| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/02140/И |
| Дугаар | 207/ма2025/00027 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 207/ма2025/00027
| 2025 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2025/00027 |
****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ******, ****** нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2025/00025 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******, ****** нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,044,628 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, Б.Доржханд нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин цахимаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, Б.Доржханд нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь ******, ****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,678,864 төгрөг, зээлийн хүү 5,301,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,294 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 9,044,628 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх1-4х/
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ...зээлийн гэрээний дагуу төлөх хугацаа дуусаад 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийг төлөхгүй гэж маргасан./хх24х/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь хариуцагч ******, ****** нартай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 127100320081 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, талууд гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр 155,000 төгрөгөөр төлөх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувь тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9.-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана., 170 дугаар зүйлийн 170.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
4.1 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд “хариуцагч ******ийн гаргасан баталгаа” гэх баримтын хуулбарыг нотлох баримтаар гаргасныг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр нотлох баримтаас хасаж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамж гаргасан.
4.2 Захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9., 752 дугаар зүйлийн 752.1., 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3.-т заасныг удирдлага болгон, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэсэн байна.
4.3 Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч зөвшөөрөөгүй бол тухайн захирамжид 170 дугаар зүйлийн 170.1.-д заасны дагуу гомдол гаргаж болно.
4.4 Ийнхүү нотлох баримт хассан захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн атлаа гомдол гаргах эсэхийг нь тодруулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
5.Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 24/1183 дугаар итгэмжлэлээр А.Тэмүүжинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан тодорхой эрх эдлэх, үүрэг хүлээх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар /хх4х/, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24/1625 дугаар итгэмжлэлээр Б.Доржхандад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан тодорхой эрх эдлэх, үүрэг хүлээх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар /хх27х/ тус тус олгожээ.
5.1 Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжинд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
6.Дээрхи 2 үндэслэл нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2.-д Энэ хуулийн 759.1.-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана, 759.4.-д Энэ хуулийн 759.2. дахь хэсэг давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ гэж тус тус хуульчилсан.
7.1 Гэвч анхан шатны шүүх шийдвэрийг “тодорхойлох” хэсэг нэмж бичсэн нь дээрхи хуулийн заалтад нийцэхгүй байгааг анхаарвал зохино.
8. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэрэгт бүхэлд нь дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2025/00025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, Б.Доржханд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75,763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА