Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5252

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Цалам худалдааны төвийн 1 давхарт  байрлах, Хас банк

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод оршин суух, Банзрагч овогт Наранцацралын Булга /РД:ФМ79051671/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод оршин суух, Цагаан морьт овогт Сүрэнжавын Одончимэг /РД:НМ83071608/

Зээлийн гэрээний үүрэгт 19.709.780,29 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.Булга, С.Одончимэг нар нь Хас банктай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1450002327 тоот зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод байрлах /ГД-000081497, Г-2205000384/ 427 м.кв өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах /ГД-000191942, Ү-2205033125/ 82.6 м.кв өмчлөх эрхтэй хувийн сууц, гэрийн бүх тавилга, 36 сарын тогтмол цалингийн орлого зэргийг барьцаалсан. Зээлдэгч Н.Булга, С.Одончимэг нар нь 1450002327 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлбөр төлүүлэхээс тавьсан банкны шаардлагыг үл тоомсорлон үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж өнөөдрийн байдлаар 619 хоног хугацаа хэтрээд байна. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч Н.Булга, С.Одончимэг нар нь зээлийн үндсэн төлбөр  14.483.450,02 төгрөг, хүү  4.797.115,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү   429.214,78 төгрөг нийт 19.709.780,29 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд зээлдэгч Н.Булга, С.Одончимэг нараас зээлийн гэрээний үүрэгт 19.709.780,29 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гйүцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Булга, С.Одончимэг нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 19.709.780,29 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 11.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод байрлах /ГД-000081497, Г-2205000384/ 427 м.кв өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах /ГД-000191942, Ү-2205033125/ 82.6 м.кв өмчлөх эрхтэй хувийн сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Булга, С.Одончимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Булга, С.Одончимэг бид Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 19.709.780,29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид Хас банктай тохиролцсоны дагуу дээрх төлбөрөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 11.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод байрлах /ГД-000081497, Г-2205000384/, 427 м.кв өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах /ГД-000191942, Ү-2205033125/, 82.6 м.кв өмчлөх эрхтэй хувийн сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Булга, С.Одончимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.709.780,29 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.        

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Булга, С.Одончимэг нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 19.709.780,29 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 11.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод байрлах /ГД-000081497, Г-2205000384/, 427 м.кв өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах /ГД-000191942, Ү-2205033125/, 82.6 м.кв өмчлөх эрхтэй хувийн сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Булга, С.Одончимэг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Н.Булга, С.Одончимэг нараас 131186,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Булга, С.Одончимэг нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 19.709.780,29 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 3.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 11.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Хас банкинд төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 гудамж, 95 тоотод байрлах /ГД-000081497, Г-2205000384/, 427 м.кв өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах /ГД-000191942, Ү-2205033125/, 82.6 м.кв өмчлөх эрхтэй хувийн сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 256.499 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 128249,50 төгрөг, хариуцагч Н.Булга, С.Одончимэг нараас 128249,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА