Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00026

 

 

2025      03         20                                           207/МА2025/00026

 

 

   “***” ХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч ***, *** нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

*** дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “***” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***, *** нарт  холбогдох,

 “Зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этггээд Н.*** нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар цахимаар, хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч В.*** итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.***, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *** нь нөхөр ***тай хамтран ***тай 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***тоот Зээлийн гэрээ болон ***дугаартай барьцааны гэрээг байгуулж 800 .000.000 /найман зуун сая / төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээг байгуулан дараах үл хөдлөх эд хөрөнгө болон хөрөнгийн эрх, газар эзэмших эрхийг барьцаалсан. Үүнд: ***1496 м2 талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан. ***, *** нарт холбогдох 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 311,367,481.3 төгрөгийг, хүүнд 363,912,366.7 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 7,046,072.2 төгрөгийг тус тус төлсөн байна. Одоо зээлдэгч нарын төлөх ёстой төлбөр нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 488,632,519.7 төгрөг, хүү 229,543,421.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,585,668.3 төгрөг, нийт 743,761,698.7 төгрөг байна. Иймд үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүн 743,761,698.7 төгрөг мөн нэхэмжлэл шүүхэд гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын төлбөрт төлсөн 79,500 төгрөгийг нэмээд нийт 743,841,108 төгрөгийг ***, *** нараас гаргуулж *** ХК-д олгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. ...Хариуцагч ***, *** нар нь 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***дугаартай зээлийн гэрээг байгуулж 800,000,000 төгрөгийг дуусаагүй барилгын эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлэн авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ***дугаартай Барьцааны гэрээг байгуулан нийт 42 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан /анхны нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан/ байдаг. Хариуцагч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу нийт 22 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүд ***ны барьцаанд бүртгэлтэй байна. Үүнд: хариуцагч ***ын өмчлөлийн 82.2 хувийн гүйцэтгэлтэй, ***282.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***1496 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар байна. Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүртэл хугацаанд төлөлт хийхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул өмнө гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 743,841,108 төгрөгийг, үндсэн хүү 117,336,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,467,212.6 төгрөг, нийт 140,803,275.6 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 884,644,383.6 төгрөг болгон нэхэмжилж байна. Мөн дээрх барьцаалагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн ***гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан *** ХК дараах тайлбарыг хүргүүлж байна. *** нь иргэн ***, *** нартай 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***дугаартай зээлийн гэрээ болон ***дугаартай барьцааны гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар 20 үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох ***т байрлалтай 40 айлын орон сууцны зориулалттай 82,2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар ***наас 800 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч ***ны зээлийг хааж дуусгаагүй. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 20****** оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650 сая төгрөгийн 515 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авахад, 135 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, зэрэгт зарцуулсан гэдэг. *** 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383,069 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Хууль өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан цаг үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь *** байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн эх хувиуд банкинд хадгалагдаж байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн ******3 дугаар зүйлийн ******3.1-д зааснаар *** ***дугаартай хөрөнгийн барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлага хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болдог бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч ***ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хүчин төгөлдөр зээлийн гэрээ, хүчин төгөлдөр барьцааны гэрээний асуудал *** ХК, ***, *** нартай байгуулсан хуулийн шаардлага хангасан бичгээр хийсэн, нотариатаар батлуулж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэрээний харилцааны асуудлыг ярьж байна. Үүнд хүсэл зоригийн асуудал яригддаг. Тухайн үед ***, *** нар 82 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьж чадахгүй байна, гүйцээж баръя гэж хүсэл зоригоо илэрхийлээд ***наас авсан 800,000,000 төгрөгөөр барилгаа барьж дуусгасан. Хэрвээ банк мөнгө өгөөгүй бол уг байр ашиглалтанд ороогүй байх байсан. Хариуцагч тал 88,000,000 төгрөгийн хүүг үндсэн зээлээс хасуулна гэж яриад байна. Гэтэл ***наас гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгт байгаа. Гэтэл ***ын харилцах дансанд хоёр удаа хийсэн мөнгө нь автомат таталт хийгдээд, тэр үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Дараа нь залруулгын гүйлгээгээр зарлага гараад энэ нь зээлийн гэрээндээ ямар дарааллаар мөнгө суутгаж авах талаар тодорхой заасан байгаа. Хүү тооцооллын хүснэгт тодорхой биш байна гэж хэлээд байна энэ бол маш тодорхой байгаа. Монгол улсад 2 программ ашигладаг, түүний нэг нь НИС гэх программаар автоматаар бодогддог. Улсын дээд шүүхийн тайлбар дээр мөнгөн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаанд энэ зээлийг ашигласан гэж үзнэ гэж байгаа. Гуравдагч этгээдүүдтэй холбоотой асуудал яригдаж байна. Анх зээл авахдаа 40 орон сууц барьцаалсан байгаа. Үүнээс төлөлттэй нь уялдуулаад 20 тоо ширхэг хөрөнгийг чөлөөлсөн. ***ийг буруутгаад байна, *** зээлдэгчийн дансанд зээлийг 100 хувь шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн. Тэгэхээр өөрсдийнх нь үүргээ биелүүлэх ээлж ирээд байна. *** гэрээний үүргийг шаардах 3 жилийн хугацаандаа багтаж нэхэмжлэл гаргаад явсан. Зээлдэгч зээлээ төлөхгүй байдалд хүрлээ гэхэд *** яаруу сандруу нэхэмжлэл гаргаад явах боломжгүй. Манай өмчлөгч болчихоод байгаа иргэд *** буруутай гээд байна. Гэтэл ***ны мөнгөөр уг орон сууцыг бариад дууссан. Гэхдээ өмчлөгчөөр тогтоолгосон нь тухайн хөрөнгөд оногдсон үүргээс чөлөөлж байгаа асуудал биш шүү. Үүрэгтэйгээ хамт шилжинэ гэж заасан байгаа. Та бүгдийн хувьд *** руу биш ***тай учраа олох ёстой. Тухайн үед зээл олгоход бүх хөрөнгө ***ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй хөрөнгө байсан. Үүнийг *** аваад үзээд судлаад, барилга дуусах шатандаа орж байгаа юм байна, үлдсэн санхүүжилтийг гаргаад дуусгая гэж шийдсэн. Миний зүгээс хэлэхэд энэ бол хүчин төгөлдөр байгуулагдсан зээлийн гэрээ, мөн хүчин төгөлдөр байгуулагдсан улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ байгаа гэжээ.

Хариуцагч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд ***наас 800,000,000 төгрөг зээлэх гэрээ байгуулсан нь үнэн боловч 36 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулж ирсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтөд төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар эргэн төлсөн төлбөрийг суутгаж байсан. Гэтэл үндсэн зээлийг хамгийн сүүлд нь авах байдлаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс үндсэн зээлээс миний өмнө төлсөн төлбөрүүдийг хасах ёстой гэж үзэж байна. Үүнийг зээлийн дансны хуулганаас харж болох ба энэ талаарх тооцооллыг миний бие тусад нь гаргаж нэмэлт тайлбараар өгөх болно. Нэгэнт үндсэн зээл ийнхүү буурч байгаа тохиолдолд түүнээс бодох хүү буурах учиртай. Энэ тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөгдөх боломжгүй юм. Иймээс миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...***ын хувьд *** ХК-д хүсэлт тавьж зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг *** ***багт байрлах орон сууцны барилгад зээлийн зориулж авсан, зээлийг зориулалтын дагуу тухайн барилгад ашигласан. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг 800,000,000 төгрөгийн зээл олгоогүй, зээлийн шимтгэл гэх нэрээр 8,000,000 төгрөг суутгаж аваад үндсэндээ 792,000,000 төгрөгийг олгосон байгаа. Энэ олгосон зээлийн дагуу 2019 онд хүртэл зээлийн төлөлт хийгдсэн. Харин 2019 оны хагас жилээс хойш зээлийн үүргийн зөрчил үүссэн. Зээлээ төлж чадахгүй байсан шалтгаан нь барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан нөхцөл байдал үүссэн. Тухайн үүргийн зөрчилтэй холбоотой ***наас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, зээлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох саналыг гаргаж байсан. Энэ хугацаанд орон сууц, зогсоолыг худалдсан тохиолдолд ***ны дансанд хийх гэрээний үүрэгтэй байдаг. Тухайн гэрээний дагуу зарим худалдагдсан орон сууц, зогсоолын төлбөр төлөгдөж байсан. *** ХК-ийн зүгээс зээл төлүүлэх талаар ажиллагаа хийгээгүй, нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй орхисон. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу орон сууцыг худалдаад тодорхой хугацаанд мөнгө орж ирэхээр нь ***ны зээлийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сард *** *** нарын зүгээс 88,400,000 төгрөгийг тухайн данс руу үндсэн зээлнээс хасуулах зорилготой шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөн төлбөрийг үндсэн зээлд хасаж тооцоод улмаар зээлийн дансан дахь үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,5****** төгрөг болж буурсан. ***наас нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 488,632,5****** төгрөг гэж хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй тайлбар гаргаж байна. ***ны нэхэмжлэлд үндсэн зээлийн төлбөр хэд, хүү нь хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй байсан. Одоо 140,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн гэж байгаа боловч юуны мөнгө нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 29-нд үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,5****** төгрөг болж буурсан учраас энэ үндсэн зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодох ёстой. Нэгэнт зээл авч орон сууц барихад хэрэглэсэн учраас бидний хувьд үндсэн зээл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 400,232,5****** төгрөг дээр 100,000,000 төгрөгийн хүү нэмж 500,232,5****** төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргаж байна. Дараагийн асуудал нь зээлийн хугацааны асуудал яригдаад байгаа. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дууссан зээлийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс огт арга хэмжээ авахгүй байж байгаад 1 жил гаруй болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд 2 орон сууц худалдагдаагүй, хэн нэгэн хүн захиалгын гэрээ хийж аваагүй, мөн 8 автомашины зогсоол хэн нэгэнд худалдагдаагүй энэ хөрөнгөөр үүрэг хангагдах учраас энэ хэмжээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Харин бусдад худалдагдсан, өмчлөгчөөр тогтоогдсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгөөр барьцаа хангуулах шаардлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ***наас зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж ирсэн. *** нь зээлийн төлбөрөөс үндсэн зээлийг суутгалгүйгээр эхэлж зээлийн хүү, нэмэгдэл хүүг суутгасан нь буруу гэж үзэж байна. Учир нь төлсөн төлбөрөөс үндсэн зээлийг суутгасан бол үндсэн зээл буурч мөн түүнд бодогдох хүү буурах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь ойлгомжгүй, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хувьд ямар хугацаанд, ямар хэмжээнд тооцоод байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой болгох юм болов уу гээд хараад байтал 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлдэг. Ингэж нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ одоо ямар хугацаанд хүү бодоод, ямар хугацаанд нэмэгдүүлсэн хүү бодоод байгаа, үндсэн төлбөрөөс 88,000,000 төгрөгийг төлсөн байсныг хассан үгүй нь ойлгомжгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргадаг. Банк зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ойлгомжтой, тодорхой гаргах ёстой. Банк хариуцагч нараас сонгож гүйцэтгэсэн үүрэг буюу зээлийн үндсэн төлбөрт төлсөн мөнгийг өөрчилж хүүнээс хассан нь хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэсэн заалтын дагуу ***, *** нар 2021 оны 01 дүгээр сард төлсөн 88,400,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасахгүйгээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Банк 2021 оны 03 дугаар сард зээлийн гэрээний хугацаа дууссан байхад ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байгаад 1 жилийн дараа шүүхэд хандсан нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.*** би өөрийн өмчлөлийн ***, ***тоот 32.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц ***, ***, ***тоот 42,58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ***хариуцагч ***, *** нарын *** ХК-ийн зээлийн барьцаанд тавьсан, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна. Хариуцагч *** дээрх 2 орон сууцыг Н.*** надад хүлээлгэн өгсөн боловч орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *** ХК-д барьцаанд тавьж зээл авсны улмаас иргэн би өнөөдрийг хүртэл орон сууцныхаа үл хөдлөхийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлүүлж чадахгүй /худалдах, эдийн засгийн эргэлтэнд оруулж/ байгаа болно. ...Би ***тай 2017 оны 10 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. 20****** онд байрандаа орсон боловч гэрчилгээг чинь өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаад байна. Жилийн дараа судлаад үзэхэд энэ байрыг ***инд барьцаанд тавьсан байна гэж эдийн засагч хэлж байсан. Тийм учраас миний хувьд 2020 оны 08 дугаар сард ***ыг хариуцагчаар татаад ***ийг гуравдагч этгээдээр татаж анхан шат, давж заалдах шат, дээд шүүхээр хэлэлцэгдээд тухайн үед ***, *** нарын буруутай үйлдлээс болж намайг хохирсон байна гэж үзээд дээрх орон сууц нь *** хууль ёсны өмч мөн гэж шийдэгдээд 2 орон сууцны гэрчилгээг авсан. *** анх 40 орон сууцыг барьцаалчихаад ***д ямар ч хяналтгүйгээр 20 орон сууцыг чөлөөлж өгсөн. *** тэр 20 орон сууцыг чөлөөлж аваад бүгдийг нь зарсан. 2 дугаарт *** 82 хувийн гүйцэтгэлтэй, бусад захиалагч нар байгаа гэдгийг мэдсээр байж зээл өгсөн *** 2019 оны 06 дугаар сараас хойш зээлээ төлөхгүй байсан нь нотлогдоод байхад 2022 оны 03 дугаар сард шүүхэд хандсан. Хүүгээ ихэсгэж байгаад бүх орон сууцыг *** өөрөө авах гээд байгаа юм уу? энэ ойлгомжгүй байгаад байна. Үүргийн гүйцэтгэл хангахад хангалттай хөрөнгө байхад яагаад бусад хүмүүсийг чирээд байгаа юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1-д барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж байгаа. Гэтэл энэ эрх нь дуусгавар болохгүй яваад байгааг гайхаад байна. *** бид нарын дараа гэрээ байгуулчихаад үүрэг хүлээсэн гээд томроод суугаад байна. Бид нар иргэн хүний хувьд хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа. Тиймээс барьцаанд байгаа хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***шүүхэд гаргасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***нь Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн 2021-11-03-ны өдрийн 142/ШШ2021/01031 шийдвэрээр ***, *** тоот 42,58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон. Шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад Монгол улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны 358 дугаар тогтоол гарч Улсын бүртгэлийн хэлтсээс ***ын өмчлөлд байсан орон сууцыг ***өмчлөл мөн болохыг гэрчилсэн ****** дугаартай ***гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 05-нд олгосон билээ. ***нь дээрх орон сууцыг анх 20****** онд ашиглалтанд ороход 100 хувь төлбөрийг төлснөөр байрандаа орж өнөөдрийг хүртэл 6 жил амьдарч оршин сууж байгаа шударга өмчлөгч билээ. Гэтэл түүний эрхийг энэ олон жил зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн эрхийг эдлэх ямар ч боломжгүй болгож хохироосоор байна. Иймд ***ны барьцаанд байгаа *** тоот 42.58 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай, 82,2 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн ***дугаартай орон сууцыг барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***миний бие ***, *** нартай харилцан тохиролцож 2015 оны 06-р сарын 22-нд өөрийн эзэмшлийн газрыг ***д шилжүүлэн өгч газрын төлбөрт 38.4 м.кв 1 өрөө орон сууц авахаар тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурж газрыг нотариатаар орж шилжүүлж өгсөн. Мөн *** нь м.кв-н зөрүү мөнгө 1,900,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-нд надаас дансаар шилжүүлж авснаар байрны төлбөр бүрэн төлөгдөж төлбөр тооцоо дууссан. Миний бие уг орон сууцыг баригдаж эхлэхээс өмнө 1 өрөө орон сууц авахаар тохиролцож гэрээ байгуулж уг байр нь миний газар дээр баригдаж эхэлсэн. *** нь уг орон сууцыг баригдаж дуусмагц 1 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож миний газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг байр ашиглалтанд орж ***дугаартай байрыг надад өгч би 20****** оны 12-р сараас хойш уг байрандаа амьдарч байгаа билээ. Миний бие өөрийгөө ***наас илүү давуу эрхтэйгээр уг байрыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Учир нь *** нь уг байрыг баригдаж бий болохоос өмнө надтай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулснаар бидний дундын тохиролцоо хүчин төгөлдөр бий болсон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя гэхээр *** нь удахгүй өгнө гэдэг байсан. Би тэр үгэнд нь итгэж байрандаа орчихсон юм чинь гэрчилгээ гараад ирэх байлгүй гэж өдийг хүртэл явсан. Гэтэл одоо ***инд барьцаанд байгаа нь надад гомдолтой байна. Уг байрыг ***инд барьцаалбарт тавихаас өмнө нь миний гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд ***гэрчилгээний дугаартай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг ***ны барьцаанаас чөлөөлж өгнө үү, ... Би 2015 онд гэрээ хийгээд газраа өгчихөөд байхад одоо болтол гэрчилгээ ч байхгүй, 20****** оны 12 дугаар сард ашиглалтанд орохоор нь дүү нартаа нөгөө байраа өгсөн. Мөнгөө авах гэхээр 20****** оны ханш нэг өөр, одооны ханш нэг өөр болчихоод байгаа. Нөгөө хүмүүс байрны гэрчилгээ байхгүй учраас надад мөнгөө өгөхгүй, би байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотой зах зээлийн ханшаар мөнгөө нэхэмжилье гэхээр 20****** онд хүмүүсийг байранд оруулчихаад одооны ханшаар мөнгөө нэхэмжилж чадахгүй байна. Намайг ***, *** нар маш их хохироож байна. Хүний газрыг авчихаад 10 жил уяж байна. Нэг тал руугаа хурдан шийдэж өгөөч, хууль шүүх нь ч асуудлыг яасан удаан шийддэг юм. Үнэхээр залхаж байна, яах ёстой учраа ч олохгүй байна. Би одоо яаралтай байрны гэрчилгээгээ авмаар байна. Би ***наас түрүүлээд газраа өгөөд гэрээ байгуулсан байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ***нь *** ирэн *** нарын хоорондын маргааны шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байсан. Одоогоор ***тай өр авцаагүй тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна гэжээ.

*** дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ***, *** нараас зээлийн төлбөр 884.644.383.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч ***, *** нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч ***ын өмчлөлийн *** ***улсын бүртгэлийн дугаартай, 29 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 34 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 37 тоот 46.82 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 39 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 40 тоот 32.6 м2 талбайтай, ***улсын дугаартай, ***тоот 46.82 м2 талбайтай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 11 тоот 32.6 м2 талбайтай *** улсын бүртгэлийн дугаартай, 13 тоот 42.58 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 21 тоот 41.94 м2 талбайтай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 23 тоот 42.58 м2 талбайтай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 33 тоот 42.58 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай орон сууцнууд, *** ***тоот 282.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн ***баг, ***хэсэг ***тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугартай орон сууцны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 884,644,383.6 төгрөгийг гаргуулж *** ХК-д олгохыг *** дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Н.*** Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг ***гудамж 80 байр 11 тоот 32.6 м2 талбайтай *** улсын бүртгэлийн дугаартай, 13 тоот 42.58 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай орон сууц, ***Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг ***гудамж 80 байр 33 тоот 42.58 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай ******Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг ***гудамж 0 тоот 41.94 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,809,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***, *** нараас улсын тэмдэгтийн хураамж 4,809,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, гуравдагч этгээд Н.***, ******, ***нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Энэ хэргийн хариуцагч *** нь *** ХК-аас зээл авахдаа өөрийн бариулж байсан орон сууцны барилгыг 82,2 хувийн гүйцэтгэлтэй дутуу барьсан барилгуудыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх гэрчилгээ авч уул гэрчилгээг банкны барьцаанд тавьж мөнгө зээлдэн авсан байх боловч, тухайн үед *** нь барьцаанд авч буй барилгуудыг иргэдэд худалдан борлуулсан эсэхийг шалгахгүйгээр зээлийг олгосноор өнөөдөр иргэд хохирч банк мөнгөө хүүлж өсгөсөөр байна. Монгол улсад орон сууцны барилга барьж байгаа компианууд ихэнх тохиолдолд иргэдтэй захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авснаар барилгаа барьдаг болохыг *** мэдэхгүй байх учиргүй. Банк давуу эрхтэй байж, иргэд насаараа хураасан өчүүхэн хуримтлалаараа худалдан орон сууцаа банкинд алдаж, банк өнөөдөр дуудлага худалдаанд оруулан мөнгөө хүүлэн баяжиж байгаа нь хэдийгээр хууль ийм байна гэж үзэж болохгүй. Дээрх байдлаар хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 358 дугаар тогтоолоор банкны барьцаанд байгаа Улсын бүртгэлийн албанд бүртгэгдсэн орон сууцуудыг иргэд нь уул орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн бол өмчлөх эрхийн гэрчилгээ олгож болох тухай зааасан. Тийм учраас ***худалдан авч 100 хувь үнийг төлсөн орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, хүрэнбулаг ***гудамж 33 тоот 42.58 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Хүрэлчулуун oвогтой Эрдэнэцэцэгийг тогтоож ****** дугаартай ***тоот гэрчилгээг олгосон байдаг./3-p хавтасны 36х/ Одоогоор банкны барьцаанд бусдад худалдаалаагүй 2 ш орон сууц, 15 ш авто машины зогсоол байгаа тухай нэхэмжпэгч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр хэлдэг бөгөөд/ эдгээр барьцаануудыг худалдан борлууж банкны нэхэмжлэлийг барагдуулах боломжгой байтал шүүх бүх л барьцааг дуудлага худалдаанд оруулан банкны нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэсэнийг иргэн би яагаад ч зөвшөөрөхгүй шүүх нэг талын эрх ашгийг хамгаалж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, ***өмчлөлийн орон сууцы барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч В.*** итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэгдүгээрт: Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зуйл заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Нэхэмжлэгч *** нь Иргэний хуулийн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэх xуraцaa хэтрүүлсэн тухайд: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***дугаартай зээлийн гэрээг 36 cap буюу 3 жилийн хугацаатайгаар 800,000,000 төгрөг зээлдүүлэхээр гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээ нь 2019 оноос эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба 2020 онд дэлхий даяар тархсан ковид-19 цар тахлаас шалтгаан зээл огт төлөгдөх боломжгүй байдалд хүрсэн нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгч ***ны зүгээс энэ хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй 2022 оны 03 дугаар cap хүргэсэн болох нь тогтоогдсон. Гэтэл Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1., 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бидний маргасан үндэслэлд нэхэмжлэгч маргаагүй байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй төдийгүй дээрх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1., 223.2.-т заасан хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн байна. Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 20******.03.16-ны өдрөөс 36 сараар тоолоход 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх ба зээлийн гэрээний үүрэг 2019 оноос эхэлж үүргийн үлэмж хэмжээний зөрчил үүссэн байхад нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийг шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлэх үндэслэлд шууд хамаарч байхад талуудын маргаж, мэтгэлцсэн асуудлаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг нотолж байна. Жич: Төр хувьцааг нь эзэмшдэг банканд хуулийн давуу байдал олгоогүй бөгөөд ердийн иргэний хэргийн маргаанд хэрэглэж хэвшсэн Иргэний эрх зүйн ерөнхий ангийн зохицуулалтыг банкны өөрийнх нь хариуцлагагүй үйлдэлд хэрэглээгүйд гомдолтой байна. 1.2.Олгоогүй зээлд хүү бодож нэхэмжилсэн тухайд: Нэхэмжлэгч *** нь 2021 оны 01 дүгээр сард хариуцагч нарт нэмж зээл олгоогүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн сонгож гүйцэтгэсэн 88,400,000 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч *** хүлээн аваад ***, *** нарын үндсэн зээлээс хасаж үндсэн зээлийн үлдэгдэлийг 400,232,5****** төгрөг үлдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг зээлийн үлдэгдлийг 2021 оны 02 дугаар сард нэмж зээл олгосон мэт гүйлгээ хийж, улмаар хариуцагч нарын зээлийн үлдэгдлийг 488,632,5****** төгрөг болгосон байх ба олгоогүй зээл болох 88,400,000 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардах эрхтэй гэх дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс үндсэн зээлд 488,632,5****** төгрөг  гаргуулах шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг илтгэж байна. 1.3. Үүрэг гүйттгэх дарааллыг буруу тогтоосон тухайд: Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс дүгнээд улмаар зээлийн дансны хуулгаар зээлийн гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэнг дүгнэсэн. Ингэхдээ 2020 оны 01 дүгээр сард зээлдэгч буюу хариуцагч ***, *** нараас нийт 88,400,000 төгрөгийг үндсэн зээлээс төлөхөөр шилжүүлсэнг *** хүлээн аваад үндсэн зээдд тооцсон. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллын талаарх хуулийн зохицуулалтанд нийцсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний 2.2.7-д зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоохдоо “...нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ...” гэж заасныг баримталж хуулиас давсан гэрээний зүйл зохииуулалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлд “...гэрээнд өөрөөр заагаагүй бол...” гэж нөхцөл заасан /гипотез/ зохицуулалтыг тусгаагүй байхад уг хуулийн зохицуулалтыг гэрээгээр өөрөөр тохиролцож болох мэтээр хуулийг буруу тайлбарлах замаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймээс материаллаг хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хоёрдугаарт. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн хуульд зааснаар үнэлээгүй тухайд: Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар үлдэгдэл зээлийн дүн нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 400,232,5****** төгрөг болсон нь 1-р хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...программын алдаа теллерын алдааг хожим нь зассан...” гэж тайлбарласан ба зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байнга эрхэлдэг арилжааны банкны хувьд нотлох баримтыг алдаа болсон гэж гуйвуулсанг анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр, үнэн зөвөөр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг зээлийн дансны хуулгаар 88,400,000 төгрөгийг үндсэн төлбөрт тооцсон нь алдаа байсан тухай тайлбарлахаас өөрөөр мэтгэлцээгүй бөгөөд хүлээн авсан үүргийн гүйцэтгэлийг өөрчлөх эрхийг хууль, хэм хэмжээний акт, гэрээгээр ***инд олгоогүй байхад ийнхүү илт үндэслэлгүйгээр үндсэн зээлийн дүнг 488,632,5****** гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Иймээс *** дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд 884,644,383 төгрөг гэснийг 384,644,383 төгрөгөөр бууруулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн ******.*** нараас Зээлийн төлбөрт 884,644,383. /найман зуун наян дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга гурван зуун наян гурав/-н төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн Бие даасан шаардлага гаргасан Гуравдагч этгээд Н.*** би хариуцагч ***тай “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заагдсан хугацаанд ***,Баян Өндөр сум, 4-р баг.Хүрэн булаг, ******42.58м.кв, 11 тоот 32 м.кв байрны үнийг тус орон сууцуудыг ашиглалтанд орж дуусахаас ***д бүрэн төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байгаа болно. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01242 дугаартай Шүүх хуралдааны Тогтоолд ***,******, ******2 өрөө 42.58м.кв орон сууц, 11 тоот 1 өрөө 32 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тогтоосны дагуу дээрх 2 орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн ******, ******гэрчилгээг иргэн Н.*** миний нэр гарч Улсын бүртгэлийн газрын, эд хөрөнгийн эрхийн газарт бүртгэгдсэн байдаг. Хууль зөрчсөн шийдвэрийн талаар: *** дахь Иргэний хэргийн сум дундын анхан шатны шүух 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаартай Шийдвэрийн тогтоох нь: хэсгийн 2-т. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтланг үүрэг гүйцэтгэгч ***.*** нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч ***ын өмчлөлийн *** ******тоот 32.6м.кв талбатай *** Улсын бүртгэлийн дугаартай, 13 тоот 42.58м.кв талбайтай, ***Улсын бүртгэлийн дугаартай орон сууцнуудыг албадан дуудлага худалдаанд оруулж “***” ХХКомпанид төлбөрийг олгохыг *** дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн байна. ***.******, ******32.6м.кв талбатай *** Улсын бүртгэлийн дугаартай, 13 тоот 42.58м.кв талбайтай, ***Улсын бүртгэлийн дугаартай орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** мөн болохыг тогтоосон Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01242 дугаартай Тогтоол хүчин төгөлдөр байхад иргэн Н.*** өмчлөлийн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын дээд шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.4. Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй гэж заасан байна. ***.******, ******32.6м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 13 тоот 42.58м.кв талбайтай, ***Улсын бүртгэлийн дугаартай орон сууцнууд нь хэрэг шийлвэрлэсэн буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бие даасан шаардлага гаргасан Гуравдагч этгээд Н.*** нэр дээр бүртгэлтэй өмч болох нь ******, *** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр тус тус тонтоондож байхад ***ын өмч гэж шүүх үзэн бусдын хууль ёсны өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь үндэслэгүй байна. Нэхэмжлэгч “***” ХК хариуцагчаас 884.644.383. /найман зуун наян дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга гурван зуун наян гурав/-н төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад Шүүх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаартай Шийдвэрийн тогтоох нь: хэсгийн 2-т, хариуцагч ***ын “***” ХК-аас зээл авах үед барыдаанд тавигдсан бүх үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх барьцааннд тавигдсан байр.гражуудыг зах зээлийн үнэлгээгээр үнэлэн нэхэмжпэгчийн нэхэмжилсэн үнийн дүнд тохирсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг, нэр зааж дуудлага худалдаагаар худалдаж нэхэмжлэгчийг хохиролгүй болгохасуудлыг шийдвэрлээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аль хөрөнгүүдийг эхний ээлжинд дуудлага худалдаан оруулж худалдах ямар үл хөдлөх хөрөнгүүдийг үлдээх эсэх нь тодорхойгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл. Монгол улсын улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах 116.2.            шийдвэр хууль ёсны байх бөгөөд үндэслэл бүхий байна. 116.3.шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.гэж хуулийн заалтуудтай зөрчилдөж байна гэж үзэж байна. Шүүхээс дуудлага худалдаагаар худалдахаар заасан 17 ширхэг орон сууц, 15 ширхэг 282.71 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г хэсэг 80,81,95,96 тоот 1496 м.кв талбайтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэгчийн хохиролыг барагдуулахаар заасан нь нэнхэмжлэгчийн нэхэмжилж буй 884,644,383. /найман зуун наян дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга гурван зуун наян гурван төгрөгөөс хэд дахин илүү үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэ гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйл. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлох. 63.1.Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлоно. 63.1.1. мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд *** дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** миний гаргасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

*** нь иргэн ***, *** нартай 20****** оны 03 дугаар сарын 16- ны өдөр ***дугаартай “Зээлийн гэрээ” болон ***дугаартай барьцааны гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан ба одоо ***ын өмчлөлд бүртгэлтэй, ******, ***дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, нэгж талбарын ***дугаартай эзэмших эрхтэй газар тус тус барьцаанд бариулсан хэвээр байна.Зээлийн барьцаа хөрөнгө болох ***т байрлалтай 40 айлын орон сууцны 82.2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар ***наас 800 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч зээлийг хааж дуусгаагүй байна. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 20****** оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650 сая төгрөгийн 515 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авхад, 135 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, цалин хөлс зэрэгт зарцуулсан. *** 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай хэмжээнд асуудлыг тодруулж талуудыг чөлөөтэй мэтгэлцүүлэх эрхийг хангаж шийдвэрээ гаргасан.Хариуцагч нар гомдлынхоо шаардлагыг дараах байдлаар буюу үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн, олгоогүй зээлд хүү тооцсон, үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тогтоосон, нотлох баримтыг буруу үнэлсэн, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Иргэний хуулийн ******9 дүгээр зүйлийн ******9.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зохицуулсан. Иргэний эрх зүйн харилцаа, хувийн эрх зүйн харилцаанд оролцогч аливаа этгээд гэрээ байгуулах эсэх, хэнтэй байгуулах эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэж, гэрээний агуулгаа гэрээний нөгөө талтайгаа тохиролцож тогтоодог. Зохигч нар буюу талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Зээлийн хүүгийн төлбөрийг Гэрээний 2.1.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг шүүх зөв үнэлж дүгнэлт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 384,411,865.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт нь хууль болон гэрээнд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг багасгаж болох нөхцөл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” Гэдгээр зохицуулагдах учиртай. Гэтэл бидний тохиолдолд манай банкнаас санал болгосон хүүгийн хэмжээ, нийтэд зарласан зээлийн бүтээгдэхүүний талаар илт хохиролтой тогтоогдсон гэсэн гомдол өнөөдрийг хүртэл хугацаанд ирээгүй энэ талаар анхан шатны шүүхэд талууд мэтгэлцэж маргаагүй. Түүнчлэн зээлийн хүүг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргаж байгаагүй зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь хэргийн баримтаар нотлогдоогүй. Зээлдэгч, зээлийн гэрээнд заасан cap бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл яагаад ч болох учиргүй билээ. ***наас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн дансын хуулгыг эргэлзээгүй байдлаар дүгнэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд залруулгын гүйлгээний бичилт хийх болсон нөхцлийг тодруулж шийдвэр гаргасан. Энэхүү залруулга хийгдсэн нөхцөл байдлыг үзвэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, сүүлийн төлөлт хийгдсэнээс хойшхи хугацаанд хүү хуримтлагдсан, мөн нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан байдалтай байдаг ба шүүхэд хандахад гаргаж өгсөн хүү, тооцооллын хүснэгтэд тодорхой харагддаг. Хариуцагч төлөлт хийхдээ өөрөө сонголт хийдэг мэтээр тайлбарлах нь зээлийн гэрээний үндсэн зорилго, агуулгатай зөрчилдөж байна. Арилжааны банк хуулийн хүрээнд мөнгөн хөрөнгийг хүүлэх, зуучлах хэлбэрээр ашиг олж ажилладаг. Тухайн 88,4 сая төгрөг нь хоёр захиалагч иргэдээс ***ын данс руу хийсэн мөнгөн дүн бөгөөд автомат таталтаар зээлийн төлбөрийн бичилт хийгдсэнийг гэрээний заалтад нийцүүлэн тохиргоо хийгдсэн асуудал юм. 2021 онд хийгдсэн энэхүү бичилт, таталтын асуудалд зээлдэгч нарын зүгээс ямар нэгэн санал гомдол гарч байгаагүй юм. Харин шүүхэд хэрэг үүсээд хянагдаж байх үед үндсэн зээлийн үлдэгдэл дүнг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн талаараа тайлбар бичиг өгсөн нь хэрэгт авагдсан байдаг. Иргэний хуулийн 223.2.-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Зээлийн гэрээний тухайд авч үзвэл зээлдүүлэгч буюу *** үүргээ шударгаар биелүүлсэн бөгөөд үүргийн биелэлтийг шаардах бүрэн эрхтэй. Зээлийн гэрээ болон хуулинд зээлдүүлэгч шаардсаны дараа зээлээ төлнө гэсэн зохицуулалт байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар Мөн *** Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зааснаас үзвэл банк илүү тооцоолж хүү нэхэмжлээгүй зээлийн гэрээгээр харилдан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нь уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл, шаардах эрхээ хэрэгжүүлэх хүртэл /шүүхийн шийдвэр гартал/ бодогдохоор байгаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” Мөн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж, Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгтүүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тодорхой тайлбарласан. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь *** хэвээр байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн ******3 дугаар зүйлийн ******3.1-д зааснаар *** барьцааны эрхийг улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 488,632,519.7 төгрөг, зээлийн хүүд 229,543,421.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,585,668.3 төгрөг, мөн нотариатын зардал 79,500 төгрөг, нийт 743,841,108 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 117,336,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,467,212.6 төгрөг, нийт 140,803,275.6 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт зээлийн төлбөрт 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх 1-5х, 2хх 174-177х/

Хариуцагч ***, *** нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “... үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,5****** төгрөг, үүн дээр хүүгийн төлбөрт 100,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... банкны зээлийн хүү хэт өндөр бөгөөд банк зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй болсныг мэдсээр байж зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй, шүүхэд нэг жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдэгчийн 2021 оны 01 дүгээр сард төлсөн 88,400,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүйгээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-д заасныг зөрчсөн..., ингэснээр зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зохиомлоор өсгөсөн...гэсэн агуулгаар тайлбарлан маргасан./2хх 87, 88х, 219-220х/

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** тус зээлийн барьцаанд байгаа ****** тоот 32.6 м.кв талбайтай орон сууц, 13 тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, /3хх 174, 175х/

 

3.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ********* тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, /3хх 216х/

 

3.2 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ****** тоот 41,94 м.кв талбайтай орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг ... хариуцагч ***тай орон сууц захиалгын гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг худалдаж авч биет байдлаар орон сууцыг шилжүүлэн авсан, ...мөн шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон... гэх үндэслэлүүдээр гаргасан./ 2хх245-246х, 3хх 216х/

 

3.3 Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг эс зөвшөөрч ...зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан цаг үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь *** байсан, ...зээлдэгч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй, ... шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч ***ны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй.../3хх 223х/  гэж мэтгэлцсэн.

 

4. *** ХК нь хариуцагч *** *** нартай 20****** оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***тоот Зээлийн гэрээ болон ***дугаартай барьцааны гэрээг байгуулж 800,000,000 төгрөгийн зээлийг Дуусаагүй барилгын эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлсэн,

 

4.1 ***ын өмчлөлийн 82 хувийн гүйцэтгэлтэй Орхон аймгийн ****** ***тоот 324 м.кв талбайтай ******улсын бүртгэлийн дугаартай, авто зогсоолын зориулалттай №1-****** тоот үл хөдлөх хөрөнгө, ******тоотуудын үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус ***хэсэг 80, 81, 68, 96 тоот 1496 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмын дагуу зөв тогтоосон байна.

 

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.  

6. Шүүх ийнхүү талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тодорхойлсон, мөн барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох боломжтой байсныг анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

6.1 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан.

6.2 Тухайлбал, үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн шаардлагыг нэгэн зэрэг биелүүлж чадахгүй бол аль гэрээний үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхтэй бөгөөд үүнээс гадна нэг төрлийн үүргийн харилцааны хэд хэдэн шаардлагын / жишээ нь нэг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх мэт/ төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр бүрэн төлж чадаагүй бол хугацаа нь болсон аль үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д зохицуулсан.

6.3 Дээрх зохицуулалт нь гэрээнд оролцогч талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож тогтоохыг үгүйсгэхгүй ба талууд зээлийн гэрээний 2.2.7-р “...Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж тохиролцсон ч хариуцагч нарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 49,900,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 38,500,000 төгрөг, нийт 88,400,000 төгрөг төлөх үед үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг байсан талаархи баримтыг нэхэмжлэгч *** ХК шүүхэд ирүүлээгүй.

 

6.4 Хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан хүүгийн тооцооллын хүснэгтээс үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн үлдэгдэл 488,632,5****** төгрөг байснаас хариуцагч нар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 49,900,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 38,500,000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 400,232,5****** төгрөг үлдсэн, ийнхүү хариуцагч ***, *** нарын төлсөн 88,400,000 төгрөгийг “***” ХК өөрөө үндсэн зээлээс хассан байна.

 

6.5 Хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа хүү тооцооллын хүснэгтэд тусгасан дүн болон огноо 68 дахь талд авагдсан зээлийн дансны хуулгатай зөрүүтэй байгаа, түүнчлэн нэгэнт үндсэн зээлд тооцож авсан 88,400,000 төгрөгийг нэхэмжлэгчийн “....программын алдаа, теллерын алдааг хожим зассан, ...залруулга хийсэн” гэсэн тайлбарт үндэслэн үндсэн зээлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-д нийцэхгүй байна.

 

6.6 Хэрэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан /хх14х/ нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү тооцооллын баримт 1 хуудас /хх64х/ хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн боловч хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг төлснийг хэрхэн тооцсон нь тодорхой бус, зөвхөн төлөх ёстой дүн, төлсөн үнийн дүнг хасаж зөрүүг тодорхойлсон байдлаар тооцоог гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолж гаргаагүй байна.

 

6.7 Иймд хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 49,900,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 38,500,000 төгрөг, нийт 88,400,000 төгрөгийг хасаад үлдсэн зээлийг 400,232,5****** төгрөгөөр тооцох,

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,5****** төгрөгт нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 724 хоногийн хугацаанд гэрээгээр тохирсон сарын 2,2 хувийн хүү тооцоход 212,496,172 төгрөг, /тооцооллыг тодруулбал 400,232,5******₮х2,2%хүү=8,805,115₮ сарын хүү, 8,805,115₮:30 хоног=293,503₮ өдрийн хүү, 293,503₮х724 хоног=212,496,172 төгрөг/

 

Нийт үндсэн зээл 400,232,5****** төгрөг, зээлийн хүү 212,496,172 төгрөг, нэхэмжлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож нэхэмжилсэн 42,499,234 төгрөг, нийт 655,227,924 төгрөгийг хариуцагч *** *** нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 229,416,459 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын тухайд:

 

7.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** ****** тоот 32.6 м.кв талбайтай орон сууц, 13 тоот 42.58 м.кв талбайтай орон сууцыг 2017 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, 2020 онд тус байрнуудыг өмчлөх эрхтэй болохоо шүүхээр тогтоолгож, 2024 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан,

 

********* тоот 42.58 м.кв талбайтай орон сууцыг 20****** онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, 2021 онд тус байрыг өмчлөх эрхтэй болохоо шүүхээр тогтоолгож, 2024 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан,

 

********* ******тоот 41,94 м.кв талбайтай орон сууцыг газраар солихоор 2015 онд хамтран ажиллах гэрээ тус тус байгуулсан байх боловч барьцааны гэрээ байгуулагдах үед дээрх орон сууцнуудын улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч нь зээлдэгч *** байсан, дээрхи үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

7.2 Барьцааны гэрээ байгуулах үед бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь барьцааны зүйлийн өмчлөгч болоогүй байсан тул барьцаалуулагч *** өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.  

 

7.3 Түүнчлэн, анхан шатны шүүх барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохгүй талаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7.4 Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.***, ***нарын гаргасан “...орон сууцнуудыг барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8. дахь хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан.

 

8.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа “...хариуцагч ***ын өмчлөлд байгаа, бусдад худалдаагүй 8 автомашины зогсоол, 2 орон сууцнуудаар тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулж, энэ тухай шүүхийн шийдвэрт тусгуулах,

 

8.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг “...Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд 2 орон сууц худалдагдаагүй, хэн нэгэн хүн захиалгын гэрээ хийж аваагүй, мөн 8 автомашины зогсоол хэн нэгэнд худалдагдаагүй энэ хөрөнгөөр үүрэг хангагдах учраас энэ хэмжээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Харин бусдад худалдагдсан, өмчлөгчөөр тогтоогдсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгөөр барьцаа хангуулах шаардлага байхгүй” гэсэн,

8.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар “...эхлээд хариуцагчийн зарагдаагүй байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна” гэсэн агуулгатай гомдол, тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8.4 Тодруулбал ****** тоот 32.6 м.кв талбайтай орон сууц, 13 тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, 33 тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, *** ****** 41,94 м.кв талбайтай орон сууцнаас бусад, бусдад худалдаагүй ***ын өмчлөлд байгаа хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараалал тогтоох нь зүйтэй.

 

9. Гэрээний талуудын “гэрээ цуцлах эрх”-ийг “үүрэг” гэсэн агуулгаар ойлгох боломжгүй, өөрөөр хэлбэл зээлдэгч үүргээ зөрчсөн байхад зээлдүүлэгчийг буруутгах нь үүргийг зохих ёсоор гүйцэтгэх талуудын зарчимд нийцэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 20******.03.16-ны өдрөөс 36 сараар тоолоход 2021.03.15-ны өдөр дууссан байх ба зээлийн гэрээний үүрэг 2019 оноос эхэлж үүргийн үлэмж хэмжээний зөрчил үүссэн байхад нэхэмжлэгч нь 2022.03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийг шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлэх үндэслэлд шууд хамаарч байхад талуудын маргаж, мэтгэлцсэн асуудлаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*** дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ***, *** нараас үндсэн зээл 400,232,5****** төгрөг, зээлийн хүү 212,496,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,499,234 төгрөг, нийт 655,227,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 229,416,459 төгрөг хэрэгсэхгүй болгосугай..” гэж,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “…Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 157 дугаар зүйлийн 157.8., 175 дугаар зүйлийн 175.1.-д тус тус зааснаар  *** бүртгэлийн дугаартай, 25 тоот 32.6 м2 талбайтай ******улсын бүртгэлийн дугаартай,  27 тоот 46.82 м2 талбайтай ******улсын бүртгэлийн дугаартай, 28 тоот 42.58 мталбайтай ******улсын бүртгэлийн дугаартай, 29 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 34 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 37 тоот 46.82 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай, 39 тоот 74.74 м2 талбайтай ***улсын бүртгэлийн дугаартай,  40 тоот 32.6 м2 талбайтай, ***улсын дугаартай,  ***тоот 46.82 мталбайтай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 21 тоот 41.94 м2 талбайтай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 23 тоот 42.58 мталбайтай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай орон сууцнууд, *** ***тоот 282.71 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн ***баг, ***хэсэг ***тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугаартай орон сууцны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг *** дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахад хүрэлцэхгүй бол Н.*** өмчлөлийн ****** тоот 32.6 м.кв талбайтай орон сууц, 13 тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, ***өмчлөлийн ****** тоот 42.58 м.кв талбайтай орон сууц, ********* ****** 41,94 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *** дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж,

 

Шийдвэрийн 4 дэх заалтыг “...хариуцагч ***, *** нараас улсын тэмдэгтийн 3,434,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч В.*** итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,081,172 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*** давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                   ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА