Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00701

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01190 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Орон сууц болон гараашийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж, хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, алданги 18,259,326 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн барилгын ******* блокийн ******* тоот ******* өрөө орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2020 оны 06 сарын 10-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгын болон ******* тоот Гарааш захиалгын гэрээг тус тус байгуулж, орон сууц үахиалгын гэрээний дагуу 2 орон сууцны төлбөрт 342,020,000 төгрөгийг ам.доллараар тооцон төлсөн. Мөн 18 м.кв талбайтай гараашийн урьдчилгаанд 8,177,800 төгрөг төлж, үлдэгдэл 3,822,200 төгрөгийг нь өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу барилга нь 2020 оны 10 сарын 31-ний өдөр ашиглалтад орох байсан ч ******* ХХК энэ үүргээ биелүүлээгүй.

Мөн гэрээний дагуу талууд алданги төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэл гаргах өдрөөр тооцвол 2020 оны 06 сарын 10-ны өдрийн *******тоот гэрээний хувьд 8,139,894 төгрөг, ******* тоот гэрээний хувьд 9,159,364 төгрөг, ******* тоот гэрээний хувьд 996,072 төгрөгийн алданги тус тус тооцогдож нийт 18,295,326 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* цогцолборын №******* блокийн ******* давхрын ******* өрөө ******* айлын ******* м.кв талбайтай болон ******* блокийн ******* давхарт ******* өрөө ******* буюу ******* м.кв талбайтай орон сууц, мөн ******* давхрын ******* м.кв талбай бүхий гараашийн өмчлөгч болохыг тогтоож, гэрээний дагуу орон сууцыг шилжүүлж авахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, алдангид 18,295,326 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь *******тэй 2020 оны 06 сарын 10-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж, орон сууцны 1 м.кв-ийн үнийг ******* төгрөгөөр тохиролцсон ч Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил зогсож, ажиллах хүчний зардал, барилгын материалын үнэ огцом өсөж ашиг шингээгүй барилгын өртөг *******төгрөг болсон. Иймээс орон сууцыг ******* төгрөгөөр тооцон захиалагчид хүлээлгэн өгөх боломжгүй болж гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас байрны 1 м.кв-ийн үнийг өсгөхөөс өөр аргагүй болсон.

Энэ талаар захиалагч нартаа мэдэгдсэн ч ******* зөвшөөрөөгүй. Мөн арай бага м.кв талбайтай байр санал болгоход мөн зөвшөөрөөгүй учраас манай компани *******тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан. 2024 оны 4 сард ******* нь маргаан бүхий байранд дайрч орсны дараа бид тухайн байрыг хүлээлгэн өгөх боломжгүй шалтгаанаа тайлбарлаад нэг м.кв-ийг *******төгрөгөөр тооцох нөхцөлөөр өөр байранд шинээр гэрээ хийгээд орох санал гаргасан ч зөвшөөрөөгүй. Мөн татгалзсан гэрээний тухайд алданги гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан учир ******* дүүргийн *******хороо ******* орон сууцны ******* блок, ******* тоот ******* өрөө орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж авч, гэрээний үүргийн зөрчилгүй, төлбөрийг бүрэн төлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.8, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар *******ийг ******* дүүргийн ******* хороо, *******гудамж, *******цогцолборын ******* блокийн *******давхрын ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, мөн байрны ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, тус байрны ******* давхрын ******* м.кв талбайтай гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 18,295,326 төгрөг гаргуулах шаардлагыг, *******д холбогдох ******* блокийн В тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,246,472 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,025 төгрөгийг улсын орлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 998,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Талууд орон сууц болон гарааш захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх харилцаа өрнөөгүй, харин нийтийн зориулалттай буюу нэг загварын орон сууц, гараашийг худалдах борлуулах харилцаа өрнөсөн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийг нотлох баримтад үндэслэлгүй, биелэх боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

******* ХХК-ийн барьсан барилга нь суурийн давхартаа ******* ширхэг автомашины зогсоолтой. Эдгээр автомашин зогсоолуудыг бүгдийг нь худалдан борлуулсан буюу *******д өгөх зогсоол байхгүй. Мөн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх явцад ******* нь ******* дугаартай гараашийг авсан гэж зөрүүтэй тайлбарладаг. Талууд анх худалдах-худалдан авах гэрээ байгуулсны хувьд гэрээний зүйл буюу хэд дугаартай авто зогсоолыг тодорхой тусгасан байх ёстой. Талууд гэрээ байгуулахдаа гэрээний зүйлээ тохироогүй байхад шүүхээс дугаар нь тодорхой гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. ******* ширхэг гараашны аль нэгийг сонгож нэхэмжлэгчид өгөх тохиолдолд одоо өмчилж байгаа иргэний өмчлөх эрхийг хөндөнө. Гараашийн үнийг бүрэн төлөөгүй байхад өмчлөгчөөр тогтоосныг шүүгч нэхэмжлэгчид давуу байдал бий болгож шийдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2020 оны 06 сарын 10-ны өдөр 2 орон сууц болон гараашийн гэрээг байгуулж төлбөрийг нь төлсөн. Уг гэрээг байгуулах үед орон сууцны суурийг цутгаж эхлээгүй байсан боловч талууд энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Тухайн үед маргаан бүхий зогсоолын дугаар байгаагүй хэдий ч манайх 2024 оны 08 сард орон сууцандаа орж, ******* тоот гараашид автомашинаа тавьж эхэлсэн ба энэ нь анхны гараашийн болон захиалгын гэрээний хойд талд байх захиалгын схем зурагт гэрээ байгуулахдаа гараашийн хаалганы хажуу доод хэсэгт зогсоол авахаар тохирсон тул бид 2024 оны 08 сараас хойш 5 дугаарын зогсоолд автомашинаа тавьж эхэлсэн. Энэ хугацаанд тухайн зогсоолын асуудлаар бидэнтэй хэн нэгэн маргалдаж байгаагүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* цогцолборын ******* блокийн ******* давхрын ******* тоотод орших ******* м.кв болон ******* тоотод орших ******* м.кв талбайтай тус бүр ******* өрөө бүхий 2 орон сууцыг, мөн барилгын ******* давхарт орших ******* м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гарган өгөх, хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, алданги 18,259,326 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үнэ Ковид-19 цар тахлын улмаас өссөн, өссөн үнээр гэрээ байгуулахыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул захиалгын гэрээнээс манай компани татгалзсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* цогцолборын ******* блокийн ******* давхрын ******* тоотод орших ******* өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан ******* тоот орон сууц захиалгын гэрээгээр ******* нь ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* цогцолборын ******* блокийн *******давхрын ******* тоотод орших ******* м.кв болон ******* тоотод орших ******* м.кв талбайтай тус бүр ******* өрөө бүхий 2 орон сууц, мөн ******* тоот гаражийн захиалгын гэрээгээр ******* блокийн ******* давхарт орших ******* м.кв талбайтай авто зогсоолыг захиалан бариулахаар ******* ХХК-тай хэлэлцэн тохиролцсон. Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн, авто зогсоолын төлбөрийг хэсэгчлэн төлсөн талаар зохигч хэн аль нь тайлбарласан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь дээрх гэрээнд зааснаар 2 орон сууц, 1 авто зогсоолыг өөрийн материал, зардлаар барьж гүйцэтгэн захиалагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тодорхойлжээ. Иймээс зохигчийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг дээр дурдсан *******, ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцнууд, ******* м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18,295,326 төгрөгийн шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хариуцагч тус ******* блок барилгын ******* давхарт орших ******* м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4.1. Гаражийн захиалгын гэрээний 1.1-д зааснаар ******* блок барилгын ******* давхарт орших ******* м.кв талбайн үнийг 12,000,000 төгрөг байхаар тохиролцож, нэхэмжлэгч 8,177,800 төгрөгийг гэрээ байгуулмагц төлж үлдэх 3,822,200 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр гэрээний хавсралтад заажээ. Авто зогсоолыг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар гэрээний 3.1-д заасан боловч тус барилгыг улсын комисс 2024 оны 06 сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан нь ******* дугаартай улсын комиссын актаар тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан 2024 оны Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт-д тус барилгыг ******* автомашины зогсоолтой гэж дурдсан бол хариуцагч тал ******* автомашины зогсоолтой, тухайн зогсоолуудыг бусдад худалдсан, одоо нэхэмжлэгчид өгөх зогсоол байхгүй гэж тайлбарласан хэдий ч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 , 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ хариуцагч ******* ХХК биелүүлээгүй буюу гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн болох ******* м.кв талбай бүхий авто зогсоолыг гэрээний хугацаанд бэлэн болгож, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхээс хариуцагчийг гэрээнд заасан ажлын үр дүн болох орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

4.2. Талууд хүлээлгэн өгөх авто зогсоолын байршил, дугаарыг гэрээгээр тохиролцоогүй, харин гэрээний гол нөхцөл нь ******* блок барилгын ******* давхарт ******* м.кв талбайтай авто зогсоол байхаар тохиролцсон байх тул хариуцагч нь гэрээнд заасан ёсоор тус ******* блок барилгын ******* давхарт ******* м.кв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Гэвч хариуцагч гомдолдоо ******* нь ******* дугаартай гараашийг авсан гэж тайлбарладаг ... гэрээнд авто зогсоолыг тодорхой тусгасан байх ёстой ... гэрээ байгуулахад гэрээний зүйлээ тохироогүй байхад шүүх дугаар нь тодорхой гараашийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ... авто зогсоол худалдан авсан бусад өмчлөгчийн эрх хөндөгдөнө гэжээ.

*******дүүргийн ******* хороо, *******гудамж, ******* цогцолборын ******* блок барилгын ******* давхарт орших ******* ширхэг автомашины зогсоолыг хариуцагч худалдасны улмаас нэхэмжлэгчид өгөх авто зогсоол байхгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд тус барилгын ******* давхрын ******* тоот авто зогсоолыг бодитоор эзэмшиж, тээврийн хэрэгслээ байрлуулдаг гэсэн тайлбарыг хариуцагч тал маргаж, энэ талаар үгүйсгэн мэтгэлцээгүй байна. Энэ агуулгаар гэрээг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхгүй.

4.3. Талууд гэрээ байгуулах үедээ шилжүүлэх авто зогсоолын байршил, дугаарыг тохиролцоогүйд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй. Хариуцагч өөрийн боловсруулсан барилгын зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэхдээ тус барилга нь хэдэн м.кв бүхий, хэдэн ширхэг авто зогсоолтой болохыг төлөвлөн ажлаа гүйцэтгэж байгаагийн хувьд захиалагч нартай гэрээ байгуулахдаа хэрэгжих боломжтой, бодитой гэрээг байгуулах үүрэгтэй. Иймээс зохигч гэрээ байгуулахдаа тодорхой байршил, дугаар заалгүйгээр гагцхүү *******м.кв гэсэн талбайн хэмжээг заасан авто зогсоолын захиалгын гэрээ байгуулсан учир хариуцагч нь тухайн барилгын ******* давхарт ******* м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй. Харин байршлыг тохиролцоогүй учир ******* давхрын аль хэсэгт орших авто зогсоолоос өгөх нь хариуцагчийн өөрийн эрх юм.

Талууд байгуулсан гэрээндээ төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч авто зогсоолын төлбөрийг бүрэн төлөөгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үед үлдэх 3,822,200 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр гэрээнд заасан учир талууд энэ үүргээ харилцан нэгэн зэрэг биелүүлэх үүрэгтэй.

 

5. Дэлхий нийтэд бий болсон Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөний улмаас зохигчийн хооронд байгуулсан гэрээний үнээр орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй болсон, нэмэгдсэн үнэ буюу орон сууцны нэг м.кв-ыг *******төгрөгөөр тооцох саналыг ******* хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзсан, мөн хариуцагчид давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал-ын гэрчилгээ олгогдсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нь 2023 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид хандан орон сууцны 1 м.кв талбайн үнийг *******төгрөгөөр тооцон гэрээгээ шинэчлэн байгуулах саналыг хүргүүлж байжээ. Энэхүү саналаас нэхэмжлэгч татгалзсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан. Хариуцагч нь нэхэмжлэгч уг саналаас татгалзсаны дараа орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тухайгаа шүүхийн өмнө нотлоогүй учир хариуцагчийг орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгүүр Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад бүх төрлийн бараа материал, үйлчилгээний үнэ өссөн, ховордсон нь нийтэд илэрхий боловч цар тахлаас өмнө талуудын гэрээгээр тохиролцсон орон сууцны 1 м.кв талбайн үнэ ******* төгрөг байснаас цар тахлын явцад *******төгрөг болж өссөнийг илэрхийлэх зах зээлийн судалгаа, барилга баригдаж эхлэх үеийн төсөвт өртөг өсч дээрх үнийг тооцоолон гаргах болсон суурь шалтгаан зэргийг нотолсон баримтаа хариуцагч шүүхэд гаргаагүй, хэрэгт энэ тухай баримт авагдаагүй байна.

Хариуцагч компанид 2024 оны 12 сарын 10-ны өдөр ******* дугаартай Давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал-ын гэрчилгээ олгогдсон нь хариуцагч ******* ХХК-ийн үйл ажиллагаа ковид-19 цар тахлын нөлөөлөлд өртөн хязгаарлагдсан, зохигчийн хооронд байгуулсан гэрээ энэхүү гэнэтийн хүчин зүйлийн нөлөөлөлд хамаарахыг илтгэсэн баримт юм. Гэвч энэ байдал нь хариуцагч үнэ өссөн шалтгаанаа бодитой тодорхойлж, тайлбарлах үүргийг үгүйсгэхгүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ