Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 256

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Т.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Д Ш овогт Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003640282 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д ш овогт Т.Б /РД:..../, 1997 оны 10 сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “DD” шөнийн цэнгээний газрын гадна найз Л.Э-г доромжилсон гэх шалтгааны улмаас иргэн М.Эг цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.4\Shiitgeh togtool-Batzorig-11.4-1.docx

 

 

 Хоёр. Эрүүгийн 1918003640282 дугаартай хэргээс

 

-Хохирогч М.Эн хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон, одоогийн байдлаар миний бие их ядруу, хоол унд идэж чадахгүй, ам нээж болохгүй, 9 кг турсан байна. Миний эрүү лүү Б л гараараа нэг удаа цохисон. Өөрөөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Б цохисноос болоод миний эрүү хугарсан. Орой нь өвдөөд хавдаад, тэгээд маргааш нь Т, Б хоёртой уулзаад миний эрүү өвдөөд, хавдаад байна. Үзүүлмээр байна гэдгээ хэлсэн. Надад нийтдээ 1.943.000 төгрөгийн хохирол учирсан. ...Дарханд ирээд Б-тэй уулзаад эрүү хугарсан байна гэдгээ хэлээд хагалгаа, эмчилгээний зардлыг төлөөд өг, би цагдаад хандахгүй ээ гэж хэлсэн чинь Б мөнгө байхгүй ээ, цагдаадаа өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг[1]

           

            -Гэрч Г.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой ах Э “Диди” бааранд тоглолттой байсан юм. Тэгээд ах тоглолтоо хийчхээд бид хоёр баарнаас гарах гэж байхдаа би таньдаг хүнтэйгээ уулзаад түр саатсан. Тэр хооронд ахыг Т гээд найз нь ахыг дагуулаад ...яваад өгсөн. Удалгүй би араас нь очсон чинь ...ах Б-г наадах чинь миний эрүү лүү цохичихлоо гэж хэлсэн, тэгсэн араас нь эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд би ахтайгаа яваад өгсөн. Би замдаа ахад яах гэж ийм хачин юмнуудтай нийлдэг юм бэ гэсэн чинь харин тиймээ эрүү өвдөөд байнаа л гэж хэлсэн. Тэгсэн маргаашаас нь эрүү нь бүр их өвдөөд тэгээд ээжтэйгээ үзүүлж харуулна гээд эмнэлгээр явсан.” гэх мэдүүлэг[2]

           

-Гэрч Б.Т хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Б, Д нарын хамт “Ди Ди” баар луу орсон. Бааранд ороод найз болох Э, Э хоёртой таарсан. Тэгээд 12 цаг болоод баар хаах болсон учир баарнаас гараад Э-тэй Э гэх охиноос болоод жаахан маргалдсан, гэхдээ зодож цохисон асуудал байхгүй. ...очсон чинь Э Б намайг цохичихлоо гээд нүүр, эрүү хэсгээ гараараа дарчихсан зогсож байсан. Тэгээд Э, Т хоёр яваад өгсөн. Тэгээд би Б-с яагаад Э-г цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь Э-г түлхсэн тэгэхээр нь би цохичихлоо гэж Б надад хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч Л.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой би найз охин Э-тэй уулзаад “Ди ди” баар луу 22 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд тэндээ зүс таних Б, Т, Д гуравтай таарсан. Тэр үед бас зүс таних Э, дүү Т-н хамт ажилтай явж байх шиг байсан. ...Б Э-г цагдаад өргөдөл өгөхөөс бүр өмнө над руу утсаар яриад би чамайг өмөөрөөд Э-н эрүү лүү нь цохичихсон юм, найздаа мөнгө зээлэх үү гээд байсан, тэгэхэд л би Б-г Э-г цохисныг мэдсэн. Түүнээс өмнө бол би сайн мэдэхгүй байгаад байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Гэрч Б.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 22 цагийн үед “Ди Ди” баар луу найз Э-тэй орсон. Тэгээд бааранд зүс таних Э, Б, Т гуравтай таарсан. Тэгээд баар хаахаар болоод гараад Э, Б, Т, Д бид 5 гадаа юм яриад сууж байсан чинь Э дүүтэйгээ баарнаас гарч ирсэн. ...Тэгээд Э миний хажууд ирээд зогсож байсан чинь Э Э-г чи болиоч гэсэн чинь Э хөнгөн түлхээд чи зүгээр зайл гэсэн чинь хажуунаас нь Б Э-г чи манай найзыг яаж байгаа юм ч гэлүү нэг юм яриад Э-н нүүр, эрүү лүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[5],

 

-Гэрч Т.Д-ний хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 2 найзтайгаа 22 цаг өнгөрч байхад “Ди Ди” баар луу орсон. Тэгээд бааранд байхдаа Э, түүний дүү Т, Э,  нартай таарсан, бүгдийг нь зүс танина нэг хорооллын найзууд юм. Тэгээд 12 цаг болоод баар хаах болоод бөөнөөрөө баарнаас гараад ...зогсож байсан чинь Т, Э хоёр жаахан маргалдаад байсан. ...Э Э-г элдвээр хараагаад түлхсэн, тэгсэн Б Э-г өмөөрөөд Э-д юм хэлсэн чинь Б-г Хээтэйгийн золбин бацаан гээд сонин сонин юм яриад байхаар нь Б Э-н хүзүү эрүү орчим нэг удаа гараараа цохисон. Тэгээд Э, Т хоёр таксинд суугаад явсан.” гэх мэдүүлэг[6],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...М.Э-н биед эрүүний зүүн хэсгийн зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 6110 дугаартай дүгнэлт[7]

 

-Т.Б мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 2 найзтайгаа 22 цаг өнгөрч байхад Т, Д нарын хамт “Ди ди” баар луу орсон. Бааранд байхдаа Э, Э, , түүний дүү Т нартай таарсан. Удалгүй баар хаах дөхөөд баарнаас гарсан бөгөөд ...Э Э-г Т-тэй маргалдаад байхаар нь тэгсэн байх болиоч гээд тэврэх гэсэн чинь Э уурлаад зайлаач ээ гичий минь гээд түлхсэн тэгэхээр нь миний уур хүрээд эмэгтэй хүнтэй яаж харьцаад байнаа гээд Э-н зүүн талынх нь эрүү хавьцаа нэг удаа цохисон. ...хохиролд эхлээд 40.000 төгрөг, дараа нь 1.943.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “DD” шөнийн цэнгээний газрын гадна найз Л.Э-г доромжилсон гэх шалтгааны улмаас иргэн М.Э-г цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч М.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон, одоогийн байдлаар миний бие их ядруу, хоол унд идэж чадахгүй, ам нээж болохгүй, 9 кг турсан байна. Миний эрүү лүү Б л гараараа нэг удаа цохисон. Өөрөөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Б цохисноос болоод миний эрүү хугарсан. Орой нь өвдөөд хавдаад, тэгээд маргааш нь Т, Б хоёртой уулзаад миний эрүү өвдөөд, хавдаад байна. Үзүүлмээр байна гэдгээ хэлсэн. Надад нийтдээ 1.943.000 төгрөгийн хохирол учирсан. ...Дарханд ирээд Т.Бтой уулзаад эрүү хугарсан байна гэдгээ хэлээд хагалгаа, эмчилгээний зардлыг төлөөд өг, би цагдаад хандахгүй ээ гэж хэлсэн чинь Б мөнгө байхгүй ээ, цагдаадаа өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг[9]

           

            -Гэрч Г.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой ах Э “Диди” бааранд тоглолттой байсан юм. Тэгээд ах тоглолтоо хийчхээд бид хоёр баарнаас гарах гэж байхдаа би таньдаг хүнтэйгээ уулзаад түр саатсан. Тэр хооронд ахыг Т гээд найз нь ахыг дагуулаад ...яваад өгсөн. Удалгүй би араас нь очсон чинь ...ах Б-г наадах чинь миний эрүү лүү цохичихлоо гэж хэлсэн, тэгсэн араас нь эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд би ахтайгаа яваад өгсөн. Би замдаа ахад яах гэж ийм хачин юмнуудтай нийлдэг юм бэ гэсэн чинь харин тиймээ эрүү өвдөөд байнаа л гэж хэлсэн. Тэгсэн маргаашаас нь эрүү нь бүр их өвдөөд тэгээд ээжтэйгээ үзүүлж харуулна гээд эмнэлгээр явсан.” гэх мэдүүлэг[10]

           

-Гэрч Б.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Б, Д нарын хамт “Ди Ди” баар луу орсон. Бааранд ороод найз болох Э, Э хоёртой таарсан. Тэгээд 12 цаг болоод баар хаах болсон учир баарнаас гараад Э-тэй Э гэх охиноос болоод жаахан маргалдсан, гэхдээ зодож цохисон асуудал байхгүй. ...очсон чинь Э Б намайг цохичихлоо гээд нүүр, эрүү хэсгээ гараараа дарчихсан зогсож байсан. Тэгээд Э, Т хоёр яваад өгсөн. Тэгээд би Б-с яагаад Э-г цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь Э-г түлхсэн тэгэхээр нь би цохичихлоо гэж Б надад хэлсэн.” гэх мэдүүлэг[11],

 

-Гэрч Л.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой би найз охин Э-тэй уулзаад “Ди ди” баар луу 22 цаг өнгөрөөгөө орсон. Тэгээд тэндээ зүс таних Б, Т, Д гуравтай  таарсан. Тэр үед бас зүс таних Э, дүү Т-н хамт ажилтай явж байх шиг байсан. ...Б Э-г цагдаад өргөдөл өгөхөөс бүр өмнө над руу утсаар яриад би чамайг өмөөрөөд Э-н эрүү лүү нь цохичихсон юм, найздаа мөнгө зээлэх үү гээд байсан, тэгэхэд л би Б-г Э-г цохисныг мэдсэн. Түүнээс өмнө бол би сайн мэдэхгүй байгаад байсан.” гэх мэдүүлэг[12],

 

-Гэрч Б.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 22 цагийн үед “Ди Ди” баар луу найз Э-тэй орсон. Тэгээд бааранд зүс таних Э, Б, Т, гуравтай таарсан. Тэгээд баар хаахаар болоод гараад Э, Б, Т, Д бид 5 гадаа юм яриад сууж байсан чинь Э дүүтэйгээ баарнаас гарч ирсэн. ...Тэгээд Э миний хажууд ирээд зогсож байсан чинь Э Э-г чи болиоч гэсэн чинь Э хөнгөн түлхээд чи зүгээр зайл гэсэн чинь хажуунаас нь Б Э-г чи манай найзыг яаж байгаа юм ч гэлүү нэг юм яриад Э-н нүүр, эрүү лүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[13],

 

-Гэрч Т.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 2 найзтайгаа 22 цаг өнгөрч байхад “Ди Ди” баар луу орсон. Тэгээд бааранд байхдаа , түүний дүү Т, Э, Э нартай таарсан, бүгдийг нь зүс танина нэг хорооллын найзууд юм. Тэгээд 12 цаг болоод баар хаах болоод бөөнөөрөө баарнаас гараад ...зогсож байсан чинь Т, Э хоёр жаахан маргалдаад байсан. ...Э Э-г элдвээр хараагаад түлхсэн, тэгсэн Б Э-г өмөөрөөд Э-д юм хэлсэн чинь Б-г Хээтэйгийн золбин бацаан гээд сонин сонин юм яриад байхаар нь Б Э-н хүзүү эрүү орчим нэг удаа гараараа цохисон. Тэгээд Э, Т хоёр таксинд суугаад явсан.” гэх мэдүүлэг[14],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...М.Э-н биед эрүүний зүүн хэсгийн зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 6110 дугаартай дүгнэлт[15]

 

-Т.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 3-ны орой 2 найзтайгаа 22 цаг өнгөрч байхад Т, Д нарын хамт “Ди ди” баар луу орсон. Бааранд байхдаа Э, Э, Э, түүний дүү Т нартай таарсан. Удалгүй баар хаах дөхөөд баарнаас гарсан бөгөөд ...Э Э-г Т-тэй маргалдаад байхаар нь тэгсэн байх болиоч гээд тэврэх гэсэн чинь Э уурлаад зайлаач ээ гичий минь гээд түлхсэн тэгэхээр нь миний уур хүрээд эмэгтэй хүнтэй яаж харьцаад байнаа гээд Э-н зүүн талынх нь эрүү хавьцаа нэг удаа цохисон. ...хохиролд эхлээд 40.000 төгрөг, дараа нь 1.943.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг[16] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Т.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б-н согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

Хохирогч М.Э нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1.943.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-с нэхэмжилсэн ба  шүүгдэгч нь нийт 1.983.000 төгрөг[17]-ийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч Т.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “би эхнэртэйгээ хувиараа буузны цех ажиллуулдаг, торгох ял төлөх боломжтой тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б-г торгуулийн ял төлөх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд түүний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д ш овогт Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Бт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохирогч М.Э нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР                

 


[1] Хавтаст хэргийн 8-9 тал

[2] Хавтаст хэргийн 12 тал

[3] Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 14 тал

[5] Хавтаст хэргийн 15 тал

[6] Хавтаст хэргийн 18 тал

[7] Хавтаст хэргийн 20 тал

[8] Хавтаст хэргийн 30 тал

[9] Хавтаст хэргийн 8-9 тал

[10] Хавтаст хэргийн 12 тал

[11] Хавтаст хэргийн 13 тал

[12] Хавтаст хэргийн 14 тал

[13] Хавтаст хэргийн 15 тал

[14] Хавтаст хэргийн 18 тал

[15] Хавтаст хэргийн 20 тал

[16] Хавтаст хэргийн 30 тал

[17] Хавтаст хэргийн 30, 57 тал