Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00286

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00286

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо би,   

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Энгелсийн гудамж 36, Магнус капитал комплексийн байр Глобал Вэйлдинг Монголиа ХХК /РД:5380634/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 12, Скай Плаза бизнес төв 4, 5 дугаар давхарт байрлах Уул уурхайн үндэсний олборлогч ХХК /РД:5440904/-д холбогдох 28 114 266,40 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Глобал Вэйлдинг Монголиа ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Глобал Вэйлдинг Монголиа ХХК-нь уул уурхайн тоног төхөөрөмж борлуулдаг компани бөгөөд хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-тай 30 хоногийн зээлээр бараа нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажилладаг. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 32 114 226,40 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулснаас хариуцагч нь 2016 оны 2 дугаар сард 2 сая төгрөг, 3 дугаар сарын 08-нд 2 сая төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа мэдэгдэх хуудсаар төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 28 114 266,40 төгрөгийг төлөөгүй байна. Талууд тооцоо нийлж 28 114 266,40 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Иймд хариуцагчаас 28 114 266,40 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь нийт төлбөрийн 50 хувь болох 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 50 хувь болох 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэрэнбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Глобал Вэйлдинг Монголиа ХХК-ийн нэхэмжилсэн 28 114 266,40 төгрөгийг манай компани төлөх нь үнэн. Нийт 28 114 266,40 төгрөгийн 50 хувь болох 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 50 хувь болох 14 057133,15 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Глобал Вэйлдинг Монголиа ХХК-нь хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  28 114 266,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 28 114 266,40 төгрөгийн 50 хувь 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 50 хувь 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 28 114 266,40 төгрөгийн 50 хувь 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, үлдэгдэл 50 хувь 14 057 133,15 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 521,33 төгрөгийн тал хувь 149260 төгрөгийг  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 данснаас,  хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 149260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО