Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00650

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03152 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, *******, ******* хэсэг, ******* дугаар гудамж, хаягт байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 460 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 69,063,000 төгрөгөөр үнэлсэн -ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *******1/ШШ2021/04334 дугаар шийдвэрээр , ******* нарын гэрлэлтийг цуцалж, *******оос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нэхэмжлэгч , охин , хүү нарт ногдох 30,000,000 төгрөгийг гаргуулж д олгож шийдвэрлэсэн. /хх 6-11/

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, *******, нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, *******, ******* хэсэг, ******* дугаар гудамж, хаягт байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 460 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн. Талууд үүнд гомдол гаргаагүй.

4.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн 22350608/09 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг хураан авсан /хх 64/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нийцжээ.

5. Төлбөр төлөгч *******, төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 3/5275, 3/5276 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар мөн өдрөө хүргүүлсэн. /хх 69-70/ Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн *******/77 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоох шинжээчээр -ийг томилсон нь /хх 71/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт төлбөрт хураагдсан хөрөнгийн чанар, эрэлт, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэж заасан боловч төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэгчээс дээрх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэгч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Шинжээч нь дээрх хувийн сууц, газрыг 69,063,000 төгрөгөөр үнэлсэн. /хх 75/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/5498 дугаар мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчийн эх д хүлээлгэн өгсөн. /хх 79/

6.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ... эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу хариуцагч байгууллага дээрх мэдэгдлийг төлбөр төлөгчийн эх д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан байх тул уг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.

6.2 Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журам, аргачлалын дагуу үнэлгээг хийж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байна.

7. Нэхэмжлэгч нь талууд газрыг 40,000,000 төгрөгөөр үнэлж тохиролцсон, хүүхэд болон нарт ногдох төлбөрөөс 12,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 15,000,000 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дансанд байршуулсан гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэлэгдсэн хашаа, байшин, газрын төлбөрийг 98% барагдуулсан байхад бидний зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийн албадан дуудлага худалдаа зохион байгуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

М.БАЯСГАЛАН