| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2025/00180/И |
| Дугаар | 210/МА2025/00651 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00651
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/02654 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 4/91 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 4/91 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гомдол гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хуульд заасан дуудлага худалдааны ялагч тодорсон өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч дуудлага худалдааны үнийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байхад өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн, өмчлөгчийн эрхэд ноцтой халдсан тул хүчингүй болгуулна гэж тайлбарласан. /хх-7/
3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ 2024 оны 10 сарын 11-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 11/02 дугаартай тогтоолыг гарахаас өмнө шүүгчийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/19302 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 4/91 дугаартай тогтоол үндэслэлтэй, хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд хугацаа зогсдог тул төлбөр төлөгч нь дуудлага худалдааны үнийг хуульд заасан хугацаанд төлсөн гэж үзнэ гэж тайлбарлан, маргажээ. /хх-45/
4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.
4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/11989 дугаартай захирамжаар Оросын Холбооны Улсын Москва хотын Арбитрын шүүхийн А40-144973/19-154-1304 дугаар хэргийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. /хх-53-55/
4.2. ******* нь шүүгчийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/11989 дугаартай захирамж, мөн өдрийн 181/ГХ2022/00953 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай газар, уг газарт байрлах жонш баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг битүүмжлэх, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах ажиллагаа тус тус явуулсан. /хх-59-64/
4.3. Төлбөр авагч ******* нь дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. /хх-66/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 8/250 дугаартай тогтоолоор үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******ыг томилсон. /хх-67/
4.4. Шинжээч нь ******* аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай газар, уг газарт байрлах жонш баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 496,114,000 төгрөгөөр үнэлсэн. /хх-105/
4.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 09 сарын 10-ны өдөр, төлбөр төлөгч *******-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай газар, уг газарт байрлах жонш баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 10/15 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан, тогтоолыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулж, тэмдэглэл үйлдсэн. /хх-72-75/
4.6. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч 2024 оны 09 сарын 27-ны өдрийн дуудлага худалдааг зохион байгуулсан, дуудлага худалдаагаар ******* аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай газар, уг газарт байрлах жонш баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд 360,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. /хх-74/
4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 4-156/22256 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч *******-д эд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан борлогдсон, төлбөрийг 2024 оны 10 сарын 11-ний өдрийн дотор төлөх тухай мэдэгдсэн. /хх-78/
5. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.
6. Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 10 сарын 11-ний өдрийн 11/02 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргаж, төлбөр төлөгч *******-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* байрлах нэгж талбарын ******* дугаартай газар, Жонш баяжуулах үйлдвэр, бүх төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг *******-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-80/
7. Төлбөр төлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж, *******-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/19302 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-82-86/
8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 4/91 дугаартай тогтоолоор Дуудлага худалдааны эрхлэн гүйцэтгэгчийн хөтөлсөн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 10 сарын 11-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
9. Уг тогтоол хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2, 271.2.1-д ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээр тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхийг хэрэгжүүлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 сарын 14-ний өдөр эзэмших эрх шилжүүлж өгөх тухай хүсэлт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан байна. /хх-79/ Уг хүсэлт гаргахаас өмнө буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/19302 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-д өмчлөх эрх үүсээгүй бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй тул шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/02654 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД