтой гэж үзэх, доголдолтой холбогдсон хохирол зардлаа арилгуулахаар худалдан авагч тал Иргэний хуулийн 254.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж дээрх байдлаар нэхэмжлэлээ гаргасныг дурдаж байна.
...Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь хоорондоо учир холбоогүй хэргийн үйл баримт оролцогч талуудаа хольж хутгасан, ямар ч логикгүй дүгнэлтүүд хийсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 44 дүгээр зүйлийн 44.2, 209 дүгээр зүйлийн 209.1, 205 дугаар зүйлийн 205.1, 242 дугаар зүйлийн 242.1, 252 дугаар зүйлийн 252.1, 256 дугаар зүйлийн 256.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 зэрэг заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, илэрхий 1 талыг барьсан, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримт хэргийн үйл баримт түшээгүй шийдвэр боллоо гэж үзэж эс зөвшөөрөн давж заалдах шатны шүүхээр хянуулан энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд, Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлийн 168.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулах, эсхүл шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр Анхан шатны шүүхэд буцаах шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч *******ын нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,519,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3.1. Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч *******д нийт 26.5 тонн төмрийг 47,700,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, түүнд хариуцагч ийн дахь ******* тоот дансыг өгсний дагуу нэхэмжлэгч нь төмрийн үнийг уг дансанд төлжээ. /1. х.х-ийн 1-3, 8/
3.2. Улмаар, хариуцагч ******* нь дээрх төмрийн үнэ болох 47,700,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг өөртөө авч, үлдэх 44,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тоот данс руу шилжүүлсэн байна. /1.х.х-ийн 60/
3.3. Тус өдөр , нар *******ынд ирж түүний худалдаж авсан гэх дээрх төмрийг урьд өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаартай утаснаас үл таних эмэгтэй холбогдож, худалдан авахаар тохиролцоод төмрийг бусдаар тээвэрлүүлэн авч явсан боловч үнийг нь төлөөгүй, тэд залилан мэхлэгдсэн гэдгээ мэдмэгц нэхэмжлэгчийнд ирж, түүний худалдан авсан төмөр өөрийнх нь өмч болох талаар тайлбарлаж, уг 26.5 тонн төмрийг хувааж авахаар тохиролцож, 28,519,200 төгрөгийн үнэ бүхий төмрийг авч явжээ. /1.х.х-ийн 163-165/
3.4. Энэхүү дугаарын эзэмшигчээр бүртгэлтэй болох нь -ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/5586 тоот тодорхойлолтоор, мөн хариуцагч *******эс 44,700,000 төгрөг шилжүүлсэн тоот данс нь ийн эзэмшлийн данс болох нь -ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 29/4996 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /1.х.х-ийн 72-73/
Хариуцагч *******ийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч ******* бөгөөд түүнтэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаартай утаснаас эмэгтэй хүн холбогдож /нүүр тулж уулзаж байгаагүй/ төмөр тээвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч тэрээр тус өдөр замын түгжрэлээс болж тухайн төмрийг очиж авч чадаагүй хэдий ч мөн өдрийн орой дахин холбогдсоны дагуу ******* нь *******ийг явуулж, Сонсголонд байрлалтай ангийн ойролцоо төмрийг улсын дугаартай тээврийн хэрэгслээс шилжүүлэн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******д худалдсан гэх үйл явдал болжээ. /1.х.х-ийн 219-222, 229-230/
Тодруулбал, хариуцагч нарын тайлбараар тэд зөвхөн дугаартай утсаар холбогдсон хүний хүсэлтээр төмөр тээвэрлэн нэхэмжлэгчид худалдсан гэсэн бол, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нар бусдын өмчлөлийн зүйлийг өөрийн өмч гэж ойлгуулж надад худалдсан гэж маргаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.
Зохигчийн гаргасан тайлбар нь бусад баримтаар нотлогдохгүй байх тул тэдгээрийн тайлбарыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 26.5 тонн төмөр нь ******* -ийн өмчийн зүйл болон тус компанийн эрх бүхий этгээд , нар болох нь тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаангүй. /1.х.х-ийн 75-76, 163-167/
Гэрч , нарын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзвэл тэдгээртэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаартай утаснаас эмэгтэй хүн холбогдож /нүүр тулж уулзаж байгаагүй/ төмөр худалдан авах хүсэлт гаргасны дагуу төмөр авахаар ирсэн тээвэрлэгч гийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 26.5 тонн төмрийг ачиж явуулсан боловч төмрийн үнийг шилжүүлсэн талаарх цахим хэлбэрээр ирүүлсэн төлбөрийн баримт нь хуурамч болохыг мэдсэн даруй тийнхүү 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******аас алдсан төмрийнхөө талыг очиж авсан байна. /1.х.х-ийн 8-9/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарыг нэхэмжлэгч *******д өөрийн өмчлөлийн зүйлийг худалдан борлуулаагүй, мөн хөдлөх эд хөрөнгө шударга бусаар анхны өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур бусдад шилжсэн байхад өмчлөх эрх шилжих буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, *******ын хувьд *******, ******* нарыг тус 26.5 тонн төмрийн өмчлөгч гэж итгэх эрхтэй боловч тухайн төмөр анхны өмчлөгч , нарын хүсэл зоригоос гадуур шилжсэн байх тул дээр дурдсан хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.2-т мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах /гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт/ үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд гэж тус тус зааснаар хариуцагч нарыг төмрийн өмчлөгч гэж тооцохгүй.
Тиймээс нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд төмрийн өмчлөгч , нар өөрийн өмчийн зүйлийг буцааж авсан байх тул нэхэмжлэгч *******ыг эрх бүхий этгээдэд төмрийг буцааж өгөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.
Тодруулбал, хариуцагч нар бусдын төмрийг нэхэмжлэгчид худалдсан, төмрийн жинхэнэ өмчлөгч нь , нар болох талаар зохигч маргаагүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд уг гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Нэхэмжлэгч *******ын тайлбараар хариуцагч ******* нь эдгээр төмрийг барилгаас илүү гарсан учир 1 тонн тутмыг 1,800,000 төгрөгөөр худалдан гэж хэлээд хариуцагч *******тэй утсаар холбогдож түүний дансны дугаарыг авч нэхэмжлэгчид өгсөн гэсэн бол, хариуцагч *******ийн тайлбараар дугаартай утсаар холбогдсон хүний заавраар төмрийг тээвэрлэн худалдсан гэсэн байна.
Харин хариуцагч ийн хувьд *******тэй хамт *******ынд очоогүй боловч тээврийн хөлс төлнө гэж ойлгож өөрийн дансны дугаарыг *******т өгсөн, надад дугаартай утсаар холбогдсон хүн тээврийн хөлс 3,000,000 төгрөгийг суутгаж аваад үлдэх 44,700,000 төгрөгийг тоот дансанд шилжүүл гэсэн заавар өгсөн гэж тайлбарлажээ.
Гэвч хариуцагч *******, ******* нар дугаартай утсаар холбогдсон хүнтэй огт нүүр тулж уулзаагүй атлаа түүний хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрч гийн тээврийн хэрэгслээс тухайн төмрийг шилжүүлэн ачиж нэхэмжлэгч *******ынд авч ирсэн, улмаар бусдын хүсэлтийг үндэслэн ийнхүү төмөр худалдаж байгаа талаараа нэхэмжлэгчид хангалттай тодорхой тайлбарлаагүйгээс дээрх нөхцөл байдлыг бий болгожээ.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч нар хариуцлагатай хандаагүй буюу нэхэмжлэгчид бусдын төмрийг худалдаж байгаагаа тодорхой хэлээгүй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс яагаад өөрийнхөө бус, хариуцагч ийн дансны дугаарыг өгч байгаа талаар лавлахад түүнийг төмөр ачиж ирсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж тайлбарласан, мөн тухайн үед нэхэмжлэгчийн хажууд өөр этгээдэд төмөр худалдсан үйлдэл нь нэхэмжлэгчид төмрийг худалдан авах итгэл төрүүлсэн гэж үзэхээр байна.
7. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэж өгөх үүрэгтэй бол тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч ******* нь , нартай гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд хариуцагч *******ийн төмөр худалдах саналыг хүлээн авч хариуцагч ийн эзэмшлийн дансанд төмрийн үнийг шилжүүлсэн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тээвэрлүүлэгч этгээд биш бөгөөд тээврийн хөлс төлөх үүрэг хүлээхгүй тул хариуцагч нарын ...бид хоёрын хувьд ачааг нь ачаад, буулгасны тээврийн хөлсийг авна гээд жолооч ******* нь цаасан дээр дансны дугаар бичиж өгсөн... гэх тайлбар үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч ийн тайлбараар тээвэрлэлтийн хөлс төлөх үүргийг ******* бус, түүнтэй дугаартай утсаар холбогдож төмөр тээвэрлэх захиалга өгсөн хүн хүлээх байтал тэрээр өөрийн дансыг нэхэмжлэгчид өгсөн, улмаар нэхэмжлэгч нь 47,700,000 төгрөгийг шилжүүлэхэд үүнээс 44,700,000 төгрөгийг бусдын заавраар өөр этгээдийн данс руу шилжүүлж, өөрийнхөө дансыг бусдад ашиглуулсан байна.
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
Хэдийгээр хариуцагч ******* нь 44,700,000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлснээр түүнд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө үлдээгүй боловч үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалт гагцхүү зохигч нарын хоорондын харилцаанд хамаарах тул хариуцагч нараас 28,519,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
9. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 28,519,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж,
2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч нараас 300,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР