| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02569/И |
| Дугаар | 210/МА2025/00725 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00725
******* *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* *******-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
Тодруулбал, *******ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар, *******г ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа ******* -тай 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр акт үйлдэж хүлээн авсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/05 тоот тушаалаар Санхүү эрхэлсэн дэд захирлын бэлтгэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээр баталсан, үүнийг ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн актаар байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж 10,000,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг үүрэг болгосон, бид тухайн актыг эс зөвшөөрч гомдол гаргасан хэдий ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ын өдрийн 128/ШШ2021/0840 тоот шийдвэрээр актыг хэвээр үлдээсэн тул хариуцагч нараас 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн бол,
Хариуцагч ******* нь ... би, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс он дуустал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ******* нь гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгснийг эдийн засагч ын цахим хаягаар тушаалын төслийн хамт илгээсэн. Он гараад ажилдаа орж гүйцэтгэсэн ажлын үр дүнг Санхүү хариуцсан дэд захиралд албан ёсоор танилцуулаад батлуулах тушаалын төслийг өгсөн боловч 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөр баримт бичиг батлуулсан байсныг Аудитын шалгалтын актаас мэдсэн. ******* -ийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/68 тоот тушаалаар баталж, өнөөг хүртэл мөрдөж ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,
Хариуцагч ******* нь ...******* -ийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг одоог хүртэл байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байгаа тул 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж тус тус татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, хариуцагч нарын гэм буруугийн талаар ялгамжтай дүгнэлт хийгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. ******* *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *******, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч *******, гэрээ борлуулалтын мэргэжилтэн нар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* -тай мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нийт 10,000,000 төгрөгөөр нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг 14 хоногийн дотор боловсруулж, ажлын үр дүнг хүлээн авахаар харилцан тохиролцсон ба зохигч хэн аль нь гэрээний үнийг төлсөн болон ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан талаар тайлбар гаргасан, /х.х-ийн 11-14/
4.2. ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Санхүү эрхэлсэн дэд захирал гийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдүүлэхээр баталсан, /х.х-ийн 18-19/
4.3. ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84/АО170075 дугаартай актаар ******* ******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* -тай нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийг акт үйлдэж хүлээн авсан боловч энэхүү нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мөрдөлгүй гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Санхүү эрхэлсэн дэд захирлын боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мөрдүүлэхээр баталсан нь Нягтлан бодлох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 20 дугаар зүйлийн 20.2.2-т тус тус заасан шаардлагыг хангахгүй байх тул байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан 10,000,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэсэн, /х.х-ийн 16/
4.4. Улмаар нэхэмжлэгч нь дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 10,000,000 төгрөгийн зардлаар захиалга өгч боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тогтоосон зохицох зарчимд нийцээгүй, мөн байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, энэ талаар хяналт тавиагүй, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон, тухайн акт гарснаас хойш 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталснаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт хэрэгжсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /х.х-ийн 20-40/
4.5. ******* ******* нь хүчин төгөлдөр актаар тогтоосон 10,000,000 төгрөгийг Төрийн санд төлсөн байна. /х.х-ийн 15/
Ажил олгогч ******* ******* нь ажилтан *******, ******* нараас ******* -иар хийж гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг хүлээн авсан боловч батлуулж мөрдүүлээгүйгээс үр ашиггүй зардал гаргасан гэсэн үндэслэлээр ын хяналт шалгалтын актаар тогтоосон 10,000,000 төгрөг /бусдад төлсөн/-ийг Төрийн санд төлснийг хохирол гэж буцаан нэхэмжлэхэд тэдгээрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон байх учиртай.
Энэ талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
5. Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/07840 тоот шийдвэр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг тус тус үндэслэн хариуцагч *******г гэм буруутай гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь ******* *******-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний ерөнхий 3 дахь хэсгийн 42-т НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах, ... гэж заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ******* -тай мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг акт үйлдэж хүлээн авсан, мөн тухайн баримт бичгийг баталж мөрдүүлэхээр гүйцэтгэх захирлын тушаалын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Санхүү эрхэлсэн дэд захирал д эдийн засагч аар дамжуулан өгчээ. /х.х-ийн 158-159, 165/
Гэвч ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ******* -ийн боловсруулсан бус, харин Санхүү эрхэлсэн дэд захирал гийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдүүлэхээр баталсан нь хариуцагч *******гийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 18-19/
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ гээд 20.2.2-т аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэж тус тус заасан.
Тиймээс хариуцагч *******г ******* -иар гүйцэтгүүлсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг батлуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй учир түүнийг гэм буруутай гэж дүгнэхгүй.
5.2. Харин хариуцагч ******* нь ******* -тай нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах тухай гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан талаар мэдэж байсан атал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А/05 дугаар тушаалаар уг бодлогын баримт бичгийг бус Санхүү эрхэлсэн дэд захирал гийн боловсруулсан баримт бичгийг баталжээ. /х.х-ийн 11-14, 18-19/
Хариуцагч тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...тухайн үед аудитын шалгалт орсон байсан. батлуулахдаа аудитын шалгалтад үүнийг үзүүлье гэж хэлсэн. Учир нь, *******гийн боловсруулсан баримт бичиг бэлэн болоогүй, дараа нь 10,000,000 төгрөгөөр хийлгэсэн баримт бичгийг мөрдөнө гэж тайлбарласан... гэсэн.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана гэж заасан.
Хариуцагч ******* байгууллагын гүйцэтгэх захирлын хувьд дээр дурдсанаар нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн стандарт, дүрэм журмыг батлах эрх бүхий этгээд болохын хувьд нэгэнт батлагдсан 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд бусдаар гүйцэтгүүлэхээр тусгагдаж, ажлын хөлс нь төлөгдөж, бэлэн болсон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг батлан мөрдүүлэх ёстой байтал ийнхүү өөр этгээдийн боловсруулсан баримт бичгийг баталсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан санаатай үйлдэлд хамаарна.
Хэдийгээр хариуцагч нь ******* -ийн боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/68 тоот тушаалын дагуу байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж ажиллаж байгаа гэсэн боловч нэхэмжлэгч нь ын хяналт шалгалтын актын дагуу 10,000,000 төгрөгийг төлсөн тул энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч *******гийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/01896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******гаас 5,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******өөс төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР