Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 285

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Г.Яндаг,

Шүүгдэгч А.А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт А.А-д холбогдох эрүүгийн 1918003620305 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Герман хэлний багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар цэцэрлэгт туслах тогооч ажилтай, ам бүл-5 нөхөр, 3 хүүхдийн хамт 2019 оны 06 дугаар сарын 06- ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, А.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А.А- нь зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Д-Д-Д” гэсэн фэйсбүүк хаягнаас Ч.Ч.М- рүү ” мөнгө зээлээч” гэсэн мессеж чат илгээн өөрийн Хаан банкны 589***7 дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Э.Э-гийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч түүний өмнөөс найзууд болох Б.А- луу “мөнгө зээлээч” гэсэн мессеж чат илгээн өөрийн Хаан банкны 589***7 дугаарын данс руу 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан.,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Л.Л.Г-ээс “найзынх нь бие өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа тул түр мөнгө зээлээч” хэмээн хуурч ”Хаан банк”-ны 589***7 дугаартай өөрийн дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсангэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А.А- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч А.А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1918003620305 дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Ч.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний таньдаг Д-Д-Д гэдэг хүний фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч гэсний дагуу би нөхрийнхөө 412018171 дугаартай данснаас мобайл банк ашиглан 589***7 дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 3 хоногийн дараа Д-Д-Д эгчээс мөнгөө асууж залгасан чинь би мөнгө асууж чат бичээгүй миний фэйсбүүкийг хакердсан байна гэж хэлсэн. Тэгээд би залилуулснаа мэдсэн гэх мэдүүлэг /хх 13/,

Хохирогч Л.Л.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нэгдсэн эмнэлэгт ажилладаг Э.Э-гийн H-Har гэх Фэйсбүүк хаягаар сайн уу гэх зэрэг мэнд усаа мэндлээд миний бие муу байгаа эмнэлэгт хэвтэж байхдаа хүнээс мөнгө зээлчихсэн чинь нэхээд байна найздаа 300000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд надруу 589***7 дугаарын данс өгөхөөр нь би интернет банкаар шилжүүлэх гээд өөрийн гар утаснаасаа хийсэн чинь А.А- гэдэг хүний данс гарч ирэхээр нь хэний данс бэ чиний данс биш байна гэсэн чинь харин тийм ээ би шууд мөнгө зээлсэн хүнийхээ дансыг явуулчихсан юм аа гэхээр нь би тэр данс руу нь 300000 төгрөг хийсэн юм. Тэгээд маргааш нь Э.Э- рүү залгаад нөгөөдөхөө өгчихөөч гэсэн чинь юун нөгөөдөх гэхээр нь би чамд 300000 төгрөг өгсөн биз дээ гээд учир байдлыг хэлсэн юм гэх мэдүүлэг /хх 89/,

Хохирогч Б.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Нэгдсэн эмнэлэгт ажилладаг Э.Э-гийн H-Har гэх Фэйсбүүк хаягаар сайн уу гэх зэрэг мэнд мэдээд найз нь нэг юм асууя нэг дэхь өдөр хүртэл хүүтэй ч хамаагүй 300000 төгрөг зээлээч найзад нь мөнгөний хэрэг гараад гэхээр нь би найзад нь байгууллагын мөнгө байна нэг дэхь өдөр өгье гэвэл болно гэхдээ найз нь 2 цаг өнгөрөөгөөд шилжүүлж болно биз дээ ХААН банкны данс байна уу гэхэд найз нь хугацаандаа өгнө цуг ажилладаг эмчээсээ мөнгө авчихсан чинь хүү нь аваарт ороод мөнгөө нэхээд байна гэхээр нь би ок ок тэгвэл тэр цуг ажилладаг хүнийхээ дансыг өгчих 2 цаг өнгөрөөд өгье гээд хэлчих би АТМ-ээр шилжүүлнэ нэрийг нь дансны дугаарыг нь явуулчих хө гэхэд 589***7 дугаарын А.А- гэж хүний данс гээд явуулсан юм. Тэгээд би тэр данс руу нь Ардын эрхийн ХААН банкны АТМ-ээс шилжүүлчихээд хийсэн шүү гээд чат бичсэн чинь нэг дэхь өдөр найдвартай өгнө баярлалаа гээд чаат үлдээсэн байсан.Тэгээд 5 хоногийн дараа мөнгөө нэхээд Э.Э-рүү залгаад юу болсон талаар мэдсэн юм гэх мэдүүлэг /хх 94/,

Гэрч Л.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 03-ны орой миний эхнэр Ч.Ч.М- нь танил эгч Д-Д-Д гэдэг хүний фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч гэж чат бичингүүт нь миний данснаас 250.000 төгрөг чатаар ирүүлсэн данс руу нь шилжүүлсэн юм байна лээ. Тэгээд 3 хоногийн дараа Д-Д-Д эгч рүү мөнгө шилжүүлсэн чинь залилуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгсэн Д-Д-Д гэдэг хүний фэйсбүүк хаягийг нь үл таних хүи ашиглаад миний эхнэрээс мөнгө залилсан юм байна лээ. Миний эхнэр Д-Д-Дтэй гар утсаар нь яриад надад тэгэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Х.Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байтал Анагаах ухааны дунд сургуульд хамт сурч байсан Э- над руу 99282144 дугаарын гар утсаар залгаад надад 200000 төгрөг олдлоо 300000 төгрөг байдаггүй найз нь биеийг чинь асуух гэж залгасан юм гэхээр нь би тийм мөнгө нэхэж залгаагүй шүү дээ ямар сонин юм бэ гэсэн чинь Энхтуул тийм үү тэгвэл чиний Фэйсбүүк хаягаар бие маш муу байгаа мөнгө байвал өгөөч гээд бичээд байна гэхээр нь би гайхаад Фэйсбүүкээ нээгээд үзсэн чинь тийм утгатай мессэж харагдаагүй. Тэгээд Б- Б.А-аас 2018 оны 01 сарын 17 ны өдөр 589***7 А.А- гэх ХААН банкны дансаар 300000 төгрөг авсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Л- Л.Г-ээс 589***7 А.А- гэх ХААН банкны дансаар 300000 төгрөг авсан байсан. Одоогоор өөр хүнээс авсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан Фэсбүүкээнийхээ нууц кодыг сольсон байгаа гэх мэдүүлэг /хх 99/,

Шүүгдэгч А.А.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сард өөрийнхөө гар утаснаас танихгүй хүний утасны дугаар зохиож фэйсбүүк нэвтрэх нэр нууц үг дээр тааруулж бичсэн чинь санаандгүй байдлаар Д-Д-Д гэсэн хүний фэйсбүүк хаяг руу нэвтэрч орсон.Тэгээд би Ч.М- гэдэг хүн рүү эгчийн дүү 250000 төгрөг зээлээч эгч нь нөгөөдөр 300000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн.Тэгээд би тэр Ч.М- гэдэг хүн рүү өөрийн Хаан банкны 589***7 гэсэн дансыг явуулсан.Удалгүй миний хаан банкны 589***7 гэсэн данс руу 250000/хоёр зуун тавин мянган төгрөг/ Ч.М- гэх эмэгтэйгээс шилжиж ирсэн юм гэх мэдүүлэг /хх 20/,

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр утасны дугаараар санамсаргүй байдлаар тохируулан орж Э.Э- гэдэг фэйсбүүк хаяг руу нэвтрэн орж Б.А- гэдэг хаягтай хүнээс мөнгө зээлээч гэж хуурч өөрийн хаан банкны данснаар нийт 300000 /гурван зуун мянган/төгрөг авсан нь үнэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.Э- гэдэг хүний фэйсбүүк хаяг руу дахин хууль бусаар нэвтрэн орж Л.Л.Г- гэдэг нэртэй фэйсбүүк хаяг руу нэвтрэн орж Л.Л.Г-ээс өөрийн хаан банкны 589***7 дугаарын дансаар 300000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх 101/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, фото зураг /хх 8-11/,

Мөрөн сумын 13-р цэцэрлэгийн тодорхойлолт /хх 23/,

А.А.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолт, дансны хуулга /хх 25-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, М.Тэлмүүн, М.Ирмүүн нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 40-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 51-56/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч А.А.А- нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг хуурч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Д-Д-Д” гэсэн фэйсбүүк хаягнаас Ч.Ч.М- рүү ” мөнгө зээлээч” гэсэн мессеж чат илгээн өөрийн Хаан банкны 589***7 дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Э.Э-гийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч түүний өмнөөс найзууд болох Б.А- луу “мөнгө зээлээч” гэсэн мессеж чат илгээн өөрийн Хаан банкны 589***7 дугаарын данс руу 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан.,

            2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Л.Л.Г-ээс “найзынх нь бие өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа тул түр мөнгө зээлээч” хэмээн хуурч ”Хаан банк”-ны 589****4497 дугаартай өөрийн дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Ч.Ч.М-гийн...” Миний таньдаг Д-Д-Д гэдэг хүний фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч гэсний дагуу би нөхрийнхөө 412018171 дугаартай данснаас мобайл банк ашиглан 589***7 дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 3 хоногийн дараа Д-Д-Д эгчээс мөнгөө асууж залгасан чинь би мөнгө асууж чат бичээгүй миний фэйсбүүкийг хакердсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-13/, хохирогч Л.Л.Г-ийн”... H-Har гэх Фэйсбүүк хаягаар сайн уу гэх зэрэг мэнд усаа мэндлээд миний бие муу байгаа эмнэлэгт хэвтэж байхдаа хүнээс мөнгө зээлчихсэн чинь нэхээд байна найздаа 300000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд надруу 589***7 дугаарын данс өгөхөөр нь би интернет банкаар шилжүүлэх гээд өөрийн гар утаснаасаа хийсэн чинь А.А- гэдэг хүний данс гарч ирэхээр нь хэний данс бэ чиний данс биш байна гэсэн чинь харин тийм ээ би шууд мөнгө зээлсэн хүнийхээ дансыг явуулчихсан юм аа гэхээр нь би тэр данс руу нь 300000 төгрөг хийсэн” гэх мэдүүлэг /хх 89/, хохирогч Б.А-ы”... H-Har гэх Фэйсбүүк хаягаар сайн уу гэх зэрэг мэнд мэдээд найз нь нэг юм асууя нэг дэхь өдөр хүртэл хүүтэй ч хамаагүй 300000 төгрөг зээлээч найзад нь мөнгөний хэрэг гараад гэхээр нь би найзад нь байгууллагын мөнгө байна нэг дэхь өдөр өгье гэвэл болно гэхдээ найз нь 2 цаг өнгөрөөгөөд шилжүүлж болно биз дээ ХААН банкны данс байна уу гэхэд найз нь хугацаандаа өгнө цуг ажилладаг эмчээсээ мөнгө авчихсан чинь хүү нь аваарт ороод мөнгөө нэхээд байна гэхээр нь би ок ок тэгвэл тэр цуг ажилладаг хүнийхээ дансыг өгчих 2 цаг өнгөрөөд өгье гээд хэлчих би АТМ-ээр шилжүүлнэ нэрийг нь дансны дугаарыг нь явуулчих хө гэхэд 589***7 дугаарын А.А- гэж хүний данс гээд явуулсан юм” гэх мэдүүлэг /хх 93/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.А.А- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ч.М-д 250.000 төгрөг, хохирогч Б.А-д 300.000 төгрөг, хохирогч Л.Л.Г-т 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч А.А.А-ыг цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.А.А- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул  түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.А.А-ыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэснээс шүүгдэгч нь 28 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/743 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.А.А- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай Шийтгэх тогтоолоор нийтэд тустай жил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн 1918003620305  дугаартай хэрэг нь 2018 оны 12 сар, 01 сарын 17, 30-ны өдрүүдэд үйлдсэн байх тул ялаа эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул улсын яллагчаас гаргасан хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тл үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А.А-ыг цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.А.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ