| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0165/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/173 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/173
2019 06 14 2019/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-тзааснааряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-дхолбогдох эрүүгийн 1934003380214 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Б, 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 5-Б-15 тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын 3 дугаар анги Дорноговь аймгийн Олон овоо багийн Төмөр замын өртөөнд замчин ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, 0000000 дугаарын регистртэй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Б өгсөн: “...Миний хувьд Дорноговь аймгаас 2019 оны 5 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед замын унаанд дайгдаж яваад 4 дүгээр зөрлөг дээр буугаад манай найз Эрдэнэцогт, Чинзоригийн хамт манай аавын 54-61 ТӨҮ улсын дугаартай цагаан өнгийн королла маркийн машинтай ирээд авсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сум орох замдаа машин дотроо нэг том пиво Чинзориг бид хоёр хувааж уугаад 23 цагийн үед орж ирсэн. Аймгийн төвд "Гурван икс" нэртэй баар ороод бид гурав нэг нэг шил пиво уугаад шөнө 01 цагийн үед гараад Эрдэнэцогт машин бариад урагш Усны аж ахуй орсон. Эрдэнэбаяр бөө онгодоо буулгаж байсан бөгөөд тэднийд очоод тэндээсээ би өөрөө машинаа бариад хөдлөөд гэр рүүгээ харьсан. Гэрийн үүдэн дээр цагдаатай таараад нөгөө цагдаа намайг гараас бариад авахаар нь гараа авах гээд савтал нөгөө цагдаагийн нүүрэнд цохигдсон. Тэгээд би гудамжаар явж байхад нэг цагдаа таараад суучих цагдаа дээр очоод учраа ол гээд цагдаа дээр ирсэн. Миний хувьд орон гаран л санаж байна. Пиво уусан байгаа өөр зүйл уугаагүй. Миний гараас бариад авахаар нь гараа салгах гээд ийм юм болсон. Санаатай цохиогүй. Намайг явъя гээд байсан. Намайг хэл амаар доромжилж хараал хэлсэн зүйл байхгүй. Миний баруун гараас л барьж авсан. Миний биед гэмтэл учраагүй. Миний хувьд танихгүй цагдаа байсан.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Ө-ийн өгсөн: “....Миний хувьд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагч ажилтай бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01:30 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн зам дээр үүрэг гүйцэтгэж байхад цагаан өнгийн королла маркийн тээврийн хэрэгсэл засмалаар замын хоёр тал руу мурилзаж явж байгаад асфальтан замын баруун тал руу шороон замаар салахаар нь хойноос нь өөрийнхөө саарал өнгийн 6942 ТӨВ улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явахад 100 орчим метр газар яваад нэг айлын хашаан дээр очиж зогсоод машиныхаа хаалгыг зүс таних нэг залуу согтуу байдалтай онгойлгож байхаар нь очоод "Амрыг эрье та бичиг баримтаа шалгуулна уу" гэсэн чинь юун бичиг баримт чадахгүй пизда минь чаддаг юм бол чи аваад явчих гэж хэлээд зугтах гээд уг хашаагаар орох гээд байхаар нь энгэр хэсгээс нь бариад зогсоох гэсэн чинь татаж зууралдсаар байгаад нөгөө хашааны хаалган дээр очоод аав гэж орилоод мөн гараараа болон хөлөөрөө хаалгаа нүдээд байсан. Энэ хугацаанд намайг чи ямар том пизда вэ гэх зэргээр хэл амаар доромжилж байсан бөгөөд нөгөө хүнийг бариад тайвшруулах гээд байж байтал хашаанаас Дармаагийн Ганболд гэх хүн гарч ирсэн. Тэгээд дундуур орсон бөгөөд би нөгөө залууг тавьсан. Тэгтэл нөгөө залуу намайг гараараа нэг удаа миний ам руу цохиход би арагшаа болсон. Тэгтэл нөгөө залуу миний машин дээр очоод арын хаалгыг онгойлгоод өшөө хүн байна уу пиздануудыг ална гэж хэлээд хашхираад шууд цаашаагаа хашааныхаа хаалгаар гүйгээд орчихсон. Би 102 луу залгаж энэ талаар мэдэгдсэн. Цагдаагийн жолооч Т.Дашням ирээд бид хоёр хайсан боловч олоогүй. ...миний хувьд 2019 оны 5 дугаар сарын 02-ны 20:00 цагаас 03-ны өдрийн 08 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын төвд үүрэг гүйцэтгэхээр томилгоотой байсан. Яг одоогоор бол миний дээд талын үүдэн зүүн талын нэг шүд хөдөлчихсөн, уруул хавдсан байна. Бусдаар гэмтэл байхгүй. Миний нүүр рүү гараараа нэг удаа, зүүн талын мөр хэсэгт хоёр удаа цохисон. Нүүр рүү цохих гэж байгаад хальт цохигдоод мөр лүү оносон. Миний хувьд холоос харсан бөгөөд тэр дор нь зогсоох арга хэмжээ аваагүй. Харин дагаж очоод зогсохоор нь бууж очиж бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавьсан. Намайг буугаад ирсний дараа цагдаа гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 07/,
Гэрч Э.Чинзоригийн өгсөн: “...Тухайн өдөр Г.Б Дорноговь аймгаас ирж байсан бөгөөд би зөрлөгөөс Эрдэнэцогттой хамт тоссон. Тэгээд наашаа явах замдаа Г.Б бид хоёр нэг том пиво уучхаад аймагт орж ирээд "Гурван икс" баар ороод нэг нэг шил пиво уучхаад гараад Усны аж ахуй ороод Болд-Эрдэний ахтай уулзуулчхаад л явсан.” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Б.Эрдэнэцогтын өгсөн: “...Тухайн өдөр Г.Б Дорноговь аймгаас ирж байна аавын машиныг аваад 4 дүгээр зөрлөг дээрээс намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би аавд нь хэлээд аавынх нь машиныг бариад Усны аж ахуйгаас Чинзоригийг аваад 4 дүгээр зөрлөгөөс орой 21 цагийн үед очиж авсан. Тэгээд Г.Б-г аваад дэлгүүрээс нэг том пиво авсан бөгөөд Зуунмод орох замдаа Чинзориг Г.Б хоёр пиво хувааж уусан. Тэгээд аймаг руу ирээд шууд "Гурван икс" нэртэй бааранд ороод Г.Б, Чинзориг хоёр нэг нэг шил пиво уугаад тэндээсээ гараад би машин бариад Усны аж ахуй ороод бөө буухыг харсан. Тэгээд би яваад өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх 13/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №287 дугаартай дүгнэлтэд: “1.Д.Ө биед дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 17/,
Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, эргүүл, саатуулах байранд ажиллах албан хаагчдын хуваарь, томилгоо /хх 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 03-ний шөнө 01:30 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум Усны аж ахуй 5-р багийн нутаг дэвсгэрт Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай Д.Өийн бичиг баримтаа шалгуулах шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "дээд уруулын язарсан шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 07/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №287 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай хохирогч Д.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны оройн 20:00 цагаас 03-ны өглөөний 08 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн зам дээр үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан нь хэрэгт авагдсан Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, эргүүл, саатуулах байранд ажиллах албан хаагчдын хуваарь, томилгоо /хх 41/-оор тогтоогдсон, Д.Ө-ийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019.5.03-ны шөнө 01:30 цагийн үед цагаан өнгийн королла маркийн тээврийн хэрэгсэл засмалаар замын хоёр тал руу мурилзаж явж байгаад асфальтан замын баруун тал руу шороон замаар салахаар нь хойноос нь шалгахаар очиж Г.Б-г бичиг баримтаа үзүүлэх шаардлага тавихад үл биелүүлж маргаан үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн,
улмаар шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Ө-ийнэрх чөлөөнд нь халдаж хохирогчийн ам хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шинжээчийн 287 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгээр: дээд уруулын дотор зүүн салст язарсан шархтай, дээд зүүн 1-р шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдсон бөгөөд үүнээс шинжээчийн дүгнэлтээр дээд уруулын язарсан шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний нүүр рүү гараараа нэг удаа, зүүн талын мөр хэсэгт хоёр удаа цохисон. Нүүр рүү цохих гэж байгаад хальт цохигдоод мөр лүү оносон. Одоогоор миний дээд талын үүдэн зүүн талын нэг шүд хөдөлчихсөн, уруул хавдсан байна." гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийгтус тус хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б-ний дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ө "Ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх" талаар гаргасан хүсэлт /хх 50/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.
Улсын яллагч шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар хорих ял тус тус оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хорих ялын биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б, хохирогч Д.Ө нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Б-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснааршүүгдэгч Г.Болд-Эрдэний тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээсоногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх бөгөөд шүүхЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон.
Шүүгдэгчийн тэнссэнд хугацаанд Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг анхааруулав.
Тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд орохгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн 1934003380214 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйболохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-ний тэнссэн хугацаанд хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Г.Б-ний тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн 193400330214 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ