Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 5149

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин 2 дугаар баг, Ганган-Орхон дэнж 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, Даржаалан овогт Цэрэндагвын Буянжаргал  /РД:ИБ80042023/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол,  Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 49 дүгээр байр, 47 тоотод оршин суух, Тайжууд овогт Базаргарьдын Батцэнгэл /РД:ЧМ70092162/

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Буянжаргал миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 2014 оны 9 сард Улаанбаатар хотод төрөх гэж орж ирэн байр түрээслэхээр болсон. Зарын дагуу Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 49-1 тоотыг 9 сарын 28-нд бичгээр гэрээ хийн нийт 7 сарын 5,040,000  төгрөгийг бэлнээр өгөн түрээсэлж эхэлсэн. Уг байранд ороход цаг агаар дулаахан байсасн учир сайн халаалт ирээгүй өвөлдөө дулаахан байдаг гэсэн аман ярианаас өөр зүйл мэдэхгүй орсон. Ингээд 10 сар гарч цаг агаар хүйтрэх тусам байр хүйтэн болж байрны эзэн байр хүйтэн байна төрсний дараа ийм хүйтэн байвал нялх хүүхэдтэй хэцүү болох юм байна гэж удаа дарааллан сануулж хэлсэн ч халаалт ихсээд жигдрээд ирэхээр дулаахан болно гэсээр 2014 оны 11 сарын 27-нд би нх нялхсад төрсөн. Эмнэлэгээс гарч ирэхэд дөнгөж төрөөд нялх биетэй хүнд бүр их хүйтэн мэдрэгдэж сэнгэнэж байсан.хүүхэд хуурайлахад дааруулчих гээд бүр усанд ч оруулахад хүндрэлтэй хүйтэн учир бие нь бохирдож биен дээгүүр нь тууралт гарч эмч түргэн дуудахад хүрсэн. Эмч нар үзэх гэж ирэхэд маш хүйтэн байна ийм орчинд нялх хүүхэд байлгаж болохгүй ханиад томуу, өвчин тусах аюултай гээд өөр дулаан байранд орох шаардлагатайболсбн. Ингээд байрны эзэнд учир байдлыг хэлж уг байрнаас 2014 оны 12 сарын 5-ны өдөр гарсан. Сарын өмнөөс л байрны эзнийг дуудаж ийм хүйтэн байвал нялх биетэй, нялх хүүхэд байна болохгүй юм байна гэж удаа дараа сануулж хэлж байсан. Үлдэгдэл мөнгө болох 3.600.000 төгрөгийг байраа түрээсэлсний дараа өгнө гээд цувуулж өгсөөр одоогоор 590.000 төгрөг үлдсэн. Үлдэгдлийг нь эгч нь 50, 60-р ч хамаагүй цувуулж өгнө гэсэн боловч авах гээд очиход чамд өгөх шаардлага байхгүй өгч чадахгүй явдаг газраараа явж ав гэж хжл амаар доромжлоод өгөхгүй байна. Би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Одоогоор хүүхдээ хараад ажилгүй байгаа тул мөнгө төгрөгний хэрэгцээ шаардлага маш их гарч байна. Иймд үлдэгдэл мөнгө болох 590.000 төгрөгийг байрны эзэн болох Б.Батцэнгэлээс гаргуулж өгнө үү гэжээ.     

 

   Нэхэмжлэгч Ц.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Буянжаргал миний бие хариуцагч Б.Батцэнгэлтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Батцэнгэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 50.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9175 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн. Иймд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Батцэнгэл миний бие нэхэмжлэгч Ц.Буянжаргалтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 450.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Батцэнгэл миний бие төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 50.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлнө. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ц.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Батцэнгэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 50.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Хариуцагч Б.Батцэнгэл нь улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9175 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлсөн болно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Буянжаргал нь хариуцагч Б.Батцэнгэлд холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Ц.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Батцэнгэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 50.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9175 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлсөн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Батцэнгэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 50.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 18350 төгрөг төлсөн, хариуцагч Б.Батцэнгэл улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9175 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Буянжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА