Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

 

М.Нод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Г, С.В,

хохирогчийн өмгөөлөгч П.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаар магадлалтай, 201506000171 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.В, Ю.Г, хохирогчийн өмгөөлөгч П.Г нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Н нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хүчиндэх”, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хүчиндэхийг завдах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаар магадлалд дараах өөрчлөлт оруулсугай.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ныг 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “М.Нод холбогдох хэргээс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бага насны Б.Мыг хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 15 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нод оногдуулсан 15 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.В, Ю.Г, хохирогчийн өмгөөлөгч П.Г нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ