Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 244

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч С.У,

Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002490250 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Д /РД:..../, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 39 настай, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 7 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 15, 2019

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.7\Shiitgeh togtool-Dawaajargal 11.7.docx

оны 01 дүгээр сарын 28, 2019 оны 01 дүгээр сарын 31, 2019 оны 02 дугаар сарын 01, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Утэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У мэдүүлэхдээ  “...Манай нөхөр алт олборлож, амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Манай хүн хааяа архи уудаг. Архи уучхаад ирэхэд нь гэр хоол ундгүй байхад архи уугаад байх юм гэж хэлэхэд над руу уурлаж намайг зоддог. Сүүлдээ нөхрийгөө согтуу ирэхээр нь намайг зодох байх гэж бодоод цагдаад мэдэгддэг. Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муухай зан гаргаад байдаг юм. Намайг зугтаах гэхэд миний араас татаж, үсдэж унагаагаад зодсон, яг хэзээ болсныг нь мартаад байна.

...Б.Д согтохоороо өөрөө өөртэйгээ яриад, агсан тавиад байдаг юм, өөдөөс нь юм хэлэхээр намайг зоддог. Миний хоолойг боож байгаад зоддог. Согтох болгондоо тэгдэг. Эрүүлдээ бол яадаг ч үгүй.

...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ  “...Өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918002490250 дугаартай хэргээс

 

-Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь цагдаагийн хэлтсийн шуурхай албаны гомдол, мэдээлэл хүлээн авсан дэвтэрт үзлэг хийсэн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цаг 37 минутад С.У 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод манай нөхөр Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 1 дүгээр сарын 28-ны орой 22 цаг 5 минутад С.У 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 1 дүгээр сарын 31-ний орой 00 цаг 35 минутад С.Уээс 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цаг 10 минутад Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод манай нөхөр Б.Д нь согтуу ирээд хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1]

 

-Хохирогч С.Уийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим хүүхдээ эмнэлэгт үзүүлээд 12:30 минутад ирэхэд нөхөр гэрээ цоожлоод гараад явчихсан байсан. Тэгээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ ганцаараа байж байтал 16 цагийн орчим Д нэлээн согтуу ирсэн. Тэгэхэд нь би Д-д “түлээ түлш, хоол унд юу ч байхгүй, мөнгөгүй байхад чи архи уугаад явж байх юм” гээд уурласан. Тэгэхэд Д над руу уурлаад цохиод байхаар нь би гэрээсээ гарч зугтаад гарах гэтэл миний  араас гарч ирээд үсдэж чирээд гэрт эргэж оруулж газар түлхэж цохиод байсан. ...би гэрээс хурдан гараад хүүгээ аваад ирье гэж хэлээд хүүхдийнхээ сургууль руу явсан. 18 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирээд ахиад намайг зодох байх гэж айсандаа гэрийнхээ хатавчаар гэрээ дотроос нь цоожлоод хүүхэддээ хоол хийж өгөөд байж байтал Д 19 цагийн үед гэрийнхээ тооноор ороод ирсэн. Тэгээд ахиад над луу дайраад байхаар нь хүүхэд маань Д-г аав та унтаж амар гээд гуйж байгаад унтуулсан. Унтсан хойгуур нь би цагдаа дуудсан.

....2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр намайг зодоод байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг[2]

 

-Насанд хүрээгүй гэрч У.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “... 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний хөл өвдөөд ээж У-н хамт сумын Эрүүл мэндийн төв орж үзүүлсэн. Тэгээд эргээд гэртээ ирэхэд аав болох Д гэртээ байхгүй хаалгаа түгжээд түлхүүр үүдний шалавчин дор хийсэн байсан. Тэгээд ээж бид хоёр түлхүүрээ авч гэр лүү орчхоод манай сургууль руу явж би хичээлдээ орсон. Тэгээд орой 18 цагийн үед миний хичээл тарж би гэртээ харьсан. Тэр үед манай аав болох Д бас л байхгүй байсан. Тэгсэн ээж намайг гэрийнхээ хаалгыг гаднаас нь түгжээд гэрийнхээ тооноор ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийн үгэнд орж хаалгаа гаднаас нь түгжээд гэрийнхээ тооноор орж ээж У бид хоёр хоол идээд сууж байтал аав болох Д гэрийн гадаа ирээд хаалга татсан. Тэр үед хаалга цоожтой байсан учир гэрийн тооноор орж ирсэн.

...Би сар өдрөө санахгүй байна. Аав болох Д архи уучхаараа ээж Уийг загнаж, уурлаж, бас алгадаж байсан удаа зөндөө байгаа. Манай аав Д байнгын архи дарс уудаг бөгөөд уух болгондоо ээж рүү дайрч давшлаад байдаг.” гэх мэдүүлэг[3]

 

-Дархан-Уул аймгийн шарын гол сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт[4]

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Уийн биед нуруун дээрх зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 369 дугаартай дүгнэлт[5]

 

-Яллагдагч Б.Дын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг хүүхдээ үзүүлэхээр эмнэлэг явсан хойгуур гэрээсээ гарч хаалгаа түгжээд үүднийхээ шалавчин доогуур түлхүүрээ хийгээд хажуугийнхаа айлд орж архи уусан. Тэгээд орой 16 цагийн үед гэртээ орж ирэхэд У над руу архи уулаа гэж уурлахаар нь миний уур хүрээд түүнийг үснээс нь зулгааж, үүдний дрожин дээр чирч нурууг нь зулгалсан.

...Энэ бүх асуудлын гол учир нь хардалтаас болдог юм. Намайг ийш тийшээ алтны ажилд яваад ирэхэд У янз бүрийн хүмүүстэй архи дарс уучихсан  согтуу гэртээ байж байдаг. Түүнээс болж би Уийг хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Энэ нь сүүлдээ зодоон цохион болж, гэр бүлийн хүчирхийлэл болсон. ” гэх мэдүүлэг[6]

 

-Аюулын зэргийн үнэлгээний “...Эрсдэлийн төвшин бага/0-6/” гэх маягт[7]

-Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай “...Б.Д нь хамтран амьдрагч С.Уийг хувийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.“ гэх тэмдэглэл[8]

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, шүүхийн шийтгэвэр[9] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 15, 2019 оны 01 дүгээр сарын 28, 2019 оны 01 дүгээр сарын 31, 2019 оны 02 дугаар сарын 01, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сум Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Утэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У мэдүүлэхдээ  “...Манай нөхөр алт олборлож, амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Манай хүн хааяа архи уудаг. Архи уучхаад ирэхэд нь гэр хоол ундгүй байхад архи уугаад байх юм гэж хэлэхэд над руу уурлаж намайг зоддог. Сүүлдээ нөхрийгөө согтуу ирэхээр нь намайг зодох байх гэж бодоод цагдаад мэдэгддэг. Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муухай зан гаргаад байдаг юм. Намайг зугтаах гэхэд миний араас татаж, үсдэж унагаагаад зодсон, яг хэзээ болсныг нь мартаад байна.

...Б.Д согтохоороо өөрөө өөртэйгээ яриад, агсан тавиад байдаг юм, өөдөөс нь юм хэлэхээр намайг зоддог. Миний хоолойг боож байгаад зоддог. Согтох болгондоо тэгдэг. Эрүүлдээ бол яадаг ч үгүй.

...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ  “...Өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

-Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь цагдаагийн хэлтсийн шуурхай албаны гомдол, мэдээлэл хүлээн авсан дэвтэрт үзлэг хийсэн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цаг 37 минутад С.У 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод манай нөхөр Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 1 дүгээр сарын 28-ны орой 22 цаг 5 минутад С.У 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 1 дүгээр сарын 31-ний орой 00 цаг 35 минутад С.Уээс 99683486 дугаарын утсаар Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод Б.Д нь хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.

-2019 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цаг 10 минутад Санжинт баг Ойчдын 1-7-4 тоотод манай нөхөр Б.Д нь согтуу ирээд хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлагын дагуу Б.Дыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10]

 

-Хохирогч С.Уийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим хүүхдээ эмнэлэгт үзүүлээд 12:30 минутад ирэхэд нөхөр гэрээ цоожлоод гараад явчихсан байсан. Тэгээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ ганцаараа байж байтал 16 цагийн орчим Д нэлээн согтуу ирсэн. Тэгэхэд нь би Д-д “түлээ түлш, хоол унд юу ч байхгүй, мөнгөгүй байхад чи архи уугаад явж байх юм” гээд уурласан. Тэгэхэд Д над руу уурлаад цохиод байхаар нь би гэрээсээ гарч зугтаад гарах гэтэл миний  араас гарч ирээд үсдэж чирээд гэрт эргэж оруулж газар түлхэж цохиод байсан. ...би гэрээс хурдан гараад хүүгээ аваад ирье гэж хэлээд хүүхдийнхээ сургууль руу явсан. 18 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирээд ахиад намайг зодох байх гэж айсандаа гэрийнхээ хатавчаар гэрээ дотроос нь цоожлоод хүүхэддээ хоол хийж өгөөд байж байтал Д 19 цагийн үед гэрийнхээ тооноор ороод ирсэн. Тэгээд ахиад над луу дайраад байхаар нь хүүхэд маань Дыг аав та унтаж амар гээд гуйж байгаад унтуулсан. Унтсан хойгуур нь би цагдаа дуудсан.

....2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр намайг зодоод байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байсан...” гэх мэдүүлэг[11]

 

-Насанд хүрээгүй гэрч У.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “... 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр миний хөл өвдөөд ээж Уийн хамт сумын Эрүүл мэндийн төв орж үзүүлсэн. Тэгээд эргээд гэртээ ирэхэд аав болох Д гэртээ байхгүй хаалгаа түгжээд түлхүүр үүдний шалавчин дор хийсэн байсан. Тэгээд ээж бид хоёр түлхүүрээ авч гэр лүү орчхоод манай сургууль руу явж би хичээлдээ орсон. Тэгээд орой 18 цагийн үед миний хичээл тарж би гэртээ харьсан. Тэр үед манай аав болох Д бас л байхгүй байсан. Тэгсэн ээж намайг гэрийнхээ хаалгыг гаднаас нь түгжээд гэрийнхээ тооноор ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийн үгэнд орж хаалгаа гаднаас нь түгжээд гэрийнхээ тооноор орж ээж У бид хоёр хоол идээд сууж байтал аав болох Д гэрийн гадаа ирээд хаалга татсан. Тэр үед хаалга цоожтой байсан учир гэрийн тооноор орж ирсэн.

...Би сар өдрөө санахгүй байна. Аав болох Д архи уучхаараа ээж Уийг загнаж, уурлаж, бас алгадаж байсан удаа зөндөө байгаа. Манай аав Д байнгын архи дарс уудаг бөгөөд уух болгондоо ээж рүү дайрч давшлаад байдаг.” гэх мэдүүлэг[12]

 

-Дархан-Уул аймгийн шарын гол сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт[13]

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Уийн биед нуруун дээрх зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 369 дугаартай дүгнэлт[14]

 

-Яллагдагч Б.Дын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч С.Уийг хүүхдээ үзүүлэхээр эмнэлэг явсан хойгуур гэрээсээ гарч хаалгаа түгжээд үүднийхээ шалавчин доогуур түлхүүрээ хийгээд хажуугийнхаа айлд орж архи уусан. Тэгээд орой 16 цагийн үед гэртээ орж ирэхэд У над руу архи уулаа гэж уурлахаар нь миний уур хүрээд түүнийг үснээс нь зулгааж, үүдний дрожин дээр чирч нурууг нь зулгалсан.

...Энэ бүх асуудлын гол учир нь хардалтаас болдог юм. Намайг ийш тийшээ алтны ажилд яваад ирэхэд У янз бүрийн хүмүүстэй архи дарс уучихсан  согтуу гэртээ байж байдаг. Түүнээс болж би Уийг хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Энэ нь сүүлдээ зодоон цохион болж, гэр бүлийн хүчирхийлэл болсон. ” гэх мэдүүлэг[15]

 

-Аюулын зэргийн үнэлгээний “...Эрсдэлийн төвшин бага/0-6/” гэх маягт[16]

 

-Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай “...Б.Д нь хамтран амьдрагч С.Уийг хувийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.“ гэх тэмдэглэл[17]

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, шүүхийн шийтгэвэр[18] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Утэй  байнга хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж, улмаар хоолойг нь боож унагах, үснээс нь чирч зодож харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн  3.2-т зааснаар “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.”, 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан үйлдлийг 3 ба түүүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгоно.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа, эр, эмийн хардалт, хэрүүл маргаан үүсэж, хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Дын хамтран амьдрагч С.Утэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, биед нь халдсан үйлдэл нь хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, шүүхийн шийтгэвэр  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.У нь мөрдөн байцаалтад “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн[19] байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Хохирогч С.У нь Б.Дд гомдолгүй, ажил хийж гэр бүлээ тэжээдэг тул улсын яллагчийн санал болгосон 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар шүүгдэгч Б.Д нь урьд 3 удаа ял шийтгүүлсэн ба үүний хоёрт нь хамтран амьдрагч С.Уийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 7 сар 1 хоногийн хорих ялаар тус тус  шийтгэгдэж байжээ.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Б.Дд 8 /найман/ сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Дыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 8 /найман/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 8 /найман/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг  эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 6-7 тал

[2] Хавтаст хэргийн 10, 11-12 тал

[3] Хавтаст хэргийн 18, 20  тал

[4] Хавтаст хэргийн 25 тал

[5] Хавтаст хэргийн 27 тал

[6] Хавтаст хэргийн 32-33 тал

[7] Хавтаст хэргийн 48-49 тал

[8] Хавтаст хэргийн 50 тал

[9] Хавтаст хэргийн 51, 52-57, 58-59 тал

 

[10] Хавтаст хэргийн 6-7 тал

[11] Хавтаст хэргийн 10, 11-12 тал

[12] Хавтаст хэргийн 18, 20  тал

[13] Хавтаст хэргийн 25 тал

[14] Хавтаст хэргийн 27 тал

[15] Хавтаст хэргийн 32-33 тал

[16] Хавтаст хэргийн 48-49 тал

[17] Хавтаст хэргийн 50 тал

[18] Хавтаст хэргийн 51, 52-57, 58-59 тал

 

[19] Хавтаст хэргийн 10 тал