| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/02040/И |
| Дугаар | 181/ШШ2016/00276 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00276
2016 оны 07 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2016/00276 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Энх тайваны өргөн чөлөө UB Platinum 702 тоот Нью Энержи Стар ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 9 дүгээр байрны 4 давхар Өсөх зоос ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрэээний үүрэгт 246 001 582 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нью Энержи Стар ХХК-ийн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Нью Энержи Стар ХХК болон Өсөх зоос ХХК-нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ” байгуулсан. Манай компаний зүгээс гэрээнд заасан хугацаа болон нөхцлийн дагуу гэрээний зүйл болох газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч талд нийлүүлсэн. Энэ талаар талууд маргаан байхгүй юм. Гэрээний дагуу хариуцагч Өсөх зоос ХХК-нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй тодорхойгүй шалтгаанаар хойшлуулдаг Бид гэрээний дагуу үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсанаар 2016 оны 2 дугаар сарын байдлаар үлдэгдэл төлбөр нь 179 320 000 төгрөг байна. Гэрээний 4.3-т гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутам төлөхөөр заасны дагуу алданги нь 66 681 582 төгрөг болж байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 179 320 000 төгрөг, алдангид 66 681 582 төгрөг, нийт 246 001 582 төгрөгийг Өсөх зоос ХХК-иас гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Бид харилцан тохиролцож хариуцагч Өсөх зоос ХХК-нь үлдэгдэл төлбөр болох 179 320 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх, нэхэмжлэгч нь алданги 66 681 582 төгрөгний 30 012 582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч нь үлдэх 36 669 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх нийт 215 989 000 төгрөгийг Нью Энержи Стар ХХК-д төлөх, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр эвлэрлийн гэрээ хийсэн болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өсөх зоос ХХК-нь Нью Энержи Стар ХХК -тай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ” байгуулж гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүн авсан. Газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй нь үнэн.
Бид харилцан тохиролцож хариуцагч Өсөх зоос ХХК-нь үлдэгдэл төлбөр болох 179 320 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх, нэхэмжлэгч нь алданги 66 681 582 төгрөгний 30 012 582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч нь үлдэх 36 669 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх нийт 215 989 000 төгрөгийг Нью-Энержи ХХК-д төлөх, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр эвлэрлийн гэрээ хийсэн болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нью Энержи Стар ХХК нь Өсөх зоос ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрэээний үүрэгт 246 001 582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “хариуцагч Өсөх зоос ХХК-нь үлдэгдэл төлбөр болох 179 320 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх, нэхэмжлэгч нь алданги 66 681 582 төгрөгний 30 012 582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч нь үлдэх 36 669 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх нийт 215 989 000 төгрөгийг Нью-Энержи ХХК-д төлөх, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх ”-ээр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлах үндэстэй.
ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Нью Энержи Стар ХХК нь алданги 30 012 582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Өсөх зоос ХХК нь үлдэгдэл төлбөр болох 179 320 000 төгрөг, алданги 36 669 000 төгрөг, нийт 215 989 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нью Энержи Стар ХХК-д төлөх, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1387990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО