| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06374/И |
| Дугаар | 210/МА2025/00720 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00720
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие ******* аймаг дахь *******ны тооцооны төвийн албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-24/1875 дугаар тушаалаар томилогдож, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ОН-БХТТ 24/12 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй ажиллаж байсан.
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 14 минутад ******* дугаараас Хүний нөөцийн газрын захирал гэх хүн надтай утсаар холбогдож чам дээр гомдол ирсэн. /Харилцагчаас 30,000,000 төгрөгийн зээл гаргаж өгье, 1,000,000 төгрөг надад өг гэсэн байна/. Ёс зүйн хороо хуралдаад өөрийг чинь ажлаас халах болсон. Чиний дараагийн карьерыг бодож өөрөөр чинь өргөдөл бичүүлэхээр болсон гэж гэнэт ярьсан. Би гайхаж, тус гомдолтой танилцъя, ийм үйлдэл хийгээгүй гэхэд эрс татгалзаж, харилцагчийн нууц, бид шийдвэрээ гаргасан, чи гомдлоо дараагийн шатанд шүүхэд гаргаарай гээд тасалсан.
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг 56 минутад дахин залгаж Ёс зүйн хороо намайг тушаалаа гарга гээд шахаад байна. Чиний саналыг сонсъё гэхэд би хийгээгүй хэрэгтээ хариуцлага хүлээхгүй, надад гаргасан гомдолтой танилцмаар байна гэхэд чиний шийдвэр өөрчлөгдөөгүй бол би халах тушаалаа гаргалаа шүүхээр яв гэсэн.
Энэ тухай ******* аймгийн тооцооны төвийн захирал гаас асуусан боловч би мэдэхгүй, Хүний нөөцийн газрын захирлын гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй, ажлын утас руу нь залгасан боловч хуралд орсон гээд ярьж чадаагүй гэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу 1 дэх өдөр ажил дээрээ ирэхэд миний ажлын компьютерын эрхийг хаасан, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, дугаартай, гүйцэтгэх захирал гээд гарын үсэг зурж, тамга дараагүй, албан бланк дээр бус бичмэл хэлбэрээр хэвлэсэн тушаал гэх зүйлийг ******* аймгийн тооцооны төвийн захирал надад өгсөн.
Тус тушаал дээр Хүний нөөцийн газрын захирал гэх ын хэлсэн дээр гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан гэх заалт нэмсэн байсан. Энэ тухай надад хэлээгүй, дурдаагүй зүйлээ тушаал дээр бичсэн байна. Хаанаас гарсан нь тодорхойгүй, тамга, тэмдэг, гарын үсэг байхгүй тушаал байна гэхэд захирал ёс бус үг хэллэг хэлж, хамгаалалтын алба руу залгаж хөөж гаргасан.
Миний бие *******ны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай гүйцэтгэх захирлын албан тушаал урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийн зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан гэх үндэслэлээр ажлаас халах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоог хүртэл хэн гэдэг хүн надад холбогдуулж, ямар гомдол гаргасан талаар мэдээгүй, танилцаагүй байна.
Би дээрх тушаалд дурдагдсан үйлдлийг үйлдээгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй баримт нотолгоогүй намайг гүтгэн ажлаас халсанд гомдолтой байна.
Иймд, *******ны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б- 24/2449 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
1. *******гийн үйлдсэн зөрчлүүдийн тухай:
1.1. Албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан тухай:
...Нэхэмжлэгч ******* нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан ба тодруулбал, ,ны харилцагч нь ,анд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нь 7 дугаар сарын эхээр зээл авах хүсэлт өгсөн тул оочир ихтэй байсан. Би танай пос машиныг авч хүүхдийн мөнгө болон хадгаламж зэргийг танайд байршуулсан гэтэл оочир дугаараас болоод түр хойшлогдсон боловч эдийн засагч болох ******* 2 хоногийн дараа найз руу маань залгаад хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж асуусан. 30,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Гэтэл 1,000,000 төгрөг өгвөл шийдээд өгье гэсэн гэх агуулга бүхий өргөдлийг ирүүлсэн.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь харилцагч ын зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан байх ба энэхүү үйлдлээрээ ,ны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.8.5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.
1.2. Гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан тухай:
...Нэхэмжлэгч ******* нь харилцагч ын зээл судлуулж байгаа талаарх мэдээллийг түүний найзад дамжуулсан байх ба энэхүү үйлдлээрээ ,ны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.1 дэх заалт, 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.12.1 дэх заалт, 5.12.2 дахь заалт, ,ны Нууцын заавар-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.
2. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай:
..., ******* нь нэхэмжлэгч *******тай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ОН-БХТТ 24/12 тоот бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба тухайн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ноцтой зөрчил гэж үзэх тохиолдлуудыг нэрлэн заасан.
Банк нь нэхэмжлэгч *******г *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот тушаалаар ажлаас халахдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4, 11.2.6, 11.2.8, 11.2.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн...
...Банк нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг ба бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг үйлдсэн байх ба энэхүү үйлдэл нь Банканд итгэх харилцагчийн итгэлийг эвдэх, Банканд сөрөг нөлөөлөл бий болгох үйлдлүүд байсан тул *******г ажлаас халсан. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар *******г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г ******* *******-ийн ******* тооцооны төвд албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ******* *******-иас 12,524,162 /арван хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж *******д олгож, *******гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг ******* *******-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ******* *******-иас 355,737 /гурван зуун тавин таван мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
1. Нэхэмжлэгч ******* нь харилцагчийн зээлийн холбогдолтой мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан тухай:
Хэрэгт авагдсан ******* аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг үзвэл нь Танд нь *******ны ******* тооцооны төвөөс 2024 оны 07 дугаар сард зээл авах гэсэн чинь оочир ихтэй байгаа талаар хэлж ярьж байсан зүйл бий юу? гэх асуултад 2024 оны зун байсан санагдаж байна *******наас зээл авах гэсэн юм жоохон шуурхайгаар гаргаад өгөх боломж байна уу гэсэн тэгэхээр нь би *******тай ярьсан тэгэхэд тийм боломж байхгүй гэсэн гэх агуулга бүхий хариулт өгсөн байдаг. Үүнээс үзвэл, ******* нь гуравдагч этгээд болох т харилцагч ын зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, ******* гуравдагч этгээд болох ийн харилцагч ын ,наас хүссэн зээлийг хурдан шуурхай гаргаж өгөх боломжтой эсэх талаарх асуултад тийм боломж байхгүй гэж хариулсан.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг бөгөөд хууль, эрх зүйн хэм хэмжээний актад тийм гэдэг үгийг өмнөх өгүүлбэр, үйл баримтыг төлөөлүүлэн ашигладаг. харилцан ярианд тийм гэдэг үгийг үнэн, зөв, мөн гэх мэт агуулгаар буюу аливаа үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ашигладаг.
Мөн, Банкны ажилтны хувьд гуравдагч этгээдийн банкны харилцагчтай холбоотой тодруулгад тийм эсхүл үгүй гэх хариулт өгсөн үйлдэл нь банкны харилцагчтай холбоотой мэдээллийг хүлээн зөвшөөрөх эсхүл үгүйсгэх замаар харилцагчийн мэдээллийг задруулсанд тооцогдоно.
Үүнээс үзвэл, ******* нь ийн хэлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, тухайн өгүүлбэрийг төлөөлүүлэн тийм гэх үгийг ашигласан буюу ын ,наас хүссэн зээлийг хурдан шуурхай гаргаж өгөх боломж байхгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн. Дээрхээс дүгнэвэл, ******* нь харилцагч ын зээлийн холбогдолтой мэдээлэл буюу маш нууц мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан гэж үзэхээр байна.
2. Хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн тухай:
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ,ны нууцын заавар-ын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дэх дэд заалтад Маш нууц: Задарвал хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд бодитойгоор хохирол учруулж болохуйц мэдээлэл: Тухайлбал харилцагчийн хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гүйлгээний хуулга, гадаад болон дотоод гуйвуулга, гэрээ, зээлийн холбогдолтой мэдээллүүд, АТМ, мөнгөн зөөврийн мэдээллүүд; гэж харилцагчийн зээлийн холбогдолтой мэдээллүүдийг маш нууц төрөлд хамааруулсан байдаг.
Гэтэл, ******* нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, харилцагч ын зээлийн холбогдолтой буюу ,ны нууцын заавар-ын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дахь дэд заалтад заасан маш нууц мэдээллийг гуравдагч этгээд болох т дамжуулсан.
Нэхэмжлэгч ******* нь энэхүү үйлдлээрээ ,ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 2 дугаар зүйлийн 2.13.5, ,ны Ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.9.4.а дахь дэд заалтыг тус тус зөрчсөн.
3. Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан тухай:
...банк ,ны ёс зүйн дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу харилцагчийн ирүүлсэн гомдол мэдээллийг харилцагчаас тодруулж, шалгасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, ,ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн талаар мэдэгдэж, тайлбар авч, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрхээс дүгнэвэл, гийн холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын зөрчилд тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй байна.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн 191 /Ш2025/01931 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гомдол гаргасан харилцагч нь зээл авахаар надтай ирж уулзаж байгаагүй. ын дүү нь гэх надтай ын зээлийг хурдан гаргаж өгөх боломж байна уу гэж асуусан бөгөөд тийм боломжгүй гэж хэлээд утсаа тасалсан. Надтай ирж уулзаагүй тул зээлийн процессыг мэдэх боломжгүй. ******* аймгийн тооцооны төвийн захирал болон нар нь найзууд бөгөөд нь тооцооны төвийн захирал тай уулзаж пос машин захиалан, зээлийн процессын тухай ярилцаж байсан бөгөөд гаас би зээлийн тухай мэдсэн.
Нэхэмжлэгч өөрийн албан тушаалыг ашиглан бусдаас шан харамж авахыг завдсан мөн харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар данс хариуцсан мэргэжилтэн нь зээлийн хүсэлтийг хүлээн авч, судлах, шийдвэрлүүлэх, эргэн хяналт тавих үүрэгтэй бөгөөд зээл олгох бүрэн эрх тусгагдаагүй. Зээлийг зээлийн эрсдэлийн хороо болон захирлын шийдвэрээр олгодог. Нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолт заагдаагүй үйл ажиллагаа явуулсан мэтээр хариуцагч ярьж байна. ******* *******-ийн нууцын зааварт маш нууц мэдээлэлд хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн мэдээлэл, үйлчилгээний болон гүйлгээний хуулга, гуйвуулга, гэрээний мэдээллүүдийг хамруулсан. Хувь хүн утсаар ярьж зээл хурдан гаргуулах боломжтой юу гэж асуухад тийм боломжгүй гэж хариулснаар банкны нууцын зааврын аль нууцыг задруулсан нь ойлгомжгүй байна. Шан харамж авахыг завдсан гэж дурдсан байдаг бөгөөд хэнээс шан харамж авахыг завдсан нь тодорхойгүй. ******* ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчтэй уулзаж тайлбар аваагүй. Тусгай дугаараас удаа дараа залгахад нэхэмжлэгч тайлбар өгөөгүй гэж хариуцагч тайлбарласан. Анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдаанд өгсөн *******гийн мэдүүлэгт ...хэнээс гомдол гаргасан тухай танилцуулаагүй. Яагаад гэвэл энэ нь харилцагчийн нууц бөгөөд намайг бусдаас шан харамж авахаар шаардсан байна. Ажлаа өөрөө хүлээлгэж өгөхгүй бол ажлаас шууд хална... гэх агуулгаар банкнаас ярьсан тухай мэдүүлсэн. Шүүхийн шатанд очсоны дараа аас гомдол гаргасан тухай олж мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Нэхэмжлэгч ******* нь ******* *******-тай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус банкны ******* аймгийн тооцооны төвд аар ажиллаж байхад нь түүнийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Банкны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5, 7.3, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /1.х.х-ийн 91-96, 6/
Тодруулбал, зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй боловч ажил олгогч ******* ******* нь иргэн аас ирүүлсэн ...танай банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм, гэтэл ажилтан ******* нь 1,000,000 төгрөг өгвөл шийдээд өгье... гэсэн утгатай өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авахыг завдсан, мөн гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж буй талаарх мэдээллийг задруулсан зөрчил гаргасан гэж буруутгажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус заасан.
4.1 Хэрэгт авагдсан баримтаар иргэн нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* *******-д ...******* 2 хоногийн дараа найз руу минь залгаад хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж асуусан 30,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм гэтэл 1,000,000 төгрөг өгвөл шийдээд өгье гэсэн... гэх өргөдөл гаргажээ. /х.х-ийн 120/
Гэвч хожим ******* аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр , нарт хууль сануулж, тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авахад гэрч нь ...би, д 1,000,000 төгрөг өгөх боломж байгаа юу гэж хэлээгүй, *******тай ярилаа боломжгүй гэж байна гэдгийг нь л түүнд хэлсэн... гэж мэдүүлсэн бол гэрч нь ... би, худлаа юм ярьж *******анд өргөдөл бичиж өгсөн... гэж мэдүүлснээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас шан харамж авахыг завдсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна. /х.х-ийн 147-148, 143-144/
Тодруулбал, хариуцагч ******* *******-ийн тайлбараар нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон тус банканд өргөдөл гаргасан иргэн нь өргөдөлд дурдсан агуулгаасаа өөрөөр мэдүүлэг өгсөн байгаагаас гадна түүнд ...1,000,000 төгрөгийг боломжтой бол өг гэж хэлсэн гэх нь ийм утгатай үг хэлээгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгасан нотлох баримт няцаагдана.
4.2 Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...ын зээл судлуулах тухай хүсэлтийг тэр өдөр буцаасан... гэсэн ба д зээл өгөх боломжгүй гэсэн байхад тэрээр үүний дараа албан бус журмаар нэхэмжлэгч *******гийн найз ээр дамжуулан зээлийг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой эсэх талаар асууж, өөртөө давуу байдал үүсгэх гэхэд нь нэхэмжлэгчийн зүгээс татгалзсан хариу өгчээ.
Өөрөөр хэлбэл, ийн ...2024 оны зун санагдаж байна *******наас зээл авах гэсэн юм жоохон шуурхайгаар гаргаад өгөх боломж байна уу гэсэн тэгэхээр нь би тай ярьсан тэгэхэд тийм боломж байхгүй гэсэн... гэх мэдүүлгээс тийм гэх үгийг салгаж тайлбарлах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь ...шуурхайгаар зээл гаргаад өгөх боломж байна уу... гэх асуултад ...тийм боломж байхгүй... гэж хариулсан нь татгалзсан хариулт өгсөн гэж үзнэ.
4.3. Хэрэгт авагдсан ын ...хамт зах дээр суудаг малгай, нүдний шил зардаг *******гийн найз рүү залгаад *******наас зээл авах гээд *******тай уулзахад дараалал ихтэй байна гээд хэлтэл юу ч гэсэн дүү нь нэг яриад үзэх юм уу гэсэн... гэсэн мэдүүлгээр ******* *******-ийн харилцагч гэх нь зээл авах гэж байгаа тухайгаа өөрөө т /бусдад/ хэлсэн байх тул нэхэмжлэгч *******г гуравдагч этгээдэд харилцагчийн зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. /х.х-ийн 143-144/
Харилцагчийн нууц гэж тодорхойлсон бүхэн нууцын шинж чанарыг илэрхийлэхгүй бөгөөд бусдад задруулсан тохиолдолд эдийн болон эдийн бус хохирол учирсан эсэхээс үл хамаарч тодорхой этгээдийн эрх ашиг зөрчигдсөн бол үүнийг нотлох ёстой. Гэтэл хэргийн баримтаар нь ******* *******-ийн харилцагч мөн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн өөрөө тус банкнаас зээл авах хүсэлтэй байгаагаа гуравдагч этгээдэд хэлсэн байхад нэхэмжлэгч *******г энэ талаар дамжуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...хүний нөөцийн газрын захирал нэхэмжлэгчтэй утсаар холбогдсон, албан ёсоор мэдэгдэл өгөөгүй... гэх тайлбар гаргасан бөгөөд утсаар холбогдож хэлснийг *******д холбогдуулан гаргасан өргөдлийг түүнд танилцуулж, түүнээс тайлбар авах ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэх боломжгүйгээс гадна энэ талаарх холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Банк нь олон нийтийн итгэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн зээлийг тухайн ажилтан дангаар олгодоггүй буюу хамтран шийдвэрлэдэг тохиолдолд ...банкны ажилтан зээл гаргахдаа мөнгө авдаг... гэх яриа иргэдийн дунд байдгийг нотлогдсон үнэн гэж шууд үзэж болохгүй. Тодруулбал, энэ тохиолдолд банкны нэр хүндийн асуудал давхар яригдах учир ажил олгогч ******* *******-ийн зүгээс ажилтан *******д хэнээс /шаардлагатай тохиолдолд нэрийг нууцалж болно/ ямар утгатай гомдол гаргасан, үнэн зөв эсэх талаар тодруулж, тайлбар авах, мөн түүнд өөрийнх нь талаарх үндэслэлгүй гомдлыг эсэргүүцэх, баримтаар няцаах боломж олгох ёстой.
Иймд, *******д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж ажил албан тушаалд томилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 12,524,162 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь тооцооллын алдаагүй байна.
7. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах өөрчлөлт оруулна. Үүнд:
Нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага нь бие даасан бус, нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон үндэслэл учир анхан шатны шүүх шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул шинэчилсэн найруулга гэж тодруулах шаардлагагүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01931 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* *******-ийн ******* тооцооны төвд албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* *******-аас 12,524,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР