Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 268

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002760261 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: ..../, 1982 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өргөгч, угсрагч мэргэжилтэй, хувиараа загасны дэлгүүр ажиллуулдаг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 24 дүгээр байрны 19 тоотод хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.З /8 настай/, охин Б.А /6 настай/ нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би эхнэр

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Shiitgeh togtool-Battseren-11.6-2.docx

Б.М-тэйгээ 17 жил хамт амьдарч байгаа. Манай том охин 16 настай, дунд хүүхэд 12 настай, бага хүүхэд 7 настай. Энэ хугацаанд эхнэр хүүхэддээ гар хүрч үзээгүй. Бидний амьдарч байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 24 дүгээр байрны 19 тоот нь манай ахын байр юм. Манай ах бид хоёрыг 15 сая төгрөг өгөөд байраа ав гэж хэлсэн. Бид хоёр 15 сая төгрөг олохын тулд мөнгө хайсан. Манай эхнэр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагч ажилтай. Эхнэрийнхээ цалингийн зээл авахаар очиход, манай эхнэр надад хэлэлгүйгээр 7 сая төгрөг зээлж, хэнд өгснөө хэлэхгүй байснаас болж хэрүүл маргаан болсон. Үүнээс хойш согтсон үедээ эхнэртээ нэг удаа гар хүрч үзсэн. Дараа нь энэ асуудлаас болж дахин хэрүүл болж, чи хэнд мөнгө өгөхөөр зээл авсан юм бэ гэж асуухад надад хэлээгүй, 17 жил хамт амьдарчихаад гэр бүлтэйгээ зөвлөхгүйгээр хэнд, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь бидний маргалдах шалтгаан болсон юм. Гэтэл дүүдээ зээл авч өгсөн гэдгийг хэлснээс хойш бид хоёр ойлголцож, эвлэрсэн. Би тухайн өдөр архи ууж согтоод, ухаан мэдрэлгүй болсон байна лээ. Маргааш нь эрүүлжүүлэхэд сэрээд эхнэртээ гар хүрснээ мэдсэн. Архи уухаараа өөрийн ухаангүй болж 2 хүүхэддээ гар хүрсэн байна лээ. Өглөө нь эхнэрээсээ хүүхдээ зодсон талаар мэдсэн. Би эрүүл саруул байх хугацаандаа эхнэр хүүхэддээ гар хүрч байгаагүй.” гэв. 

 

 Хоёр. Эрүүгийн 1918002760261 дугаартай хэргээс

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.З-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдрийн 21 цагийн үед би гэртээ эмээ Э, дүү А нарын хамтаар байсан чинь хаалга хүчтэй нүдээд өшиглөөд байсан. Тайлахгүй байсан чинь хаалгаа тайл гээд аав согтуу байгаа бололтой орилж хашхираад байсан чинь эмээ дүү бид хоёрыг ариун цэврийн өрөө лүү оруулсан. Тэгсэн удаагүй аав түлхүүрээрээ хаалга онгойлгож орж ирж байгаа нь сонсогдсон. Тэгээд манай ээж М-г хаана байна гээд хайгаад байгаа бололтой гэрт явж байхаар нь би толгойгоороо ариун цэврийн өрөөний хаалганы цаанаас цухуйж харсан чинь манай аав Б.Б намайг үстэж чирээд том өрөөний буйдан руу өргөөд шидчихсэн. Тэгснээ миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Үүний дараа ариун цэврийн өрөөнд байсан дүү А-г бас үстэж чирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг[1],

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.А-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...аавыг орж ирэхийн өмнө манай эмээ ах  бид хоёрыг ариун цэврийн өрөө рүү нуучихсан. Тэгсэн аав ах З-г үснээс татаж гаргаж ирээд зодсоныхоо дараа намайг бас үстэж ариун цэврийн өрөөнөөс гаргаад нүүр лүү нэг удаа өшиглөж баруун талын мөр лүү нэг удаа өшиглөж зодчихоод гараад явсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Манай нөхөр Б нь 2 хүүхдээ зодсоноос 15-20 орчим хоногийн өмнө гэртээ согтуу орж ирээд загасанд явахдаа ашигладаг жижиг сүх барьчхаад З-тэй муудалцсан гээд гарах гэхээр нь гаргахгүй гэсэн чинь намайг үстэж газар унагаасан. Тэгээд гартаа барьсан сүхнийхээ араар миний зүүн дал орчим нэг удаа цохисон. Тэгсэн хажуу айлын Г эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Ингэж 2 удаа зодохдоо нөхөр маань гараараа нүүр лүү алгадсанаас болж 2 удаа нүд хөхөрч байсан. Мөн 2019 оны 2 сард буюу цагаан сарын өмнөхөн цалингийн зээл авч байсныг манай нөхөр мэдээд агсам тавьж нүүр лүү 2 удаа цохисон. Энэ үед баруун талын нүд хөхөрсөн.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч П.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр манай хүргэн Б.Б 20 цаг 40 минутын үед гэртээ нэлээн согтуу ирсэн бөгөөд хаалга нүдэж байгаад тайлж өгөхгүй байсан чинь түлхүүрдээд ороод ирсэн. Б орж ирээд М хаана байна гээд надаас асуугаад байсан. ...Б хүүгээ харчхаад шууд үстэж татаад ор руу шидээд хаашаа гэдгийг мэдэхгүй байна өшиглөж, гараараа цохиод байхаар нь айгаад хүн байна уу гэж орилоод хажуу талынхаа Г гээд хөрш айлын хүнд цагдаа дуудаж өгөөч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

 

-Гэрч Б.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...Шинэ хорооллын 24 дүгээр байрны гадаа очиход Б.Б гэх залуу согтуу байдалтай сууж байсан Тухайн залуу газар унасан бололтой баруун талын шанаа орчим нь бага зэрэг зулгарсан байсан. Манай хөдөлгөөнт эргүүл ирэхэд түүний хадам ээж нь бололтой хөгшин тагтнаасаа наад хүнээ эрүүлжүүлээрэй би дуудлага өгсөн, наадах чинь 2 бага насны хүүхдээ зодчихлоо гэсэн.” гэх мэдүүлэг[5],

 

-Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр орой 18-19 цагийн үед манай хажуу айлын Б гэх залуу гэрийнхээ хаалгыг хүчтэй нүдээд М-ээ гээд орилоод байсан. ...би 5 орчим минутын дараа цагдаа руу ярьж дуудлага өгсөн. М-н ээж Э манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь цагдаа дуудаж туслаач гэхээр нь та ор ор гээд гэртээ оруулсан. 6 настай А болон эмээ Э нар маш их айсан бололтой байсан. ...2019 оны 2 сард гэртээ унтаж байхад юм түс тас гэсэн чимээ сонсогдоод эрэгтэй хүн өндөр дуугаар эхнэр хүүхдээ зодоод байгаа чимээ сонсогдохоор нь Цагдаагийн газарт хандаж дуудлага өгсөн. ...Тэгсэн маргааш  өглөө нь ажил дээр М тааралдаад өчигдөр та дуудлага өгсөн үү танд их баярласан шүү нөхөр согтуу ирчихээд агсам согтуу тавиад байсан юм гэж байсан. Тэр үед хагалгааны маск өмсчихсөн байсан учир түүний биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[6],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.А-н биед тархи доргилт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, таславчны мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.А-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн  тодорхойлолт, рентген оношилгоо[7],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.З-н биед тархи доргилт, орой хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн  тодорхойлолт, рентген оношилгоо[8],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.М-н биед зүүн далны доод хэсэгт 4х1.2 см, 1.7х0.5 см хэмжээтэй сорвинууд тогтоогдлоо. Дээрх сорвинууд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.М-н биед илэрсэн дээрх сорвинууд нь ямар механизмаар, чухам хэдийд үүссэнийг нарийчлан тогтоох боломжгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт[9],

-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр би П гэдэг залуутай Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хүнтэй уулзахаар явсан боловч байхгүй болохоор нь буцах замдаа голын эрэг дээр нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, Боргио нэртэй 2.5 литрийн пиво ууж байгаад Дарханд ирсэн. Дарханд ирээд бид хоёр шууд Ундрал нэртэй зочид буудалд орж дахиж 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж байгаад согтоод ухаанаа алдаад тасарчихсан байсан. Ингээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрж ухаан орсон бөгөөд эхнэртэйгээ утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад намайг хоёр хүүхдээ зодоод цагдаад баригдсан гэдгийг хэлсэн. ...2019 оны 2 сарын 27-ны өдөр одоо амьдарч байгаа шинэ хорооллынхоо байрыг төрсөн ахаасаа худалдаж авах зорилгоор банк руу очиж зээл авах гэхэд манай эхнэр надад хэлж ярилгүйгээр 7 сая төгрөгийн зээлийг урьдчилгаанд авчихсан байсан. Ингээд тэрнээс болж маргалдаад архи дарс уугаад гэртээ очиж эхнэртээ агсам согтуу тавьсан байсан. Ингээд тухайн өдрөө эрүүлжүүлэгдсэн. Маргааш нь надад эхнэр маань согтуу ирээд жижиг сүхний ар хэсгээр нуруу руу цохиж зодсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[10],

 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний “...Эрсдэлийн төвшин дунд. Хүүхдүүдийг хамгаалах байранд тусгаарлаж хамгаалалтанд авах.” гэх маягт[11],

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б-н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 24 дүгээр байрны 19 тоотод хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.З /8 настай/, охин Б.А /6 настай/ нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би эхнэр Б.М-тэйгээ 17 жил хамт амьдарч байгаа. Манай том охин 16 настай, дунд хүүхэд 12 настай, бага хүүхэд 7 настай. Энэ хугацаанд эхнэр хүүхэддээ гар хүрч үзээгүй. Бидний амьдарч байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 24 дүгээр байрны 19 тоот нь манай ахын байр юм. Манай ах бид хоёрыг 15 сая төгрөг өгөөд байраа ав гэж хэлсэн. Бид хоёр 15 сая төгрөг олохын тулд мөнгө хайсан. Манай эхнэр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагч ажилтай. Эхнэрийнхээ цалингийн зээл авахаар очиход, манай эхнэр надад хэлэлгүйгээр 7 сая төгрөг зээлж, хэнд өгснөө хэлэхгүй байснаас болж хэрүүл маргаан болсон. Үүнээс хойш согтсон үедээ эхнэртээ нэг удаа гар хүрч үзсэн. Дараа нь энэ асуудлаас болж дахин хэрүүл болж, чи хэнд мөнгө өгөхөөр зээл авсан юм бэ гэж асуухад надад хэлээгүй, 17 жил хамт амьдарчихаад гэр бүлтэйгээ зөвлөхгүйгээр хэнд, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь бидний маргалдах шалтгаан болсон юм. Гэтэл дүүдээ зээл авч өгсөн гэдгийг хэлснээс хойш бид хоёр ойлголцож, эвлэрсэн. Би тухайн өдөр архи ууж согтоод, ухаан мэдрэлгүй болсон байна лээ. Маргааш нь эрүүлжүүлэхэд сэрээд эхнэртээ гар хүрснээ мэдсэн. Архи уухаараа өөрийн ухаангүй болж 2 хүүхэддээ гар хүрсэн байна лээ. Өглөө нь эхнэрээсээ хүүхдээ зодсон талаар мэдсэн. Би эрүүл саруул байх хугацаандаа эхнэр хүүхэддээ гар хүрч байгаагүй.” гэв. 

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.З-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдрийн 21 цагийн үед би гэртээ эмээ Э, дүү А нарын хамтаар байсан чинь хаалга хүчтэй нүдээд өшиглөөд байсан. Тайлахгүй байсан чинь хаалгаа тайл гээд аав согтуу байгаа бололтой орилж хашхираад байсан чинь эмээ дүү бид хоёрыг ариун цэврийн өрөө лүү оруулсан. Тэгсэн удаагүй аав түлхүүрээрээ хаалга онгойлгож орж ирж байгаа нь сонсогдсон. Тэгээд манай ээж М-г хаана байна гээд хайгаад байгаа бололтой гэрт явж байхаар нь би толгойгоороо ариун цэврийн өрөөний хаалганы цаанаас цухуйж харсан чинь манай аав Б.Б намайг үстэж чирээд том өрөөний буйдан руу өргөөд шидчихсэн. Тэгснээ миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Үүний дараа ариун цэврийн өрөөнд байсан дүү А-г бас үстэж чирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг[13],

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.А-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...аавыг орж ирэхийн өмнө манай эмээ ах З бид хоёрыг ариун цэврийн өрөө рүү нуучихсан. Тэгсэн аав ах З-г үснээс татаж гаргаж ирээд зодсоныхоо дараа намайг бас үстэж ариун цэврийн өрөөнөөс гаргаад нүүр лүү нэг удаа өшиглөж баруун талын мөр лүү нэг удаа өшиглөж зодчихоод гараад явсан.” гэх мэдүүлэг[14],

 

-Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Манай нөхөр Б нь 2 хүүхдээ зодсоноос 15-20 орчим хоногийн өмнө гэртээ согтуу орж ирээд загасанд явахдаа ашигладаг жижиг сүх барьчхаад З-тэй муудалцсан гээд гарах гэхээр нь гаргахгүй гэсэн чинь намайг үстэж газар унагаасан. Тэгээд гартаа барьсан сүхнийхээ араар миний зүүн дал орчим нэг удаа цохисон. Тэгсэн хажуу айлын Г эгч цагдаа дуудлага өгсөн байсан. Ингэж 2 удаа зодохдоо нөхөр маань гараараа нүүр лүү алгадсанаас болж 2 удаа нүд хөхөрч байсан. Мөн 2019 оны 2 сард буюу цагаан сарын өмнөхөн цалингийн зээл авч байсныг манай нөхөр мэдээд агсам тавьж нүүр лүү 2 удаа цохисон. Энэ үед баруун талын нүд хөхөрсөн.” гэх мэдүүлэг[15],

 

-Гэрч П.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр манай хүргэн Б.Б 20 цаг 40 минутын үед гэртээ нэлээн согтуу ирсэн бөгөөд хаалга нүдэж байгаад тайлж өгөхгүй байсан чинь түлхүүрдээд ороод ирсэн. Б орж ирээд М хаана байна гээд надаас асуугаад байсан. ...Б хүүгээ харчхаад шууд үстэж татаад ор руу шидээд хаашаа гэдгийг мэдэхгүй байна өшиглөж, гараараа цохиод байхаар нь айгаад хүн байна уу гэж орилоод хажуу талынхаа Г гээд хөрш айлын хүнд цагдаа дуудаж өгөөч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[16],

 

-Гэрч Б.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...Шинэ хорооллын 24 дүгээр байрны гадаа очиход Б.Б гэх залуу согтуу байдалтай сууж байсан Тухайн залуу газар унасан бололтой баруун талын шанаа орчим нь бага зэрэг зулгарсан байсан. Манай хөдөлгөөнт эргүүл ирэхэд түүний хадам ээж нь бололтой хөгшин тагтнаасаа наад хүнээ эрүүлжүүлээрэй би дуудлага өгсөн, наадах чинь 2 бага насны хүүхдээ зодчихлоо гэсэн.” гэх мэдүүлэг[17],

 

-Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр орой 18-19 цагийн үед манай хажуу айлын Б гэх залуу гэрийнхээ хаалгыг хүчтэй нүдээд М аа гээд орилоод байсан. ...би 5 орчим минутын дараа цагдаа руу ярьж дуудлага өгсөн. Мн ээж Э манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь цагдаа дуудаж туслаач гэхээр нь та ор ор гээд гэртээ оруулсан. 6 настай А болон эмээ Э нар маш их айсан бололтой байсан. ...2019 оны 2 сард гэртээ унтаж байхад юм түс тас гэсэн чимээ сонсогдоод эрэгтэй хүн өндөр дуугаар эхнэр хүүхдээ зодоод байгаа чимээ сонсогдохоор нь Цагдаагийн газарт хандаж дуудлага өгсөн. ...Тэгсэн маргааш  өглөө нь ажил дээр М тааралдаад өчигдөр та дуудлага өгсөн үү танд их баярласан шүү нөхөр согтуу ирчхээд агсам согтуу тавиад байсан юм гэж байсан. Тэр үед хагалгааны маск өмсчихсөн байсан учир түүний биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[18],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.А-н биед тархи доргилт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, таславчны мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.А-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн  тодорхойлолт, рентген оношилгоо[19],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.З-н биед тархи доргилт, орой хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн  тодорхойлолт, рентген оношилгоо[20],

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.М-н биед зүүн далны доод хэсэгт 4х1.2 см, 1.7х0.5 см хэмжээтэй сорвинууд тогтоогдлоо. Дээрх сорвинууд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.М-н биед илэрсэн дээрх сорвинууд нь ямар механизмаар, чухам хэдийд үүссэнийг нарийчлан тогтоох боломжгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт[21],

-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 04 сарын 10-ны өдөр би П гэдэг залуутай Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хүнтэй уулзахаар явсан боловч байхгүй болохоор нь буцах замдаа голын эрэг дээр нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, Боргио нэртэй 2.5 литрийн пиво ууж байгаад Дарханд ирсэн. Дарханд ирээд бид хоёр шууд Ундрал нэртэй зочид буудалд орж дахиж 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж байгаад согтоод ухаанаа алдаад тасарчихсан байсан. Ингээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрж ухаан орсон бөгөөд эхнэртэйгээ утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад намайг хоёр хүүхдээ зодоод цагдаад баригдсан гэдгийг хэлсэн. ...2019 оны 2 сарын 27-ны өдөр одоо амьдарч байгаа шинэ хорооллынхоо байрыг төрсөн ахаасаа худалдаж авах зорилгоор банк руу очиж зээл авах гэхэд манай эхнэр надад хэлж ярилгүйгээр 7 сая төгрөгийн зээлийг урьдчилгаанд авчихсан байсан. Ингээд тэрнээс болж маргалдаад архи дарс уугаад гэртээ очиж эхнэртээ агсам согтуу тавьсан байсан. Ингээд тухайн өдрөө эрүүлжүүлэгдсэн. Маргааш нь надад эхнэр маань согтуу ирээд жижиг сүхний ар хэсгээр нуруу руу цохиж зодсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[22],

 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний “...Эрсдэлийн төвшин дунд. Хүүхдүүдийг хамгаалах байранд тусгаарлаж хамгаалалтанд авах.” гэх маягт[23],

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.М-г зодсон, насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.З, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-н хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүүхдийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь дахин давтагдсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

 

Хохирогч Б.М нь “...Нөхөр маань дахин хүүхдүүддээ гар хүрч зодохгүй гэдгээ амалсан учир гомдол, санал байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Б.Б нь  торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР          

 


[1] Хавтаст хэргийн 26 тал

[2] Хавтаст хэргийн 29 тал

[3] Хавтаст хэргийн 32-33 тал

[4] Хавтаст хэргийн 35-36 тал

[5] Хавтаст хэргийн 41 тал

[6] Хавтаст хэргийн 42-44 тал

[7] Хавтаст хэргийн 46-49 тал

[8] Хавтаст хэргийн 53-56 тал

[9] Хавтаст хэргийн 60-61 тал

[10] Хавтаст хэргийн 68-69 тал

[11] Хавтаст хэргийн 13-16 тал

[12] Хавтаст хэргийн 80 тал

 

[13] Хавтаст хэргийн 26 тал

[14] Хавтаст хэргийн 29 тал

[15] Хавтаст хэргийн 32-33 тал

[16] Хавтаст хэргийн 35-36 тал

[17] Хавтаст хэргийн 41 тал

[18] Хавтаст хэргийн 42-44 тал

[19] Хавтаст хэргийн 46-49 тал

[20] Хавтаст хэргийн 53-56 тал

[21] Хавтаст хэргийн 60-61 тал

[22] Хавтаст хэргийн 68-69 тал

[23] Хавтаст хэргийн 13-16 тал

[24] Хавтаст хэргийн 80 тал