| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0268/Э |
| Дугаар | 252 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 252
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Х овогт Ц.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003000251 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ц.О /регистрийн дугаар:..../, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
-Шүүгдэгч Х овогт Ц.О нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Анд” хүнсний дэлгүүрийн худалдагч М.Н-с “Хараа” шошготой 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн өдрийн 11 цагийн орчим дахин тус дэлгүүрээс архи авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,
-2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” хүнсний дэлгүүрийн худалдагч
2019\Shiitgeh togtool-Otgonbaatar-17.1-1, 17.2-2.docx
Д.С-с “Түмний хишиг” шошготой 1 литрийн хэмжээтэй, 1 шил архийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,
-2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Шивээтийн 3-6 тоотод оршин суух иргэн Ч.З-н байшингийн цонхыг хагалан нэвтэрч, “Болор” шошготой 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, 1 литрийн Орос архи 1 шил, бэлэн 2000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 115.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр.Эрүүгийн 1918003000251 дугаартай хэргээс:
-Хохирогч Н.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байхад дэлгүүрээ нээж цэвэрлэгээгээ хийж байтал манай багт амьдардаг Б буюу О гэх залуу халамцуу бололтой ганцаараа дэлгүүрт орж ирээд лангуун дээр өрөөтэй байсан архинаас 0.75 литрийн “Хараа” архинаас 1 шил архийг булааж авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм тавь гэхэд яадаг юм би энийг чинь авна гэж хэлээд булааж авахад нь өгөхгүй гээд зууралдсан намайг унагаасан. Тэгээд гараад зугтаачихаар нь араас нь гартал орон сууцанд ажилладаг О гэх залуу зогсож байхаар нь О эгчдээ туслаарай наад Б чинь лангуунаас архи булааж аваад зугтчихлаа гэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа дэлгүүрт маань Ж, Т гэх 2 хүн орж ирж үйлчлүүлээд байж байхад Б дахин манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд Б дахин дэлгүүрийн лангуунаас архи шүүрч авах гэхээр нь Ж, Т бид гурав болиулах гээд Б-тай ноцолдож байтал дийлээгүй, архи булаагаад Б дэлгүүрээс гарахын даваан дээр Бавуу ах дэлгүүрт маань орж ирж О-ыг шилэн дээрээс нь барьж авч чирч түлхэж манай дэлгүүрээс гаргасан.” гэх мэдүүлэг[1],
-Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...“Анд” дэлгүүрт орж үйлчлүүлэхээр явж байхад дэлгүүрт хүмүүсийн дуу чангаар гараад байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт орж байтал дэлгүүрт худалдагч Н Ж, Т нарыг О буюу Б гэж дууддаг залуу дээрэлхээд архи манайхаас булаагаад байна, туслаарай, наадахаа дэлгүүрээс гаргаад өгөөч гэсэн. Тэгээд би О-г барьж авч хаалга руу чирээд дэлгүүрээс гаргасан.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Ч.О-ын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Анд дэлгүүрийн худалдагч эгч Н намайг О туслаарай Б дэлгүүрээс маань архи булаагаад явчихлаа гээд орилохоор хартал Төмөр замын дэлгүүрийн орчим Б гэж дуудаад байдаг залуу гартаа 1 шил архи барьчихсан зугтаж явахаар нь би араас нь гүйж гүйцэж очоод барьсан 1 шил 0.75 литрийн “Хараа” архийг нь авч Н эгчид эргүүлэн өгсөн...Тухайн үед Н эгч наад залуу чинь намайг дэлгүүртээ ганцаараа байж байхад элэг барьж түлхэн дэлгүүрийн лангуунаас архи авч зугтаад гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч Т.Т-н 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Тэгтэл гаднаас О согтуу бололтой орж ирээд шууд дэлгүүрийн лангуунаас архи булааж авахаар дайрсан. Тэгээд Н, Жавзан эгч бид 3 хүүш ээ яаж байгаа юм бэ болиоч гэж хашхираад Оыг болиулах гэхэд Н, Ж эгч бид гуравыг О түлхээд О дийлдэхгүй архи лангуун дээрээс шүүрч авах гэсэн.” гэх мэдүүлэг[4],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ний байдлаар 11000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],
-Б.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр, 2019 оны 5 дугаар сарын 18 өдөр хохирогчоор тус тус мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эрхлэн ажиллуулдаг 8 нэрийн барааны “Арвин” нэртэй хүнсний дэлгүүрт байж байхад 17 цагийн орчим манай саахалтын О согтуу ганцаараа орж ирээд архи өрсөн лангуунаас “Түмний хишиг” нэртэй 1 литрийн 1 шил архи шүүрч аваад гарах гэхээр нь яаж байнаа гэж хэлээд явж очиход тухайн архиараа миний толгой руу цохих гэж далайсан. Тухайн үед би дэлгүүртээ ганцаараа байсан тул О-аас айгаад согтуу хүнтэй ганц шил архины төлөө зууралдаж байж тархиа цохиулж хагалуулах, эсхүл алуулах юм байна гэж бодоод юм хэлээгүй архиа өгөөд гаргаж явуулсан.” гэх мэдүүлэг[6],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар 7000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[8],
-Хохирогч Ч.З-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 24, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Салхит багт байдаг миний амьдардаг байшингийн цонхыг хагалж хулгайч орсон байсан. Ингэхдээ манай гэрт байсан 1 шил 0.75 литрийн “Болор” нэртэй /бүтэн задлаагүй архи/, мөн нэрийг нь мэдэхгүй байна 1 шил Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн архи /тухайн архийг задлаад дээрээс нь жоохон өргөсөн байсан/ мөн бурхны тавиур дээр байсан 2000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн хулгайч цонхыг маань хагалж хохироосон байсан. ...Манай хажуу айлын О гэх залуу орсон байсан.” гэх мэдүүлэг[9],
-Гэрч З.Э--н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр орой 20 цагийн үед аавын амьдардаг газрын ойролцоо салхилаад явж байсан. Тэгсэн аавын хашааны хаалга онгорхой байхаар нь аав яагаад хашааны хаалгаа онгорхой орхидог билээ гээд орсон чинь аавын байшингийн хойд талын цонх нь хагархай байсан. Тэгэхээр нь хулгайч орсон байна гэж бодоод цонхоор харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд аав руу залгахад гэрээс гараад цагдаа дууд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[10],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар 113.400 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[11],
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.О-ын баруун хөлний өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[12],
-Яллагдагч Ц.О-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн өглөө би архи уумаар санагдаад Салхитын “Анд” хүнсний дэлгүүрт ороход худалдагч Н эгч дэлгүүртээ ганцаараа байхаар нь дэлгүүрийнх лангуун дээрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архийг шүүрч аваад гарах гэхэд Н эгч намайг наад архиа тавь, боль гээд байхаар нь би Н эгчийг түлхчхээд архийг авч дэлгүүрээс зугтсан. Тэгсэн чинь Н эгч араас орилоод байсан. гэтэл Салхитын орон сууцанд ажилладаг О гэдэг залуу ойрхон явж таараад намайг хөөж гүйцэж ирээд авсан архийг надаас авч Н эгчид эргүүлэн өгсөн. Тэгээд би дахин хэсэг хугацааны дараа архи уумаар санагдаад “Анд” дэлгүүр лүү орж лангуун дээрээс архи шүүрч авах гэхэд худалдагч Н эгч болон дэлгүүрт байсан 2 эмэгтэй намайг болиулах гэсэн. Тэгээд би архи авах гээд зүтгэж байтал гаднаас Бавуу гэх хөгшин орж ирээд намайг дэлгүүрээс чирч гаргасан. Тэгээд би архи авч чадалгүй яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
...2019 оны 3 дугаар сард өдрийг нь тодорхой санахгүй байна архи уумаар санагдаад Хонгор сумын Салхит багт байдаг “Арвин” нэртэй хүнсний дэлгүүрт ороход худалдагч С ганцаараа байж байсан. Тэгээд би архи өрсөн лангуунаас 1 шил 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архийг шүүрч аваад гарах гэхэд худалдагч С намайг хүүе ээ болиоч ээ, наад архиа эргүүлж тавь гэсэн. Тэгэхээр нь би шүүрч авсан архиараа цохих гэж байгаа юм шиг С руу нэг далайсан чинь С надаас айж байгаа бололтой байхаар нь тухайн архийг аваад дэлгүүрээс гарч явж архийг уусан. Тухайн хэргийг би согтуудаа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.
...2019 оны 4 дүгээр сард өдрийг нь одоо тодорхой санахгүй байна манайхтай ойрхон амьдардаг З гэдэг айлын байшингийн гал зуухны цонхыг хагалж дотогш орж 1 шил 0.75 литрийн болор нэртэй архи, бас нэг Орос бичигтэй архи, бурхны өмнө байсан 2000 төгрөг зэргийг хулгайлж авч гараад архийг нь Ж, Г нарын хамтаар уусан. Тэгээд маргааш нь би Салхитын цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг[13],
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.О-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
-Шүүгдэгч Х овогт Ц.О нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Анд” хүнсний дэлгүүрийн худалдагч М.Н-с “Хараа” шошготой 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн өдрийн 11 цагийн орчим дахин тус дэлгүүрээс архи авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,
-2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.С-с “Түмний хишиг” шошготой 1 литрийн хэмжээтэй, 1 шил архийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,
-2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Шивээтийн 3-6 тоотод оршин суух иргэн Ч.З-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, “Болор” шошготой 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, 1 литрийн Орос архи 1 шил, бэлэн 2000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 115.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-ын мэдүүлсэн: “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байхад дэлгүүрээ нээж цэвэрлэгээгээ хийж байтал манай багт амьдардаг Б буюу О гэх залуу халамцуу бололтой ганцаараа дэлгүүрт орж ирээд лангуун дээр өрөөтэй байсан архинаас 0.75 литрийн “Хараа” архинаас 1 шил архийг булааж авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм тавь гэхэд яадаг юм би энийг чинь авна гэж хэлээд булааж авахад нь өгөхгүй гээд зууралдсан намайг унагаасан. Тэгээд гараад зугтаачихаар нь араас нь гартал орон сууцанд ажилладаг О гэх залуу зогсож байхаар нь О эгчдээ туслаарай наад Б чинь лангуунаас архи булааж аваад зугтчихлаа гэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа дэлгүүрт маань Жавзаа, Түвшинтөгс гэх 2 хүн орж ирж үйлчлүүлээд байж байхад Б дахин манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд Б дахин дэлгүүрийн лангуунаас архи шүүрч авах гэхээр нь Ж, Т бид гурав болиулах гээд Бтай ноцолдож байтал дийлээгүй, архи булаагаад Б дэлгүүрээс гарахын даваан дээр Бавуу ах дэлгүүрт маань орж ирж О-ыг шилэн дээрээс нь барьж авч чирч түлхэж манай дэлгүүрээс гаргасан.” гэх мэдүүлэг[15],
-Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...“Анд” дэлгүүрт орж үйлчлүүлэхээр явж байхад дэлгүүрт хүмүүсийн дуу чангаар гараад байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт орж байтал дэлгүүрт худалдагч Н Ж, Т нарыг О буюу Б гэж дууддаг залуу дээрэлхээд архи манайхаас булаагаад байна, туслаарай, наадахаа дэлгүүрээс гаргаад өгөөч гэсэн. Тэгээд би О-ыг барьж авч хаалга руу чирээд дэлгүүрээс гаргасан.” гэх мэдүүлэг[16],
-Гэрч Ч.О-ын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Анд дэлгүүрийн худалдагч эгч Н намайг О туслаарай Б дэлгүүрээс маань архи булаагаад явчихлаа гээд орилохоор хартал Төмөр замын дэлгүүрийн орчим Б гэж дуудаад байдаг залуу гартаа 1 шил архи барьчихсан зугтаж явахаар нь би араас нь гүйж гүйцэж очоод барьсан 1 шил 0.75 литрийн “Хараа” архийг нь авч Н эгчид эргүүлэн өгсөн...Тухайн үед Н эгч наад залуу чинь намайг дэлгүүртээ ганцаараа байж байхад элэг барьж түлхэн дэлгүүрийн лангуунаас архи авч зугтаад гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг[17],
-Гэрч Т.Т-н 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Тэгтэл гаднаас О согтуу бололтой орж ирээд шууд дэлгүүрийн лангуунаас архи булааж авахаар дайрсан. Тэгээд Н, Ж эгч бид 3 хүүш ээ яаж байгаа юм бэ болиоч гэж хашхираад Оыг болиулах гэхэд Н, Ж- эгч бид гуравыг О түлхээд О дийлдэхгүй архи лангуун дээрээс шүүрч авах гэсэн.” гэх мэдүүлэг[18],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ний байдлаар 11000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[19],
-Б.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр, 2019 оны 5 дугаар сарын 18 өдөр хохирогчоор тус тус мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эрхлэн ажиллуулдаг 8 нэрийн барааны “Арвин” нэртэй хүнсний дэлгүүрт байж байхад 17 цагийн орчим манай саахалтын О согтуу ганцаараа орж ирээд архи өрсөн лангуунаас “Түмний хишиг” нэртэй 1 литрийн 1 шил архи шүүрч аваад гарах гэхээр нь яаж байнаа гэж хэлээд явж очиход тухайн архиараа миний толгой руу цохих гэж далайсан. Тухайн үед би дэлгүүртээ ганцаараа байсан тул О-аас айгаад согтуу хүнтэй ганц шил архины төлөө зууралдаж байж тархиа цохиулж хагалуулах, эсхүл алуулах юм байна гэж бодоод юм хэлээгүй архиа өгөөд гаргаж явуулсан.” гэх мэдүүлэг[20],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар 7000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[21],
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[22],
-Хохирогч Ч.З-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 24, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Салхит багт байдаг миний амьдардаг байшингийн цонхыг хагалж хулгайч орсон байсан. Ингэхдээ манай гэрт байсан 1 шил 0.75 литрийн “Болор” нэртэй /бүтэн задлаагүй архи/, мөн нэрийг нь мэдэхгүй байна 1 шил Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн архи /тухайн архийг задлаад дээрээс нь жоохон өргөсөн байсан/ мөн бурхны тавиур дээр байсан 2000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн хулгайч цонхыг маань хагалж хохироосон байсан. ...Манай хажуу айлын О гэх залуу орсон байсан.” гэх мэдүүлэг[23],
-Гэрч З.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр орой 20 цагийн үед аавын амьдардаг газрын ойролцоо салхилаад явж байсан. Тэгсэн аавын хашааны хаалга онгорхой байхаар нь аав яагаад хашааны хаалгаа онгорхой орхидог билээ гээд орсон чинь аавын байшингийн хойд талын цонх нь хагархай байсан. Тэгэхээр нь хулгайч орсон байна гэж бодоод цонхоор харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд аав руу залгахад гэрээс гараад цагдаа дууд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[24],
-“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар 113.400 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[25],
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.О-ын баруун хөлний өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[26],
-Яллагдагч Ц.Оын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн өглөө би архи уумаар санагдаад Салхитын “Анд” хүнсний дэлгүүрт ороход худалдагч Н эгч дэлгүүртээ ганцаараа байхаар нь дэлгүүрийнх лангуун дээрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архийг шүүрч аваад гарах гэхэд Н эгч намайг наад архиа тавь, боль гээд байхаар нь би Н эгчийг түлхчхээд архийг авч дэлгүүрээс зугтсан. Тэгсэн чинь Н эгч араас орилоод байсан. гэтэл Салхитын орон сууцанд ажилладаг О гэдэг залуу ойрхон явж таараад намайг хөөж гүйцэж ирээд авсан архийг надаас авч Н эгчид эргүүлэн өгсөн. Тэгээд би дахин хэсэг хугацааны дараа архи уумаар санагдаад “Анд” дэлгүүр лүү орж лангуун дээрээс архи шүүрч авах гэхэд худалдагч Н эгч болон дэлгүүрт байсан 2 эмэгтэй намайг болиулах гэсэн. Тэгээд би архи авах гээд зүтгэж байтал гаднаас Бавуу гэх хөгшин орж ирээд намайг дэлгүүрээс чирч гаргасан. Тэгээд би архи авч чадалгүй яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
...2019 оны 3 дугаар сард өдрийг нь тодорхой санахгүй байна архи уумаар санагдаад Хонгор сумын Салхит багт байдаг “Арвин” нэртэй хүнсний дэлгүүрт ороход худалдагч С ганцаараа байж байсан. Тэгээд би архи өрсөн лангуунаас 1 шил 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архийг шүүрч аваад гарах гэхэд худалдагч С намайг хүүе ээ болиоч ээ, наад архиа эргүүлж тавь гэсэн. Тэгэхээр нь би шүүрч авсан архиараа цохих гэж байгаа юм шиг С руу нэг далайсан чинь С надаас айж байгаа бололтой байхаар нь тухайн архийг аваад дэлгүүрээс гарч явж архийг уусан. Тухайн хэргийг би согтуудаа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.
...2019 оны 4 дүгээр сард өдрийг нь одоо тодорхой санахгүй байна манайхтай ойрхон амьдардаг З гэдэг айлын байшингийн гал зуухны цонхыг хагалж дотогш орж 1 шил 0.75 литрийн болор нэртэй архи, бас нэг Орос бичигтэй архи, бурхны өмнө байсан 2000 төгрөг зэргийг хулгайлж авч гараад архийг нь Ж, Г нарын хамтаар уусан. Тэгээд маргааш нь би Салхитын цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг[27] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон шинж нь учрах саадыг арилгахаар бусдын амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Ц.О-ын хохирогчийг шилтэй архиар цохихоор гар далайж айлган сүрдүүлсэн, түлхсэн, эсэргүүцсэн үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн бүрэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.О-ын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.О-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх”, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Хохирогч М.Н, Д.С, Ч.З нар нь мөрдөн байцаалтад Ц.О-аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, зэргийг харгалзан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ЧинБс Ц.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ц.О-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Шүүгдэгч Ц.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жилээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн, спорт гэх бичигтэй хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.О-д буцаан олгох, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ц-О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жилээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ц.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн, спорт гэх бичигтэй хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.О-д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 58-59, 61 тал
[2] Хавтаст хэргийн 106-107
[3] Хавтаст хэргийн 109-110 тал
[4] Хавтаст хэргийн 112-114 тал
[5] Хавтаст хэргийн 103-106 тал
[6] Хавтаст хэргийн 58-59, 61 тал
[7] Хавтаст хэргийн 103-106 тал
[8] Хавтаст хэргийн 3-10 тал
[9] Хавтаст хэргийн 17 тал
[10] Хавтаст хэргийн 22 тал
[11] Хавтаст хэргийн 27-28 тал
[12] Хавтаст хэргийн 33-36 тал
[13] Хавтаст хэргийн 49, 68, 129 тал
[14] Хавтаст хэргийн 137 тал
[15] Хавтаст хэргийн 58-59, 61 тал
[16] Хавтаст хэргийн 106-107
[17] Хавтаст хэргийн 109-110 тал
[18] Хавтаст хэргийн 112-114 тал
[19] Хавтаст хэргийн 103-106 тал
[20] Хавтаст хэргийн 58-59, 61 тал
[21] Хавтаст хэргийн 103-106 тал
[22] Хавтаст хэргийн 3-10 тал
[23] Хавтаст хэргийн 17 тал
[24] Хавтаст хэргийн 22 тал
[25] Хавтаст хэргийн 27-28 тал
[26] Хавтаст хэргийн 33-36 тал
[27] Хавтаст хэргийн 49, 68, 129 тал