Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00657

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 05 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 193/ШШ05/00085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ******* дүүргийн дугаар хороонд барьж гүйцэтгэсэн ******* хаягт байрлах, 67 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн хотхоны ******* хаягт байрлах 67 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн хотхоны хаягт байрлах 47 м.кв талбайтай өрөө орон сууцыг тус тус хураан авч, -иар үнэлгээ гаргуулсан.

1.. Үнэлгээний тайланд болон ******* хаягт байрлах 67 м.кв талбайтай өрөө орон сууцыг тус бүр 161,483,400 төгрөгөөр, мөн хотхоны хаягт байрлах 47 м.кв талбайтай өрөө орон сууцыг 113,79,400 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар дурджээ. Дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн, ямар байдлаар, ямар аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй, уг үнэлгээ нь бодитой биш бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна.

Учир нь, ******* дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв талбайн үнэ өнөөдрийн байдлаар 3,700,000 төгрөгийн үнэлгээтэй байхад дээрх байдлаар үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд зах зээлийн бодит үнэтэй нийцээгүй.

1.3. Дээрх битүүмжлэгдсэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь ******* өмчлөлийн хөрөнгө биш, бусдын өмч болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл хугацаанд үнэлгээний тайланг танилцуулаагүй албан бичиг, үнэлгээний хуудас гэх 1 хуудас баримт өгсөн.

Иймд -ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 30/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.1. ******* захирал е-мэйл хаягаар үнэлгээний тайланг хүргүүлсэн. 04 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байсан. Биечлэн очиж өөртэй нь уулзаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа гаргуулан авсан. Уг баталгаанд   гэсэн е-мэйл хаягаар хөрөнгийн үнэлгээний тайланг 04 оны 7 дугаар сарын 4-ний өдөр бүтнээр нь илгээсэн. 04 оны 7 дугаар сарын-ны өдөр дугаарт хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан, ирж танилцахыг үүгээр мэдэгдье гэх зурвас илгээсэн учир үнэлгээний тайланг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

.. ******* нэр дээрх 48 айлын орон сууц болон 7 авто зогсоолыг Улсын бүртгэлийн хэлтсээс 0 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн 01988 дугаартай албан бичгээр хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн. нь хэсэгчлэн 0 оны 1 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг төлсөн. Иймд ******* ,, ыг үлдээгээд бусад хөрөнгүүдийн эрхийг сэргээсэн.

.3. Дээрх ,, орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг хөрөнгүүдийн үнэлгээг хийсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбарын агуулга:

3.1. Үнэлгээний талаар мэдээгүй. Өчигдөр эхнэрээсээ асуухад гэр рүү хүчээр орж ирээд зураг аваад явсан гэсэн. Манайх 100 хувь мөнгөө төлсөн. Хан-Уул дүүргийн шүүхээр уг байрныхаа өмчлөгчөөр тогтоолгосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 1 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар ******* нэхэмжлэлтэй *******,******* холбогдуулан гаргасан -ийн гаргасан 04 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 10,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.-т Зүй нь шинжээчид шинээр буюу 03 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 1 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид холбогдох хуулийг зөв тайлбарлан, хууль сануулах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг бөгөөд Шинжээч томилох тухай 04 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06/05 дугаар тогтоолын -т дээрх хуульд заасан эрх үүргийг тус тус нэг бүрчлэн танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал эрх үүргийг тайлбарласан гэж хэлдэг бөгөөд үүнд манайх маргаагүй. Гол нь тухайн эрх үүргийг тайлбарлахдаа хүчинтэй эсвэл хүчингүй хуулийг баримталж тайлбарласан асуудалд анхан шатны шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Хүчингүй болсон хуулийн заалтыг баримталж үнэлгээчинд хууль тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь үнэлгээчин томилох, үнэлгээ гаргах асуудалд холбогдох журмаа зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа учир анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

. Нэхэмжлэгч нь хариуцагч *******,******* холбогдуулан -ийн 04 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 30/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.1. -иас нийт 365,95,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 1 шийдвэрт холбогдох албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* тоот хаягт байршилтай тус бүр нь 67 м.кв талбай бүхий өрөө ширхэг орон сууц, мөн хотхоны ******* тоот хаягт байршилтай 47 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байх ба уг ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /1хх-ийн 58-60, 63, 66-67, 70-71, 74-75, 78-81,4,7-91, 94-95, 98, 101-10, 105, 04, 15, хх-ийн 6-13, 36-43 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ04/0413 дугаартай шийдвэрээр ******* дүүргийн дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн, мөн шүүхийн 04 оны дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ04/03317 дугаартай захирамжаар нь ******* дүүргийн дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрснийг баталсан байх боловч ******* өдрийн 1310066/14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцны барилгыг бүхэлд нь битүүмжилж, хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байх ба энэ үед орон сууцны барилга нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан үйл баримт тогтоогджээ. /1хх- 04, 15, 36, хх-4, 31, 35 дугаар тал/

Иймд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.

3.. Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор үнийн санал авахад нь үнийн санал өгөх боломжгүй талаар мэдэгджээ. Иймд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллагаас 04 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06/05 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр -ийн үнэлгээчин томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.. дахь хэсэгт нийцсэн.

Хариуцагч байгууллага нь дээрх тогтоолоор шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль /0 оны/-ийн-10, 35, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 1 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хуульд заасан хариуцлагыг сануулж, уг ажиллагааг явуулсныг баталгаажуулж шинжээчээр гарын үсэг зуруулжээ. /хх-ийн 74, 76-77 дугаар тал/

Харин шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийг /хх-ийн0/ үйлдэхдээ 009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шинжээчийн эрх, үүргийг тайлбарласан гэж тусгасан нь техникийн шинжтэй алдаа буюу үнэлгээг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзэхгүй бөгөөд шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хүлээх хариуцлагын талаар танилцуулаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч байгууллагыг 04 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06/05 дугаар тогтоолд заасан ажиллагааг явуулсан гэж үзэх тул анхан шатны шүүх шинжээчид хуулийг зөв тайлбарлан, хууль сануулах ажиллагааг явуулаагүй гэж дүгнэж, үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

3.3. Шинжээч нь 04 оны 6 дугаар сарын-ны өдрийн байдлаар 67 м.кв талбай бүхий орон сууцыг тус бүр 161,483,400 төгрөгөөр, 47 м.кв талбайтай орон сууцыг 113,79,400 төгрөгөөр тогтоож, нийт 436,46,00 төгрөгөөр үнэлсэн, энэ талаар хариуцагч байгууллагаас 04 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/718 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч -ийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцож буй мэдэгдэж, танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн-10, 1-14 дүгээр тал/

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, давхарын байршил, дотор засал зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, дээрх үзүүлэлтээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, дугаар зүйлийн. дахь хэсэгт нийцжээ. Иймд хөрөнгийн үнэлгээг ямар аргачлалаар тогтоосон нь тодорхойгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үнэлгээ бодитой биш, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.

4. Иймд дээр дурдсанаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэл хангагдахгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 05 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 193/ШШ05/00085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******,******* холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА