| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00132/И |
| Дугаар | 181/ШШ2016/00218 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/00218
|
2016 оны 06 сарын 28 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00218 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:БНСУ, Сөүл хот, Жунру дүүрэг, Шинминру 1га, 163 Гуанхуамүн оффис 1324,1325 тоот Ёнжин глобал ложистик ХХК /РД:9139877/-ийн хүсэлттэй,
Б.Амаржаргал /РД:ТЖ84060177/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ёнжин глобал ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ёнжин глобал ложистик ХХК –нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Амаржаргалаас 6 562 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл Б.Амаржаргал нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороолол, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 34 тоотод оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б.Амаржаргал оршин суух хаягтаа байхгүй түүний хаягийг тодорхой болгож шүүхэд хандах шаардлагатай байх тул хариуцагч Б.Амаржаргалыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Б.Амаржаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3200 ам доллар буюу 6.562.720 төгрөг гаргуулах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах гэхэд Б.Амаржаргалын оршин суугаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Баттулгын Амаржаргал/РД:ТЖ84060177/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Амаржаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Тахарын албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО