| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00426/И |
| Дугаар | 203/МА2025/00025 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 203/МА2025/00025
Ж.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр *******алж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 313/ШШ2025/00105 дугаартай шийдвэртэй,
Ж.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй
******* аймгийн ******* *******ын *******ын *******т холбогдох
557,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, нарийн бичгийн *******а А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* төвийн 1 давхар тоотод байрлах 114.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. 2024 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ******* төвийн гадна, зүүн ханын дагуу дулааны шугам сайжруулах ажлыг ******* ХХК хийж гүйцэтгэсэн. Манай барилгын зүүн хана дагуу маш ойрхон зайд, бороо чийгшил ихтэй үед шуудуу ухсанаас шалтгаалан барилгын суурь хэсгийн хөрсөнд суулт болж улмаар барилгын суурь (хундам) хагарч гэмтсэн.
Барилгын суурь хагарсан тул барилгын зүүн хананд их хэмжээний хагарал үүсэж тухайн барилгыг ахин ашиглах, засварлах боломжгүй болсон. Мэргэжлийн хүнээс асуухад энэ хагарал цуурлыг засварлах, цаашид барилгыг ашиглах боломжгүй гэж хэлсэн. Тухайн барилгад түрээсийн гэрээний дагуу хувиараа худалдаа эрхлэгчид байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэдэнтэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцлан барилгыг чөлөөлөөд байгаа.
******* ХХК нь ******* аймгийн ******* *******ын *******ын *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу, ******* аймгийн ******* *******ын *******ын газрын боловсруулсан ажлын даалгаврын дагуу ажил гүйцэтгэх* байсан байна. Иймд Ж.*******-Эрдэнэ миний өмчид учирсан хохирлыг ******* аймгийн ******* *******ын *******ын ******* хариуцах ёстой гэж үзэж байна. Миний өмчлөлийн 114.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 457,600,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй. Худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1м2 тутмыг 4,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь ******* сум дахь энэ төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамгийн бага үнэ ханш юм. Одоо байгаа барилгаа нурааж газраа хэвийн ашиглах боломжтой болохын тулд барилгыг нурааж зөөвөрлөх шаардлагатай. Барилгыг аюулгүйгээр нурааж зөөвөрлөн газрыг цэвэрлэх ажлын зардал 100,000,000 төгрөг болно.
Иймд Ж.*******-Эрдэнэ миний өмчлөлийн ******* аймаг ******* сум, 3 дугаар баг, ******* төвийн 1 давхар тоотод байрлах 114.4 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад учирсан хохиролд нийт 557,600,000 гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны орон нутгийн төсөвт сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих /******* сум, дулааны цахилгаан станцын ДДТ-2, 3, 4-н засвар шинэчлэл/ ажилд зориулан төсөв батлагдсаны дагуу аймгийн ******* *******ын *******ын газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж, тендерт ялагч болсон ******* ХХК- тай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих ажил /******* сум, дулааны цахилгаан станцын ДДТ-2, 3, 4-н засвар шинэчлэл/-ын ӨМАХААГ/20240101554 дугаартай, 972,381,364 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд нэхэмжлэгч иргэний өмчлөлийн гэх барилгын орчны инженерийн шугам сүлжээг шинэчлэх явдал байсан бөгөөд хуучин шугам сүлжээ нь тухайн барилгад хэт ойрхон байсны улмаас ажил гүйцэтгэх гэрээний 1.10-т заасан ...ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөвт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзвэл төсөв зохиогч болон захиалагчтай зөвшилцөж шийдвэрлэсний үндсэн дээр ажлыг үргэлжлүүлнэ гэсний дагуу барилгад ойр хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгад нөлөө үзүүлэхгүй зайнд шинэ шугам тавих ажлыг гүйцэтгүүлсэн. Бид гүйцэтгэгч байгууллагатай дээрх байдлаар зөвшилцөн барилгад ойрхон байрлах хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгаас хол зайнд шугам сүлжээг шинээр тавих ажлыг гүйцэтгүүлсэн тул манай байгууллагын захиалгын үндсэн дээр хийгдсэн ажлаас шалтгаалан нэхэмжлэгч иргэний барилгад гэмтэл учирсан гэж үзэхгүй байна.
Мөн Ж.*******- Эрдэнэ нь 138 м2 газрын эзэмших эрхийг олж авсан байдаг. 2019, 2020 онд барилгаа бариад улсын комиссоор ашиглалтад оруулсан. ...Барилга барьж эхлэхдээ барилгын ажлын зөвшөөрөл аваагүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8-д ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 6 метрээс багагүй зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчиж барилгынхаа ханыг зөвшөөрөлгүй барьсан.
Мөн Засгийн газрын 2020 оны 97-р тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд шугам сүлжээний тэнхлэгээс 2 тийш 5 м зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчиж инженерийн шугам сүлжээний тэнхлэг дагуу паралел байдлаар барилга бариад үүнээсээ болоод цууралт өгсөн байсан. Ямар нэгэн зураг төсөв мэргэжлийн байгууллагын хяналтад хийгээгүй аж ахуйн аргаар 2 давхар барилга барьсан. Мөн тухайн эвдрэл гэмтэлтэй холбоотой *******ын газрыг хариуцагчаар татаад байгаа нь үндэслэлгүй, ******* төвийн барилгыг барьсан зардал нь 557,600,000 төгрөг болоод байгаа юм уу тооцоолол байхгүй, буулгалтын ажлын зардал 100,000,000 төгрөг гэсэн атлаа тооцоолол байхгүй, 2026 онд ******* төвийн барилга дахин төлөвлөлтөд орох юм билээ. Зөвшөөрөлгүй ******* барилга байгууламж барьсан Ж.*******-Эрдэнэ ч бай ажил гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаа байдаг ч юм уу хэний ч буруутай үйл ажиллагаа байсан энэ барилгыг дахин ашиглах боломжгүй болсон бол өдий хэмжээний талбайтай үл хөдлөх хөрөнгө Ж.*******-Эрдэнэд 2026, 2027 олгогдох мэдээллийг давхар хэлмээр байна. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* *******ын *******ын *******т холбогдох 557,600,000 төгрөг гаргуулах тухай Ж.*******-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,945,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлын агуулга: ...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргахдаа ******* төв нь анхнаасаа зөвшөөрөлгүй ******* баригдсан, дулаан болон бусад шугам сүлжээний хамгаалалтын бүс рүү нэвтэрч баригдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Өөрөөр хэлбэл барилга гэмтэх болсон шалтгаан нь анхнаасаа тухайн барилгыг зохих журмын дагуу бариагүйтэй холбоотой гэх агуулгаар маргаж байсан. Хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй юм.
Үндсэн хууль болон бусад хуульд үгчлэн бичигдээгүй боловч олон хууль, түүний зохицуулалтын үр дагавар, зорилтоор тодорхойлогдох нэгэн зарчим байдаг нь Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим юм. Аливаа шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Энэ утгаараа шүүхийн объектив эрхийн хяналтын үр дүнд ч тэр тодорхой эрх ашиг, тухайлбал нийтийн эрх ашиг хамгаалагдах ёстой. ******* төв гэх барилга баригдаж, бүртгэгдэж байгаа нь Захиргааны үйл ажиллагаа, шийдвэр юм. Иргэн Ж.*******-Эрдэнэ өөрөө улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд өөрийн өмчийн мэдээллийг оруулах, бүртгэх, гэрчилгээ хэвлэн авах боломжгүй байдаг. Ж.*******-Эрдэнэ ******* төв-г барьж ашиглалтад оруулах, өмчлөгчөөр бүртгүүлэх нь түүний хүсэлтийн дагуу төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны үр дүнд баталгааждаг.
Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь бусад этгээдийн хууль бус халдлага, эрх зөрчсөн үйлдлээс хамгаалах ажлыг төр хууль тогтоомжоороо дамжуулан хэрэгжүүлэх баталгаа болдог. ******* төв-н өмчлөгч мөн гэх улсын бүртгэлийн гэрчилгээ гардан авсан тэр цаг мөчөөс Ж.*******-Эрдэнийн өмчлөх эрхийг төр хамгаалах баталгаа болдог. *******үү бусад этгээдийн өмнө хууль ёсны өмчлөгч эзэн гэрчилж байдаг. Итгэл нь өөр өөр байдаг. Итгэл хууль ёсны байна, өөрөөр хэлбэл хууль бус итгэл хамгаалагдахгүй. Жишээ нь иргэн захиргааны зөвшөөрөлгүйгээр хашаа, байшин барьж амьдраад дараа нь ******* эзэмших эрх авна гэж итгээд, уг итгэлээ хамгаалахыг захиргаанаас шаардах боломжгүй. Харин захиргаа өөрөө хууль зөрчиж зөвшөөрөл олгосон (хууль бус акт гаргасан) боловч иргэний хувьд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж итгэж болно. Гэхдээ иргэн өөрөө хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх зэрэг хууль бус аргаар өөртөө эерэг акт гаргуулсан бол уг зарчим хэрэглэгдэхгүй. Хэргийн тохиолдолд Ж.*******-Эрдэнийн итгэл нь хууль ёсны итгэл байна.
Иймд Ж.*******-Эрдэнэ өөрийн өмч болох ******* төв-д учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахад ******* төв-г барихдаа ямар нэгэн журам зөрчигдсөн эсэх асуудал шаардах эрхэд сөрөг нөлөөгүй. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэрээний зохицуулалтаар бусдад шилждэггүй. Иргэний хуульд заасан нийтлэг харилцаануудад гэрээний болон гэрээний бус гэх үүргийн маш дэлгэрэнгүй тайлбарлаж тус тусдаа бүлэгт багтаан зохицуулсан байдаг.
Ийнхүү ялгахын учир нь тухайн үүрэг үүсэх шинж чанар, урьдчилсан нөхцөлөөс хамаардаг. Гэрээ, хэлцэл хийгдэх, хэрэгжих, маргааныг шийдвэрлэхээр харилцан шаардлага гаргах бүх шатанд талуудын чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул үүрэг бусад этгээдэд шилжих, харилцан үүргийг тооцох гэх мэт үйлдэл хийгдэх боломжтой байдаг. Хэдийгээр ******* аймгийн ******* *******ын тамгын ******* болон Некст " ХХК нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа явагдаж байх боловч гэм хор учруулснаас үүсэх үүргийн тухай яригдах тэр хэсэгт нь гэрээний бус үүргийн зохицуулалтууд үйлчилнэ.
Жишээ нь Б.Энхбат би иргэн А-с арилжааны хэлцлийн улмаас 1 сая төгрөг шаардах эрхтэй боловч тухайн шаардах эрхээ бусдад хэлцлийн журмаар шилжүүлэх боломжуудыг Иргэний хуульд заасан байдаг. Харин Иргэний хуулийн 52-р бүлэг Гэм хор учруулснаас үүсэх үүрэг шаардаж байгаа нөхцөлд тухайн үүрэг нь гэрээний зохицуулалтаар бусдад шилждэггүй онцлогтой. Хэрэв ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 105 дугаартай шийдвэрт хийгдсэн дүгнэлт ёсоор хуулийг тайлбарлан хэрэглэж эхэлбэл хулгайлах гэмт хэрэг, авто ослын улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээд бус өөр хэн нэгэн гэрээ байгуулсан этгээдэд хохирол арилгах эрх шилжих боломжтой болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг, зөрчил үйлдэгч нь иргэний эрх зүйн хариуцлагаас гэрээний зохицуулалтаар зайлсхийх боломж олдоно. Гэтэл Иргэний хуулийн 52-р бүлэгт заасан үүргийг гэрээний зохицуулалтаар бусдад шилжүүлдэггүй, буруутай этгээд өөрөө хариуцах зарчим үйлчлэх байдлаар он удаан жил хэрэглэж тайлбарлаж ирсэн. Энэ нь ч зарчмын хувьд зөв байдаг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэрээний зохицуулалтаар гуравдагч этгээдэд шилжиж байна гэж эндүүрэгддэг нэг жишээ нь Даатгал байдаг.
Гэвч даатгалын тохиолдол гарахын өмнө өмчлөгч болон даатгагчид гэрээ байгуулж даатгуулагч төлбөрийг урьдчилан төлж хуримтлал үүсгэсэн байдаг онцлогтойг анхаарч үзнэ үү.
Энэ тохиолдолд даатгалын байгууллага даатгагчид урьд төлсөн хураамжаар үүссэн хуримтлалаас нөхөн олговор олгож байгаагаараа ялгагдаж байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй буюу Барилгын тухай хуулийг хэрэглэх ёстой гэж бичсэн байдаг. Барилгын тухай хуулийн ямар зохицуулалт нь бидний хооронд үүсээд байгаа харилцаанд хамаараад, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох нөхцөлд хүрэх юм бэ гэдгээ тодорхой бичээгүй байдаг. Давж заалдах гомдлынх нь үндсэн агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаагаад өгнө үү гэсэн нь байдаг. Тэгэхээр анхан шатны шүүх хэргийг анхан шатны шугамаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй гэж миний хувьд үзэж байна. Мөн нотлох баримт гаргаж байгаа, нотолж байгаа этгээдүүдийн харилцан нэгдмэл сонирхолтой байгааг шүүх анзаараагүй байна гэж бичсэн байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Дулаан хангамжийн газрын албан бичиг байдаг. Аймгийн ******* *******ын тамгын газраас албан бичиг илгээгээд, үүний хариу болгоод албан бичиг илгээсэн байдаг. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр албан бичиг дээр ******* төвийн барилгад компанийн үйл ажиллагаанаас болоод 09 дүгээр сарын 29, 30-ны өдөр энэ үйл ажиллагаануудаа дэмжсэн гэдэг. ******* хотын дулаан хангамжийн газраас ирсэн бичиг дээр 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* төвийн гаднах хананы нөхцөл байдлыг харуулсан зургийг хавсаргасан, бичгүүд ирдэг. 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* төвийн барилга цагтай байсныг нь л харуулсан нотлох баримт ирсэн. Фотон дээрээ огноотой зургууд байдаг. Үүнийг үгүйсгэх байдлаар бичсэн. Тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байж анхан шатны шүүхэд буцаагдах байх гэж ойлгож байна. Ийм зөрчил байхгүй гэж миний хувьд үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.*******-Эрдэнэ нь хариуцагч ******* аймгийн ******* *******ын *******ын *******т холбогдуулан гэм хорын хохирол 557,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...******* аймгийн ******* *******ын *******ын ******* нь ******* ХХК-тай ******* сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай байгууллагын захиалгын үндсэн дээр хийгдсэн ажлаас шалтгаалан нэхэмжлэгч иргэний барилгад гэмтэл учраагүй, тэрээр 138 м2 газрыг эзэмших эрхтэй атал 114.4 м2 талбайд барилга барьж эхлэхдээ ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд 6 метрээс багагүй зайд барилга байгууламж барихыг хориглоно гэснийг зөрчсөн, шугам сүлжээний тэнхлэгээс 2 тийш 5 м зайд барилга байгууламж барихыг хориглоно гэсэн дүрмийн заалт зөрчиж инженерийн шугам сүлжээний тэнхлэг дагуу паралель байдлаар барилга барьж үүнээсээ болоод цууралтууд өгсөн байсан. Тус ******* төвийн барилгаа ямар нэгэн зураг төсөв мэргэжлийн байгууллагын хяналтад хийгээгүй, аж ахуйн аргаар 2 давхар барилга барьсан, ...тухайн эвдрэл гэмтэлтэй холбоотой аймгийн *******ын газрыг хариуцагчаар татаад байгаа нь үндэслэлгүй. гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
******* төв худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга нь ******* аймгийн ******* сумын Далангийн 3 дугаар багт байршилтай бөгөөд барилгын суурь хагарсан, барилгын зүүн хананд ташуу хагаралт цууралт үүссэн нөхцөл байдал талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
2024 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ******* төв-ийн барилгын гаднах дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг өргөтгөж, шинээр барих ажлыг ******* аймгийн ******* *******ын *******ын газрын захиалгаар ******* ХХК гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байна.
Захиалагч ******* *******ын *******ын ******* нь гүйцэтгэгч ******* ХХК-иас гэрээт ажлыг гүйцэтгэж эхлэхээс өмнө ******* төв-ийн барилгын зүүн талын хананд суултын цавтай байснаас ажил хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон талаар захиалагч талд мэдэгдэн улмаар ...захиалагч, гүйцэтгэгчтэй зөвшилцсөнөөр дулааны сувгийг бэлэн үйлдвэрийн бетон суваг ашиглан түргэн шуурхай, аюул эрсдэлгүй гүйцэтгэх чиглэлийг гүйцэтгэгч байгууллагад өгч ажлыг гүйцэтгүүлсэн болох нь түүний ...барилгад ойр хуучин шугамыг хэвээр үлдээж, уг барилгад нөлөө үзүүлэхгүй зайнд шинэ шугам барих ажлыг гүйцэтгүүлсэн... гэх тайлбар гаргасан ба энэхүү тайлбар нь *******ын дулаан хангамжийн ******* ОНӨААТҮГ-ын 2025 оны 02/544 дугаартай ...******* төвийн барилгын зүүн талын хананд үүссэн суултын хуучин цав нь өмнө нь ашиглалтад байсан дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас /5м зай/-д оруулж хэт ойр барьсан нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчиж барилга барьснаас үүссэн гэж үзэж байна. ******* ХХК-иас ирүүлсэн гэрээт ажил эхлэхээс өмнөх ******* төв-н барилгын зургийг хавсаргав гэсэн албан бичгээр давхар нотлогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасны дагуу анхан шатны шүүх *******ын дулаан хангамжийн ******* ОНӨААТҮГ-ын 2025 оны 02/544 дугаартай албан бичгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ******* аймаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.
Уг дүгнэлтэд ...1.Монгол улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтэц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх тухай шаардлагуудыг уг барилгын одоогийн төлөв байдал хангахгүй байна. 2. Дээрх барилгад үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд бэхэлгээ, засвар үйлчилгээ хийж цаашид хэвийн ашиглах ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзлээ. гэснээс дүгнэхэд ******* төв барилгын одоогийн төлөв байдал нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар тодорхой дүгнэсэн боловч ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь хариуцагч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болохыг нотлоогүй, энэ талаар дүгнэлтэд тусгагдаагүй байх тул анхан шатны шүүхийн ******* аймгийн ******* *******ын тамгын ******* буюу захиалагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч ******* аймгийн ******* *******ын *******ын ******* нь ******* төв барилгад гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.*******-Эрдэнэ нь ******* төв-ийн 2 давхар барилгын өмчлөгч мөн гэдгээ нотлоогүй, хавтаст хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,945,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 313/ШШ2025/00105 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,945,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА