Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/00217

 

   

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр      Дугаар 181/ШШ2016/00217      Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 23 дугаар гудамжны 346 тоотод оршин суух Д.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн замын эсрэг тал, Хатагтай эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 1350000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батсүрэн, хариуцагч Хатагтай эмнэлгийн захирал О.Алтанзул, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов. 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Хатагтай эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/01424 дугаартай шүүгчийн захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Энэ үед би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлээгүй байсан ба Хатагтай эмнэлэгт буцаж ажилд ороогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалин болох 1350000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Д.Батсүрэн нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх цалин болох 656000 төгрөгийг Хатагтай эмнэлэг нь Хаан банкны 5720155450  дугаартай миний дансанд хийхээр харилцан тохиролцсон болно гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Батсүрэн нь манай Хатагтай эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/01424 дугаартай шүүгчийн захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон.Энэ үеэс хойш ажилдаа ирээгүй тул ажиллаж байсан үеийнх нь цалинг олгоход татгалзах зүйлгүй. Д.Батсүрэн бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг хийсэн. Эвлэрлийн гэрээнд Д.Батсүрэн нь ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх цалин болох 656000 төгрөгийг хариуцагч Хатагтай эмнэлэг нь нэхэмжлэгч Д.Батсүрэнгийн Хаан банкны 5720155450  дугаартай дансанд хийхээр харилцан тохиролцсон болно гэв.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Хатагтай эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 1350000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “Д.Батсүрэн нь ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Хатагтай эмнэлэг нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх цалин болох 656000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батсүрэнгийн Хаан банкны 5720155450  дугаартай дансанд хийхээр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчдын эвлэрлийг батлах үндэстэй.

 

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.Батсүрэн нь ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Хатагтай эмнэлэг нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх цалин болох 656000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батсүрэнгийн Хаан банкны 5720155450  дугаартай дансанд хийхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20 294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО