Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 260

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003890298 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, Б овогт Б.Х, /Регистрийн дугаар ..../, 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 11 дүгээр байр 3 дугаар орцонд, мөн эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэгдэх үедээ цагдаагийн дуудлагын машин дотор найз С.Атой маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, дух зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Shiitgeh togtool-Hongorzul-11.6-1.docx

байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

 Хоёр. Эрүүгийн 1918003890298 дугаартай хэргээс

 

-Хохирогч С.Агийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 23-ний 21 цагийн орчимд Хын гэрт очоод бид 2 гараад “Ди Ди” бааранд ороод хоёр хоёр шил пиво уугаад баар хаахад гарсан. ...4 цагийн орчим Хын гэрт ороод Х нэг охинтой фэйсбүүкээр хэрэлдээд суугаад байсан. Тэгээд би найз нь явлаа гэсэн чинь Х чи хоноод яваач гэхээр нь би яах юм бэ явлаа гээд гарах гэсэн чинь ээж нь босч ирээд унтвал унтаад яв, явах гээд байгаа бол явцгаа гээд уурлахаар нь ...би за за би харилаа гээд гарах гэсэн чинь ээж нь хаалгаа онгойлгоод намайг хөөгөөд байхаар нь би цааш нь түлхээд өшиглөсөн чинь газар унасан. Тэгэхээр нь би эргэж хараад гарсан чинь Х намайг түлхээд бид 2 шатны уруу унаад зодолдож эхлээд байж байсан чинь удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаагийн машинд явж байгаад төмөр замын 15 дугаар байрны гадаа очоод зогсож байсан чинь Х  чи миний ээжийг зоддог хэн юм бэ гээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад ноцолдсон чинь толгой руу өсгийтэй гутлынхаа өсгийгөөр 2-3 цохихоор нь би гутлыг нь булааж аваад өөр лүү нь шидээд тэгээд би Хын гар хөл рүү нь гараараа цохиод байж байсан чинь нүүрэнд шингэн юм урсах шиг болохоор нь гараараа хүрсэн чинь цус болсон байсан. Тэгээд цагдаа орж ирээд Хыг эрүүлжүүлэх рүү авч яваад намайг өөр машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Би гомдолгүй. Хаас эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг[1],

  

-Гэрч Т.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим манай гэрт охин Хын найз А ирээд тэр хоёр гараад явсан. Тэгээд шөнө 3 цагийн орчим Х, А хоёр ирээд унтахгүй үймэлдээд байхаар нь би сэрээд та хоёр унт гэсэн. Тэгсэн чинь Х хэвтээд А нь үүдэнд зогсоод байхаар нь унтаач гэсэн чинь өрөөнд ороод хэвтсэн. Тэгсэн чинь тэр хоёр өрөөнд ороод маргахаар нь би ороод А-г гэгээ ч орчихлоо, яв яв гээд хаалга нээгээд араас нь түлхсэн чинь А намайг түлхээд миний бөөр лүү өшиглөсөн. Тэгсэн чинь Х намайг өмөөрөөд А тэр хоёр орцонд зодолдоод унасан. Тэгээд цагдаа ирээд Аг авч яваад Хыг гэрт оруулахаар нь би цагдааг нь энэ хоёрыг аваад яв гээд Хыг бас өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч П.Ө-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөөний 8 цагаас 24-ний өглөөний 8 цаг хүртэл 111 дуудлагатай машинтай жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд үүрийн 5 цаг өнгөрч байхад 16 дугаар баг 11 дүгээр байрны 3 дугаар орцонд согтуу хүмүүс агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очсон чинь хоёр охин байсан бөгөөд нэг урт үстэй нь энэ манай ээжийг цохисон гээд нэг охиныг заасан. ...Тэгээд эрүүлжүүлэх байр луу авч явж байх замд Төмөр замд бас дуудлага гараад тийшээ бүрэлдэхүүн орсон үед ...тэр 2 охин хэрэлдээд нэг нэгнийгээ доромжлоод эхэлсэн. Тэгээд шаардлага тавихад сонсохгүй биелүүлэхгүй байхаар нь салгаж суулгая гээд машинаас буугаад арын хаалга онгойлгох хооронд машин хөдлөх шиг болсон, хаалга онгойлгосон чинь өсгийтэй гуталтай нь гутлаа тайлаад нөгөө найз охиныгоо цохисон бололтой нөгөө нь толгойгоо барьчихсан, цохисон охины гутал машины суудлын доор, нэг хөлдөө гуталтай нөгөө хөлдөө гуталгүй байсан, цохиулсан охины толгойноос цус гараад эхэлсэн, тэгээд эмнэлэг рүү хүргээд үзүүлж арга хэмжээ аваад хоёуланг нь эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” гэх мэдүүлэг[3],

-Шүүхийн шинжилгээний албаны “...С.Агийн биед зулайн хуйханд шарх, дух зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №471 тоот дүгнэлт[4],

 

   -Б.Хын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...А ээжийг минь өшиглөөд газар унагаачихсан, тэгэхээр нь миний уур хүрээд үснээс нь зулгаагаад гэрээс чирээд гаргаад түлхсэн чинь унахдаа намайг татаад унагаасан, тэгээд бид хоёр үсдэлцэж зодолдсон, нэг мэдсэн чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд А бид хоёр эрүүлжүүлэх рүү явах замдаа машинд явж байгаад дахиад муудалцсан. Над руу нүүр яаж байгаа юм пизда, гичий минь гээд байсан тэгээд миний нүүр лүү цохихоор нь миний уур хүрээд би гутлаа тайлж байгаад толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь толгойноос нь цус гарсан. “ гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Хд холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг 11 дүгээр байр 3 дугаар орцонд, мөн эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэгдэх үедээ цагдаагийн дуудлагын машин дотор найз С.Атой маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, дух зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч С.Агийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 23-ний 21 цагийн орчимд Хын гэрт очоод бид 2 гараад “Ди Ди” бааранд ороод хоёр хоёр шил пиво уугаад баар хаахад гарсан. ...4 цагийн орчим Хын гэрт ороод Х нэг охинтой фэйсбүүкээр хэрэлдээд суугаад байсан. Тэгээд би найз нь явлаа гэсэн чинь Х чи хоноод яваач гэхээр нь би яах юм бэ явлаа гээд гарах гэсэн чинь ээж нь босч ирээд унтвал унтаад яв, явах гээд байгаа бол явцгаа гээд уурлахаар нь ...би за за би харилаа гээд гарах гэсэн чинь ээж нь хаалгаа онгойлгоод намайг хөөгөөд байхаар нь би цааш нь түлхээд өшиглөсөн чинь газар унасан. Тэгэхээр нь би эргэж хараад гарсан чинь Х намайг түлхээд бид 2 шатны уруу унаад зодолдож эхлээд байж байсан чинь удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаагийн машинд явж байгаад төмөр замын 15 дугаар байрны гадаа очоод зогсож байсан чинь Х  чи миний ээжийг зоддог хэн юм бэ гээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс зулгаагаад ноцолдсон чинь миний толгой руу өсгийтэй гутлынхаа өсгийгөөр 2-3 цохихоор нь би гутлыг нь булааж аваад өөр лүү нь шидээд тэгээд би Хын гар хөл рүү нь гараараа цохиод байж байсан чинь нүүрэнд шингэн юм урсах шиг болохоор нь гараараа хүрсэн чинь цус болсон байсан. Тэгээд цагдаа орж ирээд Хыг эрүүлжүүлэх рүү авч яваад намайг өөр машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Би гомдолгүй.  Хаас эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг[6],

  

-Гэрч Т.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим манай гэрт охин Хын найз А ирээд тэр хоёр гараад явсан. Тэгээд шөнө 3 цагийн орчим Х, А хоёр ирээд унтахгүй үймэлдээд байхаар нь би сэрээд та хоёр унт гэсэн. Тэгсэн чинь Х хэвтээд А нь үүдэнд зогсоод байхаар нь унтаач гэсэн чинь өрөөнд ороод хэвтсэн. Тэгсэн чинь тэр хоёр өрөөнд ороод маргахаар нь би ороод А-г гэгээ ч орчихлоо, яв яв гээд хаалга нээгээд араас нь түлхсэн чинь А намайг түлхээд миний бөөр лүү өшиглөсөн. Тэгсэн чинь Х намайг өмөөрөөд А тэр хоёр орцонд зодолдоод унасан. Тэгээд цагдаа ирээд Аг авч яваад Хыг гэрт оруулахаар нь би цагдааг нь энэ хоёрыг аваад яв гээд Хыг бас өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч П.Ө-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөөний 8 цагаас 24-ний өглөөний 8 цаг хүртэл 111 дуудлагатай машинтай жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд үүрийн 5 цаг өнгөрч байхад 16 дугаар баг 11 дүгээр байрны 3 дугаар орцонд согтуу хүмүүс агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очсон чинь хоёр охин байсан бөгөөд нэг урт үстэй нь энэ манай ээжийг цохисон гээд нэг охиныг заасан. ...Тэгээд эрүүлжүүлэх байр луу авч явж байх замд Төмөр замд бас дуудлага гараад тийшээ бүрэлдэхүүн орсон үед ...тэр 2 охин хэрэлдээд нэг нэгнийгээ доромжлоод эхэлсэн. Тэгээд шаардлага тавихад сонсохгүй биелүүлэхгүй байхаар нь салгаж суулгая гээд машинаас буугаад арын хаалга онгойлгох хооронд машин хөдлөх шиг болсон, хаалга онгойлгосон чинь өсгийтэй гуталтай нь гутлаа тайлаад нөгөө найз охиныгоо цохисон бололтой нөгөө нь толгойгоо барьчихсан, цохисон охины гутал машины суудлын доор, нэг хөлдөө гуталтай нөгөө хөлдөө гуталгүй байсан, цохиулсан охины толгойноос цус гараад эхэлсэн, тэгээд эмнэлэг рүү хүргээд үзүүлж арга хэмжээ аваад хоёуланг нь эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” гэх мэдүүлэг[8],

 

-Шүүхийн шинжилгээний албаны “...С.Агийн биед зулайн хуйханд шарх, дух зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №471 тоот дүгнэлт[9],

 

   -Б.Хын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...А ээжийг минь өшиглөөд газар унагаачихсан, тэгэхээр нь миний уур хүрээд үснээс нь зулгаагаад гэрээс чирээд гаргаад түлхсэн чинь унахдаа намайг татаад унагаасан, тэгээд бид хоёр үсдэлцэж зодолдсон, нэг мэдсэн чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд А бид хоёр эрүүлжүүлэх рүү явах замдаа машинд явж байгаад дахиад муудалцсан. Над руу нүүр яаж байгаа юм пизда, гичий минь гээд байсан тэгээд миний нүүр лүү цохихоор нь миний уур хүрээд би гутлаа тайлж байгаад толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь толгойноос нь цус гарсан. “ гэх мэдүүлэг[10] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Х нь хохирогч С.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Хын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.А нь хэрэг бүртгэлтэд “Би гомдолгүй. Хаас эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг авсан.”[11] гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Б.Х нь “Миний эрүүл мэнд муу, ходоод өвддөг болсон, манай ээж, ах нар ажил хийдэг, мөн би хуучин ажилладаг байсан Солонгос хоолны газартаа буцаад ажилд орох гэж байгаа тул торгуулийн ял төлөх боломжтой, торгох ял оногдуулж өгөхийг хүсье.” гэв

Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг торгуулийн ял төлөх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд  түүний саналыг хүлээн авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Х-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР                

 

 


[1] Хавтаст хэргийн 15-16 тал

[2] Хавтаст хэргийн 17 тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 21-22 тал

[5] Хавтаст хэргийн 47 тал

[6] Хавтаст хэргийн 15-16 тал

[7] Хавтаст хэргийн 17 тал

[8] Хавтаст хэргийн 19 тал

[9] Хавтаст хэргийн 21-22 тал

[10] Хавтаст хэргийн 47 тал

[11] Хавтаст хэргийн 15 тал