Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 243

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Ч (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-2054) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт Б ж овогт Ч.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002710228 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б ж овогт Ч.О, /РД:.../, 1978 оны 07 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 130 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатараас-Дархан чиглэлийн төв засмал зам дээр 1877 УНМ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн 7 настай охин О.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\27.10\Shiitgeh togtool-Odongerel-27.10-2.3.docx

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

 

Хоёр.Эрүүгийн 1918002710228 дугаартай хэргээс:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1]

-Ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг[2]

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч Л.Лхагвасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 016 дугаартай “...Техникийн хувьд эвдрэл, гэмтэлгүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. Осол гарах шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх  шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3]

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын “...Жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “Жолооч ...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх дүрмийн заалтыг зөрчсөн” гэх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт[4]

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...О.Хын биед тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, зүүн талын хацар болон хамар ясны хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 шүдний хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох, унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.“ гэх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаартай дүгнэлт[5]

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Хын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Манай ээж О машин барьж явсан. Тэгээд явж байгаад замын хажуу руу онхолдсон.  Ээжийн хажууд Буянтогтох эгч сууж явсан. Би арын суудал дээр нь ганцаараа явсан.” гэх мэдүүлэг[6]

 

-Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн “2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагийн орчимд би дүү О, Оийн охин Хын хамт Оийн 1877 УНМ улсын дугаартай тоёота аллион маркийн машинтай Улаанбаатараас Эрдэнэт рүү явахаар гарсан. ...О машинаа бариад би хажууд нь сууж явсан. Машины хойд суудал дээр Х ганцаараа унтаж байсан. замын хажуу тал руу гараад машин эргэлдээд онхолдох шиг болсон ...Хыг хайгаад бүсээ тайлаад буусан чинь Х засмал замын цагаан шугамын наад талд зам дээр нүүрээрээ доошоо харчихсан байхаар нь би гүйж очоод тэвэрсэн чинь анай гээд уйлахаар нь хөнжилд ороогоод замаа чөлөөлж өгсөн. ...Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн.” гэх мэдүүлэг[7]

-Яллагдагч Ч.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн “Намайг яллагдагчаар татаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна.  ...Би тухайн үед өөрийн төрсөн эгч Ч.Б болон охин Х нарын хамт явж байсан. Зам тээврийн осол болох үед миний охин Хын биед хүнд гэмтэл учирсан. Охин бид хоёр шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэсэн. Одоо миний охины бие эрүүл саруул болсон байгаа.” гэх мэдүүлэг[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Гурав.Хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатараас-Дархан чиглэлийн төв засмал зам дээр 1877 УНМ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн 7 настай охин О.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9]

-Ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг[10]

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч Л.Лхагвасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 016 дугаартай “...Техникийн хувьд эвдрэл, гэмтэлгүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. Осол гарах шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх  шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11]

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын “...Жолооч Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “Жолооч ...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх дүрмийн заалтыг зөрчсөн” гэх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт[12]

 -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...О.Хын биед тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, зүүн талын хацар болон хамар ясны хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 шүдний хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох, унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.“ гэх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаартай дүгнэлт[13]

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Хын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Манай ээж О машин барьж явсан. Тэгээд явж байгаад замын хажуу руу онхолдсон.  Ээжийн хажууд Б эгч сууж явсан. Би арын суудал дээр нь ганцаараа явсан.” гэх мэдүүлэг[14]

 

-Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн “2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагийн орчимд би дүү О, Оийн охин Хын хамт Оийн 1877 УНМ улсын дугаартай тоёота аллион маркийн машинтай Улаанбаатараас Эрдэнэт рүү явахаар гарсан. ...О машинаа бариад би хажууд нь сууж явсан. Машины хойд суудал дээр Х ганцаараа унтаж байсан. замын хажуу тал руу гараад машин эргэлдээд онхолдох шиг болсон ...Хыг хайгаад бүсээ тайлаад буусан чинь Х засмал замын цагаан шугамын наад талд зам дээр нүүрээрээ доошоо харчихсан байхаар нь би гүйж очоод тэвэрсэн чинь анай гээд уйлахаар нь хөнжилд ороогоод замаа чөлөөлж өгсөн. ...Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн.” гэх мэдүүлэг[15]

 

-Яллагдагч Ч.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн “Намайг яллагдагчаар татаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна.  ...Би тухайн үед өөрийн төрсөн эгч Ч.Б болон охин Х нарын хамт явж байсан. Зам тээврийн осол болох үед миний охин Хын биед хүнд гэмтэл учирсан. Охин бид хоёр шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэсэн. Одоо миний охины бие эрүүл саруул болсон байгаа.” гэх мэдүүлэг[16] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч шүүгдэгч Ч.Оийн үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч Ч.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн дадлага, туршлагагүй байдал, Замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ч.Оийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчийн төрсөн охин байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэг нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид  эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-с “...шүүгдэгч Ч.Од холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүгдэгч Ч.О нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба насанд хүрээгүй хохирогч О.Х нь түүний төрсөн охин юм. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ч.О нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[17]-аар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 661852 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Оийн эзэмшлийн 1877 УНМ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, 02326750 дугаартай 1877 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Ч.Од буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4-т, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б ж овогт Ч.Оийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т  зааснаар шүүгдэгч Ч.Од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Ч.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 661852 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч Ч.Од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Оийн эзэмшлийн 1877 УНМ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, 02326750 дугаартай 1877 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Ч.Од буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 2-5 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 28-32 тал

[4] Хавтаст хэргийн 24 тал

[5] Хавтаст хэргийн 20 тал

[6] Хавтаст хэргийн 50 тал

[7] Хавтаст хэргийн 51 тал

[8] Хавтаст хэргийн 57 тал

[9] Хавтаст хэргийн 2-5 тал

[10] Хавтаст хэргийн 8 тал

[11] Хавтаст хэргийн 28-32 тал

[12] Хавтаст хэргийн 24 тал

[13] Хавтаст хэргийн 20 тал

[14] Хавтаст хэргийн 50 тал

[15] Хавтаст хэргийн 51 тал

[16] Хавтаст хэргийн 57 тал

[17] Хавтаст хэргийн 84 тал