Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5198

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 тоот хаягт байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48-А байр, 10 тоотод оршин суух, Бэсүд овогт Нармандахын Ууганхүү /РД:УГ85102011/

Үйлчилгээний төлбөрт 468.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч Н.Ууганхүү нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23234042 тоот гэрээ байгуулан 95095100 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбоонььдараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагч Н.Ууганхүүгээс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 468.690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Ууганхүү нь нэхэмжлэлийн шаардлага 468.690 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 156.230 төгрөгөөр нийт 3 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ууганхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад 468.690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 156.230 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 156.230 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 156.230 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Ууганхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 468.690 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

             Хариуцагч Н.Ууганхүү нь нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-тай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 23234042 дугаартай Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, дугаар гэрээний өргөдлийн маягт, харилцагчийн гүйлгээний баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ууганхүү нь нэхэмжлэлийн шаардлага 468.690 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 156.230 төгрөгөөр нийт 3 сарын дотор бүрэн төлж төлбөрийг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Ууганхүүгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Н.Ууганхүүгээс 7355,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Ууганхүү нь нэхэмжлэлийн шаардлага 468.690 төгрөгөөс 156.230 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 156.230 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 156.230 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 14.711 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 7355,50 төгрөг, хариуцагч Н.Ууганхүүгээс 7355,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА