Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 270

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002810306 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 4-ний  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Б /РД:.../, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 8 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын 103 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ч.Сарангоогийн гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Найзтайгаа “Ок” зочид буудалд орж, буудлын өрөөнд үүр цайтал архи уусан. Тухайн үед ширээн дээр байсан юм байхгүй, цуг байсан хүн байгүй болохоор нь хайгаад өөр хүний өрөөнд андуурч орсон байх гэж бодоод хажуу өрөөнд ортол 2 залуу 2 бүсгүй унтаж байсан. Би

 

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.1\Shiitgeh togtool-Baasanjaw-17.1-1.docx

тэднийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан учир цүнхийг нь авч гараад дотроос нь гар утсыг авч ломбардад тавьсан. Дараа нь хулгайлсан цүнх, гар утсыг хохирогчид буцаагаад өгсөн.” гэв.

 

Хоёр.Эрүүгийн 1918002810306 дугаартай хэргээс:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн  өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл[3],

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[4],

 

-Хохирогч Ч.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...би анх өөрийн найз Д-тэй гаднаас орж ирэхэд У буюу Б гэх миний зүс мэдэх нэг залуу, бас найз охин нь гэх 2 эмэгтэй байсан. Намайг орж ирснээс хойш тэр 2 эмэгтэй нэг удаагүй явсан. Би тэр үед “Баруун хараа”-гаас ирэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн мөн ирээд тухайн буудалд бас уусан учраас нэлээн согтсон болохоор яг юу болсон талаар тодорхой нарийн мэдэхгүй байна. Шөнө манай найз Д бас яваад өгсөн ямарч байсан өглөө сэрэхэд Б мөн миний танихгүй төмөр замд ажилладаг гэх нэг эрэгтэй хүн хамт байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Тэгээд эд зүйл байхгүй байсан болохоор цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд тэнд байсан миний танихгүй төмөр замд ажилладаг гэх эрэгтэй би одоо ажилтай явахгүй бол болохгүй гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг[5],

 

-Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...өглөө нөхрийн барьж орж ирсэн LG G6 маркийн гар утсыг нөхөртэйгээ хамт ломбарданд барьцаалж 100.000 төгрөг авсан байсан болохоор би тооцоог хийсэн. Б өглөө гэртээ орж ирэх үедээ эмэгтэй хүний гар цүнх барьж орж ирээгүй. Харин гар утас ломбарданд тавьчхаад М-н гэрт орчихоод буудалд орсны дараа надад хэлэхдээ “би өчигдөр буудалд байрлаж байхдаа хажуу талын өрөөнд байсан эрэгтэй хүний цүнх авчихсан” гэхээр нь би “одоо цүнх нь хаана байгаа юм бэ” гэхэд “би М-н орцонд хаясан байгаа гэхээр нь чи хүний цүнх хаяж яаж байгаа юм бэ, авч ир” гэсэн. Тэгэхэд Б гарч яваад буцаж орж ирэхдээ нэг эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх аваад орж ирсэн. Тэгээд “чи эрэгтэй хүний цүнх гэсэн биз дээ яасан юм бэ” гэхэд “энэ эмэгтэй надтай унтъя, хэвтье гээд намайг оролдоод байхаар нь би цүнхийг нь авчихсан юм” гэж хэлсэн. Би тэр цүнхийг үзэхэд дотор нь С гэсэн хүний бичиг баримттай цүнх байсан өөр ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг[6],

 

-Гэрч Э.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Ундрал буудлын 22 тоот өрөөнд ороход Б, түүний эхнэр болон миний нэрийг нь мэдэхгүй “Хорхой” хочтой найз нарын хамтаар архи пиво уугаад сууж байхаар нь хамт суугаад юм ярингаа авсан архинаас нь уугаад байж байхад нэг эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх орон дээр нь байхаар нь Б-с “энэ ямар учиртай хэний цүнх юм бэ? танай эхнэрийн цүнх лав биш байна” гэтэл надад хэлэхдээ “найз нь өчигдөр нэг охинтой буудалд уулзсан, намайг унтъя, хэвтье гээд байхаар нь цүнхийг нь аваад гараад ирсэн гэж хэлсэн.” Тэгэхээр нь Б-д хандан “чи хүний цүнх авч явж болж байгаа юм уу гэтэл надад хамаагүй, тэр эмэгтэй өөрөө надтай унтмаар байна гээд байсан болохоор цүнхийг нь аваад гараад ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[7],

-Гэрч М.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...би орсон хойно нь араас нь орсон намайг ороход хоол унд захиалж идсэн мөн пиво уусан байдалтай байсан. Миний хажууд ямар нэг мөнгө төгрөг гаргаж ирээгүй. Харин өглөө манай гэрт Б орж ирэхээр нь би чи өөрийнхөө утсаар яриач миний утсаар яах гээд байгаа юм гэтэл надад нэгж байхгүй гээд LG загварын нэг гар утас гаргаж ирж байсан.” гэх мэдүүлэг[8],

 

“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 290.500 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[9],

 

-Яллагдагч Ц.Б-н 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...би өдрийн нь тодорхой санахгүй байна, ок нэртэй баарны нэг давхарт байрлах зочид буудалд найз Н-н хамт ороод эхнэрийнхээ Ай поне 6 маркийн гар утсыг барьцаанд тавиад хоносон. Өглөө 07-08 цагийн орчим сэрээд ресепшин эгчээс гар утсаа асуусан чинь тэр эгч гар утас чинь байхгүй, эхнэр чинь битгий өгөөрэй гэж хэлсэн гэхээр нь тэнд явж байгаад онгорхой өрөө байхаар нь дотор нь ороход 3 хүн унтаж байсан. Тэгэхээр нь сэрээх гэсэн сэрэхгүй болохоор нь эмэгтэй хүний хар цүнхийг авсан тэр цүнхэн дотор нь гар утас байхаар нь гар утсыг нь Үйлчилгээний төв дээр гар утсыг 100.000 төгрөгийн барьцаанд тавиад “Ундрал” нэртэй зочид буудалд ороод эхнэрээ дуудсан. ...надтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй. Би ганцаараа авсан юм.” гэх мэдүүлэг[10],

 

-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн мэдээлэл[11],

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 8 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын 103 тоот өрөөнд нэвтэрч, иргэн Ч.С-н гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-н мэдүүлсэн “...Найзтайгаа “Ок” зочид буудалд орж, буудлын өрөөнд үүр цайтал архи уусан. Тухайн үед ширээн дээр байсан юм байхгүй, цуг байсан хүн байгүй болохоор нь хайгаад өөр хүний өрөөнд андуурч орсон байх гэж бодоод хажуу өрөөнд ортол 2 залуу 2 бүсгүй унтаж байсан. Би тэднийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан учир цүнхийг нь авч гараад дотроос нь гар утсыг авч ломбардад тавьсан. Дараа нь хулгайлсан цүнх, гар утсыг хохирогчид буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13],

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн  өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14],

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл[15],

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[16],

 

-Хохирогч Ч.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...би анх өөрийн найз Д-тэй гаднаас орж ирэхэд У буюу Б гэх миний зүс мэдэх нэг залуу, бас найз охин нь гэх 2 эмэгтэй байсан. Намайг орж ирснээс хойш тэр 2 эмэгтэй нэг удаагүй явсан. Би тэр үед “Баруун Хараа”-гаас ирэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн мөн ирээд тухайн буудалд бас уусан учраас нэлээн согтсон болохоор яг юу болсон талаар тодорхой нарийн мэдэхгүй байна. Шөнө манай найз Д бас яваад өгсөн ямарч байсан өглөө сэрэхэд Б мөн миний танихгүй төмөр замд ажилладаг гэх нэг эрэгтэй хүн хамт байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Тэгээд эд зүйл байхгүй байсан болохоор цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд тэнд байсан миний танихгүй төмөр замд ажилладаг гэх эрэгтэй би одоо ажилтай явахгүй бол болохгүй гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг[17],

 

-Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...өглөө нөхрийн барьж орж ирсэн LG G6 маркийн гар утсыг нөхөртэйгээ хамт ломбарданд барьцаалж 100.000 төгрөг авсан байсан болохоор би тооцоог хийсэн. Б өглөө гэртээ орж ирэх үедээ эмэгтэй хүний гар цүнх барьж орж ирээгүй. Харин гар утас ломбарданд тавьчхаад М-н гэрт орчихоод буудалд орсны дараа надад хэлэхдээ “би өчигдөр буудалд байрлаж байхдаа хажуу талын өрөөнд байсан эрэгтэй хүний цүнх авчихсан” гэхээр нь би “одоо цүнх нь хаана байгаа юм бэ” гэхэд “би М-н орцонд хаясан байгаа гэхээр нь чи хүний цүнх хаяж яаж байгаа юм бэ, авч ир” гэсэн. Тэгэхэд Б гарч яваад буцаж орж ирэхдээ нэг эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх аваад орж ирсэн. Тэгээд “чи эрэгтэй хүний цүнх гэсэн биз дээ яасан юм бэ” гэхэд “энэ эмэгтэй надтай унтъя, хэвтье гээд намайг оролдоод байхаар нь би цүнхийг нь авчихсан юм” гэж хэлсэн. Би тэр цүнхийг үзэхэд дотор нь С гэсэн хүний бичиг баримттай цүнх байсан өөр ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй.”гэх мэдүүлэг[18],

 

-Гэрч Э.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Ундрал буудлын 22 тоот өрөөнд ороход Б, түүний эхнэр болон миний нэрийг нь мэдэхгүй “Хорхой” хочтой найз нарын хамтаар архи пиво уугаад сууж байхаар нь хамт суугаад юм ярингаа авсан архинаас нь уугаад байж байхад нэг эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх орон дээр нь байхаар нь Б-с “энэ ямар учиртай хэний цүнх юм бэ? танай эхнэрийн цүнх лав биш байна” гэтэл надад хэлэхдээ “найз нь өчигдөр нэг охинтой буудалд уулзсан, намайг унтъя, хэвтье гээд байхаар нь цүнхийг нь аваад гараад ирсэн гэж хэлсэн.” Тэгэхээр нь Б-д хандан “чи хүний цүнх авч явж болж байгаа юм уу гэтэл надад хамаагүй, тэр эмэгтэй өөрөө надтай унтмаар байна гээд байсан болохоор цүнхийг нь аваад гараад ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[19],

 

-Гэрч М.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...би орсон хойно нь араас нь орсон намайг ороход хоол унд захиалж идсэн мөн пиво уусан байдалтай байсан. Миний хажууд ямар нэг мөнгө төгрөг гаргаж ирээгүй. Харин өглөө манай гэрт Б орж ирэхээр нь би чи өөрийнхөө утсаар яриач миний утсаар яах гээд байгаа юм гэтэл надад нэгж байхгүй гээд LG загварын нэг гар утас гаргаж ирж байсан.” гэх мэдүүлэг[20],

 

“Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 290.500 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[21],

 

-Яллагдагч Ц.Б-н 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...би өдрийн нь тодорхой санахгүй байна, ок нэртэй баарны нэг давхарт байрлах зочид буудалд найз Н-н хамт ороод эхнэрийнхээ Ай поне 6 маркийн гар утсыг барьцаанд тавиад хоносон. Өглөө 07-08 цагийн орчим сэрээд ресепшин эгчээс гар утсаа асуусан чинь тэр эгч гар утас чинь байхгүй, эхнэр чинь битгий өгөөрэй гэж хэлсэн гэхээр нь тэнд явж байгаад онгорхой өрөө байхаар нь дотор нь ороход 3 хүн унтаж байсан. Тэгэхээр нь сэрээх гэсэн сэрэхгүй болохоор нь эмэгтэй хүний хар цүнхийг авсан тэр цүнхэн дотор нь гар утас байхаар нь гар утсыг нь Үйлчилгээний төв дээр гар утсыг 100.000 төгрөгийн барьцаанд тавиад “Ундрал” нэртэй зочид буудалд ороод эхнэрээ дуудсан. ...надтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй. Би ганцаараа авсан юм.” гэх мэдүүлэг[22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:  

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б-н согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-г хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ч.С-н гар цүнхтэй эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[23]-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсний дагуу хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ц.Б-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Б нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ц.Б-г хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 3-11 тал

[2] Хавтаст хэргийн 12-14, 23-24 тал 

[3] Хавтаст хэргийн 15-17 тал

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 26-27 тал

[6] Хавтаст хэргийн 29-30 тал

[7] Хавтаст хэргийн 31-32 тал

[8] Хавтаст хэргийн 38 тал

[9] Хавтаст хэргийн 40-41 тал

[10] Хавтаст хэргийн 50-51 тал

[11] Хавтаст хэргийн 60-65 тал

[12] Хавтаст хэргийн 69 тал

[13] Хавтаст хэргийн 3-11 тал

[14] Хавтаст хэргийн 12-14, 23-24 тал 

[15] Хавтаст хэргийн 15-17 тал

[16] Хавтаст хэргийн 20 тал

[17] Хавтаст хэргийн 26-27 тал

[18] Хавтаст хэргийн 29-30 тал

[19] Хавтаст хэргийн 31-32 тал

[20] Хавтаст хэргийн 38 тал

[21] Хавтаст хэргийн 40-41 тал

[22] Хавтаст хэргийн 50-51 тал

[23] Хавтат хэргийн 13, 24 тал