Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 293

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-, М.Э- нарт холбогдох эрүүгийн 1918000000260 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь “Хөдөө аж ахуйн их сургууль”-д аграном мэргэжпээр 2 дугаар курст суралцдаг, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  А.О-     

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь “Хөдөө аж ахуйн их сургууль”-д цаг уурын техникч мэргэжпээр 2 дугаар курст суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогт Мөнхжаргалын М.Э-  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А.О-, М.М.Э- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн дотуур байрны 301 тоот өрөөнд нэвтрэн орж Б.Б.Э-ийн “НР” маркийн зөөврийн компьютерийг авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ..”2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өрөөндөө хэвтэж байхад шүүгдэгч М.М.Э- орж ирээд 301 тоотод хүн байхгүй эзэнгүй ноүтбук байна. Аваад өгөөч гэж хэлсний дагуу авч өгсөн. Уг нөүтбукийг маргааш өглөө нь шүүгдэгч М.М.Э- авч ирж өгсөн” гэв.

Шүүгдэгч М.М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч А.А.О-ыг 301 тоот өрөөнд нь оруулж уг нөүтбүкийг авахуулаад ангийн охины гэрт нь аваачиж өгөөд маргааш өглөө нь буцааж аваад авч ирж өгсөн.” гэв.

 

Эрүүгийн 1918000000260 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.А.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Э- орж ирээд манай өрөө рүү оръё гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би дагаад М.Э-тай хамт өрөө рүү нь орсон чинь М.Э- “301 тоотод нөүтбүүк орон дээр нь ил байгаа чи очоод аваад ир, 2-лаа ломбарданд тавиад гар утсаа ломбарднаас авъя” гэхээр нь би ганцаараа 301 тоот өрөө рүү нь ороод орон дээр нь ил байсан маркийг нь мэдэхгүй саарал өнгийн нөүтбүүк байхаар нь аваад буцаж М.Э-гийн өрөө рүү ороод М.Э-д өгсөн. М.Э- тэр нөүтбүүкийг цүнхэнд хийж аваад байрнаас гарсан. Би өрөө рүүгээ орж хувцсаа солиод М.Э-гын араас гараад бид 2 хамт таксинд суугаад хуучин Дарханд М.Э-гын 10 жилийн ангийн охины гэрт очиж нөүтбүүкээ үлдээсэн. Тэгээд бид 2 буцаад ирсэн чинь чөүтбүүк алга болсон гээд цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед бид 2 цагдаа нарт юу ч мэдэхгүй гэж хэлсэн маргааш нь айгаад нөүтбүүкийг нь эзэнд нь авчирж өгсөн гэх мэдүүлэг /хх 33/,

Шүүгдэгч М.М.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05-р сарын 12-ны өдөр 12-15 цагийн хооронд дотуур байрандаа байж байгаад 301 тоот өрөө рүү хүүхдээс юм асуух гээд ортол хүн байхгүй хаалга нь онгорхой орон дээр нь саарал өнгийн нөүтбүүк байхыг нь харчихаад буцаж гараад А.О-тай уулзаад би “301 тоотод нөүтбүүк байна, хүн байхгүй байна тэрийг авъя чи ороод аваад ир" гэж хэлэхэд А.О- зөвшөөрөөд гарч яваад 301 тоотод байсан нөүтбүүкийг бариад манай өрөөнд ороод ирэхээр бид нөгөө нөүтбүүкээ цүнхэнд хийж авч гараад хуучин Дарханд байдаг манай ангийн охин Учрал дээр очоод нөүтбүүкийг гэртээ түр тавьчих гэж хэлж үлдээгээд явсан. Тэгээд буцаж дотуур байр орсон чинь нөүтбүүкны эзэн Г.Б- байраар нөүтбүүкээ хайгаад цагдаа дуудсан байсан. Маргааш нь цагдаа ирээд А.О- бид 2-той уулзахад нь аваагүй гэж худлаа хэлсэн. Тэгээд 2019 оны 05-р сарын 14-ний орой айгаад Г.Б-д нөүтбүүкийг нь аваачиж өгсөн гэх мэдүүлэг / хх 35/,

Хохирогч Б.Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан-Уул аймгийн ХААИС-н оюутны дотуур байрны 301 тоот өрөөнд Н-, О- нартай амьдардаг сүүлд Н- найз охин болох Г.Б- манай өрөөнд амьдрах болсон. Би 2019 оны 05-р сарын 10-ны өдрөөс 2019 оны 05-р сарын 14-ний хооронд Төв аймагт халх сур харвааны тэмцээнд явчихаад ирсэн. Тэр хооронд буюу намайг байхгүй хойгуур 2019 оны 05-р сарын 12-ны өдөр миний эзэмшлийн НР маркийн саарал өнгийн нөүтбүүкийг Г.Б- Нанзаддорж 2 хэрэглэж байгаад байрны өрөөнөөсөө хулгайд алдсан байсан. Энэ талаараа над руу утсаар ярьж хэлээд Г.Б- цагдаад өргөдөл бичиж өгсөн гэж байсан. Намайг Төв аймгаас ирэхэд Г.Б- миний нөүтбүүкийг хулгайлсан хүүхдүүд буцааж өгсөн гээд надад нөүтбүүкийг маань бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай хүлээлгэж өгсөн. Би нөүтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан учраас одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 9/,

            Гэрч Г.Г.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өрөөнөөсөө нөүтбүүкээ алдаад цагдаад гомдол гаргасан. Тэгээд цагдаа ирээд манай дотуур байрны А.О-, М.Э- гэдэг хоёр хүүхдийг авч яваад шалгасан. Тэгсэн чинь 2019 оны 05-р сарын 14-ний өдөр М.Э- манай өрөөнд орж ирээд хулгайд алдсан нөүтбүүкийг найзынх нь гэрт байгаа маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05-р сарын 15-ны өдөр М.Э- манай өрөөнөөс алдагдсан нөүтбүүкийг надад авч ирж өгснийг би Б.Э-т бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх 12/,

            Гэрч Д.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.05.12-ны үдээс хойш над руу залгаад танай гэрийн гадаа ирчихсэн байна, гараад ирээч гэхээр нь гараад Э- уулзсан чинь 1 нөүтбүүк өгөөд гэртээ оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд би гэртээ нөгөө нөүтбүүкийг нь байлгаж байсан чинь 2019.05.14-ний өдөр М.Э- ирээд нөгөө орхисон нөүтбүүкээ аваад явсан. Би ангийнхаа 2 охинтой 18-ын буудлын хажуу талын 1Б байрны 1 орцны 5 давхарт өрөө түрээсэлж байгаа юм” гэх мэдүүлэг /хх 13/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 5-р сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1 500 000 төгрөг байна” /хх 20/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/,

ХААИС-ийн харьяа УГТХ-ийн агроэкологи бизнесийн сургуулийн тодорхойлолт /хх 36, 43/,

Шүүгдэгч М.М.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 37-41/,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх 42/,

Шүүгдэгч А.А.О-ы иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44-45/,

Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолтууд /хх 49-57/,

ХААИС-ийн агроэкологи бизнесийн сургуулийн оюутны байрны дотоод журам, оюутны байранд оршин суугч оюутнуудтай байгуулах гэрээний хуулбар /хх 61-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн дотуур байрны 301 тоот өрөөнд нэвтрэн орж Б.Б.Э-ийн “НР” маркийн зөөврийн компьютерийг авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Г.Г.Б-ы...” 2019 оны 05-р сарын 14-ний өдөр М.Э- манай өрөөнд орж ирээд хулгайд алдсан нөүтбүүкийг найзынх нь гэрт байгаа маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05-р сарын 15-ны өдөр М.Э- манай өрөөнөөс алдагдсан нөүтбүүкийг надад авч ирж өгснийг би Б.Э-т бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Д.Учралын...” 2019.05.12-ны үдээс хойш над руу залгаад танай гэрийн гадаа ирчихсэн байна, гараад ирээч гэхээр нь гараад Энх-Манлайтай уулзсан чинь 1 notebook өгөөд гэртээ оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд би гэртээ нөгөө notebook-г нь байлгаж байсан чинь 2019.05.14-ний өдөр М.Э- ирээд нөгөө орхисон notebook-ээ аваад явсан гэх мэдүүлэг /хх 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, тэдний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Э-т 1.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 9-р хуудсанд авагдсан Б.Б.Э-ийн хохирогчоор өгсөн “Би нөүтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан учраас одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нар нь одоогоор 20 настай, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курст суралцдаг.

Шүүгдэгч нар нь эцэг, эх, ах эгчийн асрамж, хараа хяналтад амьдардаг, нийгмийн харилцаанд бие дааж оролцож байгаа хэдий ч оюун ухааны хувьд өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар муутай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сэтгэхүйн онцлог зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч А.А.О- М.М.Э- нарт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмаар ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авах нь тэдгээрийг бие хүн болж төлөвшихөд нь ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Э-г 1 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч А.А.О-ыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М.Э-, А.А.О- нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А.О-, М.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 1 жилийн хорих ял, шүүгдэгч М.Э-г 1 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарт  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин Б.Э- болтол шүүгдэгч А.А.О-, М.М.Э- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ