Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00173

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр          Дугаар 181/ШШ2016/00173        Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо би,   

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 3/9,  Жи мобайл ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14 дүгээр гудамжны 717 тоотод оршин суух Боржигон овогт Содовийн Ганпүрэв/РД:СЭ60052118/-т холбогдох

150 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК /РД:5055873/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч С.Ганпүрэв нь Жи мобайл ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 1162729 тоот гэрээ байгуулж 98370727 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 100 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 100 000 төгрөг, алданги 50 000 төгрөг нийт 150 000 төгрөгийг С.Ганпүрэвээс гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч С.Ганпүрэв нь үндсэн төлбөр 100 000 төгрөгийг төлсөн тул алданги 50 000 төгрөг нэхэмжлэхгүй байхаар тохирлоо гэжээ.

Хариуцагч С.Ганпүрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 150 000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох 100 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 50 000 төгрөгийг төлөхгүй байхаар тохирсон гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-нь хариуцагч С.Ганпүрэвээс 150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчид эвлэрэн хэлэлцэж “нэхэмжлэлийн үнийн дүнг 50 000 төгрөгөөр багасган үлдэх 100 000 төгрөгийг хариуцагч С.Ганпүрэв төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг 50 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагч С.Ганпүрэв төлж барагдуулан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийн тал хувь 2575 төгрөгийг  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 данснаас,  хариуцагч С.Ганпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 2575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид  энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО