| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0216/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 233
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овогт Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002000236 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Б овогт Н.Б, /РД:.../, 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Сондор транс” ХХК-д экскаваторын оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жилийн хорих ял,
-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчид 6-14А тоотод хувийн
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Shiitgeh togtool-Batdorj.docx
маргааны улмаас иргэн Г.Э-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, нэг шүдний үгүй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “...2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр найзтайгаа таараад хамт нэг шил архи уухаар болж дундаасаа 5000 төгрөг нийлүүлээд архи аваад уусан. Ууж байсан архийг дуусаад манай гэрт очиж үргэлжлүүлсэн. Хохирогч бид 2 архи ууж байгаад маргалдсан. Хохирогч шүлсээ зуухны хажууд нулимаад байсан учир уур хүрээд гар хүрсэн.
...Надад торгуулийн ял шийтгэж өгнө үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918002000236 дугаартай хэргээс
-Хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр найз Л.Б-тэй хамт явж байгаад Т хочтой Н.Б-тэй “Толгойт”-д гудамжинд тааралдаад гэрт нь очиж хоёр шил архи Б, Б бид 3 хувааж уусан. Тэгээд уугаад нэлээн согтоод байж байтал Л.Б хүнтэй уулзах ажилтай гээд яваад өгсөн. Би Б-тэй гэрт нь үлдсэн юм. Тэгсэн чинь Б намайг архины шилээр толгойны ард хэсэгт цохиж хагалаад, гэрээсээ чирч гаргаад жалганы хажууд нүүр лүү өшиглөсөн ...Тэгээд гэр лүүгээ явсан. Тэгээд би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шинэ хороололд “Сувд” шүдний эмнэлэгт 60.000 төгрөгөөр 1 хиймэл шүд хийлгэсэн... Би тухайн үед их согтсон байсан. Б-н гэрт би нулимсан. Би их согтсон байсан болохоор тийм үйлдэл гаргасан байх. Тэгээд Б уурлаад намайг гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ гадаа намайг цохисон. Тэгээд дараа нь миний гар утас байхгүй болчихсон байсан болохоор би Б-г намайг зодоод гар утас авчихлаа гэж бодсон. Б миний гар утсыг эхлээд аваагүй гэж байснаа дараа нь ломбарданд тавиад алдсан гэж үнэнээ хэлсэн. Тэгээд дараа нь Б, Б хоёртой утсаар яриад тухайн болсон асуудлаа ярилцсан чинь би тэдний гэрт гар утсаа цэнэглээд үлдээснээ санасан.” гэх мэдүүлэг[1]
-Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 8-ны орой Э манай гэрт шал согтуу ирээд манайд хоносон. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 цагийн орчимд Э бид манай гэрийн гадаа Б-тэй тааралдсан. Тэгээд 0.75 литрийн Хараа архи аваад Б-н гэрт очоод бид 3 архиа хувааж уугаад би дэлгүүрээс дахиад 0.75 литртэй 2 шил архи зээлсэн. Тэгээд Б-н гэрт архиа ууж байсан чинь “Дархан секьюрити”-гээс над руу залгаад ирээд ажилдаа орчих гэхээр нь за гээд би гарч яваад Э, Б хоёр үлдсэн. Тэгээд би гэртээ ороод хувцсаа сольж байсан чинь Э, Б 2 араас орж ирээд дэлгүүрээс дахиад ганц шил архи аваад өгөөч цалин орохоор өгчихье гэхээр нь би тэр 2 дэлгүүрээс 0.75 литртэй нэг шил архи идэж уух юмтай авч өгсөн. Тэгээд би ажилдаа яваад гэртээ хариад унтсан. Тэгээд тэр үеэс хойш таг байж байгаад 2019 оны 1 сарын 18-ны хавьцаа билүү Э над руу залгаад цагдаа дээр байна, Б намайг зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[2]
-Гэрч Ж.З-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би бүртгэлийн дэвтрээ харлаа энэ хүнийг санаж байна. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г.Э манай эмнэлэгт хүрч ирээд шүд хийлгэхээр хэв өгсөн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 24-нд шүд нь гарсан. Тэгээд шүдээ хийлгүүлээд явсан.” гэх мэдүүлэг[3]
-Шинжээч эмч Э.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-нд Г.Э-н биед үзлэг хийсэн. Тухайн үед одоо зовуур байхгүй. Одоо зүүн дээд 1 дүгээр шүд үгүй хиймэл шүдтэй болсон, толгой байнгын өвддөг болсон, даралт ихсээд байдаг болчихсон гэсэн зовууртай, хэсэг газрын үзлэгт: зүүн дээд 1 дүгээр шүд үгүй, буйл цайвар ягаан өнгөтэй, мөлгөр гүйцэт эдгэсэн, хүзүүний ар хэсэгт 2х1см орчим арьсны өнгөнөөс цайвар ягаан өнгөтэй, арьсны төвшинд хуучин сорвитой ирсэн. Мөн толгойн рентген зураг 2 ширхэг, амбулаторийн карттай ирж үзүүлсэн. Тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтанд дээрх унасан шүдний талаар үзлэг бичигдээгүй мөн шүдний эмчийн үзсэн гэх тодорхойлолтод дээрх шүд анх ирэхдээ ямар байсан талаар тусгагдаагүй байсан тул дээрх шүдийг хэзээ унасныг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй. 1 шүдний бүрэн мултрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг[4]
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Г.Э-н биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт[5]
-Яллагдагч Н.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 цагийн орчимд Э бид 2 манай гэрийн урд талд тааралдаад би байсан 6000 төгрөгөөрөө нэг шил 0.5л хараа архи аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд Э бичиг баримтаа тавиад 0.75л нэг шил Хараа архи аваад тэрийгээ манай гэрт уусан. Тэгээд Э согтоод юу ярьж байгаа нь ойлгогдохгүй юм ярьж байснаа зуух руу шүлсээ хаяад байхаар нь би Э-г чирээд гаргасан. Тухайн үед би өөрөө нэлээн согтуу байсан. Тэгээд гадаа гараад Э-тэй ноцолдоод Э-н нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай гэрийн тэнд байдаг жалга руу Э-г түлхэж унагаачихаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаа дээр ирсэн.
...Э-н биед гэмтлийг би үүсгэсэн. Дагзны хуйханд үүссэн гэмтэл нь Эрдэнэтөгсийг би жалга руу түлхэж унагаах үед үүссэн байх.” гэх мэдүүлэг[6] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б-н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчид 6-14А тоотод хувийн маргааны улмаас иргэн Г.Э-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, нэг шүдний үгүй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “...2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр найзтайгаа таараад хамт нэг шил архи уухаар болж дундаасаа 5000 төгрөг нийлүүлээд архи аваад уусан. Ууж байсан архийг дуусаад манай гэрт очиж үргэлжлүүлсэн. Хохирогч бид 2 архи ууж байгаад маргалдсан. Хохирогч шүлсээ зуухны хажууд нулимаад байсан учир уур хүрээд гар хүрсэн.
...Надад торгуулийн ял шийтгэж өгнө үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
-Хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр найз Л.Б-тэй хамт явж байгаад Томоо хочтой Н.Бтэй “Толгойт”-д гудамжинд тааралдаад гэрт нь очиж хоёр шил архи Б, Б бид 3 хувааж уусан. Тэгээд уугаад нэлээн согтоод байж байтал Л.Б хүнтэй уулзах ажилтай гээд яваад өгсөн. Би Бтэй гэрт нь үлдсэн юм. Тэгсэн чинь Б намайг архины шилээр толгойны ард хэсэгт цохиж хагалаад, гэрээсээ чирч гаргаад жалганы хажууд нүүр лүү өшиглөсөн ...Тэгээд гэр лүүгээ явсан. Тэгээд би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шинэ хороололд “Сувд” шүдний эмнэлэгт 60.000 төгрөгөөр 1 хиймэл шүд хийлгэсэн... Би тухайн үед их согтсон байсан. Б-н гэрт би нулимсан. Би их согтсон байсан болохоор тийм үйлдэл гаргасан байх. Тэгээд Б уурлаад намайг гэрээсээ чирж гаргаад гэрийнхээ гадаа намайг цохисон. Тэгээд дараа нь миний гар утас байхгүй болчихсон байсан болохоор би Б-г намайг зодоод гар утас авчихлаа гэж бодсон. Б миний гар утсыг эхлээд аваагүй гэж байснаа дараа нь ломбарданд тавиад алдсан гэж үнэнээ хэлсэн. Тэгээд дараа нь Б, Б хоёртой утсаар яриад тухайн болсон асуудлаа ярилцсан чинь би тэдний гэрт гар утсаа цэнэглээд үлдээснээ санасан.” гэх мэдүүлэг[7]
-Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 8-ны орой Э манай гэрт шал согтуу ирээд манайд хоносон. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 цагийн орчимд Э бид манай гэрийн гадаа Б-тэй тааралдсан. Тэгээд 0.75 литрийн Хараа архи аваад Б-н гэрт очоод бид 3 архиа хувааж уугаад би дэлгүүрээс дахиад 0.75 литртэй 2 шил архи зээлсэн. Тэгээд Б-н гэрт архиа ууж байсан чинь “Дархан секьюрити”-гээс над руу залгаад ирээд ажилдаа орчих гэхээр нь за гээд би гарч яваад Э, Б хоёр үлдсэн. Тэгээд би гэртээ ороод хувцсаа сольж байсан чинь Э, Б 2 араас орж ирээд дэлгүүрээс дахиад ганц шил архи аваад өгөөч цалин орохоор өгчихье гэхээр нь би тэр 2 дэлгүүрээс 0.75 литртэй нэг шил архи идэж уух юмтай авч өгсөн. Тэгээд би ажилдаа яваад гэртээ хариад унтсан. Тэгээд тэр үеэс хойш таг байж байгаад 2019 оны 1 сарын 18-ны хавьцаа билүү Э над руу залгаад цагдаа дээр байна, Б намайг зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8]
-Гэрч Ж.З-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би бүртгэлийн дэвтрээ харлаа энэ хүнийг санаж байна. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г.Э манай эмнэлэгт хүрч ирээд шүд хийлгэхээр хэв өгсөн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 24-нд шүд нь гарсан. Тэгээд шүдээ хийлгүүлээд явсан.” гэх мэдүүлэг[9]
-Шинжээч эмч Э.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-нд Г.Э-н биед үзлэг хийсэн. Тухайн үед одоо зовуур байхгүй. Одоо зүүн дээд 1 дүгээр шүд үгүй хиймэл шүдтэй болсон, толгой байнгын өвддөг болсон, даралт ихсээд байдаг болчихсон гэсэн зовууртай, хэсэг газрын үзлэгт: зүүн дээд 1 дүгээр шүд үгүй, буйл цайвар ягаан өнгөтэй, мөлгөр гүйцэт эдгэсэн, хүзүүний ар хэсэгт 2х1см орчим арьсны өнгөнөөс цайвар ягаан өнгөтэй, арьсны төвшинд хуучин сорвитой ирсэн. Мөн толгойн рентген зураг 2 ширхэг, амбулаторийн карттай ирж үзүүлсэн. Тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтанд дээрх унасан шүдний талаар үзлэг бичигдээгүй мөн шүдний эмчийн үзсэн гэх тодорхойлолтод дээрх шүд анх ирэхдээ ямар байсан талаар тусгагдаагүй байсан тул дээрх шүдийг хэзээ унасныг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй. 1 шүдний бүрэн мултрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг[10]
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Г.Э-н биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт[11]
-Яллагдагч Н.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 цагийн орчимд Э бид 2 манай гэрийн урд талд тааралдаад би байсан 6000 төгрөгөөрөө нэг шил 0.5л хараа архи аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд Э бичиг баримтаа тавиад 0.75л нэг шил Хараа архи аваад тэрийгээ манай гэрт уусан. Тэгээд Э согтоод юу ярьж байгаа нь ойлгогдохгүй юм ярьж байснаа зуух руу шүлсээ хаяад байхаар нь би Эг чирээд гаргасан. Тухайн үед би өөрөө нэлээн согтуу байсан. Тэгээд гадаа гараад Э-тэй ноцолдоод Э-н нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай гэрийн тэнд байдаг жалга руу Э-г түлхэж унагаачихаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаа дээр ирсэн.
...Э-н биед гэмтлийг би үүсгэсэн. Дагзны хуйханд үүссэн гэмтэл нь Э-г би жалга руу түлхэж унагаах үед үүссэн байх.” гэх мэдүүлэг[12] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Н.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогчийн зүй бус харьцаа, шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Э нь мөрдөн байцаалтад “...нийт 320.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж Б-с авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”[13] гэж мэдүүлсэн байх тул Н.Б-с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.Б нь 2002 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 2013 онд хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, 2014 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдон удаа дараа ял шийтгүүлж байсан бөгөөд засарч хүмүүжээгүй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт дахин холбогдсон байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, дөрвөн сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-6, 7 тал
[2] Хавтаст хэргийн 12 тал
[3] Хавтаст хэргийн 13-14 тал
[4] Хавтаст хэргийн 15 тал
[5] Хавтаст хэргийн 23 тал
[6] Хавтаст хэргийн 33-34 тал
[7] Хавтаст хэргийн 5-6, 7 тал
[8] Хавтаст хэргийн 12 тал
[9] Хавтаст хэргийн 13-14 тал
[10] Хавтаст хэргийн 15 тал
[11] Хавтаст хэргийн 23 тал
[12] Хавтаст хэргийн 33-34 тал
[13] Хавтаст хэргийн 7 тал