| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04950/И |
| Дугаар | 181/ШШ2016/00166 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00166
2016 оны 06 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/00166 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 3-2-310 тоот Мөнх ногоон жодоо ХХК /РД:5627532/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Нарны зам 15, Хүннү эйр сервис ХХК /РД:5830045/-д холбогдох хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Мөнх ногоон жодоо ХХК болон Хүннү эйр сервис ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Агаарын хөлгөөр нислэг үйлдэх ажлын гэрээ” хийгдсэн. Энэ гэрээний дагуу Хүннү эйр сервис ХХК-нь 2014.8.1-нээс 2014.11.01-ний хооронд хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэх, Мөнх ногоон жодоо ХХК-нь 38 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Мөнх ногоон жодоо ХХК-нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 26 950 000 төгрөгийг төлсөн боловч Хүннү эйр сервис ХХК-нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Манай компани өөр компаниар ажлаа гүйцэтгүүлж хохирол амссан. Хүннү эйр сервис ХХК-нь урьдчилгаанд авсан 26 950 000 төгрөгнөөсөө 11 сая төгрөгийг буцаан өгч 15 950 000 төгрөгийг буцааж төлөөгүй тул Хүннү эйр сервис ХХК-иас 15 950 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Мөнх ногоон жодоо ХХК-нд 15 950 000 төгрөг төлөх нь үнэн. Энэ мөнгийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны дотор бүрэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мөнх ногоон жодоо ХХК-нь Хүннү эйр сервис ХХК-иас 15 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Хүннү эйр сервис ХХК - нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15 950 000 төгрөгийг нэхэмжлэгч Мөнх ногоон жодоо ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 22-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мөнх ногоон жодоо ХХК-ийн нэхэмжилсэн 15.950.000 /арван таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Хүннү эйр сервис ХХК 2016 оны 6 дугаар сарын 22-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237700 төгрөгийн тал хувь болох 118500 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО