| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06846/И |
| Дугаар | 5134 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5134
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжид байрлах, Хас банк /РД:2578697/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк 107 байр, 91 тоотод оршин суух, Тайчууд овогт Туяагийн Амартүвшин /РД:ХЕ85060673/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъянжугийн гудамж, 75 байр, 15 тоотод оршин суух, Тайчууд овогт Туяагийн Амгалан /РД:ХЕ82122461/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.884.764,20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Амартүвшин нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай 1480009970 дугаар зээлийн гэрээ байгуулж 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Энхбаатар Цогт-Ирээдүй нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1480009970 дугаартай зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хамтран үүрэг гүйцэтгэгч Энхбаатарын Цогт-Ирээдүйг эрх, үүргээс нь чөлөөлж, нэмэлтээр Туяагийн Амгаланг хамтран үүрэг гүйцэтгэгч болгосон. Үндсэн гэрээний дагуу олгосон 23.000.000 төгрөгийн зээлийг үндсэн гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгоно гэж тусган зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбон зээлийн дансны дугаарыг 1480017354 тоот болгон өөрчилсөн.
Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк хотхон /16010/ ЭТӨЧ 107 байр, 91 тоот 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Т.Амартүвшин нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавстрал 1-ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргэ ноцтой зөрчиж байна.
Т.Амартүвшинг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон уулзаж мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Э.Амартүвшин нь гэрээний дагуу үндсэн зээл 18.661.643,20 төгрөг, зээлийн хүү 2.158.881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52740 төгрөг нийт 20.873.264,20 төгрөг болсон.
Иймд 1480009970 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 20.873.264,20 төгрөг, наториатын үйлчилгээний хөлс 11500 төгрөг, нийт 20.884.764,20 төгрөгийг Т.Амартүвшин, Т.Амгалан нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөл бусад эд хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 20.884.764,20 төгрөгөөс 6.961.588 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк 107 байр, 91 тоот 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Амартүвшин, Т.Амгалан бид 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хас банкнаас 23.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 20.884.764,20 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид Хас банктай тохиролцсоны дагуу дээрх төлбөрөөс 6.961.588 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж төлбөрийг барагдуулна. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк 107 байр, 91 тоот 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.884.764,20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20.884.764,20 төгрөгөөс 6.961.588 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк 107 байр, 91 тоот 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нараас 131186,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 20.884.764,20 төгрөгөөс 6.961.588 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 6.961.588 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Хас банкинд төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк 107 байр, 91 тоот 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 262.373 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 131186,50 төгрөг, хариуцагч Т.Амартүвшин, Т.Амгалан нараас 131186,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА