Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 5042

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 12/4г байрны 21 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИЭ79100800, Хөтчин овогт Молтовын Долгормаад холбогдох

 зээлийн гэрээний үүрэгт 4 156 602,39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк хариуцагч М.Долгормаагаас 4 156 602,39 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.Долгормаа нь тус банктай 2014-10-22  өдөр №2014/000381/0299 тоот цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 7 500 000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч М.Долгормаа нь үндсэн зээл 7 500 000 төгрөгөөс 3 872 779,86 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 1 643 385,91 төгрөгөөс 1 118 003,66 төгрөгийг тус тус банкинд төлсөн.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2015-12-22 өдрөөс эхлэн биелүүлээгүй, зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсэн.

Иймд 2016-08-16 өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 3 627 220,14 төгрөг, зээлийн хүү 511 356,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 025,81 төгрөг, нийт 4 152 602,39 төгрөгийг М.Долгормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч М.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 4 152 602,39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 4 152 602,39 төгрөгийг хариуцагч М.Долгормаа бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 81 456 төгрөгөөс 40 728 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 40 728 төгрөгийг, хариуцагчаас 40 728 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зээлийн гэрээний үүрэгт  4 152 602,39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Долгормаа бүхэл нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 81 456 төгрөгөөс 40 728 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 40 728 төгрөгийг, хариуцагчаас 40 728 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭ