Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 241

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Н.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-757) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Ц овогтой М.Ө-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002770247 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Ц овогтой М.Ө, /РД:..../, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Ө нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октъябрийн 5 дугаар гудамж 17 тоотод нөхөр Б.Г-г гадагш гарахгүй гэх шалтгаанаар хаалганы завсраар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, баруун хацар, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Shiitgeh togtool-Olziihuu 11.6-1.docx

сарын 09-ний өдөр 17:00 цагийн үед би нөхрийн хамт архи ууснаас болж маргалдаж, манай нөхөр гараад явлаа гээд гүйгээд гарах гэхэд нь би хаалга дараад гаргахгүй гэж хэлээд нөхрийгөө айлгах санаатай хутга барьсан боловч нөхрийнхөө гарыг хутгаар зүссэн хэрэг болсон.

...Архи уугаад нэлээн согтсон байсан ба нэг мэдэхэд манай дүү чи нөхрөө хутгаар хатгачихлаа гээд намайг загнаж байсан. ...Нялх хүүхэдтэй учир дахин архи дарс уухгүй, амьдарлын төлөө хичээнэ. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна.” гэв

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр би архи ууж, согтсон байхдаа гараад явах гэхэд нэг юм орж ирээд гялс гэсэн. Би юу болсныг анзаараагүй. Гэтэл миний гараас цус гарсан байсныг хараад би хаалгаа ум хум авч шидээд, гарч эгч дээрээ очиход чиний шархан дээр оёдол тавиулахгүй бол болохгүй гээд, бид хоёр эмнэлэг дээр очиж шархан дээрээ 3 оёдол тавиулсан. Тухайн үед намайг хэтэрхий согтуу байна гээд эрүүлжүүлэхэд хийсэн. Одоо миний биеийн байдал хэвийн болсон.” гэв. 

 

 Хоёр. Эрүүгийн 1918002770247 дугаартай хэргээс

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

-Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17 цагийн орчим гэртээ байж байгаад нэг шил 0.5л архи аваад эхнэртэйгээ хувааж уусан. Нэг мэдэхэд би гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг дотор талаас түлхээд гадагшаа гарах гэж оролдож байхдаа ухаан орсон. Манай эхнэр Ө намайг гаргахгүй гээд амбаарын хаалгыг түлхэж байхад манай эхнэр хутгаар миний баруун гарыг хатгачихсан. Тэр үед гэрийн гадна манай эхнэрийн дүү Ө ирчихсэн байхаар нь намайг хутгалчихлаа хутгыг аваарай гээд орилоход амбаарын хаалгыг онгойлгосон.

...Тухайн үед бид 2 хоёулаа уусан архиндаа согтчихсон байсан. Бид 2 маргалдаж муудалцсан зүйл ерөөсөө байхгүй. Намайг гэрээс гарч явна гээд байхаар нь явуулахгүй гээд амбаарын хаалга дарж байгаад хоол хийх гээд мах хэрчиж байсан хутгаараа миний баруун гарын шуу руу хатгасан юм шиг байна.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би архи авч ирээгүй бол ийм асуудал гарахгүй байсан.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 22 цагийн үед манай дүү Г над руу өөрийн 99418839 дугаараас манай эхнэр надад агсан тавиад миний гарыг хутгалчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүрээс таксины мөнгө аваад хүрээд ир ирэхээр чинь мөнгийн өгье гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай гэрт манай дүү Г баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн цус гарчихсан ирсэн.

...би тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг нь хараагүй. Харин М.Ө нь архи уусан үедээ гэртээ унтаж амрахгүй хэрүүл маргаан хийгээд, надтай маргалдаад байхаар нь эрүүлжүүлэхэд би 2-3 удаа өгч байсан. Г нь Ө-тэй манай хашаанд 2016 оноос эхлээд хамт амьдарч байгаад 2018 оны намар манай хашаанаас нүүгээд явсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Гэрч М.Ө-н 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад гадаа хүн орилох  чимээ гараад байхаар нь гадаа хүргэн ах Г гэрийн үүдэнд очиход манай эгч Ө гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг гаднаас нь дарчихсан, амбаарын дотор талаас нөхөр Г нь намайг хутгалчихлаа, хутгын аваарай гээд орилоод байхаар нь би Өгийн гарт нь байсан хутгыг аваад шидчихсэн. Тэгээд Ө-г холдуулаад нөхрийг нь амбаараас гаргахад баруун гарнаас нь цус гарчихсан орилоод байхаар нь нөхрийхөн гарыг боож өгсөн.

...Манай энэ хоёр хааяа нийлээд архи уучихдаг юм. Тэгэхээр хоорондоо жаахан ам мурийгаад байдаг. Тэрнээс биш нэг нэгнийгээ гэмтээж зодож цохиж байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг[5],

 

-Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт[6],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...Б.Гн биед баруун шуунд шарх, баруун хацар, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр болон мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаар шинжээчийн дүгнэлт[7],

 

-Яллагдагч М.Ө-гийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 17 цагийн орчимд нөхөр Г-н хамтаар Дархан сумын 2 дугаар баг Октябрь 5-17 тоот гэртээ 1 шил 0.75гр архи авч уусан. Тэгэхэд манай нөхөр тасраад унтаад өгөхөөр нь хоолоо хийх санаатай байж байтал гаднаас манай бэр эгч О орж ирээд ганц хундага архи байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэхэд тэгвэл дэлгүүр ороод ганц юм авья гээд бид хоёр дэлгүүр ороод 0.75гр архи аваад гэрт орж ирээд хувааж уугаад сууж байхад манай бэр гэр рүүгээ гараад явсан. Тэгээд нэг мэдэхэд манай төрсөн дүү Ө манай гэрийн гадна ирчихсэн чи нөхрийнхөө гарыг хутгалчихсан чинь нөхөр чинь явчихлаа гээд зогсож байсан. Тэгээд  юу болсон талаар дүүгээсээ асуухад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь ирэхэд би гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг гаднаас нь дарчихсан нөхөр дотор талаас нь түлхээд байсан гэсэн. Тэгээд манай дүү та хоёр яагаад байгаа юм бэ гэхэд Г гарч явна гээд байна гэж хэлснээ хаалганы завсраар хутгаар Г-г хатгачихсан гэсэн. Тэгэхэд манай дүү миний гарт байсан хутгыг булааж авч шидээд Г-г амбаараас гаргаад ирэхэд баруун гарынхан шуунаас цус гарч байхаар нь манай дүү гарыг нь боож өгөхөд Г эгч рүүгээ явлаа гээд яваад өгсөн гэж надад хэлсэн. Тэгэхэд амбаарын хаалганы дотор талд цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг[8],

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Ө-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Ө-гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 5 дугаар гудамж 17 тоотод оршин суух гэртээ нөхөр Б.Г-н хамт согтууруулах ундаа хэрэглэж нөхрөө гадагш гарах гэхэд “гарахгүй” гэх шалтгаанаар гэрийн хаалгыг гадна талаас биеэрээ дарж байхдаа хаалганы завсраар хутгаар хатгахад түүний баруун гарын шуу зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүгдэгч М.Өгийн шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 6 дугаар сарын 20-нгы өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17:00 цагийн үед би нөхрийн хамт архи ууснаас болж маргалдаж, манай нөхөр гараад явлаа гээд гүйгээд гарах гэхэд нь би хаалга дараад гаргахгүй гэж хэлээд нөхрийгөө айлгах санаатай хутга барьсан боловч нөхрийнхөө гарыг хутгаар зүссэн хэрэг болсон.

...Архи уугаад нэлээн согтсон байсан ба нэг мэдэхэд манай дүү чи нөхрөө хутгаар хатгачихлаа гээд намайг загнаж байсан. ...Нялх хүүхэдтэй учир дахин архи дарс уухгүй, амьдарлын төлөө хичээнэ. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 6 пугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр би архи ууж, согтсон байхдаа гараад явах гэхэд нэг юм орж ирээд гялс гэсэн. Би юу болсныг анзаараагүй. Гэтэл миний гараас цус гарсан байсныг хараад би хаалгаа ум хум авч шидээд, гарч эгч дээрээ очиход чиний шархан дээр оёдол тавиулахгүй бол болохгүй гээд, бид хоёр эмнэлэг дээр очиж шархан дээрээ 3 оёдол тавиулсан. Тухайн үед намайг хэтэрхий согтуу байна гээд эрүүлжүүлэхэд хийсэн. Одоо миний биеийн байдал хэвийн болсон.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10],

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[11],

 

-Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17 цагийн орчим гэртээ байж байгаад нэг шил 0.5л архи аваад эхнэртэйгээ хувааж уусан. Нэг мэдэхэд би гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг дотор талаас түлхээд гадагшаа гарах гэж оролдож байхдаа ухаан орсон. Манай эхнэр Ө намайг гаргахгүй гээд амбаарын хаалгыг түлхэж байхад манай эхнэр хутгаар миний баруун гарыг хатгачихсан. Тэр үед гэрийн гадна манай эхнэрийн дүү Ө ирчихсэн байхаар нь намайг хутгалчихлаа хутгыг аваарай гээд орилоход амбаарын хаалгыг онгойлгосон.

...Тухайн үед бид 2 хоёулаа уусан архиндаа согтчихсон байсан. Бид 2 маргалдаж муудалцсан зүйл ерөөсөө байхгүй. Намайг гэрээс гарч явна гээд байхаар нь явуулахгүй гээд амбаарын хаалга дарж байгаад хоол хийх гээд мах хэрчиж байсан хутгаараа миний баруун гарын шуу руу хатгасан юм шиг байна.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би архи авч ирээгүй бол ийм асуудал гарахгүй байсан.” гэх мэдүүлэг[12],

 

-Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 22 цагийн үед манай дүү Г над руу өөрийн 99418839 дугаараас манай эхнэр надад агсан тавиад миний гарыг хутгалчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүрээс таксины мөнгө аваад хүрээд ир ирэхээр чинь мөнгийн өгье гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай гэрт манай дүү Г баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн цус гарчихсан ирсэн.

...би тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг нь хараагүй. Харин М.Ө нь архи уусан үедээ гэртээ унтаж амрахгүй хэрүүл маргаан хийгээд, надтай маргалдаад байхаар нь эрүүлжүүлэхэд би 2-3 удаа өгч байсан. Г нь Өтэй манай хашаанд 2016 оноос эхлээд хамт амьдарч байгаад 2018 оны намар манай хашаанаас нүүгээд явсан.” гэх мэдүүлэг[13],

 

-Гэрч М.Ө-н 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад гадаа хүн орилох  чимээ гараад байхаар нь гадаа хүргэн ах Г гэрийн үүдэнд очиход манай эгч Ө гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг гаднаас нь дарчихсан, амбаарын дотор талаас нөхөр Г нь намайг хутгалчихлаа, хутгын аваарай гээд орилоод байхаар нь би Өгийн гарт нь байсан хутгыг аваад шидчихсэн. Тэгээд Ө-г холдуулаад нөхрийг нь амбаараас гаргахад баруун гарнаас нь цус гарчихсан орилоод байхаар нь нөхрийхөн гарыг боож өгсөн.

...Манай энэ хоёр хааяа нийлээд архи уучихдаг юм. Тэгэхээр хоорондоо жаахан ам мурийгаад байдаг. Тэрнээс биш нэг нэгнийгээ гэмтээж зодож цохиж байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг[14],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...Б.Г-н биед баруун шуунд шарх, баруун хацар, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр болон мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаар шинжээчийн дүгнэлт[15],

 

-Яллагдагч М.Ө-гийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 17 цагийн орчимд нөхөр Г-н хамтаар Дархан сумын 2 дугаар баг Октябрь 5-17 тоот гэртээ 1 шил 0.75гр архи авч уусан. Тэгэхэд манай нөхөр тасраад унтаад өгөхөөр нь хоолоо хийх санаатай байж байтал гаднаас манай бэр эгч О орж ирээд ганц хундага архи байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэхэд тэгвэл дэлгүүр ороод ганц юм авья гээд бид хоёр дэлгүүр ороод 0.75гр архи аваад гэрт орж ирээд хувааж уугаад сууж байхад манай бэр гэр рүүгээ гараад явсан. Тэгээд нэг мэдэхэд манай төрсөн дүү Ө манай гэрийн гадна ирчихсэн чи нөхрийнхөө гарыг хутгалчихсан чинь нөхөр чинь явчихлаа гээд зогсож байсан. Тэгээд  юу болсон талаар дүүгээсээ асуухад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь ирэхэд би гэрийнхээ үүдний амбаарын хаалгыг гаднаас нь дарчихсан нөхөр дотор талаас нь түлхээд байсан гэсэн. Тэгээд манай дүү та хоёр яагаад байгаа юм бэ гэхэд Г гарч явна гээд байна гэж хэлснээ хаалганы завсраар хутгаар Г-г хатгачихсан гэсэн. Тэгэхэд манай дүү миний гарт байсан хутгыг булааж авч шидээд Г-г амбаараас гаргаад ирэхэд баруун гарынхан шуунаас цус гарч байхаар нь манай дүү гарыг нь боож өгөхөд Г эгч рүүгээ явлаа гээд яваад өгсөн гэж надад хэлсэн. Тэгэхэд амбаарын хаалганы дотор талд цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг[16] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч М.Ө-гийн өмгөөлөгч Н.Баярмаа нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч М.Ө-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би архи авч ирээгүй бол ийм асуудал гарахгүй байсан.” гэж мэдүүлж байх тул С.Ө-гээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч М.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч М.Ө нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ө-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ө нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй эх байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 /дөчин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийпвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн бариултай, ажлын хэсэг 10см урттай, нийт 19.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт М.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 /дөчин таван мянган/  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн бариултай, ажлын хэсэг 10см урттай, нийт 19.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 3-5

[2] Хавтаст хэргийн 6-7

[3] Хавтаст хэргийн 11-12

[4] Хавтаст хэргийн 14-16

[5] Хавтаст хэргийн 19

[6] Хавтаст хэргийн 21

[7] Хавтаст хэргийн 23

[8] Хавтаст хэргийн 34

[9] Хавтаст хэргийн 36

 

[10] Хавтаст хэргийн 3-5

[11] Хавтаст хэргийн 6-7

[12] Хавтаст хэргийн 11-12

[13] Хавтаст хэргийн 14-16

[14] Хавтаст хэргийн 19

[15] Хавтаст хэргийн 23

[16] Хавтаст хэргийн 34