| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06914/И |
| Дугаар | 5126 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5126
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хороолол, 78А-1 байр 1301 тоотод байрлах, “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78 байр, 602 тоотод оршин суух, Бат-Очирын Энхтүвшин /РД:ХЗ79101172/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 323.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхтүвшин нь “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 9-12 сарын 107760 төгрөг, 2016 оны 1-8 сарын 215.520 төгрөг бүгд 323.280 төгрөгний төлбөрөө төлөөгүй байна. “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа мэдэгдэл өгч төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нийтийн зориулалттай орорн сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-р бүлгийн 143, 146, 147-р заалтын дагуу 2015 оны 9-12 сарын 107760 төгрөг, 2016 оны 1-8 сарын 215.520 төгрөг бүгд 323.280 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Одончимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхтүвшин нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 323.280 төгрөгийг төлж барагдуулсан тул “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Энхтүвшинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 323.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлага 323.280 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир Б.Энхтүвшинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10348 төгрөгийн 5174 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 323.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10348 төгрөгийн 50 хувь болох 5174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 5174 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Очир Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА