Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2016/00192

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр        Дугаар 181/ШШ2016/00192        Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг  биелүүлж,

зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

хариуцагчийн  зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам 27, Мөнхийн үсэг/РД:2079933/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 49, Монгол 3 дугаар сургуулийн урд Тулга ХХК-ийн 3-300, Монголын хүний нөөцийн институтад  /РД:8148651/-д холбогдох хэргийг хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай компани Монголын хүний нөөцийн институтын захиалгаар 500 ширхэг Human capital сэтгүүлийг тус бүрийг 3820 төгрөгөөр нийт 1 910 000 төгрөгөөр хэвлэн хүлээлгэж өгсөн. 2015 оны 10 дугаар сард хийсэн тооцооны үлдэгдлээр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон боловч 500 000 төгрөгнөөс өөр төлбөр хийгдээгүй. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 1 410 000 төгрөг, алданги 171 900 төгрөг, нийт 1 581 900 төгрөгийг Монголын хүний нөөцийн институтээс гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Мөнхийн үсэг ХХК-нд 1 581 000 төгрөг төлөх нь үнэн. Энэ төлбөрөөс 2016 оны 3 дугаар сарын 14-нд 200 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-нд 250 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-нд 500 000 төгрөг, нийт 950 000 төгрөгийг  төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 631 900 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ. 

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Мөнхийн үсэг ХХК-нь Монголын хүний нөөцийн институтаас 1 581 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Монголын хүний нөөцийн институт нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 581 900 төгрөгнөөс 950 000 төгрөгийг төлж, үлдэх 631 900 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Мөнхийн үсэг ХХК-ийн нэхэмжилсэн 1 581 900 /нэг сая таван зуун наян нэгэн мянга есөн зуу/ төгрөгнөөс 950 000 төгрөгийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг, үлдэх 631 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40260 төгрөгийн тал хувь болох 20130 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20130 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

                 

 

ШҮҮГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО