Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 274

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Г.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  заасан гэмт хэрэгт Б овогт Г.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003610311 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 8-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Ч, /РД:.../, 1999 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1б байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбайн сандал дээр тавьсан иргэн Н.Бын савхин хүрэмний халааснаас Самсунг А-6 загварын гар утас, хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.1\Shiitgeh togtool-Chinzorig-17.1-1.docx

 

Хоёр.Эрүүгийн 1918003610311 дугаартай хэргээс:

 

-Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Дархан сумын Өргөө баг 1Б байрны сагсны талбай дээр найзууд болох Г, , Г, Т, Ч, О, Э нарын хамт сагсан бөмбөг тоглосон. Би яг тоглохын өмнө өмсөж явсан хүрэмнийхээ дотор талын энгэрийн халаасанд өөрийн Самсунг А9 маркийн гар утсаа хийгээд цахилгааныг нь татаад унахааргүй болгоод сагсны талбайн дотор байдаг сандал дээр тавьчхаад 21 цаг өнгөрч байхад тоглож дуусаад хүрмээ  өмсөөд гар утас хийсэн халаасаа ухаж үзэхэд миний гар утас алга болчихсон байсан. Би Ч-г сэжиглэж байна яагаад гэвэл гар утаснаас гадна ээж Н-н нэр дээр байдаг миний хэрэглэдэг Хаан банкны ногоон өнгөтэй виза  карт байсан юм тэр виза картны нууц үгийг Ч мэдэж байгаа өмнө надтай хамт хэд хэдэн удаа дэлгүүр ороход би кодоо хэлж байсан.

...миний хохирлыг Г.Ч нь бүрэн барагдуулж дууссан. Миний гар утсыг ломбарданд тавьсан байсан буцааж өгсөн. Бас миний картнаас 15.000 төгрөг авсан байсныг буцаагаад өгсөн харин картыг алга болгосон гэсэн. Тэгээд би Хаан банкны картаа хаалгаад буцаагаад шинээр захиалсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед 180 см орчим өндөртэй барзгар нүүртэй залуу орж ирээд Samsung A9 маркийн гар утас авч орж ирээд хэдэд авах вэ? гэж асуусан би дээд тал нь 400.000 төгрөгөөр авна гэхэд за гэж хэлсэн. Тэгээд тэр залуугаас биеийн байцаалтын асуухад байхгүй гэж надад хэлсэн тэгэхээр нь би манайх бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэхэд тэр залуу гараад явчихсан. Удалгүй нэг охинтой орж ирээд тэр охины нэр дээр гар утсыг 400.000 төгрөгөөр манайд барьцаанд тавьсан. ...манай хохирлыг барагдуулсан, гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг[2],

 

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[3],

 

            -Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.800.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],

 

            -Яллагдагч Г.Чийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...би тухайн А6 маркийн гар утсыг Б-н гар утас гэдгийг мэдэж байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор гар утсыг нь авсан юм. Харин би ногоон өнгөтэй хаан банкны виза картаар дэлгүүрээс 4700 төгрөгийн худалдан авалт хийсэн дараа нь тэгээд картаа хайхад алга болчихсон байсан. Б-д надад утасныхаа болон картныхаа кодыг хэлж байсан болохоор би цээжилчихсэн байсан. Би тэр хар өнгөтэй Samsung А9 маркийн гар утсыг О гэх хүний нэрээр үйлчилгээний төвийн замын эсрэг талд байрлах “Ачит” нэртэй ломбарданд 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.

...Би Б-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гар утсыг нь ломбарднаас буцаан авч өгсөн. Картнаас авсан 15000 төгрөгийг бэлнээр нь буцаан төлсөн. Би хийсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна.” гэх мэдүүлэг[5],

 

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Чт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Чт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1б байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбайн сандал дээр тавьсан иргэн Н.Бын савхин хүрэмний халааснаас Самсунг А-6 загварын гар утас, хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.820.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Дархан сумын Өргөө баг 1Б байрны сагсны талбай дээр найзууд болох Г, А, Г, Т, Ч, О, Э нарын хамт сагсан бөмбөг тоглосон. Би яг тоглохын өмнө өмсөж явсан хүрэмнийхээ дотор талын энгэрийн халаасанд өөрийн Самсунг А9 маркийн гар утсаа хийгээд цахилгааныг нь татаад унахааргүй болгоод сагсны талбайн дотор байдаг сандал дээр тавьчхаад 21 цаг өнгөрч байхад тоглож дуусаад хүрмээ  өмсөөд гар утас хийсэн халаасаа ухаж үзэхэд миний гар утас алга болчихсон байсан. Би Ч-г сэжиглэж байна яагаад гэвэл гар утаснаас гадна ээж Н-н нэр дээр байдаг миний хэрэглэдэг Хаан банкны ногоон өнгөтэй виза  карт байсан юм тэр виза картны нууц үгийг Ч мэдэж байгаа өмнө надтай хамт хэд хэдэн удаа дэлгүүр ороход би кодоо хэлж байсан.

...миний хохирлыг Г.Ч нь бүрэн барагдуулж дууссан. Миний гар утсыг ломбарданд тавьсан байсан буцааж өгсөн. Бас миний картнаас 15.000 төгрөг авсан байсныг буцаагаад өгсөн харин картыг алга болгосон гэсэн. Тэгээд би Хаан банкны картаа хаалгаад буцаагаад шинээр захиалсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед 180 см орчим өндөртэй барзгар нүүртэй залуу орж ирээд Samsung A9 маркийн гар утас авч орж ирээд хэдэд авах вэ? гэж асуусан би дээд тал нь 400.000 төгрөгөөр авна гэхэд за гэж хэлсэн. Тэгээд тэр залуугаас биеийн байцаалтын асуухад байхгүй гэж надад хэлсэн тэгэхээр нь би манайх бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэхэд тэр залуу гараад явчихсан. Удалгүй нэг охинтой орж ирээд тэр охины нэр дээр гар утсыг 400.000 төгрөгөөр манайд барьцаанд тавьсан. ...манай хохирлыг барагдуулсан, гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг[8],

 

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[9],

 

            -Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.800.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[10],

 

            -Яллагдагч Г.Чийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...би тухайн А6 маркийн гар утсыг Б-н гар утас гэдгийг мэдэж байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор гар утсыг нь авсан юм. Харин би ногоон өнгөтэй хаан банкны виза картаар дэлгүүрээс 4700 төгрөгийн худалдан авалт хийсэн дараа нь тэгээд картаа хайхад алга болчихсон байсан. Б надад утасныхаа болон картныхаа кодыг хэлж байсан болохоор би цээжилчихсэн байсан. Би тэр хар өнгөтэй Samsung А9 маркийн гар утсыг О гэх хүний нэрээр үйлчилгээний төвийн замын эсрэг талд байрлах “Ачит” нэртэй ломбарданд 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.

...Би Б-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гар утсыг нь ломбарднаас буцаан авч өгсөн. Картнаас авсан 15000 төгрөгийг бэлнээр нь буцаан төлсөн. Би хийсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна.” гэх мэдүүлэг[11] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Г.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Чийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ч нь шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Чийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Ч нь хохирогч Н.Бын Самсунг А-6 гар утас, биет 15.000 төгрөгийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[12], хохирогчийн мэдүүлэг[13]-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Чт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Г.Чт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Чийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Г.Ч-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Чт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР            

 

 


[1] Хавтаст хэргийн 9-11 тал 

[2] Хавтаст хэргийн 15-16 тал

[3] Хавтаст хэргийн 22 тал

[4] Хавтаст хэргийн 24-25 тал

[5] Хавтаст хэргийн 33-35 тал

[6] Хавтаст хэргийн 36 тал

[7] Хавтаст хэргийн 9-11 тал 

[8] Хавтаст хэргийн 15-16 тал

[9] Хавтаст хэргийн 22 тал

[10] Хавтаст хэргийн 24-25 тал

[11] Хавтаст хэргийн 33-35 тал

[12] Хавтат хэргийн 22 тал

[13] Хавтаст хэргийн 11 тал