| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0250/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 267
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч А.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д овогт А.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001970291 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт А.А /..../, 1964 оны 06 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт .... тоотод түр оршин суух хаягтай, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.А нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Автовокзал”-аас “Олон улсын худалдааны төв” орохоор таксигаар үйлчлүүлэхдээ иргэн Б.Б-н гээгдүүлсэн “Iphone 7 Plus” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.5\Shiitgeh togtool-Altangerel-17.5-1.docx
сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос охинтойгоо ирээд Дарханы вокзал дээрээс Олон улсын худалдааны төв орох таксинд суусан. Миний хажууд 1 эмэгтэй сууж явсан бөгөөд надаас түрүүлээд буусан. Тэгээд би Олон улсын худалдааны төв дээр буух гэтэл улаан өнгийн гар утас унасан. Тэгэхээр нь тэр гар утсыг аваад үзтэл гар утас унтарчихсан байсан. Тэгээд гар утсыг гэртээ байлгаж байгаад хэд хоногийн дараа Өмнөговь аймагт ажилладаг хүүдээ явуулсан. Гээгдэл эд хөрөнгийг цагдаад хүлээлгэж өгөөгүй нь миний буруу.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918001970291 дугаартай хэргээс
-Iphone 7 plus маркийн гар утсыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл[1],
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт[2],
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[3],
-Хохирогч Б.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дарханд 18 цагийн үед ирсэн. Гэр лүүгээ таксинд суугаад явсан. Таксинд суухад ажлаас над руу залгаж яриад би таксинд суухдаа утастайгаа суугаад ярьж яваад замдаа салгасан ...гэртээ ороод хувцсаа тайлаад гар утсаа цэнэглэх гэтэл байхгүй болохоор нь хүүхдийнхээ утсаар залгатал 2 удаа дуудаад унтарсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. “Iphone 7 Plus” маркийн улаан өнгөтэй IMEI355842087527210 кодтой гар утас байсан. Би Улаанбаатар хотоос 2 жилийн өмнө 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[4],
-Гэрч А.М-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “2019 оны 3 дугаар сарын 26-наас 29-ний хооронд байсан байх яг сар өдрөө санахгүй байна. Дархан-Уул аймгаас ээж А замын машинд дайвраар надад хүргүүлсэн. Тухайн үед ээж ярихдаа ээж нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу таксигаар хүргүүлж буух үед машинаас газарт гар утас унахаар нь авчихлаа. Том утас байна үүнийг яаж ашигладаг юм бэ ээж нь ашиглаж чадахгүй байна, унтраалттай байна гэхээр нь би над руу явуулчих гээд авсан.” гэх мэдүүлэг[5],
-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.Б-н эзэмшлийн IPhone 7 plus маркийн улаан өнгийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],
-А.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос автобусаар ирээд Дарханы вокзал дээрээс Олон улсын худалдааны төв орох таксинд суусан. Тэр таксинд би, зээ охины хамт, мөн миний хажууд 2 эмэгтэй сууж явсан. Миний хажууд сууж явсан эмэгтэй надаас түрүүлээд буусан. Тэгээд би Олон улсын худалдааны төв дээр буух гэтэл миний хормойтой хамт улаан өнгийн гар утас хаалганы гадна унасан. Тэгэхээр нь тэр гар утсыг аваад үзтэл гар утас унтарчихсан байсан ба такси ч намайг буулгачхаад хөдлөөд явчихсан. Тэгээд тэр гар утсыг ...Өмнөговь аймагт ажилладаг хүү М-д замын машинаар өгөөд явуулсан. Тэр гар утсыг миний хүү М барьж байсан.” гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.А-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Автовокзал”-аас “Олон улсын худалдааны төв” орохоор таксийгаар үйлчлүүлэхдээ иргэн Б.Б-н гээгдүүлсэн “Iphone 7 Plus” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Iphone 7 plus маркийн гар утсыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл[8],
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт[9],
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[10],
-Хохирогч Б.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дарханд 18 цагийн үед ирсэн. Гэр лүүгээ таксинд суугаад явсан. Таксинд суухад ажлаас над руу залгаж яриад би таксинд суухдаа утастайгаа суугаад ярьж яваад замдаа салгасан ...гэртээ ороод хувцсаа тайлаад гар утсаа цэнэглэх гэтэл байхгүй болохоор нь хүүхдийнхээ утсаар залгатал 2 удаа дуудаад унтарсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. “Iphone 7 Plus” маркийн улаан өнгөтэй IMEI355842087527210 кодтой гар утас байсан. Би Улаанбаатар хотоос 2 жилийн өмнө 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[11],
-Гэрч А.М-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “2019 оны 3 дугаар сарын 26-наас 29-ний хооронд байсан байх яг сар өдрөө санахгүй байна. Дархан-Уул аймгаас ээж А замын машинд дайвраар надад хүргүүлсэн. Тухайн үед ээж ярихдаа ээж нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу таксигаар хүргүүлж буух үед машинаас газарт гар утас унахаар нь авчихлаа. Том утас байна үүнийг яаж ашигладаг юм бэ ээж нь ашиглаж чадахгүй байна, унтраалттай байна гэхээр нь би над руу явуулчих гээд авсан.” гэх мэдүүлэг[12],
-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.Б-н эзэмшлийн IPhone 7 plus маркийн улаан өнгийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[13],
-А.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос автобусаар ирээд Дарханы вокзал дээрээс Олон улсын худалдааны төв орох таксинд суусан. Тэр таксинд би, зээ охины хамт, мөн миний хажууд 2 эмэгтэй сууж явсан. Миний хажууд сууж явсан эмэгтэй надаас түрүүлээд буусан. Тэгээд би Олон улсын худалдааны төв дээр буух гэтэл миний хормойтой хамт улаан өнгийн гар утас хаалганы гадна унасан. Тэгэхээр нь тэр гар утсыг аваад үзтэл гар утас унтарчихсан байсан ба такси ч намайг буулгачхаад хөдлөөд явчихсан. Тэгээд тэр гар утсыг ...Өмнөговь аймагт ажилладаг хүү М-дээ замын машинаар өгөөд явуулсан. Тэр гар утсыг миний хүү М барьж байсан.” гэх мэдүүлэг[14] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч А.А нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.А-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.А-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Хохирогч Б.Б нь гээгдүүлсэн гар утсаа буцаан хүлээн авсан[15] байх тул шүүгдэгч А.А-с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгч А.А нь ажилгүй, орлогогүй тул торгох ял төлөх боломжгүй. Иймд нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт А.А-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.А-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.А нь 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 9 тал
[2] Хавтаст хэргийн 13-14 тал
[3] Хавтаст хэргийн 15 тал
[4] Хавтаст хэргийн 17 тал
[5] Хавтаст хэргийн 20 тал
[6] Хавтаст хэргийн 23-24 тал
[7] Хавтаст хэргийн 30-31 тал
[8] Хавтаст хэргийн 9 тал
[9] Хавтаст хэргийн 13-14 тал
[10] Хавтаст хэргийн 15 тал
[11] Хавтаст хэргийн 17 тал
[12] Хавтаст хэргийн 20 тал
[13] Хавтаст хэргийн 23-24 тал
[14] Хавтаст хэргийн 30-31 тал
[15] Хавтаст хэргийн 15 тал