| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0483/Э |
| Дугаар | 591 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 147.2., 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.2.6., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 591
2019 06 14 2019/ШЦТ/591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , урьд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ч.Н,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Н нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон дараах гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Үүнд:
1.1 Яллагдагч Ч.Н 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7А байрны гадна талд байсан 14-74 УБП улсын дугаартай “Х.Аксент” маркийн тээврийн хэрэгсэл дотроос ДВД тоглуулагч, МП-5 тоглуулагч, СД хийдэг уут, зургийн аппарат, даралтын аппарат, ком отверк, ааруул, өрөм, айраг, архи зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 557.500 төгрөгийн хохирол учруулсан,
1.2 Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в байрны гадна байсан иргэн М.Мягмаржаргалын ззэмшлийн “Т.Чейзер” маркын 83-18 СЭА улсын дугаартай автомашиныг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан хулгайлсны улмаас 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар capын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Хөндлөн мэргэн” XXК-ийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, мөнгө зэрэг зүйлс хулгайлсны улмаас 4.677.800 төгрөгийн хохирол учруулсан,
1.4 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Одко Номин” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас 3.208.350 төгрөгийн хохирол учруулсан,
1.5 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлсны улмаас 3.823.500 төгрөгийн хохирол учруулсан,
1.6 Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг байрлах “Депо урд-Түмэнсант Трейд” ХХК-ийн барилгын хашаан дотроос 8 багц кабль утас хулгайлсны улмаас 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7 Г.С, Ж.Б, Д.Э, Д.М, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн задгайд байрлах “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи, гар утасны нэгж, гар утас, камерын төхөөрөмж, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 5.647.500 төгрөгийн хохирол учруулсан,
1.8 Д.М тай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд ар” хорооллын 7а байрны гадна байсан иргэн М.Анхбаярын эзэмшлийн “Тоёота Марк-2” маркын 27-34 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос процессор, дрилл, хөрөө, тасдагч, цилконы буу зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 1.178.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.9 Д.М тай бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203 дугаар байрны гаднаас иргэн О.Чинзоригийн өмчлөлийн 56-42 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, баруун талын их гэрэл, улсын дугаар зэргийг хулгайлсны улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.10 Д.Э, Д.М, Г.С, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 4-35 тоотод байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж ус ундаа, тамхи, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 299.600 төгрөгийн хохирол учруулсан,
1.11 Д.М, Ж.Б нартай бүлэглэж 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Ойгон гэрэл" ХХК-ийн хашаанд байрлах "Дэлгэрэх" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, хиам зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 2.198.050 төгрөгийн хохирол учруулсан,
1.12 Д.М, Ж.Б нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 б байранд байрлах "Тансаг" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч архи, биет 2.300.000 төгрөгийг хулгайлсны улмаас 4 651.400 төгрөгийн хохирол учруулсан,
1.13 Г.С, Б.Т, Д.М, Д.Э нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах "60 айл" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж гар утасны нэгж, биет 60.000 төгрөг, тамхи, rap утас зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 337.500 төгрөгийн хохирол учруулсан,
1.14 Ж.Б, Д.М нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар capын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 8-130 тоотод байрлах "Мандаалай" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи тамхи зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 676.150 төгрөгийн хохирол учруулсан,
1.15 Ж.Б, Д.Э, Д.М нартай бүлэглэн 2015 оны дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дулаанхаан” хүнсний дэлгүүрт нэвтрэн эд зүйлс хулгайлсны улмаас 1.511.200 төгрөгийн хохирол учруулсан,
Бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон дараах гэмт хэргийг үйлдсэн байна. Үүнд:
2.1 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Жоби” худалдааны төвийн хойд талд иргэн Т.Ирмүүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 99-83 УНС улсын дугаартай Т.Королла маркын тээврийн хэрэгсэл, цүнхтэй эд зүйлс зэргийг авсан,
2.2 Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 240.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, монетон гинж зэргийг авсан гэмт хэргийг үйлдсэн,
Үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёроос олон хүнийг хүчиндэж, 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн дараах гэмт хэргийг үйлдсэн байна. Үүнд:
3.1 2014 оны 03 дугаар сарын 26-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 28 дугаар гудамжны 602 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт насанд хүрээгүй Ч.Гэрэлцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,
3.2 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Ирмүүнд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,
3.3 Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7А байрны гадна талд байсан 14-74 УБП улсын дугаартай “Х.Аксент” маркийн тээврийн хэрэгсэл дотроос ДВД тоглуулагч, МП-5 тоглуулагч, СД хийдэг уут, зургийн аппарат, даралтын аппарат, ком отверк, ааруул, өрөм, айраг, архи зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 557.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би өөрийн эзэмшлийн 14-74 УБП улсын дугаартай ногоон өнгийн “Х.Аксент” маркийн машинаа хөдөө явж байгаад Улаанбаатар хотод 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой 00 цаг 30 минутын үед гэртээ буюу БЗД-ийн 3 дугаар хороо 10 дугаар байрны гадаа ирээд машинаасаа юм буулгаад машинаа ард талын ил зогсоол дээр тавиад манаач Нэргүй гэж хүнд хүлээлгэж өгөөд зогсоолын мөнгөө өгсөн. Маргааш өглөө нь 07 цаг 20 минутын үед ил зогсоолын манаач Нэргүй манай эхнэр лүү утасдаад танай нөхөр чинь машинаа шөнө аваад явсан юм уу гэж асуусан байсан. Тэгэхлээр нь эргүүлээд утасдаад “чи юу яриад байгаа юм” гэж хэлээд гараад зогсоол дээр очтол машин байхгүй байсан. Машинаас алдагдсан эд зүйл нь зүүн талын урд нарны хаалтан дээр байдаг DVD дэлгэцтэй хөгжим, MP-5 тоглуулагч, нарны хаалтан дээр байдаг байсан CD, урд хайрцганд байдаг “Sony” маркийн зургийн аппарат, даралтны аппарат, ком атверк, 6 хүний майхан, цагаан идээ 2 литр монгол архи, айраг, өрөм, ааруул, газан плетка, халуун сав, эрэгтэй яак, малгайтай цамц, нимгэн куртик, нарны шил...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ хх-ийн /1 хх-ийн 152-153 дугаар хуудас/,
2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в байрны гадна байсан иргэн М.Мягмаржаргалын ззэмшлийн “Т.Чейзер” маркын 83-18 СЭА улсын дугаартай автомашиныг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан хулгайлсны улмаас 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Мягмаржаргалын “...2016 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө би дадлага хийхээр Сэлэнгэ аймагруу явах болоод өөрийн эзэмшлийн 83-18 СЭА улсын дугаартай Т.Чейзер маркийн машинаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13 в байрны урд талын зогсоол дээр тавиад Сэлэнгэ аймагруу явсан. Миний машин 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өглөө алга болсон байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 187 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 194 дүгээр хуудас/
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар capын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Хөндлөн мэргэн” XXК-ийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, мөнгө зэрэг зүйлс хулгайлсны улмаас 4.677.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 17-25 тоотод байрлах “Хөндлөн мэргэн” хүнсний дэлгүүрээ оройны 23 цаг 40 минутын үед хаагаад үүд хаалгаа цоожлоод... гэртээ орж амарсан... Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед дэлгүүрийн цонхны хаалтыг татаж сугалсан байдлыг харалгүй дэлгүүрийнхээ арын хаалгаар ороод харахад тавиур дээр байсан архи, тамхи байхгүй болсон байхаар нь кассны шургуулганд байсан 1.570.000 төгрөг байгаа эсэхийг харахад байхгүй болсон байхаар нь ...нөхрөө дуудаад цагдаа дуудсан. Цагдаа нар үзлэг, шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 219 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 221 дүгээр хуудас/,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Одко Номин” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас 3.208.350 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 239-245 дугаар хуудас/
Хохирогч Э.Буд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Одко Номин" нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрийн урд талын цонхыг хөшиж онгойлгоод дэлгүүрт хулгай орж дандаа хүнсний бүтээгдэхүүнүүд, бэлэн 850.000 төгрөг, хяналтын камерийн хард зэрэг эд зүйлсийг алдсан ..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 247-248 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 250 дугаар хуудас, 2 хх-ийн 1-4 дүгээр хуудас/,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлсны улмаас 3.823.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Өлзий-Оршихийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амар” гэдэг нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүр ажлуулдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагт дэлгүүрээ хаачихаад ганцаараа хажуу талын залгаа ногоон байшиндаа хоносон. Тэгээд шөнө унтаж байхад 04 цаг 30 минутын үед гэнэт миний унтаж байсан байшингийн хана доргиод хүн хана нүдээд байхаар нь би айгаад гарч чадаагүй. Тэгээд өөрийн утсаараа 102-руу залгаж дуудлага өгчихөөд хаалганы завсраар хараад байж байтал дунд зэргийн нуруутай хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хоёр хүн малгайтай цамц өмсөөд малгайг нь өмссөн мөн маск зүүчихсэн байсан тэгээд ч харанхуй байсан болохоор зүс царайг нь сайн харж чадаагүй. Тэгээд тэр хоёр хүн манай арын блокон ханыг цөмлөж ороод юм хулгайлаад гарсан. Мөн гарахдаа нэг залуу нь гартаа лоом шиг төмөр барьчихсан байсан. Тэр хоёр манай дэлгүүрээс гараад долоон буудлын “Бүрэн плаза” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан цагаан өнгийн “Марк-2” загварын улсын дугааргүй машин хөдлөөд нөгөө хоёр хулгайчийг суулгаад хотын төв рүү чиглээд явсан. Тамхи, нэгж, бэлэн 100.000 төгрөг зэрэг алдагдсан. Мөн цөмөлсөн ханыг 1 сая орчим төгрөгөөр засуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 37-39, 43 дугаар хуудас /
Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг байрлах “Депо урд-Түмэнсант Трейд” ХХК-ийн барилгын хашаан дотроос 8 багц кабль утас хулгайлсны улмаас 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"... манай барилга дээрээс контейнор дотор байсан 8 боодол монтажны утас хулгайд алдагдсан ..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 235-236 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 237 дугаар хуудас/,
Г.С, Ж.Б, Д.Э, Д.М, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн задгайд байрлах “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи, гар утасны нэгж, гар утас, камерын төхөөрөмж, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 5.647.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 75-80 дугаар хуудас/
Хохирогч С.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 40 минут гээд дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан. Маргааш нь 07 цагийн үед очиход хулгайч очоод тамхи бэлэн 1.200.000 төгрөг, хяналтын камерийн DBR, жижиг сажиг зүйлүүд алдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 83 дугаар хуудас/,
Д.М-тай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд ар” хорооллын 7 а байрны гадна байсан иргэн М.Анхбаярын эзэмшлийн “Тоёота Марк-2” маркын 27-34 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос процессор, дрилл, хөрөө, тасдагч, цилконы буу зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 1.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 98-103 дугаар хуудас/,
Хохирогч М.Анхбаярын “...Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Эрдэнэт хотоос ирсэн. ...Богд ард хорооллын 7 а байрны гадна ...эзэмшлийн 27-34 ОРХ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота марк 2” маркийн авто машиныг байрлуулж тавиад дүүгийнхээ гэр рүү орж амарсан. Тэгээд өглөө 08 цагийн үед ...Эрдэнэт хот руу явах гэтэл миний зогсоолд тавьж байрлуулсан машин байхгүй болсон байсан. ...Хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас залгаад 27-34 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл таны машин мөн үү гэж асуусан. Машины мотор нь цохиод одоо явахгүй байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 109-112 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Д.М-тай бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203 дугаар байрны гаднаас иргэн О.Чинзоригийн өмчлөлийн 56-42 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, баруун талын их гэрэл, улсын дугаар зэргийг хулгайлсны улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг”... машиныхаа урд талын буфер болон баруун талын их гэрлийг хулгайд алдсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 127 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 124 дүгээр хуудас/,
Д.Э, Д.М, Г.С, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 4-35 тоотод байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж ус ундаа, тамхи, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 299.600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Сарандэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би Баянгол дүүргийн 16-р хороо Орхоны 4-35 тоотод “Ширхэнцэг” нэртэй хүнсний мухлаг ажилуулдаг. 2015 оны 6 дугаар сарын 24-ний орой 22 цаг өнгөрөөд дэлгүүрээ хаагаад өглөө ирэхэд хулгайч орж бэлэн 200000 төгрөг, ундаа, цэвэр ус, чихэр, боов авсан байсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 129 дүгээр хуудас/,
Д.М, Ж.Б нартай бүлэглэж 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Ойгон гэрэл" ХХК-ийн хашаанд байрлах "Дэлгэрэх" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, хиам зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 2.198.050 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 139-147 дугаар хуудас/,
Хохирогч Д.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манайх Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Ойгон гэрэл” ХХК-ийн хашаанд байрлах “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүр ажилуулдаг. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ гараад дэлгүүр дээрээ очиход дэлгүүрийн ар талын цагаан өнгийн вакум цонх онгорхой гадна хамгаалалтын сараалжан хаалт эвдэрсэн байсан. ...дэлгүүрийн үүд нээж үзэхэд архи, тамхи зэрэг эд зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 151 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 154-155 дугаар хуудас/.
Ж.Б, Д.М нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар capын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 8-130 тоотод байрлах "Мандаалай" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи тамхи зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 676.150 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 179-184 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Ууган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө түрээслэн ажиллуулдаг ...”Мандаалай” хүнсний дэлгүүрээс эд зүйлээ алдсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 191-192 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 193-194 дүгээр хуудас/,
Д.М, Ж.Б нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 б байранд байрлах "Тансаг" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч архи, биет 2.300.000 төгрөгийг хулгайлсны улмаас 4 651.400 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 в байрны ар талд байрлах “Тансаг-8” нэрийн хүнсний дэлгүүрээ түрээслэж байсан. 2015 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд хаалгаа нээхэд ямар нэгэн гэмтэлгүй байсан хэрнээ цонх онгорхой байхаар нь гайхаад ортол хулгайч орсон байсан. Дэлгүүрээс бэлэн 3.200.000 төгрөг, эд зүйлс алдагдсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 228-229 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 225 дугаар хуудас/,
Г.С, Б.Т, Д.М, Д.Э нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах "60 айл" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж гар утасны нэгж, биет 60.000 төгрөг, тамхи, rap утас зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 337.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Тунгалагсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр БГД -ийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах “60 айл” дэлгүүртээ ажиллаж байгаад шөнө 23 цагийн орчим дэлгүүрээ хаагаад гэртээ харьж амарчихаад маргааш өглөө нь очиход дэлгүүрийн хаалгыг эвдээд дэлгүүрээс бэлэн 60.000 төгрөг, 27.500 төгрөгийн нэгжийн картууд, ЛЖ зурагт, тамхи зэрэг алдагдсан..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ / 3 хх-ийн 11 дүгээр хуудас/,
Ж.Б, Д.Э, Д.М нартай бүлэглэн 2015 оны дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дулаанхаан” хүнсний дэлгүүрт нэвтрэн эд зүйлс хулгайлсны улмаас 1.511.200 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 235-240 дугаар хуудас/,
Хохирогч С.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай “Дулаанхаан” хүнсний дэлгүүрт 2015 оны 07 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хулгай орж Улаанбаатар архи, Ерөөл архи, Болор архи, Соёмбо архи, Хар сувд архи, Альфа архи, биет 48.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 243-244 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 246 дугаар хуудас/.
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Жоби” худалдааны төвийн хойд талд иргэн Т.Ирмүүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 99-83 УНС улсын дугаартай Т.Королла маркын тээврийн хэрэгсэл, цүнхтэй эд зүйлс зэргийг авсан, Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Ирмүүнд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Ирмүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед ...найз охидууд болох Нандин-Эрдэнэ, Баттулга нартай уулзахаар өөрийн 99-83 УНС улсын дугаартай “Тоёото королла” машинтайгаа гарсан. ...Тэгээд Нандин-Эрдэнийг буулгачихаад машинтайгаа хөдлөөд байран дундуур явдаг замаар тамхи хайгаад явсан ...Миний зүүн талаас мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын машин шахаж орж ирээд намайг шахаж зогсоосон. Тэгтэл тэр машинаас саарал биеийн тамирын хослолтой хар бараан өнгийн саравчтай, цагаан өнгийн бичигтэй малгайтай 18-20 насны орчим гэмээр залуу бууж ирсэн. Би тэр үед цонхоо онгорхой явж байсан.Тэгтэл тэр залуу баруун гар талаас хүрч ирээд "цагдаа байна, бичиг баримтаа шалгуул, яасан овоо шахаж явдаг юм бэ" гээд хар дэвсгэртэй мөнгөлөг цагаан өнгийн дундаа бичиггүй, таван хошуу мэт дүрстэй тэмдэг үзүүлсэн. Тэгэхээр нь би “дүрэмт хувцасгүй байна, чи цагдаа юм уу, биш юм уу" гээд бичиг баримтаа үзүүлээгүй. ...Тэр залуу намайг утсаар яриулахгүй, миний 2 бугуйнаас чанга бариад "чи уучихсан байна, одоо цагдаагийн газар руу очино, машиныг чинь ачуулна" гэж хэлээд намайг нөгөө саарал машин руу чирээд байсан. Тэр машин руу ороход хойд талын суудал дээр шаамий урагшаа эрүүтэй 18-19 орчим настай гэмээр залуу суучихаад миний хоёр гарын бугуйнаас хүчтэй бариад ямарч хөдөлгөөнгүй байлгасан. Урд талд жолоочийн хажуу талд хар өнгийн тэгшхэн саравчтай хип хоп хар малгайтай махлаг ч биш, туранхай ч биш царайтай, дөрвөлжин өргөн нүүртэй 20-21 орчим настай гэмээр муухай хэрцгий царайтай, бараандуу хувцастай залуу байсан. Тэр шаамий эрүүтэй залууг эсэргүүцээд гараа тавиулах гээд оролдтол гарыг маань тавихгүй, хүчтэй барьчихаад "зүгээр суу пизда минь, гичий минь" гэх зэргээр бүхий л хараалын үгийг хэрцгийгээр хэлсэн. Машин хөдлөхөөс өмнө өргөн нүүртэй тэгшхэн малгайтай залуу машинаас буугаад жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгээд миний машины гэрэл асаалттай, хаалгыг нь түгжилгүй, цонх онгорхой чигээр нь орхиод нөгөө цагдаа гэж хэлсэн саарал хувцастай залуу машинаа бариад явсан. Би зам хараагүй, тэр залуу элэг рүү 2 цохисон. Толгой руу баруун хойд талаас 2-3 удаа хүчтэй цохисон. ...Тэгээд би “намайг зүгээр буулгачих, юу хэрэгтэй юм бэ, мөнгө хэрэгтэй юм уу” гэтэл тэр цагдаа гэж анх танилцуулсан саарал өнгийн хувцастай залуу нь "мөнгө хэрэггүй, чи хэрэгтэй" гэж хэлсэн. Тэгээд тэр дөрвөлжин өргөн царайтай залуу нь хутга аваад ир, энийг ерөөсөө алчихъя гэж хэлэхэд нөгөө саарал хувцастай залуу нь миний зүүн гар талаас хойд талын сандал дээр шахаж орж ирээд гартаа саарал өнгөтэй том хутга барьчихсан байсан. Тэгээд би намайг битгий алаач гэж гуйгаад буцаад миний машин руу оччих, картнаас мөнгө аваад өгье гэж хэлэхэд тэр залуу “мөнгө хэрэггүй, чи хэрэгтэй, чамтай унтана, өмдөө тайл” гээд хутгаа над руу ойртуулж миний хэвлий хэсэг рүү тулгасан. Би айгаад жинсэн өмдтэй явж байсныгаа тайлсан. Тэгтэл нөгөө өргөн нүүртэй залуу нь над руу ойртоод өөрийнхөө өмдийг тайлаад надтай унтах гэж оролдож миний бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтэнийг ойртуулж хүргээд “болилоо, чи хий” гэж нөгөө саарал хувцастай залууд хэлээд машинаасаа буучихсан. Тэр үед би өмдөө тайлсан чигээрээ сууж байсан. Тэгтэл хувцастай хутга барьсан залуу нь надтай бэлгийн харьцаанд шууд орсон. Тэгээд 2 минут орчим бэлгийн харьцаанд орж байгаад дууссан. Би хувцасаа өмсөөд надтай унтах юм бол явуулна гэсэн, одоо явуулах юм байгаа биздээ гэтэл тэр залуу нь үгүй одоо чамайг алаад машиныг чинь шатаана гэсэн. Тэгтэл дөрвөлжин нүүртэй залуу нь машин бариад хөдөлгөөд явсан. Тэгснээ удалгүй машин дээр ирсэн. Мөнгөтэй картаа гаргаад ир гээд миний машинаас миний гар цүнхийг авчирч өгсөн. Тэгээд би түрүүвчээ ухаад карт олдохгүй байсан. Тэгтэл нөгөө өргөн нүүртэй залуу нь нэлээд уурлаад "пизда минь худлаа яриад бид нарыг хуураад байна уу, чамайг ална шүү" гээд урд талын суудлаас над руу цохих гээд далайсан. Тэгээд шаамий эрүүтэй залууд миний карт машины урд байгаа гэтэл тэр шаамий нүүртэй залуу нь машиных нь урд байгаа гэнээ гэж хэлсэн. Өргөн нүүртэй залуу нь миний машины урдаас картны хавтас аваад ирсэн, тэгэхэд нь картаа гаргаж өгсөн. ...Тэгсэн тэр өргөн нүүртэй залуу "гэр чинь хаана байдаг бэ" гэж асуухад нь япон цэргийн цогцолборын тэнд байдаг гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу "одоо чамайг хүргэж өгнө, чи машинаасаа буугаад шууд чигээрээ явах хэрэгтэй, ямар нэгэн үйлдэл хийж эргэж харахын бол чамайг машинаараа дайрч ална шүү" гэж хэлсэн. Тэгж байснаа тэд нар үг тонгоруулж, эсрэгээр нь хэлж хоорондоо ярилцаад байсан. Тэрийг нь би бага зэрэг ойлгосон. Тэгснээ нөгөө өргөн нүүртэй залуу нь "чи хаана явж байгааг мэдэж байна уу” гэхэд нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг газар зогсоод "за чи энд буугаад эргэж харахгүй явна шүү, хэрэв эргэж харвал машинаар дайрч ална шүү" гээд машинаас буулгасан. Тэгээд би япон цэргийн цогцолборын хажууд гудамжны голд буусан. Тэгээд харахад ямарч байсан 58 дугаар бага сургууль надад харагдаж байсан. Би эргэж харахгүй зогсож байхад машин хөдлөөд цаашаа явсан. Машин холдоод явах хүртэл нь эргэж хараагүй. Тэгээд тэнд нэлээн уйлж суусан. Тэгээд би буцаж эргээд машин ирсэн замаар явж байгаад зүүн эргээд гудамжаар гараад такси бариад шөнө хүргэж өгсөн найз охин Нандин-Эрдэнийн гэр лүү явсан. Машинаас буухад 7 цаг болж байсан. Хэн нь цагдаа дуудсан мэдэхгүй. 16 дугаар сургуулийн зүүн талд цагдаа нар ирсэн. Тэр үед 8 цаг өнгөрч байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд бүгдийг ярисан. 6 хоногийн дараа цагдаа нар надруу яриад машин олдсон гэж дуудсан. Машинаа ирээд үзэхэд мөн байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр намайг дарга нь дуудаад утсан дээрээсээ зургийг нь харуулахад өөрийгөө цагдаа гэж хэлдэг саарал хувцастай залуу, нөгөөх нь өргөн нүүртэй залуу нарын зураг мөн байсан. Машинаа хүлээж авахад миний машины баруун урд обудь нь яажийсан, дугуй нь хагарчихсан байдалтай олдсон. Баруун урд талын цонхны хөмсөг хагарсан, зүүн талын толь угаараа хугарчихсан байсныг наачихсан байсанг салгаад дахиад нэлээд их цавуугаар наачихсан байсан. Доод талынх нь касчирыг цохиж тос гоожуулсан, хойд талын янданг залгаасаар нь тайраад авчихсан байсан. машин дотор янз бүрийн ...юм зөндөө байсанг цагдаа нар хурааж авсан. Миний машинаас USB шилжүүлэгч, хүүхдийн хуурай сүү, угж, эмэгтэй хүний пүүзэн гутал, нокиа маркийн rap утас, эмчилгээний зориулалттай хумсанд түрхдэг лак зэрэг эд зүйл алдагдсан. ...Энэ хэргийн улмаас их цочролд орсон ба бие сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нэмж машинд засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөр мөнгө, мөн надад хүч хэрэглэн дээрэмдэж авсан эд зүйлсийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 56-66 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...Г.Ирмүүний биед баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бусдын болон өөрийн гараар аль алинд үүсгэгдэх боломжтой. Г.Ирмүүн гэсэн арчдас наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн...” гэх 18588 дугаар дүгнэлт /3 хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 38 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Ирмүүнээр зураг таньж олуулсан “...2 гэж дугаарласан гэрэл зургийг /Д.Ч/ энэ хүн намайг зодож, миний биед гэмтэл учруулсан, хамт явсан хоёр хүнээ толгойлж байсан. Намайг хүчиндэх гэж байгаад больчихсон хүн мөн байна. 3 дугаар хуудасны 3 гэж дугаарласан /Д.М/ энэ хүн анх машин барьж явсан ба намайг машинтай явж байхад шахаж зогсоогоод өөрийгөө цагдаа гэж хэлэн намайг айлгаж хүчиндсэн хүн мөн байна. 4 дүгээр хуудасны 5 гэж дугаарласан гэрэл зургийг энэ хүн шаамий ирүүтэй хүн /Ч.Н/ байсан ба намайг машинд суухад хойд талын суудал дээр сууж байсан миний хоёр гарыг барьчихаад хэл амаар доромжилж байсан хүн гэж эргэлзээгүй зааж байлаа...” гэх тэмдэглэл / 3 хх-ийн 159-160 дугаар хуудас, 167-170 дугаар хуудас/,
Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 240.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, монетон гинж зэргийг авсан, Д.М, Д.Чнартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Дүүриймаагийн "...Жолоочоос гадна 2 залуу сууж байсан... машины урд сууж явсан хоёр залуу отвёрк гаргаж ирээд чамайг яах нь бид нарын дур гэж хэлэхээр нь “за за та нар надаас авах юмаа аваад яв” гэж хэлэхэд хажуудаа сууж байсан залууд өгсөн. ...миний хажууд сууж байсан залуу миний урд сууж байсан хоёр залууд наанаасаа бэлгэвч гаргаад ир гэж хэлэхэд “чи яах гэж байгаа юм бэ, дэмий хэрэггүй” гэж хэлсэн. Миний хажууд сууж байсан залуу ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд нөгөө хоёр залуу нь машиныхаа урд талын хайрцагнаас бэлгэвч авч өгсөн. Миний хажууд сууж байсан залуу миний гарыг нэг гараараа барьчихсан байсан ба өөрийнхөө бэлэг эрхтэнд бэлгэвч хийсэн юм. Тэгээд миний дотуур хувцасыг ураад надтай бэлгийн ажил хийсэн. Эсэргүүцээд боль гэж хэлсэн боловч тэр залууг дийлээгүй учраас биеэ хамгаалж чадаагүй. Нэг залуу нь наад хүүхний чинь гинж нь монет байлаа шүү аваарай гэж хэлэхэд надтай бэлгийн ажил хийсэн залуу миний гинжийг тастаад авсан ... Машины урд сууж байсан залуучууд надад гар хүрээгүй боловч отвёрк гаргаж ирээд чамайг яасан ч бид нарын дур гэж хэлээд айлгаад байсан...надад монетон гинж, самсунг эс 3 гар утас, бэлэн 60.000 төгрөг байсан... гэх мэдүүлэг / 3 хх-ийн 153-155 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хх-ийн156 дугаар хуудас/,
Хохирогч Л.Дүүриймаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /3 хх-ийн 171-175 дугаар хуудас/,
2014 оны 03 дугаар сарын 26-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 28 дугаар гудамжны 602 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт насанд хүрээгүй Ч.Гэрэлцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Ч.Гэрэлцэцэгийн "... 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...хашаанд байх илүү гэрт ороод байж байтал ...Насанбуян ороод ирсэн. Тэгээд ...миний нүүр лүү хоёр удаа цохиод миний хувцасыг хүчээр тайлаад намайг хүчиндсэн. Насанбуян надтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй..." гэх мэдүүлэг / 3 хх-ийн 201-203 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Гэрэлцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Гэрэлцэцэгиин охин хальс хуучин урагдалтай, Гэрэлцэцэг нь бэлгийн замын тэмбүү өвчтэй байна...” гэх 4769 тоот дүгнэлт /3 хх-ийн 228 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “... Хохирогч Гэрэлцэцэгийн дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн, Ч.Н-гийн ДНХ -ийн тогтоц нь хохирогч "Гэрэлцэцэгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ -ийн тогтоцтой тохирч байна ...” гэх 4391 тоот дүгнэлт /3 хх-ийн 233 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Н-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5 хх-ийн 147 дугаар хуудас/, Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 210-214 дүгээр хуудас/, Хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 3251 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7А байрны гадна талд байсан 14-74 УБП улсын дугаартай “Х.Аксент” маркийн тээврийн хэрэгсэл дотроос ДВД тоглуулагч, МП-5 тоглуулагч, СД хийдэг уут, зургийн аппарат, даралтын аппарат, ком отверк, ааруул, өрөм, айраг, архи зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 557.500 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в байрны гадна байсан иргэн М.Мягмаржаргалын ззэмшлийн “Т.Чейзер” маркын 83-18 СЭА улсын дугаартай автомашиныг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан хулгайлсны улмаас 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар capын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Хөндлөн мэргэн” XXК-ийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, мөнгө зэрэг зүйлс хулгайлсны улмаас 4.677.800 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгииохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Одко Номин” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас 3.208.350 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амар" хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлсны улмаас 3.823.500 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг байрлах “Депо урд-Түмэнсант Трейд” ХХК-ийн барилгын хашаан дотроос 8 багц кабль утас хулгайлсны улмаас 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.С, Ж.Б, Д.Э, Д.М, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн задгайд байрлах “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи, гар утасны нэгж, гар утас, камерын төхөөрөмж, бэлзн мөнгө зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 5.647.500 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М-тай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хорооллын 7а байрны гадна байсан иргэн М.Анхбаярын эзэмшлийн “Тоёота Марк-2” маркын 27-34 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос процессор, дрилл, хөрөө, тасдагч, цилконы буу зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 1.178.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М-тай бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203 дугаар байрны гаднаас иргэн О.Чинзоригийн өмчлөлийн 56-42 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, баруун талын их гэрэл, улсын дугаар зэргийг хулгайлсны улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Э, Д.М, Г.С, Л.Т нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 4-35 тоотод байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж ус ундаа, тамхи, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 299.600 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М, Ж.Б нартай бүлэглэж 2015 оны 06 дугаар сарын 07- ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Ойгон гэрэл" ХХК-ийн хашаанд байрлах "Дэлгэрэх" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи тамхи хиам зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 2.198.050 төгрөгийн хохирол учруулсан, Д.М, Ж.Б нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 б байранд байрлах "Тансаг" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч архи, биет 2.300.000 төгрөг зэргийг хулгайлсны улмаас 4 651.400 төгрөгийн хохирол учруулсан,
Г.С, Б.Т, Д.М, Д.Э нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах "60 айл" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж гар утасны нэгж, биет 60.000 төгрөг, тамхи, rap утас эзрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 337.500 төгрөгийн хохирол учруулсан,
Ж.Б, Д.М нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар capын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 8 тоотод байрлах "Мандаалай" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи тамхи зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас 676.150 төгрөгийн хохирол учруулсан,
Ж.Б, Д.Э, Д.М нартай бүлэглэн 2015 оны дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дулаанхаан” хүнсний дэлгүүрт нэвтрэн эд зүйлс хулгайлсны улмаас 1.511.200 төгрөгийн хохирол учруулсан,
Д.М, Д.Чнартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийи 10 дугаар хороо, Жоби худалдааны төвийн хойд талд иргэн Т.Ирмүүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 99-83 УНС улсын дугаартай Т.Королла маркын тээврийн хэрэгсэл, цүнхтэй эд зүйлс зэргийг авсан,
мөн Д.Ч, Д.М нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 240.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, монетон гинж зэргийг авсан гэмт хэргийг үйлдсэн,
2014 оны 03 дугаар сарын 26-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 28 дугаар гудамжны 602 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт насанд хүрээгүй Ч.Гэрэлцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдсэн, Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Ирмүүнд хүч хэрэглэн хурьцал үйлдсэн,
Д.М, Д.Ч нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дээр иргэн Д.Дүүриймаад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Н “…дээрхи хэргүүдийг Д.М, Д.Ч нарын хамт үйлдсэн тул хүлээн зөвшөөрч байна. ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...", "...Би өөрийн үйлдсэн хэргийн талаарх прокурорын тогтоолтой өмгөөлөгч Х.Шинэцэцэгээр уншуулж, мөн өөрөө уншиж танилцлаа. Би хийсэн дээрх хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус мэдүүлжээ.
Ч.Н нь хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч 2014 оны 03 дугаар сарын 26-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 28 дугаар гудамжны 602 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт насанд хүрээгүй Ч.Гэрэлцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэх гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруугүй гэх боловч гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд болон шууд бус эх сурвалжийг үнэлэхэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн үйлдэлтэй шүүгдэгч Ч.Н-гийн үйлдэл шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо хэрэгт байгаагүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдэлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ийнхүү арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байхаар заажээ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлын талаар маргаагүй тул шүүгдэгчээс нийт 13291333 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Жаргалсайханд 557.500 төгрөг, хохирогч М.Мягмаржаргалд 3.500.000 төгрөг, хохирогч Ц.Мягмарсүрэнд 1.559.266 төгрөг, хохирогч Э.Буд-Эрдэнэд 1.069.450 төгрөг, хохирогч Б.Өлзий-Оршиход 1.274.449 төгрөг, Д.Алтаншагайд 373.333 төгрөг, хохирогч С.Хүрэлсүхэд 941.250 төгрөг, хохирогч М.Анхбаярт 589.000 төгрөг, хохирогч О.Чинзоригт 180.000 төгрөг, хохирогч Л.Сарандэлгэрт 59.920 төгрөг, хохирогч Д.Амарзаяад 732.683 төгрөг, хохирогч С.Нямдаваад 1.550.466 төгрөг, хохирогч Ц.Тунгалагсайханд 67.500 төгрөг, хохирогч Ч.Ууган-Эрдэнэд 225.383 төгрөг, хохирогч С.Болормаад 377.800 төгрөг, хохирогч Т.Ирмүүнд 153333 төгрөг, хохирогч Д.Дүүриймаад 80.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хангах эсэхийг шийдвэрлэдэг.
Хохирогч Т.Ирмүүн энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Ч.Н болон Д.М, Д.Ч нараас 10000000 /арван сая/ төгрөг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч Ч.Н-д холбогдох 3333333 төгрөгийг нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сэтгэл санааны хохирол 3333333 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ тухайн төрлийн ялын тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр шүүгдэгч Ч.Н-гийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Н-гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Ч.Н-гийн энэхүү гэмт хэргийн улмаас нийт 743 /долоон зуун дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ч.Н-г бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,
- бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
-үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёроос олон хүнийг хүчиндэж, 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Ч.Н-г эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Н-гийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-гийн цагдан хоригдсон 743 /долоон зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Н-гаас нийт 13291333 /арван гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Жаргалсайханд 557.500 төгрөг, хохирогч М.Мягмаржаргалд 3.500.000 төгрөг, хохирогч Ц.Мягмарсүрэнд 1.559.266 төгрөг, хохирогч Э.Буд-Эрдэнэд 1.069.450 төгрөг, хохирогч Б.Өлзий-Оршиход 1.274.449 төгрөг, Д.Алтаншагайд 373.333 төгрөг, хохирогч С.Хүрэлсүхэд 941.250 төгрөг, хохирогч М.Анхбаярт 589.000 төгрөг, хохирогч О.Чинзоригт 180.000 төгрөг, хохирогч Л.Сарандэлгэрт 59.920 төгрөг, хохирогч Д.Амарзаяад 732.683 төгрөг, хохирогч С.Нямдаваад 1.550.466 төгрөг, хохирогч Ц.Тунгалагсайханд 67.500 төгрөг, хохирогч Ч.Ууган-Эрдэнэд 225.383 төгрөг, хохирогч С.Болормаад 377.800 төгрөг, хохирогч Т.Ирмүүнд 153333 төгрөг, хохирогч Д.Дүүриймаад 80.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Т.Ирмүүний нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 3333333 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
С.ОЮУНЧИМЭГ